Нууц мэдээллийн уурхай

“Ямар янаг хоолойтой юм бэ” гэсэн мессежэндээ ороогдон сая төгрөгөөр шантаажлуулсан залуус хэн бэ ?

Нийтэлсэн: 2016-02-19 08:54:29

 

Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, хоёр хүүхдийн ээж Э.Цэцэг гэдэг эмэгтэй Ням..., Буян... гэдэг хоёр залуугийн гар утас луу "Танилцъя 170 см өндөртэй царайлаг ганц бие эмэгтэй гэртээ ганцаараа уйдаад байна." гэсэн утгатай мессэж бичин харилцжээ. Залуус залган “чи ямар янаг хоолойтой юм бэ” гэх зэрэг мессэж бичин утсаар ярьсан биш эргүүлээд мессэж яриаг нчинь фэйсбүүкээр тараана, гэрийнхэн, найз нөхдөд чинь үзүүлнэ хэмээн гарцаагүй байдалд оруулж нийтдээ сая гаруй төгрөг авчихжээ. Болсон ядлын тухай Цэцэг “...Ням...-тай  танилцаад мессеж бичсэн нь үнэн. Өөрөө шөнийн 03 цагийн үед залгаад “чи ямар янаг хоолойтой юм вэ, чамтай уулзах гэсэн юм, би хангалттай тусалж чадна” гэсэн. Эхний үед түүнийг дарамталсан зүйл байгаагүй. Фэйсбүүкээр нь орж хараад “...би өндөр гоё охин биш, хоёр ч хүүхэдтэй энгийн нэг эмэгтэй, Багануур дүүрэгт амьдардаг” гэж хэлэхэд “тэр хамаагүй чиний дуу хоолой таалагдаж байна, надад мөнгө юу ч биш, би эхнэртэйгээ маргалдсан уулзъя” гэсэн. Би Улаанбаатарт ирээд Дөлгөөн нуур гэдэг зочид буудалд 60 мянган төгрөгийн өрөө аваад залгахад архи аваарай гэж хэлсэн. Тэгээд би архи аваад хөлөө мэдэгдүүлэхгүй гээд орон дотроо хөнжлөөр хучаад сууж байхад орж ирээд, “чи надад худлаа ярьсан нь муухай л юм, би өөртөө л гомдохоос яахав” гэсэн, бэлгийн харьцаанд орсон. Тэгээд маргааш нь 12 цагийн үед буудлаас Нямбаяр гараад би буудалд үлдсэн.... яагаад Ням...-ыг дарамталсан бэ гэхээр миний биений юм ирэхгүй 10-аад хоносон Энэ тухай хэлснээс болж маргалдсан. Тухайн үед фэсбүүк дээр чинь энэ болсон явдлыг бичиж тавина гэж дарамталсан. Гэхдээ амаар л тэгж хэлсэн болохоос биш бичсэн мессеж, зургийг нь тавьсан зүйл байхгүй. Ням...-ын ээж нь над руу яриад манай охин эмч хийдэг юм, хүүхдийг чинь авхуулаад өгье, манай хүү амьдралтай болохоор одоо боль гэж хэлсэн.  Харин Буян... намайг бас л дуу  чинь янаг юмаа,  дандаа данс руу мөнгө хий гээд байх юм, уулзаад аваач гэхээр нь би хүнд өртэй юм, чи өгөхгүй бол хэрэггүй гээд утсаа таслахад Буя…ахин залгаад сексийн талаар яриад чи үнэхээр намайг жаргааж чадах юм уу гээд байхаар нь би дур хүслийг нь утсаар хангасан. Би үйлчилгээ үзүүлээд мөнгө нэхэхэд өгөхгүй гээд байхаар нь чиний саяын ярьсан ярианы бичлэг, утасны дугаарыг чинь олон нийтийн сүлжээнд тавьлаа гэж дарамталсан” гэжээ. Дарамтлуулсан гэх Ням... “...миний 8811....дугаарт 8844.... дугаараас "Танилъя, 23 настай 170 см өндөртэй, царайлаг ганц бие бүсгүй байна, 100 мянгаар төгрөгөөр тусалвал хамт хононо" гэх мессеж ирсэн юм. Сарын дараа Тэгэхээр сонирхоод нөгөө дугаар луу залгахад “орой болсон тул 50 мянгыг өгөөд уулзъя" гэсэн. Банк хаасан байна, бэлнээр өгье гэхэд “хэрэггүй надад мөнгө олдоно, харин чамд над шиг гоё биетэй царайлаг эмэгтэй олдохгүй" гэх мессеж ирсэн юм. Гэтэл маргааш нь уулзая гэсэн мессэж ахин ирсэн.  Би хороололын Голомт банкны салбар дээр очоод тэр хэлсэн дансаар нь мөнгийг нь тушаахад  Энхбаярын Цэцэг гэдэг хүний нэр дээр байсан юм. Залгаад мөнгөө тушаалаа гэхэд ахиад 100 мянгыг өгвөл гэрийнхээ хаягийг хэлнэ гэсэн. Би итгэж нэхсэн мөнгийг нь хийхэд “Өргөөгийн хойд талын ..-р байрны 9 давхарт хүрээд ир" гэсэн. Очоод залгахад “Ахиад 30 мянгыг хийвэл хаалгаа нээнэ” гэхээр нь би хаяад явсан.  Гэртээ хариад байж байтал дахин “би чамайг сайн хүн гэдэгт итгэлээ учир нь чи надад ерөөсөө уурласангүй, өмнө нь би чамаас зүгээр мөнгө авна гэж бодож байсан ба одоо чамтай уулзаж дотно харилцаанд ормоор байна" гэх мессеж ирсэн. Дараа нь Сүхбаатар дүүргийн 3 хорооны нутагт байх Голомт банкны салбар дээрээс 120 мянгыг шилжүүлсэн. Хорооллын Хаан банкинд ирээд залга гэхээр нь залгахад "дахин 30 мянгыг шилжүүлчих" гэхээр нь ядаж царайг нь харъя гэж бодоод мөнгө зээлээд шилжүүлсэн. Гэтэл утсаа аваагүй. Маргааш нь дахиад мөнгө өгөөч гээд байн байн залгаад мессеж бичээд миний фэйсбүүк хаягийг асуухаар нь хэлсэн. “Зургийг чинь харлаа чи их гоё залуу байна, чамтай уулзмаар байна, надад дахин 100 мянгыг өгөөч” гэхээр нь нь би "одоо болъё, миний өгсөн мөнгө чамд буян болог, би мөнгөгүй болчихсон" гэхэд гуйгаад байхаар нь дахин 100 мянгыг явуулсан. Тэгээд ярилцаад тэр эмэгтэйтэй хувийн мэдээллээсээ хуваалцаж хэлсэн бөгөөд тэр эмэгтэй миний хувийн мэдээллээс нэлээн зүйлийг мэдэж авсан юм. Гэтэл дахин мөнгө нэхэхэд нь өгөхгүй харилцаагаа таслая гэсэн. "Тэгвэл би чиний фэйсбүүк хаягтай зургийг чинь утасны дугаартай чинь, надруу ярьсан ярианы бичлэгтэй чинь болон бичсэн мессежний хуулбартай чинь фэйсбүүкийн найзуудад чинь тараана шүү, чиний булайг дэлгэнэ, чамайг хүмүүс юу хийж явдагийг чинь харна даа,  дахин мөнгө өгөхгүй бол чиний нэр хүндийг шалд нь унагана, чи олон нийтийн ажил их хийж байсан юм байна лээ, чамайг цааш нь явуулахааргүй нэр хүндийг чинь унагана шүү" гэх маягаар дарамталж эхэлсэн,  надад 350 мянгыг өг” гэсэн, тэр үед надад мөнгө байгаагүй, би Цэцэгээс эхлээд 50, дараа нь  200 мянгыг шилжүүлье гэж олон удаа гуйсан. Сүүлдээ “фэйсбүүкээс эхнэртэй гэдгийг мэдлээ, эхнэрт чинь болон эхнэрийн чинь найзуудад чиний энэ талаар хэлнэ, бүр чамаас жирэмсэн болсон гэж хэлнэ  тэгэхээр чиний нэр хүнд, эхнэрийн чинь нэр хүнд бас унаад та хоёр салахгүй гээд яадаг юм, хэрэв намайг ингэж хэлүүлэхгүй гэж хүсч байгаа бол надад мөнгө өг” гээд байсан юм. Бүр намайг ирж бэлгийн харьцаанд орохыг шаардаж байсан. Ингээд арга буюу цагдаагийн байгууллагад хандсан. Би тэр эмэгтэйд нийтдээ 400000 төгрөг өгсөн” гэжээ./үргэлжлэл бий/
 
NUUTS.mn
Нийт сэтгэгдэл: 9
  1. Zochin /103.229.120.254/ 2017-01-15 04:15:33

    Gants ch haraagvi hvndee tegeed l nehsen mongiig n ogch l bdag mon teneg hvnee

  2. zochin /182.160.37.237/ 2017-01-15 05:09:35

    Hohino odoo yug ni awdagiin erchvvd mine dee genen hongor baihaa boliocheee ichehgvi amitad yum*** gej

  3. зз /103.212.119.40/ 2017-01-15 08:30:32

    Болгоомжтой бцгаагаарай

  4. bi /45.117.32.4/ 2017-01-15 18:00:23

    hunii helsend yunch amarhan itgedeg yumbe erchuudee gj ehnere iluu harj biluu doloohoor iim zuil bolj bganshdee

  5. user /103.10.22.100/ 2017-01-16 16:34:42

    odoo yaah we dee***ino harin ch 400dr tulsan ni ih ym

  6. Zochin /45.117.32.2/ 2017-03-24 20:26:14

    88146315 z***ga

  7. kkk /202.9.41.140/ 2017-03-25 05:15:30

    Ih l shn hooloitoi huuhen bj dee***uul

  8. zochin /202.70.46.209/ 2017-06-14 02:02:37

    Xetsv bd***d orjee eirne iimerxvv ymnaas bolgoomjtoi l bx xerrgteil de

  9. uugantsetseg /27.123.212.130/ 2017-06-15 18:41:43

    88760140 my dugaar nadad ingej mungu uguud jargah z***uu bna uu

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн “Next stop” наадам ирэх сарын 20-нд болно
Нийтэлсэн: 2020-01-22 10:33:22

 

Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн “Next stop” наадам ирэх сарын 20-нд болно Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн “Next stop” наадам ирэх сарын 20-ны өдөр болохоор болжээ. Учир нь бүтээн байгууллалтын төсөлд нэр дэвшиж буй 2019 онд хийгдсэн т ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол төрийн бодлого ээжүүд, эмэгтэйчүүдэд хэрхэн хүрсэн бэ?
Нийтэлсэн: 2020-01-22 10:25:38

 

Б.БАЯР УИХ-ын 2016 оны сон­гуулийн дүнгээр байгуу­лагд­сан Засгийн газрын дүн­гээ тавиулах цаг дөхөж байна. Ердөө хагас жилийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болж, дараагийн эрх баригчид тодорно. Тэгвэл одоогоос гурван жил хагасын өмнө болсон сонгууль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХОД ТҮШИГЛЭН ТЭНЦВЭРИЙГ ХАНГАХ БЭЭЖИНГИЙН УХААЛАГ АЛХАМ
Нийтэлсэн: 2020-01-22 10:23:46

 

Оксфордын хятад судлалын төвийн судлаач Георге Магнус саяхан “ФАЙНЭНШИАЛ ТАЙМС” сонинд Хятадын талаар “Ажлын байр бий болгоход түшиглэн тэнцвэрийг хангах Бээжингийн ухаалаг алхам” гарчигтай сонирхолтой нийтлэл нийтэлсэн байсныг орчуулан уншигч танаа хүрг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БНСУ-ын визний журам шинчлэгдлээ
Нийтэлсэн: 2020-01-22 10:13:39

 

БНСУ-ын Засгийн Газраас ирэх гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчилсэн визний журмыг хэрэгжүүлэхээр болж байна. Иймээс Өмнөд Солонгос руу виз мэдүүлэхээр зэхэж буй иргэд дараах зүйлд анхаарал хандуулаарай.БАЙНГЫН ВИЗГҮЙ ЗОРЧДОГ БАЙСАН ИРГЭД ОЛОН УДАА ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Япон Улсын Мияконожо хотын төлөөлөгчидтэй уулзав
Нийтэлсэн: 2020-01-22 10:08:56

 

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Япон Улсын Мияконожо хотын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтанд Мияконожо хотын Хөдөө аж ахуйн бодлого төлөвлөлтийн газрын дарга Орита Кэнтаро, ахлах мэргэжилтэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Удаашралтай байгаа төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах талаар АХБ-ны Суурин төлөөлөгчтэй Хотын захирагч санал солилцов
Нийтэлсэн: 2020-01-22 10:07:16

 

2Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа. Павит Рамачандран нь сүүлийн 23 жилийн хугацаанд Ази, Номхон далайн 10 гаруй улс оронд ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн цахилгаан автобус иргэдэд үйлчилнэ
Нийтэлсэн: 2020-01-22 10:04:40

 

Дэлхий нийт цахилгаан тээврийн хэрэгсэл түлхүү ашиглах болсон учир агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн нийтийн тээвэрт цахилгаан автобусыг  үйлчилгээнд гаргахаар боллоо. Энэ ажлын хүрээнд Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн “Yinl ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Цахимд цуурахад учир бий...
Нийтэлсэн: 2020-01-22 09:58:59

 

ЖДҮДСан шударга бус зохицуулалтаар тараагдсан  болохыг анх олны анхааралд өртүүлж чадсан залуус бол “Бид уучлахгүй” хөдөлгөөнийхөн. Залуусын тэмцэл амжилттай болсон тул тэд нийгэмд шүгэл үлээгчийн дүрээр харагдаж байгаа. Харин шүгэл үлээгчид дараагийн ажи ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хотын Захирагч нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх олон төрөлт цогц шийдлийг танилцууллаа
Нийтэлсэн: 2020-01-22 09:56:35

 

“Нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах, нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх олон төрөлт шинэ нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилтуудтай холбоотой товч та ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
Нийтэлсэн: 2020-01-22 09:52:04

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Хуульчдын холбоотой хамтран “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд сар бүрийн 3 дахь долоо хоногийн Лхагва гаригт иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших