Нууц мэдээллийн уурхай

Хятад багшид загнуулах торгуудмонгол хүүгийн харц ӨГҮҮЛНЭ ВЭ ?...

Нийтэлсэн: 2018-07-06 11:50:57

Өнөөдөр бид, ШУӨЗО дахи монголчуудын хувьд эх хэлийг нь заахыг болиулсан талаар болон өвөр монголчуудын хүний эрхийн талаар санаа зовнин Нью-Брансуик хотноо энэ танхимд цуглаад байна. Хэдийгээр Хятадын албан ёсны засаг захиргаа монгол сургуульд сурах хүүхэд олддоггүй гэсэн санааг цухалзуулдаг ч, тийм биш гэдгийг эцэг эхчүүд болон, багш нарын дургүйцэл харуулсан билээ.

Ноднин Баянголын монгол ӨЗТ-т монгол хэл заахыг болиулснаас үүдсэн дургүйцэл өрнөж байх үеэр нэгэн видео бичлэг түгсэн. Баянголд байдаг монгол хөвүүнд хятад хэл зааж байгааг харуулсан гэх тайлбартай байсан. Тэр видеонд хятад багш БНХАУ-ын төрийн далбаа, сүлдний зургийг харуулж, хятадаар хэлж, хүүг “давтаж хэл” гэж шахаж шаардаж байлаа. Монгол хөвүүн хичнээн хичээвч, багш шигээ хэлж чадахгүй байв. Багш бухимдан загнасаар. Улс төржсөн сургалтаас эмээсэн бяцхан хөвүүн сандран тэвдэж, улам л багшдаа зэмлүүлсээр. Энэхэн дэлхийд монгол хүн болсон л гэж бурууддаггүй юм бол, өөлөх ямар ч гэм буруугүй, энэ алаг хорвоод жаргах гэж л төрсөн, цэвэр ариун, нялх балчир үрийн тормолзон бүлтгэнэсэн харц юу өгүүлнэ вэ?

Та бүхэн ч харцгаа.

Энэ хүүгийн харц:

-Эхийн амлуулсан уураг цагаан сүү мэт эх төрөлх хэлээрээ чөлөөтэй сурч ярьж чадахгүй байна гэдэг, тэр эрхийг нь хааж бооно гэдэг юутай эмгэнэлтэй болохыг илэрхийлж байна. Шинжаан –Уйгурт терроризм, шашны хэт даварсан байдалтай тэмцнэ гэх аян шалтгийн дор ислам шашинтан сая сая хүнийг, өнөө үед ийм үзэгдэл болж байна гэж итгэхийн аргагүйгээр хавчиж зовоож ирсэн. Тэгвэл энэ харгислал хүрээгээ тэлж, шарын шашны Шинжаан-Уйгурын шарын шашны уламжлалтай монголчуудыг нөмөрлөө гэдгийг өгүүлж байна.

Энэ хүүгийн харц:

-Өнөөдөр Хятад улсад ямар ч хууль ёс, хүний эрхгүй балар бурангуй нийгэм байгааг илэрхийлж байна. Хятад улсын оршин тогтнохуйн нэг суурь нь 56 үндэстний тэгш эрх гэж хууль-эрхзүйд нь тусгасан байдаг. Тэр байтугай өөртөө засах газар оронд цөөн тоот үндэстний хэл соёл 1-рт тавигдна, тэнд байгаа өөр үндэстний хүн тэрхүү уугуул үндэстний хэлийг ажлын болон, нийгмийн харилцааны шаардлагыг хангахуйц хэмжээнд сурч эзэмш ч гэдэг. Гэвч энэ бүхэн нь бодот амьдрал дээр эсрэгээр хэрэгждэгийг олон жишээ баталж байна. Хос хэлний сургалт гэх хууран мэхлэлт нь хятадад уусгах арга бач л болох нь хэнд ч тодорхой болсон. Өнөөгийн Хятадын эв хамт нам ямар ч хууль ёсгүй, хүн төрөлхтний хувьд зэрлэг нийгэм байгуулж буйг өгүүлж байна.

Энэ хүүгийн харц:

-Хятад дахи монголчуудын өмнө, цөөн тоот үндэстнүүдийн өмнө асар их харгислал, аймшиг нүүрлэснийг илэрхийлж байна. Өнөөдөр Шинжаан-Уйгурт цөөн тоот үндэстний хүн гэрээсээ гадуур эх хэлээрээ ярьж болохгүй, хэд гурваараа ч уулзаж болохгүй, ёс уламжлалаа дагаж болохгүй болсон. Энэ бүхнийг ягштал сахин мөрдүүлэх гэж “хүмүүжүүлэх” гэсэн нэр хаягтай, бөөнөөр хорин хятаджуулах лагериудыг байгуулж, цөөн тоот үндэстэн хүмүүсийг хорьж, зовоож тамлаж байна. Хаа сайгүй шүдээ хүртэл зэвсэглэсэн олон цэрэг суусан постуудыг байгуулж, олон улсын нисэх буудлынх мэт үзлэг шалгалтанд оруулан нэвтрүүлж, үүд болгонд улаан туг өлгөхийг шаардаж, дайны байдал тогтоон туйлширч байна. Шинжаан-Уйгур тэр аяараа цөөн тоот үндэстнүүдийн хувьд нэгэн том бөөнөөр хорих лагерь болжээ. Шинжаан-Уйгур XXI зуунд Соёлын их хувьсгал давтагдсан туршлагын талбар болжээ гэдгийг өгүүлж байна.

Энэ хүүгийн харц:

-Цөөн тоот үндэстнүүдийн хувьд Хятадад яс үндсийг яллаж, яс үндсийг устгаж буйг илэрхийлж байна. Хятадад цөөн тоот үндэстэн хүн “хятадаас өөр яс үндэстэй” гэх хачирхалтай “хэргийн” төлөө насан туршдаа “яллагдсан” “ялтан” болжээ. Шинжаан Уйгурт хятадуудын тархаасан улаан тахал энэ ӨЗО-оос хальж хальж, бусад бүх цөөн тоот үндэстний нутагт халдан орж, бүх цөөн тоот үндэстний амьдрал оршихуйг үгүй хийх аюултай шүү гэдгийг өгүүлж байна.

Энэ хүүгийн харц:

- Хятад улсад цөөн тоот үндэстний хувьд, 80 жилийн ой нь болох гэж байгаа хүн төрөлхтний нэгэн эрхэм дээд ололт болсон - Хүний эрхийн түгээмэл тунхаглал огт хэрэгжихгүй байгааг илэрхийлж байна. Өвөр монголчуудын эрхийг дээд зэргээр зөрчиж ирснээрээ Хятадын нам засаг энэ их ойд өөрийн “бэлгийг” барьж байна.

-Өмнөд монголчуудад төрөлхөөс заяасан эрх чөлөө, тэгш эрх, хүний эрх, нэр төр, оюун ухаан, ёсзүйг хөсөрдүүлэн үгүйсгэж ирснээрээ Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 1-р зүйлийг;

-Өвөр монголчуудыг яс үндэс, соёл заншил, уламжлалт аж амьдралаар нь ялгаварлан гадуурхаж, 2017 оны эцсээр монгол хэлийг заахыг хүртэл хорьж эхэлсэн нь Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 2-р зүйлийг;

-Өмнөд монголчуудыг амьдрах аргагүй болгож, нутаг заан резервацижуулж, уул уурхай, хортой үйлдвэрлэл , цэргийн томоохон бааз байгууламжууд, гахайн аж ахуйн үйл ажиллагаагаар экологийг нь доройтуулж, ган болгох, өвчнөөр үхсэн гахайг тарааж хаях, баас шээсийг нь гол ус, хөрс бэлчээрт асгах, үүл буудаж ган үүсгэх зэргээр оршихуйг нь хорлон сүйтгэж, ядууруулан үгүйрүүлж, олноор ирдэг цагаачид машин мотоциклоор хөөж дайрах хүртлээ зэрлэг балмадаар авирлаж, дээрэлхэн түрэмгийлдэг нь 3-р зүйлийг;

-Амьжиргааны арга мухардсанаас үүдэж, ямар ч эрх баталгаагүй боолын хөдөлмөр лүү хэлбийдэг нь 4-р зүйлийг;

-Эрүүдэн тамлаж, муу нөхцлөөр харгислаж, элдвээр доромжилж дарамталдаг нь 5-р зүйлийг;
-Хошуу сумандаа ч, өөртөө засах орны төв Хөх хотод ч, БНХАУ-ын нийслэл Бээжин хотод ч, ер хаана ч гэсэн эрхзүйн хамгаалалт хангалттай авч чаддаггүй нь 6-р зүйлийг;

-Хохирсон малчдад хууль залхаан цээрлүүлэх өршөөлгүй зэвсэг, авлигачдад дархан цааз, халдашгүй эрх болж хувирдаг нь 7-р зүйлийг;

-Хэлмэгдсэн ард хуулиар эдлэх ёстой эрхээ шүүх хяналтын байгууллагуудаар сэргээлгэж чаддаггүй нь 8-р зүйлийг;

-Орон нутгийн засаг ноёд, цагдаа нар шударга хүмүүсийг дураар барьдаг, хорьдог, тэмцэж заалдаж байгаа газраас нь хүчээр буцаадаг нь 9-р зүйлийг;

-Шүүх ажиллагаа ил тод явагддаггүй, өмгөөлөгч, ар гэрийнхэнтэй нь хоригдсон хүнийг уулзуулдаггүй, тухайн эрхээ хязгаарлуулсан иргэний тухай хангалттай мэдээлэл өгдөггүй, бүр хаана байгааг нь хэлдэггүй нь 10-р зүйлийг;

-Хуулиар гэм буруутай нь илээр тогтоогдоогүй хүнийг хорьдог, шийтгэдэг нь 11-р зүйлийг;

-Хууль бусаар орон гэрт халдан нэгжиж, чагнах тагнах төхөөрөмж суурилуулж, ар гэрийн хүмүүсийг нь мөрдөж мөшгиж, дарамталдаг нь 12-р зүйлийг;

-Нутаг усандаа тааваар аж төрж болдоггүй, бэлчээр нутгийг нь хураадаг, залилдаг, дээрэмддэг, хүчээр нүүлгэдэг, өөр улсад чөлөөтэй очиж болдоггүй, очвол эргэж ирэх нь хүндрэлтэй болдог нь 13-р зүйлийг;

-Хавчигдаж мөшгигдсөн тохиолдолд өөр улсад орогноход тал бүрийн тотгор учруулдаг, орогнуулсан улсуудыг буруутгадаг нь нь 14-р зүйлийг;

-Паспортыг хураан авдаг, өөр улсын иргэн болоход саад хийдэг нь 15-р зүйлийг;

-Яс үндсийн хувьд холимог гэр бүл үүсэхийг үндэсний алагчлалын нөхцлүүдийн тусламжтайгаар бүрдүүлдэг нь 16-р зүйлийг;

-Бэлчээр нутаг, мал сүргээ өмчлөх эрх огт хэрэгжихээ больж, амьжиргааны үндэс болсон энэ өмчүүдээ алдах нь энгийн үзэгдэл болсон, хохирлыг барагдуулах нөхвөр мөнгө цаг хугацаандаа өгөгдөхгүй юм уу, бүрэн өгөгдөхгүй байх, эсвэл огт олгох шийдвэр гарахгүй байх нь 17-р зүйлийг;

-Үзэл бодлын эрх, үндэсний соёлын эрх, уламжлалт итгэл бишрэлийн эрх алдагддаг, ард түмний эрхэм нандин зүйлсийг гутаан доромжлох явдлууд их гардаг, гэм буруутай этгээдүүд тэр бүрий хуулийн хариуцлага хүлээдэггүй нь 18-р зүйлийг;

-Олон нийтийн сүлжээ, жагсаал цуглаан зэрэг арга хэрэгслүүдийг ашиглан санал бодлоо илэрхийлэх, мэдээлэл түгээхийг хязгаарлаж хумьдаг нь 19-р зүйлийг;

-Эвлэлдэн нэгдэх, жагсаж цуглах эрх чөлөөг хааж хорьдог нь 20-р зүйлийг;

-Чөлөөт сонгуульгүй, уугуул ард иргэд төрийн алба хаших нь чөлөөтэй биш байдаг, нам засаг ард түмний хүсэл зорилгыг илэрхийлдэггүй, хамгаалдаггүй, хэрэгжүүлдэггүй нь 21-р зүйлийг;

-Нийгмийн халамж анхаарал сул байдаг нь 22-р зүйлийг;

-Нүүдлийн мал аж ахуйг явцгүй болгож, өөр ажил орлоготой байх боломж хомс, ажилгүйдэл өсөж байгаа нь 23-р зүйлийг;

-Ядуурал их, аж төрөхөд хүнд байгаа нь 24-р зүйлийг;

-Амьдралын наад захын хэрэгцээний зүйлсээр бүрэн хангагдахад бэрхшээлтэй, өвчин эмгэг тархаж байгаа нь 25-р зүйлийг;

-Чанартай сайн, хэрэгцээ шаардлагад нийцсэн бүх шатны боловсролыг эх хэлээрээ эзэмших боломжгүй байгаа нь 26-р зүйлийг;

-Нүүдлийн ахуй төрөл хавчигдаж устгагдаж, үндэсний соёл, шинжлэх ухаан, урлаг, уран зохиол хөгжих нөхцөл тааруу байгаа нь 27-р зүйлийг;

-Нийгмийн болон олон улсын түгээмэл хэвшмэл дэг журам, хүний эрх хэрэгждэггүй нь 28-р зүйлийг;

- Иргэдийн нийгмийн өмнө хүлээх үүрэг нь өөрсдийнх нь эрх ашгийг хангах үүднээс гэхээсээ илүү, ямар ч дарлал, хохирлыг үг дуугүй зөвшөөрөх ёстой гэсэн зарчимтай байдаг нь 29-р зүйлийг;

-Хүний эрхийн үнэт зүйлсийг буруу үйл ажиллагаагаа зөвтгөхөд л ашиглан гажуудуулдаг нь 30-р зүйлийг зөрчиж байна.

Өвөр монголчуудын хүний эрхийг ноцтойгоор зөрчиж ирсэн нь ийнхүү Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан бүх эрхийг хөсөрдүүлж байна.

Энэ хүүгийн харц өмнөд монголчуудад тохиолдож буй бүх аймшиг зовлонг өгүүлж байна.

Энэ бүхний эсрэг өвөр монгол малчид, шударга ардууд маш их тэмцлийг өрнүүлж ирлээ. 2011 онд малчин баатар Мэргэн эх нутгаа хамгаалж байгаад зэрлэгээр алагдсанаас хойш тэмцлийн шинэ идэвхтэй үе эхэлсэн юм. Жагсаал цуглаан, суулт, тайвнаар болон хүчээр саад хийх, зарга, мэдээлэл түгээх, зам хаах, засгийн ордон руу дайрч орж дарга нарт шаардлага тавих гээд 400 гаруй эсэргүүцлийн арга хэмжээ энэ үед өрнөжээ. Үүнээс болж хэдэн зуун өмнөд монгол хүн янз бүрийн хугацаагаар хоригдож саатуулагдсан, бүр сураггүй болсон, амь насаа алдсан тохиолдлууд бий.

Зарим нь баригдаж хоригдовч, сүүлийн үед Янжиндулам, Давхарбаяр, Шинээ, Хадаа, Алмас нар шударга ёсны төлөө идэвхтэй уриалан, малчид, ардууд тэмцсээр ирлээ. Тэгвэл 2017.12.25-нд Онниуд хошуунд болох байсан малчдын жагсаалыг их цагдаа техник ашиглан таслан зогсоож, зохион байгуулагчдыг нь барьж саатуулсан. Түүнээс хойш аливаа нэгэн малчдын эсэргүүцлийг гаргуулахгүй гэж маш хатуугаар нам засгаас тэмцдэг боллоо.

Бао Гуниан, Хай Вэнмин, Ин Гэ, Ман Лиан, Ургамал зэрэг идэвхтэй тэмцэгч хүмүүс хоригдоод, тэднийг суллуулах шаардлага тавигддаг байсан бол, 2017.12.27-нд Тунляо хотын Жарууд хошууны Ардын шүүх Өлзиймөрөн сумын Баянтүмэн гацааны 35 монгол малчныг шүүхдээ, 6 сар хоригдоод байсан тэрхүү малчдад “өдөөн хатгасан, амгалан тайвныг алдагдуулсан”, “төрийн байгууллага руу дайрсан” гэж 5 жил хүртэл хугацааны ял оноож цочирдуулав.

Өвөр Монголд малчдыг хохироосон хэрэгт авлигач түшмэдүүд, тэдний хань хамсаатнууд шийтгэгддэггүй, авлигын эсрэг тэмцсэн малчид л шийтгэгддэг нь зүй тогтол болжээ. Малчин идэвхтнүүдээс асууж тодруулахад малчдын эрх ашгийг хохироосон нэг ч авлигач түшмэд цаазлагдах байтугай, шийтгэгдээгүй байна. Тэгэхээр БНХАУ-д авилга нь хятадуудыг хохироовол гэмт хэрэг, монголчуудыг хохироовол гэмгүй хэрэг болдог ажээ. Өмнөд Монголд төр малчдаас авлигыг хамгаалах тэмцлийг л өрнүүлж байна.

Цэрэг, улс төр, эдийн засгийн аргаар том үндэстэн өөрөөсөө бага үндэстний хүн ард, хэл соёл, аж төрлийг устгаж, газар нутаг, байгалийн баялгийг нь булаан эзэмшихийг дэлхий даяараа колоничлол гэдэг. Өвөр монголчуудын хувьд тийм л үйл явц хэрэгжиж ирлээ.

Өнөөдөр Өмнөд Монголд болж буй харгис явдлууд нь геноцидийн шинжийг агуулж байна. Өвөр монголчуудыг монгол яс үндэстэйн төлөө, монгол нутгийнхаа эзэн гэдгийнх нь төлөө, монгол ахуй уламжлалаараа амьдрахыг хүссэнийх нь төлөө устган үгүй хийх үйл ажиллагаа явагдаж байна. 1948 оноос геноцид нь НҮБ-аас олон улсын гэмт хэрэг гэж тооцогддог болсон билээ.

Өмнөд Монголд 1966-1976 он буюу Хятадын Соёлын их хувьсгалын үеэр, “Өвөр ардын намыг малтах хөдөлгөөн” нэртэй монгол үндэстний эсрэг харгислан хэлмэгдүүлэлт гаарч, өвөр монголчуудыг амь биеийг нь болон, соёл иргэншил, аж ахуйг нь аймшигтайгаар устгах бодлоготой кампанит ажил зохион байгуулагдсан болно.

БНХАУ-ын төрөөс 27 900 өмнөд монгол хүн тэрхүү хоморголон хядах үеэр алагдсан гэж мэдээлдэг. Гэхдээ баривчлагдсан монгол хүн 500 000, эд дундаас харгислалын үеэр болон, үр дагавраас нь шууд шалтгаалан маш олноороо амиа алдсан, баривчлагдаагүй хүмүүсийн дунд ч амь эрсдэгсэд олон. Харгис хэрцгий аргаар эрүүдэн шүүснээс болж амиа алдсан тохиолдол 100 мянга давна гэх судлаачид бий.

Тэгвэл харамсалтай нь өнөөдөр өвөр монголчуудын хувьд ахин Соёлын хувьсгал явагдаж байна гэж малчид халаглан хэлэх болжээ. Дурсамж болсон үйл явдал ийнхүү ахин бодтой болж байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал гараад 80 гаруй жил болж байхад БНХАУ-д хүний эрхэм эрхүүд хэрэгжээгүй, хэрэгжүүлэх талаар ХКН санах ч үгүй явна. Даян дэлхийн хамгийн их дарлагдаж колоничлогдсон ард түмний нэг болох өмнөд монголчуудын эмгэнэлтэй байдал тод илрэл нь юм.

Энэ хүүгийн харц Хятад дахи уугуул монголчуудын харц. Даян дэлхийн шударга улс гүрэн, байгууллага холбоо, зүтгэлтэн идэвхтэн, эгэл хүн ард хэн бүхнээс тусламж дэмжлэгийг хүссэн өвөр монголчуудын харц. Бид бүхний хайр ивээл, өрөвдөн шимшрэх нинжин нигүүлсэл, зүрх сэтгэлийг үгүйлсэн харц. Улаан тахлаас аврахыг гуйсан харц.

Энэ хүүгийн харцыг бүгд санацгаая, нэгдье, тэмцье, хийцгээе ээ! Өвөр монголчуудын нулимс хатаж, инээд баясал халгин цалгих болтугай!

(АНУ-ын Нью-Брансуик хотноо болсон “Өвөр монголчуудын дарлагдал үргэлжилсээр байна/Баянголын сэдвийг судлах нь” олон улсын бага хуралд Монгол улсын иргэн, хүний эрхийн идэвхтэн Ч.Мөнхбаярын хэлсэн үг )

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 1
  1. б /103.10.22.211/ 2018-07-07 00:24:43

    манайхан энэ өрөвдөлтэй царайг хардаа Энэ 76 аятайхан байхгүй бол та нарын ач зээ зээнцэр нар чинь ийм болох ирээдүй их байгаа шүү

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Киргизид сургуультай бүргэд 8 НАСТАЙ охиныг барих шахжээ /бичлэг/
Нийтэлсэн: 2018-07-17 15:41:51

 

Энэ сарын 15-нд Киргизийн Иссык-Куль нуурын эрэгт болсон бүргэдийн баярын үеэр сургуультай бүргэд найман настай охиныг барих шахжээ. Охиныг хүмүүсээс тасран ганцаараа явахад нь бүргэд шунган дайрчээ. Охин газар унаж гараараа нүүрээ хамгаалсан байна. Бүргэд ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хонжворын 1,2 сая доллароо тэнцүү ХУВААХААС татгалзсан эмэгтэй зээ дүүгээ шүүхэд өгчээ /бичлэг/
Нийтэлсэн: 2018-07-17 14:52:51

 

CTV-д мэдээлснээр настай канад эмэгтэй Барб Реддик нь зээ дүү Тайрон Маккинисын хамт Шинэ Шотланд мужид амьдардаг. Тэрээр зээ дүүтэйгээ их ойр дотно агаад зарим үед эхийнх нь оронд эх нь болж ирсэн гэнэ. Ийм ч учраас нэгэн удаа хонжворт сугалааны тасалбар ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

НМХГ баярын өдрүүдэд 320 зөрчил илрүүлж шуурхай арга хэмжээ авчээ
Нийтэлсэн: 2018-07-17 10:51:57

 

НМХГ баярын өдрүүдээр худалдаа эрхлэгчдэд хяналт тавьж ажиллах хүрээнд нийт 320 зөрчил илрүүлсэн байна. Үүнээс 250-ийг газар дээр нь арилгуулах арга хэмжээ авчээ. Шалгалтын явцад хаана үйлдвэрлэсэн тодорхойгүй хуушуур, өндөг, хорхог зарж байгааг илрүүлсэн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иракын мэргэн буучийн овоо хараан ДОР .../бодит явдал, зураг/
Нийтэлсэн: 2018-07-16 13:18:32

 

Энэ явдал Иракын дайны үеэр 2004 оны 11-р сарын 9-нд Фаллуж хотын төлөөх тулаанд болжээ. Гудамжны тулааны үер Иракын мэргэн бууч нь тэнгисийн явган цэргийн түрүүч Лонни Уэллсыг буудаж хүнд шархдуулжээ. Сум гэдсийг нь оносон тул цус ихээр алдаж эхэлсэн. Шар ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Улаанбаатарт нийт 48 хүн усанд осолджээ
Нийтэлсэн: 2018-07-16 12:39:19

 

Долдугаар сарын 14-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Сонсголонгийн гүүр орчим, Туул голоос дөрвөн настай хүүхэд усанд живсэн байдалтай олдсон байна. Хүүхэд урсаж буйг харсан иргэн Цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр тухайн өдрийн 18.00 цагийн орч ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ДАШТ-ий алт, хүрэл авсан багуудын сэтгэл хөдлөлийн ЯЛГАА ...
Нийтэлсэн: 2018-07-16 12:03:55

 

Тайлбаргүй ...

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өмгөөлөгч хүүхдээ эхнэрдээ өгөөд дуулгавартай ХЭВТЭН алуурчинд буудуулжээ /бичлэг, 16+/
Нийтэлсэн: 2018-07-16 11:50:40

 

Энэ явдал Бразилийн Пернамбуку мужид болжээ. Камерийн бичлэгт 46 настай хуульч Андре Рибейрог захиалгат алуурчин хөнөөж байгаа нь бичигджээ. Өмгөөлөгчийг машинаас хүүхдээ буулгахад алуурчин дөхөн ирж буу тулгажээ. Зайлшгүй үхэл ирж буйг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Энэ сарын 20-ныг хүртэл ихэнх нутгаар УСАРХАГ БОРОО орно
Нийтэлсэн: 2018-07-16 11:38:47

 

Ойрын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр түр зуурын усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хорватын хамгаалагч Анте Ребич төрөлх хотынхоо 500 хүний өрийг төлжээ
Нийтэлсэн: 2018-07-16 11:03:01

 

Хорватын хөлбөмбөгийн ШБ-ийн хамгаалагч Анте Ребич төрөлх хотынхоо 500 хүний өрийг төлсөн тухай багын анд Шиндик нь хэвлэлийнхэнд мэдээлжээ.

1 сэтгэгдэлтэй Цааш унших

Эрлийз даагаа уралдуулж л байдаг Ж.Бат-Эрдэнэ сайд ...
Нийтэлсэн: 2018-07-12 18:59:48

 

-Эрлийз байна. Хас -УИХ-ын гишүүний морь шүү дээ -Уралдуул -Эрлийз байна. Хас -Сайдын морь шүү

Сэтгэгдэл бичих Цааш унших