Нууц мэдээллийн уурхай

Халх (голыг харлуулах) чөлөөт бүс

Нийтэлсэн: 2015-12-08 13:46:47

Үндэсний их баяр наадмын урьд орой Монголын парламент дэлхийн 2-р дайны ул мөрийг хадгалж үлдээсэн үржил шим, ирээдүйн асар их үнэ цэнэ бүхий Халхголын хязгаар нутгаа чөлөөт бүс болгон зарлаж билээ. Долоон мянган хөл бөмбөгийн талбай, эсвэл 7,1 сая хүн 0,7 га хэлбэрээр өмчилж болохуйц өргөн уудам энэ орон зайд “Чөлөөт бүс” гэдэг тоглоомын тусгай дүрэм үйлчлэх, газар нутаг хөрс шороогоо эргэлтэд оруулж, гадныханд чөлөөтөй арилжих нөхцлийг УИХ-ын 75-р тогтоол бүрдүүлж өгсөн юм. Манайханд чөлөөт бүс байгуулан амжилттай хөгжүүлж ирсэн туршлага огт байдаггүй. Хойд, урд хил дээрх чөлөөт бүсүүд л гэхэд захиргааны ганц хоёр байшин, уртаа гэгчийн том хашаанаас хэтэрч гавьсан юмгүй арваад жилийг элээж байна. Эгэл жирийн иргэдэд хаалттай иймэрхүү хоосон хашаа хороонууд үр дүнгээ өгч амжаагүй байхад урьд өмнөхөөсөө хэдэн зуу дахин их хэмжээтэй чөлөөт бүсийг Дорнодын тал нутагт, Буйр нуураас урагш 500 мянган га талбайд байгуулахаар болчихлоо. Энэ л сайхан нутгаа бид дайны цагт зэр зэвсгийн хүчээр булаалгаагүй атал энхийн цагт эдийн засгийн аргаар алдчихаж байна уу даа гэж бодохоос өөрийн эрхгүй гол харлаж, сэтгэл шимширнэ. Үеийн үед тааваараа нүүдэллэн амьдарч, идээшин дассан нутагтаа виз даруулж зорчих боллоо, малаа хаана бэлчээх вэ хэмээн халаглаж суугаа нутгийн иргэдийг яалтай. “Халх гол” төслийн удирдагч Ж.Энхжаргал “Халх голын 500 мянган га-д бүхэлд нь хашаа татахгүй ээ. Одоохондоо 49 мянган га-г нь л хамгаалалтад авна” гэж байна лээ. Гэвч үлдэх 90 хувийг хэрхэн ашиглахаа ирээдүйд шийдвэрлэх тул энэ өргөн уудам газар нутгийн хувь заяа Чөлөөт бүсийн захирагч гэх ганцхан хүний гарт бүрэн шилжих нь тов тодорхой хэрэг юм.

НҮБ-ийн шинжээчид чөлөөт бүсийг “Улс орнуудын нутаг дэвсгэрийн тодорхой хэсэгт байршдаг, гаалийн татвар, санхүүгийн олон тооны хөнгөлөлт эдэлдэг, экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, худалдааны зориулалттай гадаадын фирмүүдийн хязгаарлагдмал дүүрэг” гэж тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл Чөлөөт бүсийг “Улс доторх улс” хэмээн нэрлэж болно. Халх голын газрыг “зөвхөн дотоодын аж ахуйн нэгж, байгууллага эзэмшиж, ашиглана” хэмээн тайвшруулж байгаа ч гаднаас ажиллах хүч оруулах эрх нь нээлттэй. Түүгээр ч зогсохгүй гадаад ажилчдын тоонд ямарваа нэгэн квот, хязгаар байхгүй. Мөн гадаад иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсэн бол “ажлын байрын төлбөр”-өөс бүрэн чөлөөлөгдөнө гэдгийг Чөлөөт бүсийн хуулиндаа тусгачихсан байгаа юм. Манай бизнесмэнүүд дотоодын мэргэжилтэй ажилчдаас илүү урд хөршийн хямд ажиллах хүчийг шүтэж, хэдэн арван мянгаар нь оруулж ирдэг нийтлэг үзэгдэл бий болсон. Түүнчлэн Монгол иргэдийн нэрээр бүртгүүлсэн, хамтран хувь нийлүүлж эзэмшдэг Хятад, Солонгос компани ч элбэг байна. Энэ жил Халхгол суманд Монгол хүний нэрээр зөвшөөрөл авсан Хятадууд хадлан бэлтгэсэн тухай бишгүй л шуугилаа. Р.Бурмаа сайд “БНСУ махны, сүүний фермүүдийг буцалтгүй тусламжаар барьж өгнө. Мөн загвар хөдөө аж ахуйн  ферм байгуулна. Халхголд БНХАУ-аас 100 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдэнэ” хэмээн ярьж яваа нь чөлөөт бүс хэнд зориулагдаж, ямар ашиг сонирхолд үйлчлэх гээд буйг илчлэх мэт. Юутай ч Дорнод хилийн шугамаас дотогшоо олон зуун км-ийн тойрог бүсэд газар тариалан, мал аж ахуй эрхлэх нэрийдлээр хичнээн хэмжээний гадаад ажилчин оруулах, хичнээн мянган Хятад, Солонгос иргэн тодорхой хугацаагаар суурьшин амьдрахыг хянаж цагдах эрхзүйн чадамж Монгол төрд үгүй аж.

Халхголд чөлөөт бүс байгуулах нь эдийн засгийн хямралыг даван туулахад дэм тус болно хэмээн сурталчилж буй. Гэтэл чөлөөт бүсийн хуулиар тогтоосон татварын онцгой дэглэмийн дагуу Халхголд үйлдвэрлэж боловсруулсан ХАА-н бүтээгдэхүүнд экспортын гаалийн татвар тэг хувиар ногдуулах аж. Харин тэнд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг Монгол руу нэвтрүүлэхэд өндөр татвартай. Тэгэхээр Халхголын хөрс шороо, чөлөөт бүсийн ашгийг хэн хүртэж таарах нь вэ! Гадаад орнуудад хөдөө аж ахуйгаар дагнасан чөлөөт бүс байдаггүй бөгөөд газар нутгийн хэмжээний хувьд бага байдаг.  БНХАУ-д л гэхэд хамгийн ихдээ 10-12 мянган га талбайтай чөлөөт бүс гэж байх аж. Манайхтай бөөр нийлэн орших Казакстан улс 6 000 га талбайгаа чөлөөт бүсэд зориулжээ. Үүнээс харахад хамгийн өргөн уудам газар нутгаа чөлөөт бүс болгон зарласан улсаар Монголчууд бид тодроод байна.

Саяхан энэ оны намар хойд хөрш маань гадаадын иргэн, аж ахуйн нэгжид 10 жилээс дээш хугацаагаар газар ашиглуулах, түрээслэхийг хориглосон хууль гаргалаа. Өвөр байгалийн хязгаарт хэдэн арван мянган га газрыг хагас зуун жил хүртэлх хугацаагаар Хятадуудад түрээсэлсэн нь ихээхэн маргаан дагуулж, эцэстээ ийм шийдэлд хүргэсэн болов уу. Бид ч бас үүнээс сэрэмж авч, алхам тутамдаа анхаарах л учиртай. “Эрүүл, органик хүнс ногоо, мал, махан бүтээгдэхүүнээр импортыг орлуулж, дотоодын хэрэгцээг хангах, экспортыг нэмэгдүүлэх” гэсэн салбарын яамны бодлогыг хэн ч эсэргүүцээгүй. Харин дэлхийн хаа ч байхгүй өрөөсгөл жишиг тогтоож, асар уудам талбайг чөлөөт бүс нэрээр талхлан доройтуулах, хилийн гүн дэх их хэмжээний газар нутагт харь иргэдийн бүхэл бүтэн суурьшил үүсгэх гэсэн “оролдлого” нь л Монгол хүн бүрийг бухимдуулаад байгаа юм.

Өнгөрсөн хугацаанд жирийн иргэдээс эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, улстөрийн хүрээнийхэн дунд Халхгол чөлөөт бүсийг эсэргүүцсэн, цуцлахыг уриалсан тэмцэл хөдөлгөөнүүд хүчтэй өрнөсөн. Гэвч 75-р тогтоолыг санаачлан батлуулсан сайд Р.Бурмаа тэргүүтэн “ичсэн хүн хүн ална” гэгчээр зүтгүүлсэн хэвээр байгаа нь цаанаа ашиг сонирхлын зөрчилтэй биш биз хэмээн хардахад хүргэж байна. Салбарын сайд нь ХАА-н мэргэжилгүй, тэр тусмаа хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч үзээгүй нь орон нутгийн иргэдийн ажил төрөл, амьдралын онцлог, уламжлалт хэвшлийг эс хайхрахад хүргээд байна уу? Ядахдаа л ХАА-гаа эрүүл цэвэр, органик байдлаар хөгжүүлэн бүтээгдэхүүнээ экспортлож буй бусад орны жишгээс гажмааргүй юм. Харин УИХ иргэд олон нийтийн хүчтэй эсэргүүцэл дунд удтал таг дуугүй суусны эцэст чөлөөт бүсийн тухай. 75-р тогтоолоо эргэн харж магадгүй болсон нь “Халхголд Органик үйлдвэрлэлийн бүс байгуулах тухай” тогтоолын төсөл гэнэ. УИХ-ын арваад гишүүн хамтарч өргөн барьсан энэхүү төсөл батлагдчихвал Халхгол дахь ХАА-н үйлдвэрлэлийг Чөлөөт бүсийн хуулиас “суга татан” гаргана гэсэн үг. Тогтоолын төслийг 12-р сардаа багтаан хэлэлцэнэ гэсэн сураг байна.

Монголын баялаг болсон байгаль орчин, хөрс шороог Монголчууд биднээс өөр хэн ч хайрлахгүй. Төрийн эрх барьж буй нам хүчин, улстөрчид маань атга сөөмхөн газар шорооны төлөө амиа өргөн тулалдаж явсан баатарлаг дээдсийнхээ түүхийг санаж, Халхгол чөлөөт бүсийн асуудалд эх оронч байдлаар хандаасай. Халх голыг харлуулах чөлөөт бүс цуцлагдаж, хамаг олныг баясгаасай.

 

Г.Алтанхуяг

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сонсогчид цэргийн тангараг өргөлөө
Нийтэлсэн: 2020-09-27 19:51:04

 

Дотоод хэргийн их сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилд шинээр элссэн 450 гаруй суралцагчийн цэргийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг дэвсгэр Гүнжийн хоолойд байрлах Их сургуулийн хээрийн дадлага, сургалтын цогцолбо ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

UB Пропертиз: 0 хувийн хүүтэй зээлээр санхүүгийн дарамтгүй шинэ орон сууцтай болоорой
Нийтэлсэн: 2020-09-25 16:18:03

 

Та 0%-н хүүтэй зээлээр Дэлхийд чанараараа тэргүүлэгч Герман чанарыг илэрхийлэх RIVER VILLA хотхоноос 46м.кв – 218м.кв энгийн стандарт орон сууц болон дуплекс, пентхаус загварын 2-6 өрөө орон сууцнаас хүссэн байраа захиалаарай. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо
Нийтэлсэн: 2020-09-24 18:58:31

 

​ Богд хааны ордон музейн дэргэдэх 1,4 га газарт байгуулсан Богд хааны дурсгалын цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Соёлын сайд С.Чулуу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ДЦС-4-ийн урд талын авто замыг хугацаанаас нь өмнө ашиглалтад орууллаа
Нийтэлсэн: 2020-09-24 18:55:34

 

​ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр “Эрчим хүчний гудамж” буюу сонсголонгийн замыг ажилчдын гудамжтай холбож байгаа Дулааны цахилгаан станц-4-ийн урд талын 6 км авто замын бүтээн байг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Төрийн албаны чадахуйн /мерит/ зарчмын хэрэгжилт-хүний нөөцийн аудит” сургалт эхэллээ
Нийтэлсэн: 2020-09-24 18:52:55

 

​ Төрийн албаны тухай хууль /шинэ найруулга/ -д Төрийн албаны зөвлөл нь хуульд заасны дагуу Төрийн албаны тухай хууль тогтоомж, чадахуйн зарчмын хэрэгжилтийн талаар төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүний нөөцийн аудит хийхээр хуульчилсан юм. Энэх ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Зорилтот бүлгийн 10 мянга орчим айл өрхөд сайжруулсан түлш үнэ төлбөргүй олгож байна
Нийтэлсэн: 2020-09-24 18:50:28

 

​ НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа н ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шууд: Богд хааны музейн цэцэрлэгт хүрээлэн нээгдэж байна
Нийтэлсэн: 2020-09-24 12:22:37

 

Шууд: Богд хааны музейн цэцэрлэгт хүрээлэн нээгдэж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Ядамдоржийг ШШҮХ-ийн даргаар томиллоо
Нийтэлсэн: 2020-09-24 12:07:12

 

Хурандаа Д.Ядамдоржийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн даргаар томилжээ. Тэрээр энэ албанд томилогдохын өмнө Нийслэлийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан юм.Д.Ядамдорж  өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээн авсан байна.Түүний танилцуулгыг хү ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сайн дурын нийгмийн даатгалд гар утаснаасаа хамрагдаарай
Нийтэлсэн: 2020-09-24 12:03:18

 

​ Нийгмийн даатгалын салбарыг үе шаттай цахимжуулах ажлын хүрээнд сайн дурын даатгалын үйлчилгээг гар утсаараа авах боломжийг бүрдүүллээ. Тодруулбал, даатгуулагч шинээр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах, шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэх, шим ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Хийморь” морьт харвааны тэмцээн болно
Нийтэлсэн: 2020-09-24 11:40:12

 

“Хийморь” морьт харвааны тэмцээн болно

Сэтгэгдэл бичих Цааш унших