Нууц мэдээллийн уурхай

“Саусгоби даймонд “ нь Б.Бадраагийн “ивээлээр” Тавантолгойгоос 240 сая төгрөгний нүүрс салгасан хэргийн тухайд...

Нийтэлсэн: 2017-02-06 09:20:34

Өмнийн говьд “ардчиллын” найман жилд засаг барьсан Б.Бадраатой холбоотой нэгэн хэрэг дэгджээ. Энэ нь цаагуураа “Ажнай”-гийн фракц  доторхи санхүүгийн ноцтой хэрүүл тэмцлийн нэг ч байж болох магадлалтай юм. Одоогоос таван жилийн өмнө буюу 2012 онд “Саусгоби даймонд”-ын захирал Ш.Баянбат нь “Тавантолгой” ХК-аас 240 сая төгрөгний 20,3 тонн нүүрс худалдан авчээ. Худалдан авах ажиллагаанд нь Засаг дарга Б.Бадраа бичиг хийн өгч туслажээ.

Өөрөөр хэлбэл энэхүү наймаа нь Засаг дарга асангийн “ивээл” дор явагдсан гэж үзэх үндэслэтэй байна. Захирал Ш.Баянбат нь эхлээд аймгийн Засаг даргад шинэлэг аргаар нүүрс олборлон угааж цэвэршүүлэх ажилд нь тусалж өгөхийг хүссэн хүсэлт гаргажээ. Засаг дарга хүсэлтийг хүлээж аваад 2012 оны 10-р сарын 2-ний өдрийн 1-1348 тоот албан бичгийг “Таван толгой” -д явуулж  “Саусгоби даймонд”-ын захирлыг дэмж гэжээ. Ийнхүү 240 саяын нүүрс худалдах худалдан авах гэрээг  “Тавантолгой” ХК-ийг төлөөлж тус компаний борлуулалт хариуцсан ахлах ня-бо Ц.Ариунжаргал, “Саусгоби даймонд”-ыг  төлөөлж захирал Ш.Баянбат нар нь 2012 оны 5-р дугаар 14-нд байгуулжээ. Гэрээний хугацаа нь нэг жил агаад  5500 ккал-оос дээш илчлэгтэй, стандартын коксжих  20.000 тонн нүүрс нийлүүлэх, худалдан авагч тал нь сар бүрийн эцэст тооцоо нийлж өр төлбөр үүсгэхгүй байх үүргийг хүлээсэн гэнэ. Гэсэн ч өр үүсжээ. Үүсэхдээ бүр таван жил үргэлжилсэн хэрүүлтэй шүүх цагдаадаа тулсан залилангийн хэрэг яригдсан зарга болон хувирсан байна. Энэ зуур “Саусгоби Даймонд” компаний хувьцаа эзэмшигчид солигдож шинэ удирдлагатай болжээ. Шинэ захирал нь нүүрсийг би аваагүй тул авсанаараа Ш.Баянбат харицна гэсэн бол “Таван толгой” нь гэрээ нь танай компанийалбан ёсны баланк, тамга тэмдэг дээр хийгдсэн тул мөнгөө “Саусгоби Даймонд” -аас л нэхэмжилнэ гэжээ. Харин энэ хэрэгт экс Засаг даргын оролцоо нь ихээхэн сонирхол татдаг. Тэрээр Ш.Баянбатад залилагдсан уу эсвэл...гэдэг асуулт урган гарч байна. Хэрвээ Б.Бадрааг залилсан бол энэ эрүүгийн гэмт хэрэг болох байсан ч тогтоох тодруулах ямар ажиллагааг аль ч тал явуулаагүй нь сонин.. Мөн 20,3 тонн нүүрс хаачсан гэдэг нь маргаантай. Анх хүсэлт гаргахдаа угааж цэвэршүүлэх тухай яригдсан ч ийм үйлдвэрлэлийн ажиллагаа явагдсан эсэх нь бас л тогтоогдсонгүй. Нүүрс худалдаж авагдсан даруйдаа л урагшаа урсах их урсгалд дайгдан алга болсон биз. Ийнхүү Засаг дарга Б.Бадраа “Ажнай”-гийн “Тавантолгой” -н өмнө нэг “гэмтэй” болж хоцорчээ. 240 сая гэдэг нь их мөнгө. Компаний гүйцэтгэх захирлаар томилогдсон Р.Сэддорж нь мөнгөө ширүүн нэхэж эхэлсэн гэдэг. Гэхдээ Б.Бадраа нь засаг барьж байхдаа “гэмээ” өөр байдлаар цайруулсан байж магадгүй нэг хэрэг яригддаг.

Энэ нь 2013 онд байгаль орчны менежмэнтийн төлөвлөгөөний биелэлт нь 75 хувьтай байхад нь “Тавантолгой” ХК-д нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг нь 100 хувь буцаан олгосон тухай юм. Бүр дараа жилийн гэрээг нь хүртэл байгуулж өгсөн гэдэг. Уг нь  хуулиар өмнөх оны ажлаа бүрэн дуусгаагүй байхад дахин гэрээ байгуулахыг хатуу хориглодог.  “Тавантолгой”-той хамт энэ дархан эрхийг “Монголын алт”,  “Эрдэнэс Тавантолгой”, “Саусгоби сандс”, “Цагаан өвөлжөө” зэрэг компаниуд эдэлсэн байна.

 
НУУЦ.мн
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хашаа, хайс нэгдсэн арга хэмжээний хүрээнд дахин 198 байршилд газар чөлөөлөх ажил хийгдэнэ
Нийтэлсэн: 2019-06-25 18:00:04

 

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилго ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хотын Захирагч сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдсан хүүхдүүдийг хүлээн авч уулзлаа
Нийтэлсэн: 2019-06-25 14:45:33

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Денвер хотын “Луби-Женкинс сурагч солилцооны хөтөлбөр”-т хамрагдсан хүүхдүүдийг хүлээн авч уулзлаа.  “Зориг сан”-аас Улаанбаатар-Денвер эгч дүү хотуудын зөвлөлтэй хамтран "Л ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монголын Нотариатчдын Танхимын ерөнхийлөгч Р.Онончимэг: “Олон Улсын Нотариатын Холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын гишүүн орнуудын төлөөлөгчид Монгол улсад хуран чуулна”
Нийтэлсэн: 2019-06-25 12:42:53

 

Монгол улсад Олон Улсын Нотариатын Холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын IX чуулга уулзалт 2019 оны 06-р сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан Монголын Нотариатчдын Танхимын ерөнхийлөгч Р.Онончимэгтэй тус чуулга уулзалтын та ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шөнө унтаж байхад гэнэт шөрмөс татах нь маш аюултай: үүнээс хэрхэн сэргийлэх вэ?
Нийтэлсэн: 2019-06-25 11:56:30

 

Хөлийн шөрмөс татахад маш их өвдөлтийг мэдэрдэг. Тэгвэл шөнө гэнэт шөрмөс татахыг болиулах бас үүнээс урьдчилан сэргийлж, таныг бүтэн нойртой хоноход туслах зарим нэг аргуудыг хүргэж байна. 1. Хөлийн булчингаа жийх Хөлийн шөрмөс татах үед аль болох хөлөө ж ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Хуульчдын холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Нийтэлсэн: 2019-06-25 11:44:33

 

Монголын хуульчдын холбооны урилгаар ОХУ-ын Хуульчдын холбооны тэргүүн В.В.Блажеев тэргүүтэй 17 төлөөлөгч энэ сарын 22-27-ны өдрүүдэд Монгол Улсад ажиллаж байна. Тэдний төлөөлөл болох ОХУ-ын Хуульчдын холбооны тэргүүн В.В.Блажеев, ОХУ-ын Хууль зүйн дэд сай ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Наадмын сорилго барилдаанд Д.Анар түрүүлэв
Нийтэлсэн: 2019-06-25 11:39:59

 

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сорилго 126 бөхийн барилдаанд улсын начин Д.Анар түрүүлж, улсын арслан П.Бүрэнтөгс үзүүрлэсэн юм. Харин их шөвөгт улсын харцага Х.Гантулга, улсын начи ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Аюулгүйн үзлэг, ачаа тээш шалгах ажилтнуудыг сургалтад хамруулав
Нийтэлсэн: 2019-06-25 11:36:39

 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас дотоод хяналтын сургалтыг эрүүл мэнд болон аюулгүйн үзлэг, ачаа тээш шалгах салбарын ажилтнуудад зориулан зохион байгууллаа. Байгууллагын дотоод хяналт тавих цацрагийн аюулгүйн алба, ажилтны гол зорилго нь хүрээлэн буй орч ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Яармагт шинээр баригдаж буй нийслэлийн төр захиргааны байрыг хэрхэн ашиглах талаар талаар иргэдийн дунд санал асуулга явуулна
Нийтэлсэн: 2019-06-25 11:26:40

 

Хотын төвлөрийг бууруулах зорилгоор Нийслэлийн төр захиргааны байрыг нүүлгэх шийдвэр гарч, Хотын дарга асан С.Батболдын 2018 онд Яармагт гурван блок цогцолбор барилгын ажлыг эхлүүлсэн байдаг. Яармагт баригдаж байгаа нийслэлийн төр захиргааны байрны А блок ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тэрэлж голд Минж нутагшуулав
Нийтэлсэн: 2019-06-25 11:23:29

 

Экологийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэгтэй минжийг 2012 оноос эхлэн Туул голын урсцыг байгалийн аргаар сэргээх, тогтмолжуулах зорилгоор үржүүлэн нутагшуулах төслийг эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор нийслэл хотоос хэрэгжүүлж байгаа билээ. Нийслэлийн Б ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Улиасны хэлбэржүүлэлтийг зөв хийснээр цагаан хөвөн багасч, ногоон байгууламжийн өнгө үзэмж нэмэгдэж байна
Нийтэлсэн: 2019-06-25 11:15:15

 

Нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид зөв хэлбэржүүлэлт хийснээр хотын ногоон байгууламжийн өнгө үзэмж сайжирч, ургамлын өвчин хортоноос урьдчилан сэргийлж, эм улиаснаас гардаг үр хөврөлийг /цагаан хөвөн/ багасах ашиг тустай.Иймд 2019 оныг хэлбэржүүлэлтийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших