Нууц мэдээллийн уурхай

МАХН : Цэцэд гомдол гаргасан иргэн нь У.Хүрэлсүхийн жолоочийн хадам ээж ...

Нийтэлсэн: 2018-09-05 20:47:44

МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарын хүмүүс өнөөдөр Хэнтий аймгийн нөхөн сонгуультай холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Өчигдөр МАХН-ын Бага чуулган хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн бусармаг үйл ажиллагааны талаар хэлэлцсэн байна.  Улмаар "Үндсэн хуулийн цэцэд хандсан С.Мөнхцэцэг гэгч нь 2016 онд МАН-аас Баянхутаг суманд нэр дэвшиж, Хэнтий аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, улмаар Хэнтийн аймгийн Засаг даргын Тамгын газрын Боловсрол соёлын газрын даргаар томилогдсон, эрх баригч МАН-ын дарга У.Хүрэлсүхийн жолоочоор олон жил ажиллаж, одоо бие хамгаалагчаар нь ажиллаж байгаа Х гэгчийн хадам ээж юм байна. Тиймээс МАХН Үндсэн хуулийн цэцийн шийдвэр захиалгатай үйл ажиллагаа гэж үзэхэд хүрсэн гэлээ.

Ашиг сонирхлын зөрчилтэй хүн  иргэн хүний сонгох эрхэнд халдаж байгаа үйлдлийг Үндсэн хуулийн цэц өөгшүүлж, өөрийн чиг үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн гэж МАХН-ын Бага хуралдаанаас дүгнэжээ. Үүссэн асуудалтай холбоотойгоор МАХН-аас УИХ-д шаардах бичиг явуулж байгаа аж. Үндсэн хуулийн суурь зарчмын зөрчлийг нэн даруй арилгахын тулд УИХ-ын Ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, нөхөн сонгуулийг анх товлосон 2018 оны аравдугаар сарын 7-ны өдөр явуулахад саад болж байгаа зөрчлийг арилгах тухай шийдвэр гаргахыг шаардаж байгаа юм байна.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-ын бүрэн эрхэд халдаж, Үндсэн хууль зөрчсөн ноцтой зөрчил гаргасан гэж үзжээ. Тодруулбал, 2018 оны наймдугаар сарын 12-ны өдөр Зам тээвэр хөгжлийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Шадар сайд Ө.Энхтүвшинд сайдын үүргийг давхар хариуцуулахаар шийдвэрлэсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэв. Үндсэн хуульд УИХ Засгийн газрын гишүүнийг өөрчлөх, томилох, огцруулах бүрэн эрхтэй гэж заасныг зөрчсөн" гэж МАХН-ын зүгээс үзжээ.

Мэдээллийн үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр “Олон нийт Хэнтийн нөхөн сонгуулийн асуудалд Үндсэн хуулийн цэц захиалгаар ажилласныг мэдэж, ойлгож байгаа. Манай намын зүгээс болоогүй, үндэслэлгүй асуудлаар шийдвэр гаргаагүй. Үнэндээ МАХН-ын нэр дэвшигчээс айхдаа ийм шийдвэр гаргаж, бусармаг үйл ажиллагаа явуулж байна гэж үзэж байна. Цэцийн гишүүд хараат бус ажиллаж чадахгүй байна. Үндсэн хуульд зааснаар ард түмэн өөрийн сонгосон төлөөллийн хүнээрээ дамжуулан төрийн хэрэгт оролцох, сонгох эрхээ эдлэх ёстой. Үндсэн хуулийн цэц хуйвалдаад Хэнтийн аймгийн 17 мянга гаруй иргэний  сонгох эрхэнд халдлаа. Хамаарал бүхий этгээдийнх нь хадам ээжийн хүсэлтээр шийдвэр гаргасныг эсэргүүцэж байна. Бид цаашдаа тууштай тэмцэж Хэнтийн аймгийн 17 мянган иргэний сонгох эрхийг сэргээж, иргэдийн гарын үсгийг цуглуулна” гэв.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

АТГ-ын дарга Х.Энхжаргал : Намайг огцруулах нь хууль бус
Нийтэлсэн: 2019-02-22 09:23:02

 

АТГ-ын даргад хаяглан ирүүлсэн тулган шаардах бичгийн хариуг өнөөдөр өгөв. “Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнийг дэмжигч иргэд болон эх оронч төрийн бус байгууллагуудаас АТГ-ын дарга Х.Энхжаргалыг нэн даруй огцрохыг шаардсан нь хуу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүн Б.Наранхүү ийм л "ажил" хийжээ /бичлэг/
Нийтэлсэн: 2019-02-22 09:05:41

 

УИХ-ын гишүүн Б.Наранхүү ийм л "ажил" хийжээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Эксийнхээ гар утсан дахь НҮЦГЭН зургаа устгахаар гэрт нь шөнө нууцаар оржээ
Нийтэлсэн: 2019-02-22 08:52:03

 

Австралийн Сидней хотын ТВ-ийн продюссер Жэйн Хокинг саяхан найз залуугаасаа салжээ. Гэхдээ хамтдаа байхдаа аз жаргалтай цаг хугацааг өнгөрөөсөн гэнэ. Бас дүрсгүйтэж явжээ. Ингэж явахдаа нэгэн удаа нүцгэн цээжнийхээ зургийг найз залуудаа ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Оросын тусгайнхан гэмт хэрэгтэнг баривчлах гээд бүтэлгүйдсэн БИЧЛЭГ ...
Нийтэлсэн: 2019-02-21 20:07:17

 

Энэ явдал Оросын Самара хотод 2-р сарын 20-нд болжээ. Цагдаагийн тусгайнхан цагаан өнгийн "вольва" унасан хар тамхины наймаачинг баривчлах гээд олны өмнө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Агааржуулалтын хоолойгоор мөлхсөн хоригдол цагдаагийн толгой ДЭЭР ... /бичлэг/
Нийтэлсэн: 2019-02-21 10:46:52

 

Хоригдол шоронгийн агааржуулалтын хоолойгоор дамжин оргох гэжээ. Гэсэн ч тааз даалгүй цөмөрч цагдаа нарын толгой дээр унаж баригджээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ц.Мөнх-Оргил: ШХАБ-д элвэл мөнгө өгнө гэж хэн ч хэлээгүй
Нийтэлсэн: 2019-02-21 10:09:05

 

Монгол Улс ШХАБ-д элсэх элсэхгүй талаар Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил " Би хувь гишүүнийхээ хувьд ШХАБ-д элсэх шаардлагагүй гэсэн байр суурьтай байдаг. Энэ байр сууриа өмнө нь олон ч удаа илэрхийлж байсан. Гадаад харилцааны ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Ц.Нямдорж огцрохгүй бол яамных нь өмнө суулт зарлана"
Нийтэлсэн: 2019-02-21 10:02:32

 

“Шударга ёс” хөдөлгөөнөөс хууль, шүүхийн байгууллагын шударга бус байдлыг шүүмжилж мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд шүүх цагдаагийн байгууллагын буруутай шийдвэрээс хохирсон ээжүүдийн төлөөлөл оролцсон юм. Үр хүүхдээ бусдын гарт алдсан олон хэргийг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

П.Орхон 4 жилээр эрхээ хасуулж 2020 оны Олимпод барилдахгүй боллоо
Нийтэлсэн: 2019-02-21 08:53:17

 

Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон бүх өрсөлдөгчидөө илүүрхэн ялж, алтан медалийн эзэн болсон билээ. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Бяцхан хүү дүүгээ бүүвэйлж буй ӨХӨӨРДӨМ бичлэг ...
Нийтэлсэн: 2019-02-20 21:20:49

 

Бяцхан хүү дүүгээ бүүвэйлж буй ӨХӨӨРДӨМ бичлэг ...

Сэтгэгдэл бичих Цааш унших

Орос жолооч Монголын гаалийн ажилтанд "томорч" буй БИЧЛЭГ ... /бичлэг/
Нийтэлсэн: 2019-02-20 20:38:29

 

Монгол-Оросын хил дээр нэгэн орос жолооч Монголын гаалийн ажилтантай илт хүндэтгэлгүй харьцаж их гүрний дээрэнгүй үзлээ харуулжээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших