Нууц мэдээллийн уурхай

Мөрөөдөгчдөө БНСУ-д Монгол хүний эрх зөрчигдсөөр байна

Нийтэлсэн: 2012-11-15 10:40:55

 

Буруутай байсан ч эх орон нь иргэдээ хамгаалах ёстой-

Сүүлийн үед бид их мөрөөддөг болжээ. Хот даяараа л шил даран бичигдэж буй мөрөөдлийн тухай хэсэг хүмүүсийн нийтлэлийг уншаад “надад мөрөөдөл бий” гэж омогших болж. Тэр нь хэн нэгэн чиний мөрөөдлийг биелүүлж өгөх “бэрд” байдагт итгүүлж өгөх сэдлийг нийтэд тарааж амжлаа. Харин хүний хүслийг биелүүлж өгөхийн тулд чи нэг бол ид шидтэй эсвэл эрх мэдэлтэй байх хэрэгтэй.

 

 

Харин тэр “бэрд” нь эрх мэдэлтэн бололтой. Тэгэхээр би тэдгээр эрх мэдэлтнүүдээс нэг зүйл мөрөөдөж өгөхийг хүсье. “Гадаадад суугаа Монголчуудын эрх зөрчигдөхгүй байна” гэж мөрөөдөж өгөөч. Иргэний итгэлийг олохоор мөрөөдөж, хүссэн суудалдаа заларсан ч өөрийн мөрөөдлөө биелүүлчихээд хэнэг ч үгүй ахин дахин шунаж илүү ихийг мөрөөддөг та бүгд бусдын төлөө түр ч атугай санаа зовинож өгнө үү.



Тодруулбал, БНСУ-ын “Гэшин” их сургуулийн магистрантурт суралцаж байсан хэсэг оюутнуудын төлөө. Мөрөөдөж, хүссээр БНСУ-ыг зорьсон Монголчуудын эрх өдрөөс өдөрт зөрчигдөж байна. Тус улсын Цагаачлалын албанд аавынхаа алтан амийг эрсдэснийг мэдэлгүй уулзах мөчөө мөрөөдөн суугаа бяцхан хүүгийн бодол цагаанаас цагаан байхад ахиад л тус албатай холбоотойгоор Монгол залуусын эрх зөрчигдөж сэтгэл нь харлажээ.



          Хэрэг явдлыг тодруулбал, БНСУ-ын “Гэшин” их сургуулийн магистрантурт суралцаж байсан оюутнуудыг хуурамч диплом ашигласан гэж Сөүлийн Цагаачлалын албаныхан цагдан хорьсон  байна. Тус сургуульд албан бус мэдээллээр 230 гаруй Монгол оюутан суралцдаг аж. Харин Цагаачлалын албанаас тус сургуульд  урьдчилан бичиг баримтын шалгалт явуулсан байна.

 

Тэгэхдээ өнгөрөгч сарын 8-ны өдөр гадаад оюутны сургалт зохион байгуулах нэрийдлээр Монгол оюутнуудыг цуглуулжээ. Харин сургалт гэх нэрэнд хууртаж ирсэн оюутнуудаас нэр цохон дуудаж 11 оюутанг Цагаачлалын албаны байр руу авч явжээ. Эднээс нэг оюутны дипломыг шалгаж үзээд зөрчилгүй хэмээн явуулсан бол мөн нэгийг нь төрөх дөхсөн учраас тус албанаас явуулжээ.



          Харин үлдсэн есөн оюутны ар гэрийхэнд тэднийг “Хэлний бэлтгэлд сурч байгаад магистрантурт дэвшихдээ бакалаврын диплом байгаагүй. Хуурамч диплом Монголоос авч ирээд Солонгосын дээд сургуульд элссэн байна. Уг үндэслэлээр тэднийг шалгаж байгаа” гэсэн хариуг өгчээ. Харин оюутнууд гэр бүлийнхэндээ “Биднийг дарамт шахалтаар хуурамч диплом хэрэглэж байгаа гэж хэлүүлэхийг оролдсон.” гэж хэлжээ.

 

Хэдийгээр хуурамч диплом байсан ч гэсэн тус улсад Монгол хүний эрхийн төлө тэмцэх ёстой улсын “итгэмжлэгдсэн” гэх төлөөлөл байгууллага бий. Түүнийг нь ЭСЯ гэдэг. Гэсэн ч цагдан хорьсон , одоогоор яг тас хуурамч гэдгийг нь тогтоогоогүй байхад хүний эрхэнд бүдүүлгээр халдаж Монгол хүний үнэ цэнийг юман чинээ тоохгүй байхад ГХЯ албан бичиг хүргүүлсэн гээд сууж байна.

 

Бид уг хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа талаар тус яамнаас тодруулсан ч дээрх хариуг өгсөн юм. Тэдний албан хүсэлт “төгсөх курсын оюутнууд учраас сургуулийг нь төгсгөж өгнө үү” гэсэн утгыг агуулж байгаа гэнэ. Гэвч тус улсад суугаа Монголын ЭСЯ-д мэдэгдэлгүй цагдан хорьж, хуурамч дипломтой гэдгийг нь тогтоох гээд улайрч байгаа Цагаачлалын алба “тааллаар болог” гэсэн шидийн үг унагахгүй л болов уу. Ер нь БНСУ-д суугаа Монголын ЭСЯ өөрийн улсын иргэнтэй холбоотой мэдээллийг хамгийн сүүлд сонсдог нь их хачин юм шүү.



          Хамгийн сүүлийн мэдээгээр есөн оюутнаас тавыг нь Хвасан хотын гадаад иргэдийг түр саатуулах газарт хүргэсэн байна. Энэ нь тэднийг Монгол руу буцааж байгаа гэсэн үг юм. Гурваас дөрвөн жил суралцаж, чамгүй их зардал гаргасан Монгол залуус ийнхүү нутаг руугаа хөөгдөж байгаа нь харамсалтай. Харин Хвасан дахь саатуулах газар тэдэнд нөмрөх байтугай дэвсэх гудас өөгөөгүй гэж эх сурвалж өгүүлсэн байна. Бид энэ талаар мөн л ГХЯ-наас тодруулсан гэвч “ийм мэдээлэл ирээгүй байна” гэсэн. Тэгэхээр хэн мэдээллэх ёстой вэ.

 

Гав гинжиндээ хүлэгдэж, газарт хүйтэн шалан дээр мөрөөдлөө дэвсэн суугаа Монгол иргэдийн эрх ашгийг хэн хамгаалах ёстой вэ. Хорьж цагдаж буй гадныхан хүнээ хурдан буцаа гэхээс, хөнжил гудас гээд элчин рүү утасдахгүй нь лавтай. Угтаа бол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж түр хугацаанд хоригдож байх хугацаанд нь хяналт тавьж байх ёстой байгууллага нь ЭСЯ болон ГХЯ байх учиртай.

 

Гэсэн ч ажлаа хийлгүй мөрөөдсөөр суудаг гэдэг нь Монгол хүн БНСУ-ын төрийн байгуулагат нас барчихаад байхад одоог хүртэл хариуцлага үүрэх хүн олдохгүй байгаагаас илт харагдсан. Одоо ч гэсэн оюутнууд хэрхэх нь шийдэгдэлгүй хоригдсоор л байна. Мөн энэ хэрэгт холбоотойгоор хуурамч диплом үйлдэж, сургуульд зуучилсан гэх Монгол иргэний нэр холбогдсон. Одоогоор түүний нэр баталгаатай бус ч нэгээс хоёр сая вонноор хуурамч диплом худалдаж, 300-500 мянган вонноор сургуульд зуучилдаг аж.



Олон жилийн сургалтын төлбөр, бага сагахан чөлөөт цагаараа айж ичин цагын ажил хийж өөрөө өөрсдийгөө болгодог байсан залуус “Монголд очоод” гэх мөрөөдлөө үгүй хийгээд л ирэх нь дээ. Уг нь Монголын ЭСЯ иргэдийнхээ төлөө мөрөөдөн хүсдэг, түүнийгээ ажил хэрэг болгож, Монгол хүнийхээ төлөө санаа зовдог гэдгийг мэдрүүлж байсан бол бэлгэ тэмдэг төдий ЭСЯ-дууд ядаж иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах байсан юм. Та бүгдийг мөрөөдөгч хийж суух зуур БНСУ-д Монгол хүн үнэхээр үнэ цэнээ алджээ дарга нар аа.

 Б.Ширнэн
Эх сурвалж: "Нийгмийн Толь"

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Баян Базарт “гологдсон” дуучин Б.Аззаяагийн дараагийн сонголт
Нийтэлсэн: 2020-04-10 20:13:54

 

4 сарын 10 Хар нялхаараа тодорсон “од” охид хаа очиж намдуухан явдаг уламжлалтай. Болж өгвөл зүрх сэтгэлийн нандин холбоо болоод гэр бүлийн асуудлаас хол зайдуухан байхыг эрхэмлэдэг. Харин Аззаяагийн хувьд хэдийнэ хайр сэтгэл болоод хамаг амьдралаа ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэлээс мэдээлэл хийлээ
Нийтэлсэн: 2020-04-10 18:04:27

 

Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэлээс мэдээлэл хийлээ

Сэтгэгдэл бичих Цааш унших

ШАДАР САЙД, УОК-ЫН ДАРГА Ө.ЭНХТҮВШИН, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ НАР ТАНАА
Нийтэлсэн: 2020-04-10 17:37:06

 

“Ковид-19” гэх дэлхийг нөмөрсөн аймшигт цар тахал, үлгэр домгийн “Их-8”, “G-20”-оос эхлээд өндөр хөгжилтэй бусад орнуудыг хөл алдуулж, даян дэлхийг бараг тэр чигээр нь чичрүүлж байна. Энэ аюулт өвчинд хүмүүс хэдэн зуун мянгаараа нэрвэгдэж, үй олон хүний ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

НАМЫНХАА ЗАЛУУЧУУДЫГ МӨНГӨӨР БИШ ҮЗЭЛ БОДЛООР УРАЛДУУЛАХЫГ С.ЭРДЭНЭЭС ШААРДЛААс
Нийтэлсэн: 2020-04-10 14:36:07

 

АН-ын ҮБХ-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ намын дарга С.Эрдэнэд “залуучуудыг үзэл бодлоор нь биш мөнгөөр уралдуулахаа болих” шаардлагыг хүргүүлж буйгаа мэдээллээ.С.Эрдэнэ дарга “Хичнээн боловсрол,мэдлэг,царайтай байгаад мөнгөгүй бол дэвшиж чадахгүй” гэсэнҮБХ-ын ги ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Н.Энхболд: Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй
Нийтэлсэн: 2020-04-10 14:23:19

 

Н.Энхболд: Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хорооны хэсгийн ахлагч, олон нийтийн цагдаагийн ажиллах журмыг шинэчилнэ
Нийтэлсэн: 2020-04-10 13:30:03

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан цахим хэлбэрээр хуралдаж байна. Хуралдааны эхэнд Хорооны хэсгийн ахлагч, Олон нийтийн цагдаагийн ажиллах журмыг шинэчлэн батлах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “БҮТЭЭЛЧ САНААЧЛАГЧ-2019” сайн саналын системийн 100 манлайлагч тодорлоо
Нийтэлсэн: 2020-04-10 12:46:54

 

Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулахад мэдлэг, туршлага, ур чадвараа дайчлан, бүтээлч санал, санаачилга гарган хэрэгжүүлж, хамт олноо манлайлан ажиллаж байгаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын2019 оны сайн саналын системийн 100 манлайлагч ажилтанд баяр хүргэж, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“COVID-19” ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙГДЭЖ БУЙ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЯВЦ БАЙДАЛ
Нийтэлсэн: 2020-04-10 12:35:43

 

4 сарын 10 Өнөөдөр НМХГ-аас “COVID-19” халдвараас сэргийлэх, халдварын эрсдлийг бууруулах чиглэлээр хийж буй хяналт шалгалтын явц байдлын талаар мэдээлэл хийлээ ✅ 1. Худалдааны төв, үйлчилгээний 3076 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 306025 м.кв талбай ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БНСУ: Дөрөвдүгээр сарын 5-наас өмнө олгосон богино хугацааны визийг түр хүчингүй болголоо
Нийтэлсэн: 2020-04-10 12:17:35

 

арын 10 БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс өмнө гадаадын иргэдэд олгосон богино хугацааны визийг түр хугацаанд хүчингүй болгосон байна. Энэхүү хязгаарлалтад БНСУ-ын аж ахуйн нэгжийн урилгатай мэргэжлийн техникч, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Зөвшөөрөлгүй байрлуулсан самбар, сурталчилгааны байгууламжийг цэгцлэх ажил үргэлжилж байна
Нийтэлсэн: 2020-04-10 11:58:57

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилтийг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших