Нууц мэдээллийн уурхай

Ш.Сайхансамбуу 680 мянган долларын “өрөндөө” дүүгээ Завханд нэр дэвшүүлэхээр болжээ

Нийтэлсэн: 2015-11-16 14:05:35

Манай сайт өнгөрсөн зун “Нарантуул” захыг эзэмшигч Монголын элит гэр бүлийн дотоод хагаралыг анх дэлгэсэн. Ш.Сайхансамбуу захирлын дүү Ш.Батсамбуу нь төрсөн ахаасаа “Нарантуул трейд” компаний 16.1 хувь болон МАН-ын  Тусгаар тогтнолын ордонд хандивласан гэх 680 мянган доллароо нэхэн бүр шүүхэд өгсөн. Ах нь хариуд нь авч өгсөн баахан машинаа нэхсэн. Дэнжийн мянгын барааны захыг анх 48 сая төгрөгөөр худалдан авсан агаад дүү нь 7.6 сая төгрөг буюу 16.1 хувийг нь гаргасан гэж баталдаг. Ах нь мөнгөнд нь таарсан хувь эзэмшүүлнэ хэмээн олон жил хуурсаар сүүлд нь намын байранд хандив өгөх хэрэгтэй байна, энэ удаад тусалбал хувийг чинь өгнө гэсэнд дүү нь 680 долларыг ахынхаа нэрээр МАН-ынханд өгчээ. Гэсэн ч ахиад 16.1 хувийг нь нэр дээр нь шилжүүлсэнгүй. Тэгвэл ах дүүсийн энэ маргаан шийдвэрлэгдсэн гэнэ.  Ш.Сайхансамбуу МАН-ын удирдлагатай ярьж тохироод дүүгээ өөрийнөө оронд төрсөн нутаг Завхандаа нэр дэвшүүлэхээр шийдүүлж чаджээ. Үүнд нь Нарантуулын босс биш бол хэн ч яахав гэдэг Д.Оюунхорол зөвшөөрч. Ш.Батсамбуу нь аймгийн уяачдын холбооны тэргүүнээс өөр гуншингүй агаад нэр хүндийн хувьд ахдаа хүрэхгүй тул гишүүн хатагтай миний саналаас нэг их хумслахгүй гэж тооцоолсон гэнэ. Гэсэн ч ахаасаа дутахгүй хөрөнгө чинээтэй тул басаж болохгүй бололтой. Саяхан л гэхэд тус бүр 100 мянган төгрөгний үнэтэй дулаан баригчийг аймгийнхаа 150 өрхөд тараасан. Харин ах нь бодож бодож Баянзүрхэд нэр дэвшихээр хөдөлж эхэлсэн. Нарантуул захыг торйрсон 13-р хороолол, Жуков, Офицер, Чулаан-Овоод голдуу захын наймаачид амьдардаг тул энэ нь тун зөв сонголт болжээ. Ийнхүү ах дүү нарын маргаан нэг тийшээ болжээ. Харин хамаатнууд нь үнэндээ манай хоёр муудалцаагүй, авгай нар нь л хатгаад байдаг юм гэж цайруулдаг гэнэ.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Тахилтаас Авто цогцолбор хүртэлх авто болон төмөр зам доогуурх нүхэн гарцын ажлыг эхлүүллээ
Нийтэлсэн: 2020-08-04 13:19:30

 

2020 онд Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжих Тахилтын авто замаас Авто цогцолбор хүртэлх авто зам, төмөр зам доогуурх нүхэн гарцын ажлыг эхлүүлээд байнаТөслийн хүрээнд 1,56 км урт, 14м өргөнтэй зорчих хэсэг /4 эгнээ/, 2 талдаа 1.0м өргөн ногоон байгуулам ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Энэ долоо хоногт хэрэглээний халуун ус хязгаарлах ХУВААРЬ
Нийтэлсэн: 2020-08-04 13:06:15

 

Нийслэлийн дулаан хангамжийн шугамд засвар хийх хуваарийг "УБДС" ТӨХК-аас танилцуулсан. Энэ үеэр хэрэглээний халуун усыг хязгаарлаж буй юм. Энэ долоо хоногт буюу VIII/04-VIII/11-нд дараах байршлуудад халуун ус хязгаарлаж, дулааны шугамд засвар үй ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сансарын ШТС-аас тунель рүү зүүн эргэхийг хориглолоо
Нийтэлсэн: 2020-08-04 13:02:19

 

Сансарын шатахуун түгээх станцаас Сансарын тунель рүү зүүн эргэхийг хориглолоо. Энэхүү зохицуулалт хэрэгжиж эхэлснээр:1.Хойноос урагш бүх чиглэлд уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 610 байсан бол зүүн эргэхийг хориглосноор 675-700 тээврийн хэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ХНХЯ: Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Нийтэлсэн: 2020-08-04 12:59:10

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд ноён Ёорн Розенбэргийг хүлээн авч уулзсан байна.Уулзалтаар хоёр орны харилцаа хамтын ажиллагаа, тэр дундаа хөдөлмөр, н ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

МИАТ-ын онгоц АНУ-ын Сиатл хотын Такома нисэх буудалд газардлаа
Нийтэлсэн: 2020-08-04 12:55:40

 

ОМ 7801 чиглэлийн МИАТ-ын онгоц АНУ-ын Сиатл хотын Такома нисэх буудалд газардлаа  гэж тус улсад Монгол Улсаас суугаа элчин сайн Ё.Отгонбаяр мэдээлэв. Тус онгоц маргааш Улаанбаатарт газардана. Тийзний үнэ 2500 америк доллар юм байна.          Энэ сард МИАТ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Хавхгүй нийслэл 2020” аяныг эхлүүллээ
Нийтэлсэн: 2020-08-04 12:50:36

 

Амьтны тухай хуульд Улаанбаатар хотын ногоон бүсэд амьтан агнах, барихыг хориглосон байдаг хэдий ч иргэд хууль бусаар амьтан агнах тохиолдлууд гарсаар байна.Манай орны зарим сумдад тарваган тахал өвчин гарсантай холбогдуулан нийслэлийн Байгаль орчны газраа ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Отгонсүх: Улаанбаатар хотын замуудад ус зайлуулах шугам хийхэд 180 тэрбум төгрөг шаардлагатай
Нийтэлсэн: 2020-08-04 12:47:47

 

Улаанбаатар хотод хийгдэж буй зам засвар, шинэчлэлтийн ажлын явцын талаар Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхтэй ярилцлаа. -Улаанбаатар хотын замыг чанартай барихаас гадна ус зайлуулах хоолой, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол-Солонгосын хамтарсан “ХАБ” байгуулахаар боллоо
Нийтэлсэн: 2020-08-04 12:18:26

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлтэй хамтран БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам, түүний харьяа Солонгосын гарааны бизнес эрхлэгчдийн хөгжлийн хүрээл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл эхэллээ
Нийтэлсэн: 2020-08-04 12:09:35

 

2020-2021 оны хичээлийн жилийн нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн цахим элсэлтийн талаар нийслэлийн Боловсролын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийг нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хүргэв.Улсын бүртгэлийн ерөнхи ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

611 хүнд шинжилгээ хийхэд коронавирус ИЛРЭЭГҮЙ байна
Нийтэлсэн: 2020-08-04 12:03:39

 

611 хүнд шинжилгээ хийхэд коронавирус ИЛРЭЭГҮЙ байна

Сэтгэгдэл бичих Цааш унших