Нууц мэдээллийн уурхай

СЯ-ны газрын дарга асан 13 САЯ төгрөг ГАРГАХДАА “Манзушир” амралт, экс ажилтныхаа компанийг ашиглажээ

Нийтэлсэн: 2018-08-31 10:32:56

Сангийн яамны Өрийн удирдлагын газрын дарга асан Н.Нарангэрэл нь энэ явдалдаа Манзушир амралтын газар, “Стандарт ассет консалтинг” компанийг татан оролцуулах гэжээ. Үүнээс амралтын газрынхан ухамсартайгаар татгалзсан бол харин компаний гүйцэтгэх захирал худал мэдүүлэг өгсөн хэрэгт ял авсан.  Гүйцэтгэх захирал Ч.Т нь өмнө нь тус яаманд ажиллаж байсан тул гуйлтанд нь татгалзаж чадаагүй гэнэ. Мөнгө гаргах компани олсоны дараа  Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлсэн БСШУЯ-ны “Санхүүгийн хямралтай үед эмзэг бүлгийн иргэдэд боловсролын үйлчилгээг хүргэх төсөл”-ийн  санхүүжилтээс “Стандарт ассет консалтинг” компани руу “сургалт семинар” нэрээр 13.4 сая төгрөг шилжүүлжээ. Тус яамны дотоод гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрт 150.0 сая  төгрөгөөс дээш үнийн дүнтэй санхүүжилтэд ТНБД, үүнээс доош бол  Өрийн удирдлагын хэлтсийн дарга нэгдүгээр гарын үсэг зурдаг гэнэ. Экс дарга энэ боломжоо ашигласан байна. Болсон явдлын тухай “Манзушир тур” амралтын газрын менежер нь “ ... 2016 оны 11-р сарын 25-26-ны хооронд Манзушир тур амралтын газарт Сангийн яамны 40 ажилтан нарт ямар ч сургалт семинар ороогүй. Манай амралтын газрын караокены өрөө, жижиг, уг өрөөнд 40 хүн багтах боломжгүй. Мөн караокены өрөөнд ямар нэгэн халаалт байхгүй тул өвлийн хүйтэнд хүмүүс байрлаж хичээл сургалт орох боломжгүй. Караокены өрөөнд намрын сэрүүнд 9-10 –р сарын үед ганц нэг амрагч нар орж дуулж бүжиглэе гэсэн үед ганц нэг цагийн хугацаанд тень тавьж дулаацуулдаг. Тень тавиад ч нэг их сайн халдаггүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, дотроосоо халаалттай амрагч нар л ганц нэг цагаар орж дуулж бүжиглэдэг. Хишигээ гэж залуу 2017 оны 12-р сарын 10-ны үеэр над руу утсаар яриад танай амралтын газарт 2016 оны 11 дүгээр сард Сангийн яамнаас хүмүүс очиж амарсан гээд хэлээд өгөөч гэж гуйхаар нь худлаа хэлж чадахгүй, дараа нь бөөн асуудал болно гэж хариу хэлсэн...” гэжээ. Харин “Стандарт ассет консалтинг”-ын гүйцэтгэх захирал нь Ч.Т нь “бөөн асуудалд”-д орохоос айсангүй.  Тэрээр “2016 оны 11-р сард Сангийн яамны тухайн үеийн Өрийн удирдлагын хэлтсийн дарга Н яриад байгууллагын чинь дансаар мөнгө оруулаад авья, яамны ажилчдын баярын арга хэмжээний мөнгөө гаргаж авах гэсэн юм гэхээр нь татварын асуудал байгаа ш дээ манай компани НӨАТ төлнө шүү дээ гэхэд за тэгвэл татварын мөнгөө үлдээгээд үлдсэн мөнгийг нь гаргаад өгчих гэсэн. Манай компанийн дансанд “сургалт семинар #34” гэсэн нэрээр 13,4 сая төгрөг орж ирсэн. Би уг мөнгөнөөс 12.5 саяыг аваад Сангийн яаман дээр очоод Дөлгөөн гэж мэргэжилтэнд нь өгсөн.  Дараа нь Н дарга АТГ-аас танай компанийн данс руу орсон гүйлгээг шалгаж байгаа, чамайг дуудаж байцаавал сургалт орсон гэж хэлээрэй гэж утсаар хэлсэн ...” гэжээ. Удалгүй компаний захирлыг дуудахад нь  “...2016 оны намар 10-р сарын үед Сангийн яамны Өрийн удирдлагын газартай хамтарч хууль бий болсноор дагалдан гарах журмын хэрэгжилтийн талаар, өрийн болзошгүй эрсдэлүүд сэдэвтэй хоёр өдрийн сургалтыг Төв аймгийн Манзушир хийдийн амралтын газарт 14.0 сая орчим төгрөгөөр зохион байгуулсан...” гэж худал мэдүүлэг өгөөд бурууджээ. Экс дарга мөрдөн байцаалтын шатанд шилжүүлэн авсан мөнгөө бүрэн тушаасан тул хөнгөн ял авчээ.
 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Хитачи”-гийн массажны аппаратыг америк эмэгтэйчүүд ВИБРАТОР-ООР ашигласан түүхээс .../16+/
Нийтэлсэн: 2018-12-09 13:02:12

 

Одоогоос 50 жилийн Наран улсын Hitachi “ компани Америкийн зах зээлд “Шидэв саюаа” буюу “ Magic Wand” гэдэг иллэгний аппарат нийлүүлж эхэлсэн. Аппарат нь үзүүрийн үрэгч бөндгөрөөрөө биеийн бүх хэсэгт цусны эргэлтийг сайжруулах, булчин суллах ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хохирогчийн ар гэрийхнийг тавлаж инээсэн шүүгдэгчийн ЭЭЖИЙГ шүүх хурал дээр баривчилжээ /бичлэг/
Нийтэлсэн: 2018-12-09 12:17:11

 

Улмаар 93 хоног хорих ял оноосон тухай cbsnews-д мэдээлжээ. Энэ явдал цагаан арьст бүсгүй согтуугаар машин барьж яваад осол гаргаж хар арьст гар бүлийн нэг гишүүнийг хөнөөн нь нөгөөг нь хүнд гэмтээсэн хэргийн шүүх хурлын үеэр болжээ. Шүүгч нь хар арьстан ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Гар утас шүүрээд буух гэсэн залууг ЗОРЧИГЧИД барьж аван ... /бичлэг/
Нийтэлсэн: 2018-12-08 11:38:34

 

Энэ явдал Мексикт болжээ. Нэгэн залуу автобуснаас хаалганы хажууд сууж буй эмэгтэйн гар утсыг шүүрээд үсрэн буух гэжээ. Гэсэн ч бусад зорчигчидод баригдаж бялба нүдүүлжээ. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Карате" имж австрали эрийг ҮСЭРТЭЛ нь тийрч буй бичлэг
Нийтэлсэн: 2018-12-08 11:26:06

 

Авсралийн Виктори мужийн Бендиго хотын дэргэдэх нэгэн цөөрмийн хажууд хүн имж хоёр ахин тулжээ. Энэ удаад имжний ялалтаар төгсөж ахимаг эрийг үсэртэл нь тийрч унагажээ. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Л.Энх-Амгалан: Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ
Нийтэлсэн: 2018-12-07 15:21:00

 

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан болон бусад гишүүд Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа талаар мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

АТГ: УИХ-ын гишүүдтэй холбоотой зээл авсан гэх мэдээлэл их бий
Нийтэлсэн: 2018-12-07 15:18:00

 

АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллээр өнгөрсөн хоёр жилийн ажлын тайлангаа танилцуулаад сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

Сэтгэгдэл бичих Цааш унших

М.Оюунчимэг гишүүний дэг зөрчиж буй БИЧЛЭГ ...
Нийтэлсэн: 2018-12-07 15:05:18

 

БСШУСЯ-ны сайдад яригдаж байгаа М.Оюунчимэг гишүүн картаа хийлгүйгээр чуулганы үйл ажиллагаанд оролцох гэжээ. Улмаар шаардлага тавьсан дэд дарга Л.Энх- ..

1 сэтгэгдэлтэй Цааш унших

Нөхрийгөө гэр бүлийн хүчирхийлэгч хэмээн ШИЙТГҮҮЛЭХИЙН тулд өөрийгөө цохиод баригджээ
Нийтэлсэн: 2018-12-07 14:45:35

 

ДэйлиМэйл-д мэдээлснээр Австралийн иргэн, лалын шажинт Фейсил Хан гэдэг эр өвөг дээдсийнхээ нутгаас эхнэр авахаар шийдэж Асма гэдэг марокко бүсгүйтэй цахимаар танилцжээ. Цахимаар харилцсаар дотносож гэрлэх санал тавьсанд бүсгүй зөвшөөрч 2017 оны намар Авст ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН АЛБАНААС 2018 онд хийж гүйцэтгэсэн ОНЦЛОХ ажлуудаа танилцуулж байна
Нийтэлсэн: 2018-12-07 14:34:21

 

. ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ТУСЛАМЖТАЙГААР ГАЗРЫН ГАДАРГЫН ХЭМЖИЛТИЙГ ХИЙДЭГ БОЛЛОО Хиймэл дагуулын б

Сэтгэгдэл бичих Цааш унших

Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир тэргүүтэй гишүүдийг ЭРГҮҮЛЭН ТАТАХ бичиг төлөвлөгджээ
Нийтэлсэн: 2018-12-07 10:11:22

 

Улсын Ерөнхий Прокурорын газраас байгуулагдсан өргөтгөсөн ажлын хэсэг томоохон хэргүүд дээр ажиллаж, АТГ энэ чиглэлд идэвхийлэн ажилласан хэвээр байгаа юм. Улмаар өчигдөр прокуророос Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарыг эргүүлэн татах бичиг баасан гариг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших