Нууц мэдээллийн уурхай

Англичууд олзлогдсон 84 герман ГЕНЕРАЛЫГ тохилог эдлэнд тансаглуулсаны учир ...

Нийтэлсэн: 2018-08-25 15:34:26

Энэ бол Английн нийслэл Лондонгийн захын Трент-паркын гол байшин юм. Өдгөө цэцэрлэгт хүрээлэн болсон агаад дэлхийн 2-р дайны үед Германы олзлогдсон өндөр дээд тушаалын офицеруудыг "хорьж" байжээ. 1942 оноос 1945 оны 5-р сарын эцсээр нийтдээ 84 генерал, хурандаа хоригдож байсан. Генералуудыг хорьж байсан гэх нь бодит байдалд нийцэхгүй агаад эдлэнд байрлуулж байсан гэвэл зохино. Харуул хамгаалалт зөвхөн эдлэнгийн хашаанд л байсан агаад байшинд үйлчлэгч, тогооч нараас өөр англи хүн ажилладаггүй. Хамгаалалтынхан герман офицеруудын гарсан болсон маргаан, зодооныг зогсоох гэх мэтийн  зайлшгүй тохиолдолд л байшинд ордог. Герман генералууд тусдаа өрөөнд байрлаж шилдэг тогоочдын бэлтгэсэн англи маягийн өглөөний цай ууж өдөрт хоёр удаа хооллож, номын санд сууж усан санд орж билльяард тоглож цагаа өнгөрөөдөг. Цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалж морь унаж давхидаг. Долоо хоногийн эцсээр виски, навчин тамхи тавьж өгдөгийн дээр Лондонгийн театр, циркийнхэн ирж тоглодог байсан. Герман генералууд өөрсдийх нь өндөр цол хэргэмийг англичууд хүндэтгэж байна хэмээн тун маадгар байдаг байв. Хийх зүйлгүй генерал хурандаа нар ихэнхи цагийг цэрэг дайны асуудлаар яриа хэлэлцүүлэг хийж өнгөрөөдөг байсан агаад байцаагдахдаа хэлээгүй нууц зүйлсээ ч ярилцацгаадаг.  Үүнийг урьдчилан тооцоолсон Английн тагнуулынхан эдлэнгийн байшингийн бүх өрөөнд тэр чигээр нь сонсох төхөөрөмж суулгасан. Бүр жорлон, цэцэрлэгт хүрээлэнгийн сандал хүртэл "цох"-той байжээ. Ийнхүү тагнуулынхан генералуудын яриаг гурван жилийн турш хоногийн 24 цагаар тасралтгүй сонсож бичиж авч ирсэн. Энэ хугацаанд нийтдээ 64 427 яриаг сонсож бичиж авчээ.  Эдгээр ярианаас олж авсан  баримтад түшиглэн Фау пуужин үйлдвэрлэдэг үйлдвэрийн байрлалыг маш нарийвчлалтай тогтоон бөмбөгдсөн. Мөн олон ярианы бичлэгийг Нюрнбергийн шүүх хуралдааны үеэр нацистын гэмт хэрэгтнүүдийн эсрэг нотлох баримтаар ашигласан аж.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Хитачи”-гийн массажны аппаратыг америк эмэгтэйчүүд ВИБРАТОР-ООР ашигласан түүхээс .../16+/
Нийтэлсэн: 2018-12-09 13:02:12

 

Одоогоос 50 жилийн Наран улсын Hitachi “ компани Америкийн зах зээлд “Шидэв саюаа” буюу “ Magic Wand” гэдэг иллэгний аппарат нийлүүлж эхэлсэн. Аппарат нь үзүүрийн үрэгч бөндгөрөөрөө биеийн бүх хэсэгт цусны эргэлтийг сайжруулах, булчин суллах ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хохирогчийн ар гэрийхнийг тавлаж инээсэн шүүгдэгчийн ЭЭЖИЙГ шүүх хурал дээр баривчилжээ /бичлэг/
Нийтэлсэн: 2018-12-09 12:17:11

 

Улмаар 93 хоног хорих ял оноосон тухай cbsnews-д мэдээлжээ. Энэ явдал цагаан арьст бүсгүй согтуугаар машин барьж яваад осол гаргаж хар арьст гар бүлийн нэг гишүүнийг хөнөөн нь нөгөөг нь хүнд гэмтээсэн хэргийн шүүх хурлын үеэр болжээ. Шүүгч нь хар арьстан ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Гар утас шүүрээд буух гэсэн залууг ЗОРЧИГЧИД барьж аван ... /бичлэг/
Нийтэлсэн: 2018-12-08 11:38:34

 

Энэ явдал Мексикт болжээ. Нэгэн залуу автобуснаас хаалганы хажууд сууж буй эмэгтэйн гар утсыг шүүрээд үсрэн буух гэжээ. Гэсэн ч бусад зорчигчидод баригдаж бялба нүдүүлжээ. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Карате" имж австрали эрийг ҮСЭРТЭЛ нь тийрч буй бичлэг
Нийтэлсэн: 2018-12-08 11:26:06

 

Авсралийн Виктори мужийн Бендиго хотын дэргэдэх нэгэн цөөрмийн хажууд хүн имж хоёр ахин тулжээ. Энэ удаад имжний ялалтаар төгсөж ахимаг эрийг үсэртэл нь тийрч унагажээ. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Л.Энх-Амгалан: Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ
Нийтэлсэн: 2018-12-07 15:21:00

 

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан болон бусад гишүүд Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа талаар мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

АТГ: УИХ-ын гишүүдтэй холбоотой зээл авсан гэх мэдээлэл их бий
Нийтэлсэн: 2018-12-07 15:18:00

 

АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллээр өнгөрсөн хоёр жилийн ажлын тайлангаа танилцуулаад сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

Сэтгэгдэл бичих Цааш унших

М.Оюунчимэг гишүүний дэг зөрчиж буй БИЧЛЭГ ...
Нийтэлсэн: 2018-12-07 15:05:18

 

БСШУСЯ-ны сайдад яригдаж байгаа М.Оюунчимэг гишүүн картаа хийлгүйгээр чуулганы үйл ажиллагаанд оролцох гэжээ. Улмаар шаардлага тавьсан дэд дарга Л.Энх- ..

1 сэтгэгдэлтэй Цааш унших

Нөхрийгөө гэр бүлийн хүчирхийлэгч хэмээн ШИЙТГҮҮЛЭХИЙН тулд өөрийгөө цохиод баригджээ
Нийтэлсэн: 2018-12-07 14:45:35

 

ДэйлиМэйл-д мэдээлснээр Австралийн иргэн, лалын шажинт Фейсил Хан гэдэг эр өвөг дээдсийнхээ нутгаас эхнэр авахаар шийдэж Асма гэдэг марокко бүсгүйтэй цахимаар танилцжээ. Цахимаар харилцсаар дотносож гэрлэх санал тавьсанд бүсгүй зөвшөөрч 2017 оны намар Авст ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН АЛБАНААС 2018 онд хийж гүйцэтгэсэн ОНЦЛОХ ажлуудаа танилцуулж байна
Нийтэлсэн: 2018-12-07 14:34:21

 

. ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ТУСЛАМЖТАЙГААР ГАЗРЫН ГАДАРГЫН ХЭМЖИЛТИЙГ ХИЙДЭГ БОЛЛОО Хиймэл дагуулын б

Сэтгэгдэл бичих Цааш унших

Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир тэргүүтэй гишүүдийг ЭРГҮҮЛЭН ТАТАХ бичиг төлөвлөгджээ
Нийтэлсэн: 2018-12-07 10:11:22

 

Улсын Ерөнхий Прокурорын газраас байгуулагдсан өргөтгөсөн ажлын хэсэг томоохон хэргүүд дээр ажиллаж, АТГ энэ чиглэлд идэвхийлэн ажилласан хэвээр байгаа юм. Улмаар өчигдөр прокуророос Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарыг эргүүлэн татах бичиг баасан гариг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших