Нууц мэдээллийн уурхай

Налайхын Засаг дарга Х.Болдбаатар өш хонзон санаж орлогчоо халсан гэнэ

Нийтэлсэн: 2015-12-07 09:53:12

Өнгөрсөн жил Налайх дүүргийн засаг дарга Х.Болдбаатарыг огцруулах том ажиллагааг Ардын намынхан явуулсан.  Гэсэн ч тэрээр өдгөө ажлаа хийсээр явна. Мөн МАН-ынхан ИТХ-ын ажлын албаны өрөөг эвдэн тамгыг нь авч зугтаасан шуугиан дэгдсэн. Налайхын МАН хоёр удаа ажиллагаа явуулсан ч хоюулаа бүтэлгүйдсэн. Харин ч үүний уршгаар дүүргийн АН, МАХН-ы хооронд байгуулсан 2012 оны 11-р сарын 29-ний “Хамтран ажиллах гэрээ” гэгч цуцлагджээ. Энэ нь Налайхд МАхНАН үүсгэн төрийн албан тушаалыг хуваан авах нууц гэрээ байсан гэнэ. Х.Болдбаатарын Эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор Д.Цогоо нь үндсэн цалингийн хамгийн өндөр шатлалаар цалинжин ажиллаж байсан. Гэтэл “гайтай” 2014 оны 12-р сарын 19-ний дүүргийн ИТХ-ын хуралдаанаар Засаг дарга Х.Болдбаатарыг үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлсэн гэх үндэслэлээр “Огцруулах нь зүйтэй гэсэн” санал хураалт явуулахад орлогч дэмжиж гараа өргөсөн гэнэ. Чухам үүнд л Засаг дарга илтэд дургүйцэж, өс хонзон авах зорилгоор яг тэр өдөрт нь захирамж гарган “2014 оны үр дүнгийн гэрээнд заасан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн” гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн гэнэ. Ийнхүү Засаг даргаа огцруулах санал өгөөд буруудсан экс орлогч ажилдаа буцаж орох гэж бүтэн жил гаруй хөөцөлдөж явна.  Тэрээр Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж зөвшилцөлгүй, эрх мэдлээ хэтрүүлж  өшөө хонзонгийн сэдэлтэйгээр халсан хэмээн эхлээд дүүргийн шүүхдээ гомдол гаргаж. Гэтэл шүүх захиргааный хэрэг байна хэмээн өргөдлийг нь хүлээн авсангүйд Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхд гомдол гаргажээ. Гэтэл шүүх ахиад л хүлээн авахаас татгалзаж харин дээд шатны даргадаа гомдол гарга гэжээ. Үүний дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд өргөдөл гаргажээ. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл нь өргөдлийн дагуу  Засаг дарга Х.Болдбаатарт чиглэл хүргүүлсэн ч ямар ч хариуй өгсөнгүй гэнэ. Засаг даргыг огцруулах явдлаас болж нөгөөх алдартай “Хамтран ажиллах гэрээ” цуцлагдсан тул МАХН-ыхан гомдол гаргаад ч нэмэргүй болжээ. АН-ынхан бүр амыг нь асууж байгаад гэрээ цуцалсан гэдэг. Заса дарга огцруулах хурлын үеэр “…хуралдаан маргаантай байсан тул Ардчилсан нам завсарлага аван гарахдаа ИТХ дэр АН-ын  бүлгийн дарга Оч Ганболд “...Нэгэнт ийм асуудал болсон тул Ардчилсан нам, Монгол ардын хувьсгалт намын хооронд хийсэн гэрээг хүчинтэй гэж үзэх үү?” гэж асуухад Д.Цогоо “...үзнэ” гэж хариулсан. Ардчилсан намын 4 тэргүүлэгч хуралдсан, ...Оч Ганболд “ ...улс төрийн эвсэл задарлаа гэж үзэж болох уу гэхэд “болно” гэж хариулсан” гэж тэмдэгджээ. Ийнхүү Налайхд МАХН, Ан-ын эвсэл задарсан гэнэ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сонсогчид цэргийн тангараг өргөлөө
Нийтэлсэн: 2020-09-27 19:51:04

 

Дотоод хэргийн их сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилд шинээр элссэн 450 гаруй суралцагчийн цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг дэвсгэр Гүнжийн хоолойд байрлах Их сургуулийн хээрийн дадлага, сургалтын цогцолбо ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

UB Пропертиз: 0 хувийн хүүтэй зээлээр санхүүгийн дарамтгүй шинэ орон сууцтай болоорой
Нийтэлсэн: 2020-09-25 16:18:03

 

Та 0%-н хүүтэй зээлээр Дэлхийд чанараараа тэргүүлэгч Герман чанарыг илэрхийлэх RIVER VILLA хотхоноос 46м.кв – 218м.кв энгийн стандарт орон сууц болон дуплекс, пентхаус загварын 2-6 өрөө орон сууцнаас хүссэн байраа захиалаарай. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо
Нийтэлсэн: 2020-09-24 18:58:31

 

​ Богд хааны ордон музейн дэргэдэх 1,4 га газарт байгуулсан Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Соёлын сайд С.Чулуу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ДЦС-4-ийн урд талын авто замыг хугацаанаас нь өмнө ашиглалтад орууллаа
Нийтэлсэн: 2020-09-24 18:55:34

 

​ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр “Эрчим хүчний гудамж” буюу сонсголонгийн замыг ажилчдын гудамжтай холбож байгаа Дулааны цахилгаан станц-4-ийн урд талын 6 км авто замын бүтээн байг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Төрийн албаны чадахуйн /мерит/ зарчмын хэрэгжилт-хүний нөөцийн аудит” сургалт эхэллээ
Нийтэлсэн: 2020-09-24 18:52:55

 

​ Төрийн албаны тухай хууль /шинэ найруулга/ -д Төрийн албаны зөвлөл нь хуульд заасны дагуу Төрийн албаны тухай хууль тогтоомж, чадахуйн зарчмын хэрэгжилтийн талаар төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүний нөөцийн аудит хийхээр хуульчилсан юм. Энэх ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Зорилтот бүлгийн 10 мянга орчим айл өрхөд сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгож байна
Нийтэлсэн: 2020-09-24 18:50:28

 

​ НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа н ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шууд: Богд хааны музейн цэцэрлэгт хүрээлэн нээгдэж байна
Нийтэлсэн: 2020-09-24 12:22:37

 

Шууд: Богд хааны музейн цэцэрлэгт хүрээлэн нээгдэж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Ядамдоржийг ШШҮХ-ийн даргаар томиллоо
Нийтэлсэн: 2020-09-24 12:07:12

 

Хурандаа Д.Ядамдоржийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн даргаар томилжээ. Тэрээр энэ албанд томилогдохын өмнө Нийслэлийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан юм.Д.Ядамдорж  өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээн авсан байна.Түүний танилцуулгыг хү ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сайн дурын нийгмийн даатгалд гар утаснаасаа хамрагдаарай
Нийтэлсэн: 2020-09-24 12:03:18

 

​ Нийгмийн даатгалын салбарыг үе шаттай цахимжуулах ажлын хүрээнд сайн дурын даатгалын үйлчилгээг гар утсаараа авах боломжийг бүрдүүллээ. Тодруулбал, даатгуулагч шинээр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах, шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэх, шим ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Хийморь” морьт харвааны тэмцээн болно
Нийтэлсэн: 2020-09-24 11:40:12

 

“Хийморь” морьт харвааны тэмцээн болно

Сэтгэгдэл бичих Цааш унших