Нууц мэдээллийн уурхай

Оюутолгойн гэрээ “урвагчдад” улстөрийн ашиг унагах хэрэгсэл болсоор байна

Нийтэлсэн: 2012-11-15 14:24:39

Оюутолгойн гэрээг өөрчилнө, өөрчлөхгүй хэмээх маргаан шинэ, хуучин Засгийн газар дамнан үргэлжилж, нэлээд олон улстөрчийн сонгуулийн шоу, амлалт болж, энэ сэдвээр ярьсан эзэддээ улстөрийн ашиг унагаасаар байна. Монголчууд хэдэн жилдээ идэж барахгүй их баялгийн үүц, Эрдэнэтээс дөрөв дахин их нөөцтэй уг орд цаашдаа ч улстөрчдийн албан тушаал ахих дэвших, бие биедээ найр тавих арилжаа наймааных нь гол хэрэгсэл байсаар байх нь тодорхой.  Тэдгээр ашиг унагагчдын манлайд өнөөдрийн эрх баригчид буюу АН-ын гол хүмүүс орно. Нэг хэсэг нь Оюутолгойн гэрээг байгуулалцаж, ашиг унагасан хүмүүс. Үүнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын  дэд дарга, Сангийн сайд асан С.Баярцогт , Байгаль орчны сайд асан Л.Гансүх нар багтах ба тэд өөрсдөө гар, бие оролцож байгуулсан гэрээгээ өөрчлөхийг хүсэхгүй нь мэдээж. Тэгээд ч тэднийг Оюутолгойд хөрөнгө оруулагч талынхантай эрх ашгаар гүн гүнзгий холбоотой гэлцдэг нь улам бүр ил болсоор байна. АН-ын эдгээр гол хүмүүсийг уг гэрээг анх байгуулалцсаныхаа төлөөсөнд хөрөнгө оруулагчдаас их хэмжээний мөнгө авчихсан, нэг үгээр  барьцаалагдчихсан гэдэг бараг л тодорхой ажээ.  Мөн С.Баярцогт найзуудынхаа компаниудад Оюутолгойтой хамтран  ажиллах боломжийг нээж өгсөн нь ч илэрсээр байгаа.  Өөрөө бүр  Америкт очиж Айвенхоугийн бирж дээрх нэгэн гүйлгээг эхлүүлж алх цохиод бөөн асуудалд орж байсныг олон нийт санаж л байх учиртай. Энэ мэт асар их эрх ашгийн ард байгаа, дээр нь тэдний гол түншүүд болох Америк, Канадынхан ард нь байгаа учраас гэрээг байгуулсан хүмүүс гэдийгээд хэвтэхээс өөр аргагүй юм. Тэгвэл гэрээ байгуулалцаагүй, байгуулах нь байтугай бүр эсэргүүцэн тэмцэж байсан хүмүүс өнөөдөр хаана явна вэ. Өнөөгийн УИХ-д бүр анхнаасаа  уг гэрээг эсэргүүцэж, өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө ард түмэндээ амлалт өгч гарч ирсэн 19 гишүүн бий. УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяраас бусад УИХ-д дахин сонгогдсон гэсэн үг. Тэдгээр 20 гишүүн одоогоос жил гаруй хугацааны өмнө буюу 2011 оны есдүгээр сард тухайн үеийн Ерөнхий сайд С.Батболдод гэрээг өөрчлөх бичиг хүргүүлж байв. Тэдгээр гишүүдийн толгойд  одоогийн Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хүний хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, БШУ-ны сайд Л.Гантөмөр, УИХ-ын дарга З.Энхболд нар багтаж байв.   Тэр үед УИХ-ын гишүүн байсан   З.Энхболд    “Оюутолгойн гадаад эзэд хүчтэй байна. Нийт олох ашгийнхаа 10 хувийг нь хахуульд өгөөд л бидэнд ямар ч ашиггүй гэрээ байгуулчихлаа” гэж ярьсан нь цагаан дээр хараар үлджээ. Тэгвэл өнөөдрийн  Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Эрх барих амархан, хянах, хариуцлага тооцох маш хэцүү. Энэ бүхэн стандарт бус гэдэг үгний цаана юу ч хийж болдог юм байна гэдгийг харуулж байна. Оюутолгой бол үнэхээр Монголд ашиггүй гэрээ болсон. Өөрийнхөө уурхайн 34 хувиа өөрсдөө хүүтэй мөнгөөр худалдаж авна гэдэг хэтэрхий ойлгомжгүй асуудал” гэсэн байх юм. Хүний хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ л гэхэд    “Оюутолгойн орд 1800 тонн алт, 49 сая тонн хүдрийн нөөцтэй гэж тогтоогдоод байгаа. УИХ-ын 57 дугаар тогтоолд анхны хөрөнгө оруулалтаа нөхсөнөөс хойш Монголын эзэмших хувийг 50 хувьд хүргэх  гэсэн заалт бий. Гэтэл Засгийн газар Оюутолгойд ашигтай бүх нөхцөлийг гэрээнд тусгасан атлаа Монголын ард түмэнд ашигтай зүйл оруулаагүй. Усны нөөцийг тэр чигээр нь хөрөнгө оруулагчдад өгч, гэнэтийн ашгийн 68 хувийн татвараас чөлөөлснийг эсэргүүцэж байна” хэмээж байв. Ингэж тухайн үеийн эр баригчид руу шүлсээ үсчүүлэн дайрч, эх оронч царайлж байсан нөхдүүд өнөөдөр ус балгасан мэт дуугүй сууна.
Энэ оны есдүгээр сард шинэ УИХ-ын нэр бүхий 23 гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягт дахиад л шаардлага хүргүүлж, гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэхгүй бол огцруулна гэж айлгав. УИХ уг асуудлыг хэлэлцсэн ч хамгийн инээдтэй нь эсэргүүцэж байсан гишүүд “гэрээг өөрчлөх шаардлагагүй ээ” гэсэн санал өгсөн юм. Сураг сонсвол шаардлага хүргүүлсэн гишүүдтэй АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг тулж уулзаад, ямар нэгэн асуудлыг нь шийдэж өгөх ам өгчээ. Тэдгээр гишүүдийн зарим нь эхнээсээ эхнэр, нөхөр, ах дүүгээ ажил албатай болгож, зарим нь эрх баригчдыг ичиж улайхгүй өмгөөлөн хамгаалдаг болсныг анзаараарай.  Монголын ард түмний баялаг болсон Оюутолгойн орд  ингэж л цөөн хэдэн хүний ашиг хонжооны хэрэгсэл төдийхөн болжээ.
Ердөө тавхан сарын өмнө буюу УИХ-ын сонгуулийн үеэр л “Оюутолгойн гэрээг өөрчилнө” гэж ам өгөн ард түмний саналыг авсан  Д.Ганхуяг, Н.Батбаяр, С.Эрдэнэ,  З.Энхболд     нар албан тушаалаар амаа үдүүлэн, төрөл арилжсан мэт томоожив. Тэд магадгүй гэрээг өөрчлөх асуудлыг ярихаа больсныхоо төлөөсөнд хөрөнгө оруулагчдаас ашиг унагаагаад суудаг болсон байж магадгүй л юм. Өчигдөрхөн ярьж байснаасаа өнөөдөр 360 хэм эргэчихээд байгаа хүмүүсийг ингэж хардах үндэслэл олон түмэнд бүрэн бий.
Үнэхээр өмнөх Их хуралд тэмцэж асан 20, өнөөгийн Их хурлын 20 гаруй, багаар бодоход л УИХ-ын тал хувь нь гэрээг өөрчлөх ёстой гэж үнэн санаанаасаа үзэж байгаа юм бол өнөөдөр асуудал яагаад мартагдав  гэдэг их сонирхолтой биш гэж үү. Н.Алтанхуяг нар Оюутолгойн гэрээг өөрчлөхөөр ярьсан бүх хүнийг албан тушаалаар барьсан гэдэг нь ч дээрх бүхнээс ил  байна. Өнөөдрийн байдлаар гэрээг өөрчлөхөөр зүтгэж байгаа бараг л цорын ганц хүнээр үлдээд байгаа МҮЭ-ийн Ганбаатарт гэхэд л ..........амласан тухай өөрөө нэгэнтээ ярьсан юм.
 Мэдээж тав, зургаан жил ярьж, мэтгэж, маргаж байсан гэрээг байгуулсан нь өмнөх Засгийн газрын нэг том ажил байв. Гэхдээ нэг байгуулсан гэрээг огт өөрчлөхгүй гэсэн үг биш. Үнэхээр гэрээнд асуудал байгаад өөрчлөх шаардлагатай бол энэ талаар хэлэлцэх л учиртай билээ. Монголын олон нийт ч ийм л байр суурьтай байгаа нь лав. Гэвч албан тушаалд хачин их дуртай АН-ынхны засаглалын үед энэ асуудал дахин яригдахгүй нь тодорхой боллоо.    Тэд өнгөрсөн сонгуулиар мөрийн хөтөлбөртөө уул уурхайн ордуудын 51-ээс дээш хувийг төрийн мэдэлд авна гэсэн байдаг. Энэ нь тус намыг парламентад ялимгүй олонх болоход нөлөөлсөн.  Гэвч өнөөдөр бүхнийг мартан, албан тушаалын бялуундаа мансуураад завгүй байна.  Өмнөх хэлсэн ярьснаасаа урван, огт өөрөөр үлгэр ярьж суугаа нь ёстой л нөгөө ноён урваач, нохой шарваач гэх үгийг эрхгүй санагдуулна. Албан тушаалаар амаа таглуулагсдад итгэсэндээ ард түмэн өнөөдөр амаа барьж сууна.

 

          
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Баян Базарт “гологдсон” дуучин Б.Аззаяагийн дараагийн сонголт
Нийтэлсэн: 2020-04-10 20:13:54

 

4 сарын 10 Хар нялхаараа тодорсон “од” охид хаа очиж намдуухан явдаг уламжлалтай. Болж өгвөл зүрх сэтгэлийн нандин холбоо болоод гэр бүлийн асуудлаас хол зайдуухан байхыг эрхэмлэдэг. Харин Аззаяагийн хувьд хэдийнэ хайр сэтгэл болоод хамаг амьдралаа ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэлээс мэдээлэл хийлээ
Нийтэлсэн: 2020-04-10 18:04:27

 

Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэлээс мэдээлэл хийлээ

Сэтгэгдэл бичих Цааш унших

ШАДАР САЙД, УОК-ЫН ДАРГА Ө.ЭНХТҮВШИН, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Д.САРАНГЭРЭЛ НАР ТАНАА
Нийтэлсэн: 2020-04-10 17:37:06

 

“Ковид-19” гэх дэлхийг нөмөрсөн аймшигт цар тахал, үлгэр домгийн “Их-8”, “G-20”-оос эхлээд өндөр хөгжилтэй бусад орнуудыг хөл алдуулж, даян дэлхийг бараг тэр чигээр нь чичрүүлж байна. Энэ аюулт өвчинд хүмүүс хэдэн зуун мянгаараа нэрвэгдэж, үй олон хүний ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

НАМЫНХАА ЗАЛУУЧУУДЫГ МӨНГӨӨР БИШ ҮЗЭЛ БОДЛООР УРАЛДУУЛАХЫГ С.ЭРДЭНЭЭС ШААРДЛААс
Нийтэлсэн: 2020-04-10 14:36:07

 

АН-ын ҮБХ-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ намын дарга С.Эрдэнэд “залуучуудыг үзэл бодлоор нь биш мөнгөөр уралдуулахаа болих” шаардлагыг хүргүүлж буйгаа мэдээллээ.С.Эрдэнэ дарга “Хичнээн боловсрол,мэдлэг,царайтай байгаад мөнгөгүй бол дэвшиж чадахгүй” гэсэнҮБХ-ын ги ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Н.Энхболд: Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй
Нийтэлсэн: 2020-04-10 14:23:19

 

Н.Энхболд: Энэ жил “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хорооны хэсгийн ахлагч, олон нийтийн цагдаагийн ажиллах журмыг шинэчилнэ
Нийтэлсэн: 2020-04-10 13:30:03

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан цахим хэлбэрээр хуралдаж байна. Хуралдааны эхэнд Хорооны хэсгийн ахлагч, Олон нийтийн цагдаагийн ажиллах журмыг шинэчлэн батлах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “БҮТЭЭЛЧ САНААЧЛАГЧ-2019” сайн саналын системийн 100 манлайлагч тодорлоо
Нийтэлсэн: 2020-04-10 12:46:54

 

Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг сайжруулахад мэдлэг, туршлага, ур чадвараа дайчлан, бүтээлч санал, санаачилга гарган хэрэгжүүлж, хамт олноо манлайлан ажиллаж байгаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын2019 оны сайн саналын системийн 100 манлайлагч ажилтанд баяр хүргэж, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“COVID-19” ХАЛДВАРААС СЭРГИЙЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ХИЙГДЭЖ БУЙ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ЯВЦ БАЙДАЛ
Нийтэлсэн: 2020-04-10 12:35:43

 

4 сарын 10 Өнөөдөр НМХГ-аас “COVID-19” халдвараас сэргийлэх, халдварын эрсдлийг бууруулах чиглэлээр хийж буй хяналт шалгалтын явц байдлын талаар мэдээлэл хийлээ ✅ 1. Худалдааны төв, үйлчилгээний 3076 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 306025 м.кв талбай ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БНСУ: Дөрөвдүгээр сарын 5-наас өмнө олгосон богино хугацааны визийг түр хүчингүй болголоо
Нийтэлсэн: 2020-04-10 12:17:35

 

арын 10 БНСУ-ын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс өмнө гадаадын иргэдэд олгосон богино хугацааны визийг түр хугацаанд хүчингүй болгосон байна. Энэхүү хязгаарлалтад БНСУ-ын аж ахуйн нэгжийн урилгатай мэргэжлийн техникч, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Зөвшөөрөлгүй байрлуулсан самбар, сурталчилгааны байгууламжийг цэгцлэх ажил үргэлжилж байна
Нийтэлсэн: 2020-04-10 11:58:57

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмын хэрэгжилтийг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших