Нууц мэдээллийн уурхай

С.Эрдэнэ: Сайн лам олдохгүй бол БУЦАХДАА ЗАЛНА гэдэг шиг МАН ХУУЧИН хүмүүсээ буцаагаад тавьчихлаа

Нийтэлсэн: 2017-10-13 18:05:49

АН-ын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.
-МАН Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулсан. Ярьдаг шигээ мэргэжлийн хүмүүс оруулж ирж чадав уу?

-Яахав дээ, лам олдохгүй бол буцахдаа зална гэдэг биз дээ. Яг л тийм юм боллоо. Бүх хуучцуулаа буцаагаад тавьчихсан байна лээ. Уг нь шинэлэг, шинэ Засгийн газар гэж яриад байсан биз дээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулаад бүтэн хоёр сар шахуу хугацаанд Монгол төрийн ажлыг цалгардууллаа. Өвөл хаяанд ирээд эхний цас орчихсон байна. Өвс тэжээлээс эхлээд санаа зовох, шийдэх асуудал зөндөө л байх юм. Түрүүчийн өр авлага төлөх цаг ч хаяанд ирчихэж. Энэ мэтээр ярих зүйл олон бий. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд хэн хэн орж ажиллахыг хоёр өнцгөөс харж байгаа. Нэг талаас бүх хуучцуул орж ирж байна. Тэд нь Засгийн газарт орж ажиллахгүй бол янз бүрээр шантаажлаад байдаг юм байгаа биз. Нөгөө талдаа нийгэм, эдийн засаг хүнд байхад тэр хүмүүсийн туршлага, зангараг хэрэгтэй.
-Засгийн газрын бүрэлдэхүүн дэд сайдтай ажиллана гэх шийдвэрийг МАН-ын бүлэг гаргасан байна лээ. гэтэл танай нам дэд сайдыг хүчтэй эсэргүүцэж байсан биз дээ?
-Нэг нам дангаараа засгийн эрхийг барьж байгаа үед дэд сайдын асуудлыг яримааргүй байгаа юм. Илүү орон тоо л гэсэн үг. Нийгэм, эдийн засгийн байдал ийм хүнд байхад дэд сайдын орон тоо гаргах хэрэггүй. Яахав ажил хийдэг бол бас өөр. Өмнөх Засгийн газрын дэд сайдууд хэрхэн ажиллаж байна вэ гэдэг нь харагддаггүй. Ер нь тэд ажил хийдэг юм уу. Твиттерт жиргэхийг ажил хийж байна гэж боддог шиг байгаа юм. Фэйсбүүк, твиттерийн хүүхэд, залуустай хэрүүл хийгээд сууж байдаг. Болсон болоогүй янз бүрийн зүйл ярьж байна. Төр, засгийн бодлогын чухал асуудлыг дэлгэж тавиад сууж байх юм. Ер нь тэгээд твиттерчин дэд сайд байхын хэрэг байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Уг нь ажлын ачаалал ихтэй гэж үзээд дэд сайдыг тавьсан юм болов уу гэж хардаг. Гэтэл хүнтэй хэрэлдээд, хүн доромжлоод суухаас өөрийг хийхгүй байна. Яасан ч завтай байдаг юм. Хоёрдугаарт, эвслийн Засгийн газрын үед дэд сайд болон Шадар сайдын орон зай байдаг. Яагаад гэвэл эвсэлд байгаа намууд бие биедээ хяналт тавих, хамтын ажиллагаагаа хар сэргүй явуулах үүднээс яамдыг дэд сайдтай ажиллуулдаг. Ингэснээр харилцан хамтарч ажиллах нөхцөл, бололцоогоо бүрдүүлдэг ёстой. Гэтэл өнөөдөр нэг намын Засгийн газар байгуулчихаад байхад дэд сайдын асуудал ярих утгагүй юм. Мэдэхгүй, бодвол шаардлагатай л байгаа юм байлгүй дээ.
-Бас бүх сайд давхар дээлтэй байх нь. Танай нам үүнийг бас л эсэргүүцэж байсан даа?
-Давхар дээлийг хамгийн их эсэргүүцэж байсан хүмүүс нь МАН-ынхан өөрсдөө шүү дээ. Тэд л давхар дээлийг эсэргүүцээд Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан зохион байгуулаад янз бүрийн маск зүүж байсан. Давхар дээл шиг муухай зүйл байхгүй, Ардчилсан намынхан давхар дээлтэй сайд нараа татаж ав гэж байсныг ард түмэн мартаагүй байх. Тэр үед манай сайд нарын тал нь давхар дээлтэй байсан шүү дээ. Гэтэл одоо бүр 100 хувь тодотголтой болж байна. Онигоо ч юм уу, үнэхээр ч тэгж ярьсан юм уу бүү мэд нэг яриа гарсан байна лээ. Юу вэ гэхээр шинэ Засгийн газрын 50 хувь нь давхар дээлгүй гэхэд нь яагаад гэж асуусан байгаа юм. Гэтэл өөдөөс нь Ерөнхий сайд Засгийн газрынхаа 50 хувьтай тэнцдэг. У.Хүрэлсүх давхар дээлгүй учраас энэ Засгийн газрын тал нь давхар дээлтэй гэсэн яриа гарсан. Юу гэж ярих сонин биш л дээ. Гэхдээ олон түмэнд ухуулж байсан хүмүүс өнөөдөр өөрсдөө давхар дээл өмсөөд явж байгаа нь инээдтэй харагдаад байна. Улстөрчийн хувьд ёсзүй, ёс суртахуун байна уу.
-Ардчилсан намын дэмжлэгтэйгээр У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилсон. Танай нам шинэ Засгийн газрын тэргүүнтэй ямар нэгэн тохиролцоо хийсэн юм уу?
-Нэг зүйлийг бодитоор ойлгох ёстой. Бид ард түмнээс сонгогдож гарч ирсэн төрийн түшээд. Сөрөг хүчин гэхээр бүхнийг сөрнө гэсэн үг биш. Болох, болохгүй бүхнийг шүүмжилж байвал сөрөг хүчин болно гэж ойлгож болохгүй. Бид өнгөрсөн жилээс хойш сөрөг хүчнийхээ үүргийг хангалттай биелүүллээ. Эрх баригчдын явуулж байсан маш олон алдаатай бодлогыг ил тод болгож олон түмэнд ойлгуулж байна. Зарим нэг буруутай бодлогыг зогсоож, буцаалгасан зэргээр олон ажил хийсэн. Хэдийгээр цөөнх ч гэлээ боломжийн түвшинд ажиллаж байна гэж харж байгаа. Нөгөө талаар улс төрийн үр дүнг хар. Хэрэв сөрөг хүчин муу ажилласан бол Ардчилсан намаас нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгохгүй байсан биз. Олон түмэн ч гэсэн Ардчилсан намд илүү итгэж, найдлага тавьж байгаа юм байна гэдэг нь сонгуулийн үр дүнгээр харагдсан. Тэгэхээр нийгэмд Ардчилсан нам эерэгээр үнэлэгдэх зүйлээ хийгээд явж байгаа. Дээр нь нэг зүйлийг бодитоор хар. Манай нам У.Хүрэлсүхийг дэмжсэнээр сөрөг хүчний үүрэг бүдгэрэх зүйлгүй. Бид өнөөдөр Монгол төр тогтвортой байгаасай, ажиллаж чадах хүн нь гүйцэтгэх эрх мэдлийг аваад яваасай гэсэн байр сууринаас асуудалд хандсан. Ямар ч байсан 60 тэрбумын бичлэг хийж авлига, хээл хахууль авсан нөхдүүдээс өөр бодолтой хүнийг төрд гарч ирээсэй гэж хүссэн учраас дэмжсэн. У.Хүрэлсүхийг нам, үндэстэн дамжсан бүлэглэлийн эсрэг ажиллаж чадах байх гэж үзсэн учраас дэмжлээ. Түүнээс биш сөрөг хүчний үүргийг умартсан зүйл байхгүй. Тэгээд ч Ерөнхий сайдыг дэмжлээ гээд сөрөг хүчин байхаа болихгүй. Ямар хүнийг дэмжих вэ гэдэг л асуудал. Тохироо хийгээд наймаалцсан зүйл огт байхгүй. Анхнаасаа би намын даргын хувьд ямар ч Засгийн газар байгуулагдсан бүрэлдэхүүнд орж ажиллахгүй гэдгээ илэрхийлсэн. Өнөөдөр ч тэр байр сууриндаа байгаа. Албан ёсоор хэлэхэд бид ямар нэгэн тохироо хийгээгүй.
-Танай намынхан Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзаж хамтран ажиллах санал тавьсан. Тэр үеэрээ давхар дээл, дэд сайдыг эсэргүүцэж буйгаа хэлсэн байна лээ. Та нарын хэлсэн саналыг бага ч болтугай дагах болов уу?
-Ерөнхий сайдын хувьд чөлөөтэй ажиллах боломжийг бүрдүүлэх үүднээс ямар нэгэн байдлаар шантаажлаагүй. Нийгэм, эдийн засгийн хүнд цаг үед сонгогч олон нэгэнт дийлэнх саналаа МАН-д өгсөн. Эрх баригчид олонх болсон боломжоо ашиглаад улс орныхоо өр зээлийг чөлөөлөөд, 2016 оны сонгуулиар амалсан амлалтаа биелүүлээсэй гэж хүсч байна. Гэтэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар дандаа амалсан амлалтаасаа буцаж, түүнийхээ эсрэг явлаа шүү дээ. Одоо үлдэж буй хоёр жил гаруйн хугацаанд гоё гоё амлалтаа ажил хэрэг болгоосой гэдэг үүднээс асуудалд хандсан. Хоёрдугаарт, 60 тэрбумын гэх хэрэг, тагнасан чагнасан асуудалд Засгийн газрын тэргүүн шуурхай ажиллаасай гэж хүслээ. Энэ үүднээс У.Хүрэлсүхийг дэмжсэн. Түүнээс биш сөрөг хүчнийхээ үүргийг умартаад, эсвэл албан тушаал наймаалцаж У.Хүрэлсүхийг дэмжээгүй. Монгол төрийн ажил тасралтгүй яваасай гэдэг үүднээс асуудлыг аль болох эерэг талаас нь харлаа.
-Тагнасан чагнасан гэх асуудлыг УИХ-ын чуулган дээр ил тод хэлэлцэж болдоггүй юм уу?
-Яг энэ асуудлын гол цөмд байгаа хүн гүйцэтгэх засаглалын тэргүүн болж байна. Одоо өөрөө гогцоог тайлж үнэн мөнийг тогтооход жинтэй хувь нэмэр оруулаасай. Зөвийг ард түмэнд ойлгуулахад дээрээсээ дарамт шахалтгүй байгаасай гэж бодсны үүднээс Ардчилсан нам У.Хүрэлсүхийг дэмжсэн. 60 тэрбумын хэргийг бас илрүүлнэ гэж найдаж байгаа.
-АТГ-ын зүгээс уг хэргийг хэрэгсэхгүй болгосон биз дээ?
-АТГ зарим хэргийг их л сүржин зарладаг. Заримыг нь чимээгүй хав дарчихдаг. Энэ нөхцөл байдлыг харж байхад АТГ үнэхээр авлигатай тэмцэж чадаж байна уу гэдгийг ярих цаг болсон. Улс төрийн зорилгоор асуудалд хандаад байна уу гэдгийг шалгаж тогтоох цаг болсон гэж бодож байгаа.
-Ерөнхий сайд хүүхдийн мөнгийг олгох боломжгүй гэсэн. Гэтэл өмнөх Засгийн газрынхан болон танай нам ийм боломж байгаа гэж үзэж байна. Үнэхээр боломж бий юу?
-Бид хүүхдийн мөнгө олгох бүрэн боломж бий гэж харж байгаа. Тиймээс дахиад л шаардлагаа тавина. Ж.Эрдэнэбатын Засгийн газар 807 тэрбум төгрөгийн концессын эрхийг өөрийн кабинетын сайд нартаа өгсөн. Дээр нь 400 гаруй тэрбум төгрөгийн урсгал зардлыг сайд нарын багцад нэмсэн. Үүний оронд хэрэглээгээ багасгаад, дэд сайд нарын орон тоог байхгүй болгоод хүүхдийн мөнгийг олгох боломжтой. Сэтгэл, хүсэл байхгүй бол аливаа ажил урагшилдаггүй. МАН-ынхан хүүхдийн мөнгийг Ардчилсан намын автортой ажил гэж ойлгоод байх юм. Энэ бол бидний өмчилсөн ажил биш. Монголын сая гаруй хүүхдийн хувь заяа аль нэг улс төрийн намаас үл хамаардаг байх ёстой. Улс орны эрх ашиг шүү дээ. Монголын ирээдүй болсон хүүхдүүдээс таван цаас харамлана гэдэг зохимжтой асуудал биш. Бүр ягтаа тулаад болохоо байсан үед олгох боломжгүй гээд хасаж болно. Гэтэл өнөөдөр боломж байхгүй биш байгаа. Идсэн уусан, илүү дутуу зардлаа тана л даа. Дээрээс нь эдийн засгийн гадаад орчин хангалттай таатай байна. Ер нь МАН-ыг засаг барих үед гадаад эдийн засаг өсөөд АН-ыг олонх болохоор цикль таарч бүх юмны үнэ унадаг. Өнгөрсөн дөрвөн жилд нэг тонн нүүрс 20 ам.доллар байлаа. Гэтэл одоо зуу гаруй ам.доллар хүрч байна. Ийм боломжтой нөхцөлд зөв ажиллах юм бол асар их боломж бий.


С.АЛТАНЦЭЦЭГ
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийлээд 500 кг жинтэй хос СЕКСДЭЖ байгаад 200 жилийн настай хуучин байшинг нураажээ
Нийтэлсэн: 2018-10-21 12:14:27

 

290 кг жинтэй Майкл Дэвис болон түүний хамтран амьдрагч Тереза Уокер нар нь Английн Ливерпуль хотын нэгэн хуучин байшингийн гурван давхарт амьдардаг байжээ. Байшин нь тун эртнийх гэнэ. Нийлээд бараг 500 кг татах хос унтлагын өрөөндөө загас наадуулж байтал ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Venus Berlin 2018" эротик үзэсгэлэнгийн ЭЛДЭВ сонин зургуудаас ... /16+/
Нийтэлсэн: 2018-10-21 10:59:20

 

Энэ сарын 10-14-ний хооронд Германы нийслэл Берлинд олон улсын "Venus Berlin 2018" эротик үзэсгэлэн болсон. Үзэсгэлэнд 40 гаруй орны төлөөлөл оролцож 400 гаруй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулжээ Насанд хүрэгчдийн кино үйлдвэрлэлийнхэн, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

О.Содбилэг гишүүний гэр бүл гэрийн үйлчилэгчдээ байр бэлгэлжээ
Нийтэлсэн: 2018-10-20 08:13:54

 

Намрын сүүл сарын шинийн наймны өдөр О.Содбилэг гишүүний гэр бүл олон жил ажилласан гэрийн үйлчлэгчдээ байр бэлэглэснээ цахим хуудсандаа оруулжээ. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

72 насныхаа ойг тэмдэглэсэн ЯНХНЫ ГАЗРЫН эзэн “ажилтныхаа” өвөрт бурхан болжээ /16+/
Нийтэлсэн: 2018-10-19 17:53:11

 

Ройтерд мэдээлснээр Америкийн Невада мужид албан ёсны зөвшөөрөлтэй долоон янхны газар эзэмшдэг Денис Хоф 72 насныхаа төрсөн өдрийн баярыг хэтрүүлж тэмдэглээд “ажилтныхаа” өвөрт зүрхний шигдээс өвчнөөр бурхан болжээ. Ийм явдал болсоныг талийгаачийн сайн най ..

1 сэтгэгдэлтэй Цааш унших

С.Бямбацогт : ЗГ хэтрүүлсэн урсгал зардлын 230 ТЭРБУМААСАА хүүхдийн мөнгө өг ... /бичлэг/
Нийтэлсэн: 2018-10-19 16:43:49

 

С.Бямбацогт : ЗГ хэтрүүлсэн урсгал зардлын 230 ТЭРБУМААСАА хүүхдийн мөнгө өг ... /бичлэг/

Сэтгэгдэл бичих Цааш унших

‘Ханару Минимаркет’-аас бараа нийлүүлсэн 14 хоол үйлдвэрлэлийн газрын жагсаалтад ‘И-март’ байхгүй
Нийтэлсэн: 2018-10-19 15:16:07

 

Солонгосоос хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг “ХАНАРУ” минимаркет хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнийхээ шошгыг

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шоронгийн кавказ ОВГОР орос харгалзагчийг ганц цохиод унагасан бичлэг ... /14+/
Нийтэлсэн: 2018-10-19 15:14:17

 

Оросын Рязань мужийн УФСИН шоронд хүчин, зэвсэгт дээрмийн хэргээр хоригдож буй Кавказын уулсын Адыгей нутгийн 37 настай овгор камертаа тамхи а ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ТОСК ажилладаггүй хүнд 23 САЯ төгрөгний цалин өгчээ
Нийтэлсэн: 2018-10-19 14:21:27

 

2016 оны намрын тэрхүү өдөр Ж.Хичээнгүй “ТОСК”-ын захирлаар томилогдоход Монгол Улсын Ерөнхий сайд асан, Төр нийгмийн зүтгэлтэн П.Жасрайн ач хүү төрийн чухал албыг даалаа хэмээн шуугисан. Үүнээс хойш “Данс нь улайх шахсан ТОСК-ий ажил гялалзаж байна”, “Хич ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Порногийн донтой хулгайч НОТЕБҮҮК дээр үлдээсэн үрийн шингэнээсээ болж ...
Нийтэлсэн: 2018-10-19 10:51:53

 

Daily Mail -д мэдээлснээр Америкийн Өмнөд Калифорни мужийн Оринж дүүргийн нэгэн их сургуулийн дотуур байранд хулгай оржээ. Хамтдаа амьдардаг дөрвөн оюутан бүсгүйг орой өрөөндөө ирэхэд хамаыг юмыг нь ухаж онгичсон байжээ. Хулгайч бүсгүйчүүдийн дотуур хувцсы ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Асрамжийн газрын эмгэд ТАЙЧИГЧ эрчүүд урьж "охидын үдэшлэг" хийжээ
Нийтэлсэн: 2018-10-19 10:08:45

 

Английн Колчестер гүнлэгийн Милтон Лодж хэмээх ахмадын асрамжийн газрын 89 настай Жоанна Корп гэдэг ахимаг хатагтай "хамт олныхоо" нэгэн хэвийн уйтгарт амьдрлыг сэргээхээр шийджээ. Бүр өвөрмөц шинэлэг хэлбэрээр арга хэмжээ зохиохо ..

1 сэтгэгдэлтэй Цааш унших