Нууц мэдээллийн уурхай

MCS ганцаар эзэн суух нь

Нийтэлсэн: 2015-02-17 22:01:30

Таван толгойн нүүрсний олборлолт хийх хөрөнгө оруулагчаар Хятадын Чайна Шэнхуа энержи, Японы Сумитомо, Монголын Энержи ресурс ХХК-ийн хамтарсан түншлэл шалгараад байгаа. Харин түүний толгой компани болох “ММС” /Mongolian mining corporation/ нь хөрөнгө оруулагчаар шалгарсан.

MMC болон Энержи ресурсийн босгосон компани нь Монголын MCS групп. Үүгээрээ MCS агуу үйл бүтээж байна. Монголын уул уурхайн гигантууд дэлхийн аваргуудтай өрсөлдөж байна. Монгол хүн юу чаддагийг MCS-ийн удирдлагууд харуулж байна. Мэдээж үүн шиг сайн мэдээ хаана байх вэ.

Харин нэг болгоомжлол бусад бизнес эрхлэгчдийн дунд дахин үүсээд эхэлжээ. Таван толгойн бүтээгдэхүүний хангалт нийлүүлэлтэд бусад компаниуд орох уу? Тэдэнд өсөж хөгжих боломж олгох уу? Бүгд л адилхан бизнес хийж байна. Бүгд л Таван толгой шиг аварга төсөлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлэхийг хүсэж байна.

Томоохон төслийн үйл ажиллагааны үр нөлөөг зөвхөн төслийг гүйцэтгэгчид хүртээд зогсохгүй, дам утгаараа тухайн төсөлд бараа үйлчилгээ, бүтээгдэхүүн ханган нийлүүлэх жижиг дунд бизнесүүдийг хэрхэн дэмжиж, ажилтай орлоготой байлгаж, нийтлэг үр дүн авчирдаг жишээ олныг бид мэднэ. Гэвч MCS гэх том группын мэдэлд байдаг Энержи Ресурсын үйл ажиллагаанаас харахад, Ухаа худгийн бүх ханган нийлүүлэлт, үйлчилгээг MCS болон түүний охин компаниуд  нийлүүлдэг нь тодорхой болоод байна.

Ухаа худагт цахилгаан станц барих ажлыг “MCS интернэйшнл” гүйцэтгэж, бүх ажилчин нь юнителийн гар утас барьж, шилэн кабель болон гурвалсан холбоог нь юнивижн гүйцэтгэж, хоол хүнсний хангалтыг нь Грийн катининг хийсэн байх жишээтэй.

MCS групп Таван толгойн төслийн нэгэн удирдагч болсноор ч энэхүү давуу тал улам нэмэгдэж, тавилга, сандал, ширээгээ “Анунгоо” төвөөсөө, компьютер, хэвлэгчээ IT zone-оосоо, гар утас, утасны дугаарыг “Могул” болон Юинтелээс нийлүүлж, ус ундаагаа MCS Coca cola-гаасаа, архи, шар айргаа Спирт бал бурамаасаа, согтууруулах ундаагаа Тайгер, Сэнгүрээсээ, интернэт, гурвалсан холбоо, утасны дугааруудаа Юнивижн Юнителээс, эрүүл мэндийн үйлчилгээгээ “Интермэд”-ээс, судалгаа шинжилгээгээ Креатив агентлагаасаа ямар нэгэн эргэлзээгүйгээр авах нөхцөл бүрдчихлээ. MCS чанартай үйлчилгээ үзүүлдэг нь үнэн боловч, нэг халааснаасаа мөнгө гаргаад нөгөө халаас руугаа хийж байгаа ийм үйлдэл нь таван жилийн дараа тус группийг л ганцааранг нь улам хүчирхэгжүүлнэ.

Улс орныг MCS шиг аварга компани чирж явдаг нь үнэмлэхүй үнэн ч бусад компаниуд өсөж дэвжиж болохгүй гэсэн хууль байхгүй. “АПУ”, “Таван богд”, “Номин” зэрэг өрсөлдөхүйц том компаниудад ч Таван толгойн ханган нийлүүлэх ажилд боломж олгох хэрэгтэй. Адилхан л ажилгүйдлийг бууруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, татвараа төлөөд явж байгаа бизнесүүд шүү дээ. Аавын хүүг алаг үзэх муухай.

Нөгөө талаар хожим нь Таван толгойгоос ногдол ашиг хүртээх, иргэн бүрт тараасан 1072 хувьцааны асуудал урган гарна. Одоо үүсээд байгаа нөхцөл байдлаас харахад MCS өөрийн охин компаниудаас ямар нэгэн хөнгөлөлтгүй авсан бараа үйлчилгээгээ зардалдаа шингээн, хиймлээр нэмэгдүүлэн, бага ашиг олж байгаа мэтээр харуулан Засгийн газарт тайлагнах, ард нийтэд бага хувь хүртээх магадлал өндөртэй болчихлоо. “MCS татвараас бултах нь, төслөө ашиггүй болгож харагдуулах нь” гэж хэлэх гэж байна хэмээн шууд бүү ойлгоорой. Зардалд тусгасан дийлэнх бараа, үйлчилгээг охин компаниуд нь хангасаар байх нь “ариун явдал уу” хэмээн хэлж, үүнд уншигч олныг үүнд анхаарлаа хандуулаач хэмээн хүсч байгаа юм.

Томоохон бүтээн байгуулалтад орж буй бараа үйлчилгээг компани дотооддоо бүтээж байгаа нь уг төслийн өртгийг бууруулж, зах зээл дээр боломжийн үнэтэй гарах давуу талыг үүсгэдэг. Аварга компаниудын эдийн засгийн хүнд хэцүү цагт оршин тогтнодгийн нууц нь ч энэ. Харин төрийн өмчийн орд газарт хувийн компани орохдоо өөрийн монополь байдлаа ашиглан бүх бараа, үйлчилгээг өөрөө авах нь хэр шударга вэ. Шударга биш гэж үзэж байна.

Энэ аварга төслийн ханган нийлүүлэх ажиллагааг хянах нь чухал байна. Төрийн компани үүнд сайн тохирно. Төрийн хяналт суларсан газар монополь тогтдог хуультай. “Эрдэнэс ТТ” нь Таван толгойн бүхий л үйл ажиллагаанд оролцсоноор төрийн өмчөөр хайгуул хийж нөөцийг нь баталгаажуулсан энэхүү орд Монголын эрвийх дэрвийхээрээ зүтгэж байгаа олон мянган компаниудад бизнесийн тэгш боломжийг олгож, бүх баялаг MCS-ийн вант улсын дансанд 30 жилийн турш урсан орохоос сэргийлж чадах юм.

Олуулаа хөгжих цагийг бид хүлээж байгаа. Ганцаараа идсэн гахай таргалдаггүй гэдэг. MCS групп Ухаа худгийн бараа үйлчилгээн дээр ганцаар ноён суусан шиг Таван толгойд монополио тогтоох гэж байгаа бол дахин тендер зарлах нь Монголын бизнесийн салбарт олуулаа хөгжих хөгжлийг авчрах нь гарцаагүй. 

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ЭКОЛОГИЙН ЦАГДААГИЙН АЛБА БИЧИЛ УУРХАЙЧИДТАЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА
Нийтэлсэн: 2020-02-21 21:07:19

 

Монгол Улсын Засгийн газраас Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, таслан зогсооход анхаарал хандуулан ЦЕГ-ын харьяанд Экологийн цагдаагийн алба байгуулан ажиллуулж эхлээд байгаа. Тус алба нь алба нь хүрээлэн байгаа орчныг хамгаалах, энэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"ТВ8" телевиз БНСУ-ын "NIPA" агентлагтай хамтарч ажиллана
Нийтэлсэн: 2020-02-21 16:47:35

 

"Эрхэт Монгол медиа групп"-ын харьяа ТВ8 телевизийн хамт олон НИПА буюу БНСУ-ын Мэдээлэл харилцаа холбооны үндэсний үйлдвэрлэлийг дэмжигч агентлагийн уран бүтээлчидтэй хамтарч ажиллахаар боллоо ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан үндэсний бүтээлийн 7 хоног
Нийтэлсэн: 2020-02-21 16:38:21

 

Монгол хүний дэлхийд ялгарах онцлог, үнэт зүйл бол та бидний түүх, хэл бичиг, соёл, уламжлал билээ. Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилсан Үндэсний бүтээлийн 7 хоног 2020 оны хоёрдугаар сарын 22-ноос 29-ний өдрүүдэд болж байна. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ж.БАТ-ЭРДЭНЭ: ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХГҮЙ МӨРТЛӨӨ ЯДУУРЛЫГ БУУРУУЛНА ГЭЖ ХИЙ ХООСОН ЯРИАД БАЙНА
Нийтэлсэн: 2020-02-21 14:49:04

 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Усны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Таны хувьд ажлын хэсгийн ахлагчаар ажилласан шүү дээ. Энэ хуульд ямар өөрчлөлтүүд орсон бэ? Хуулийн ач холбогдлын талаар? -Бид “Ус бол чандмань эрд ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Цахим орчинд монгол хэлээрээ алдаагүй, зөв бичиж хэвшихийг уриалж байна
Нийтэлсэн: 2020-02-21 14:45:37

 

Өнөөдөр Олон улсын Эх хэлний өдөр тохиож байна. 1999 онд ЮНЕСКО жил бүрийн 2 дугаар сарын 21-ний өдрийг "Олон улсын эх хэлний өдөр" хэмээн зарласнаас хойш өдгөө дэлхийн олон улс оронд энэхүү өнгөрүүлдэг болсон. "Олон улсын эх хэлний өдөр& ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол киночдоо дэлхийн тавцанд гаргаж, дэлхийн киночдийг монголдоо татсан “Хийморь”
Нийтэлсэн: 2020-02-21 13:12:45

 

Монголын кино уран бүтээлчид дэлхийн олон улсад ур чадвар, авьяас чадвараараа үнэлэгдэж, гадны уран бүтээлчид ч манайхны кинонд оролцох нь элбэг болж байгааг сүүлийн үед хийгдсэн хэд хэдэн киноноос харж болно. Тэр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Олимпын эрх олгох тэмцээн Кыргызстанд шилжлээ
Нийтэлсэн: 2020-02-20 09:44:24

 

ШУУРХАЙ:Өмнөд Солонгост коронавирусний халдвар авсан хүний тоо 82 болжээЦагааннуурын хилийн боомт 3 хоног амарнаИл задгай худалдааг таслан зогсоож ажиллаж байна"Өглөө" хөтөлбөрУлаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэнОлимпын эрх олгох тэмцээн Кыргызстан ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Цагааннуурын хилийн боомт 3 хоног амарна
Нийтэлсэн: 2020-02-20 09:37:41

 

Цагааннуурын хилийн боомт 3 хоног амарна. Тодруулбал хоёрдугаар сарын 24, 25, 26- ны өдрүүдэд ажиллахгүй. Харин хоёрдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хуваарийн дагуу хэвийн ажиллах аж. Тус боомт нь Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын нутагт оршдог. ОХУ-ын Уу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ИРЭХ ХОНОГУУДАД ЦАСАН ШУУРГА ШУУРЧ, ХҮЙТНИЙ ЭРЧ ЧАНГАРАХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-02-20 09:29:58

 

2020 оны 02 дугаар сарын 20-ноос 02 дугаар сарын 24-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 20-нд баруун аймгуудын зүүн хэсэг, төв болон говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21,23-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим га ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ДЭМБ-ААС ДЭЛХИЙН 100 ГАРУЙ ОРОНД COVID-19 КОРОНАВИРУСЫН ЭСРЭГ ОНОШЛУУР ИЛГЭЭНЭ
Нийтэлсэн: 2020-02-20 09:23:44

 

ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адхан Гебрейесус COVID-19 шинэ коронавирус Хятадаас өөр газарт хүнээс хүнд халдварласан нь батлагдсан 100-аад тохиолдол өнөөдрийн байдлаар бүртгэгдсэн талаар мэдээлжээ. Ингэхдээ вирусын халдвар хүнээс хүнд шууд халдварласан тохиолдлу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших