Нууц мэдээллийн уурхай

“Өндөр буянт” компани хүний амь хохироход хуурамч тушаал гаргаж байсан гэнэ

Нийтэлсэн: 2014-12-09 16:16:56

Барилгын компаниуд хөдөлмөр аюулгүйн ажиллагаа зөрчигдсөний улмаас хүний амь хохироосон хэргээ ихэвчилэн нуух гэдэг. Тэгвэл Зам тээврийн сайдад нэр дэвшээд байгаа Н.Төмөрхүүгийн “Өндөр буян” компанид паарны хий авах гэж байсан ажилчин хийнд цохиулан нас барсан ноцтой хэрэг энэ оны эхээр гарч байжээ. Энэ хэрэг Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт тус компаний баригдаж байгаа барилгад болжээ. Хамгийн ноцтой нь хөдөлмөрийн гэрээгээр цахилгаачин, гагнуурчнаар ажилд орсон П.П-гээр сантехникийн ажил болох паарнаас өндөр даралтат хий авахдаа хасах түлхүүрээр хийг авах байтал газугаар тайлж авсанаас хийнд цохигдон амиа алдсан. Журам ёсоороо цахилгаачин хүнээр сантехникийн ажил хийлгэх бол давтан сургалтад оруулан шалгалт авдаг ёстой ч тэр нь ирээдүйн сайдын компанид хамаагүй бололтой. Мөн осол гарсан өдрийн өглөө нь компаний сантехникийн инженер Э.Бат-Эрдэнэ хохирогчийг дур мэдэн өөрийн бригадад авч ажиллуулахдаа хөдөлмөр аюулгүйн ажиллагааны зааварчлага өгөөгүй гэж улсын яллагч шүүхэд эсэргүүцэл бичжээ. Бас нэг ноцтой асуудал байгаа нь осол гарсаны дараа компаний удирдлага хариуцлагаас мултрахын тулд хуурамч тушаал гаргасан хэмээн хохирогчийн өмгөөлөгч мэдэгджээ. Хэрвээ гагнуурчин П.П-г сантехникийн нарийн мэргэжлийн ажилд шилжүүлэн ажиллуулж байгаа бол захирлын буюу Н.Төмөрхүүгийн тушаал гарсан байх ёстой байсан. Гэтэл хэрэг гарсны дараа үүнийг хуурамчаар үйлдэж байсан гэнэ. Өдгөө энэ хэрэг шүүхээс  мөрдөн байцаалтын шатанд буцсан байдалтай байна. Энэ явдлыг бизнес хийж байхад янз янзын юм тохиолддог гэж хааж болохгүй. Тэр тусмаа гагнуурчин хүн өөрт хамааралгүй сантехникийн ажил хийж байгаад амиа алдсан үед хэргийг үнэн зөв шийдвэрлүүлэх талаар “Өндөр буянт” компани хариуцлага хүлээх учиртай агаад  хохирогчийн буруу болоод өнгөрөх ёсгүй. Тэгээд ч улсын салбарын яамыг удирдах гэж байгаа хүний компаний удирдлага хуурамч тушаал гаргасан байж магадгүй нь хуулийн төдийгүй ёс зүйн том асуудлыг хөндөж байна.
 

 

NUUTS>mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо
Нийтэлсэн: 2019-11-22 14:56:06

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 20-ны өдөр иргэдэд хууль, эрх зүйн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Баянзүрх, Баянгол дүүрэгт нэмж 4 хороо байгуулахаар болов
Нийтэлсэн: 2019-11-22 14:52:49

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус наймдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сайжруулсан түлш савлах ажлыг 1.2 сая төгрөгөөр цалинжуулна
Нийтэлсэн: 2019-11-22 13:12:14

 

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, “Тавантолгой түлш” компанитай хамтран 500 ажлын байр зарласан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын хэлтсийн дарга Г.Ганзориг, Хөдөлмөр эрхлэлтийн газрын Сургалт судалгаан ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-г гардуулав
Нийтэлсэн: 2019-11-22 13:08:44

 

Орон нутгийн хамгаалалтын тухай хууль УИХ-аар 2018 онд батлагдан гарсан. Уг хуулийн дагуу нийслэлийн “Орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө”-г боловсруулсан байна. Уг төлөвлөгөөг Батлан хамгаалах яамны сайд Н.Энхболд өнөөдөр  нийслэлийн Засаг дарга бөгөөд У ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үндэслэлээр 21 албан тушаалтныг нарийвчлан шалгаж байна
Нийтэлсэн: 2019-11-22 11:13:41

 

Авлигатай тэмцэх газраас албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр, төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд нарийвчлан хянан шалгадаг бөгөөд 2019 он гарсаар 305 албан ту ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ц.Гарамжав: Засгийн газар мэдээлэл, мэдлэггүйгээсээ болж ийм гэрээ байгуулсан гэдэг нь хачирхалтай
Нийтэлсэн: 2019-11-22 10:52:32

 

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар “ОюуТолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай ”УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав үг хэллээ.Тэрээр “Оюу Толгойн орд нөөцөөрөө дэлх ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле “Нянгийн тэсвэржилтээс сэргийлье” салбар дундын зөвлөгөөний арга хэмжээг нээлээ
Нийтэлсэн: 2019-11-22 10:49:45

 

Нянгийн тэсвэржилт, түүнээс үүдэн ирээдүйд тулгарч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2015 оноос эхлэн жил бүрийн 11 дүгээр сард “Антибиотикийн талаарх мэдлэг, хандлагыг дээшлүүлэх дэлхийн 7 хоног”-ийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэхү ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян зохион байгуулна
Нийтэлсэн: 2019-11-22 10:33:07

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Жендэрийн үндэсний хороо, НҮБ-ын Хүн амын сан хамтран энэ сарын 25-наас ирэх сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-г зохион байгуулахаар болжээ. Дэлхийн 180 гаруй улс жил бүрийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг зохион байгуулах Нийслэлийн салбар комиссын 3 дугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2019-11-22 10:28:56

 

Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэгийг зохион байгуулах нийслэлийн салбар комиссын 3 дугаар хурал өнөөдөр Хангарди ордонд боллоо.“Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Замын тээврийн ослоор таван хүүхэд бэртжээ
Нийтэлсэн: 2019-11-22 10:03:09

 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.11.18-21-ний өдрүүдэд нийт 1279 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 945-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж б ..

Сэтгэгдэл бичих Цааш унших