Нууц мэдээллийн уурхай

Б.Шижиртуяа: Монголын хамгийн шударга сэтгүүлч Б.Мөнхбаясгалан миний “хэргийг” “эрэн сурвалжилж”, “илчилсэн” төдийгүй сэтгүүл зүйн салбараас хөөж зайлуулахыг уриалжээ

Нийтэлсэн: 2018-09-06 11:28:40

Саяхан цахим ертөнцөд сэтгүүлч Мөнхбаясгалан гэр бүлийн долоон гишүүн автын ослоор амь үрэгдсэн хэргийн талаар гэр бүлийнхэнтэй нь ярилцлага хийж үзэгч олонд хүргэхдээ салбарын зарим нэг сэтгүүлчээ хахууль авсан мэтээр ярьж байсан билээ. Тэгвэл түүний буруутгаад байсан сэтгүүлч Б.Шижиртуяа түүнд хариу мэдэгдэл хийсэн байна

Нэг гэр бүлийн 7 хүний амь эрсэдсэн автомашины ослын талаарх нэвтрүүлэг хийж олон нийтэд цацсан, мөн хэвлэлийн бага хурлыг нь зохион байгуулсныхаа төлбөрт нэг сая төгрөг авсан монголын хамгийн нинжин сэтгэлгүй сэтгүүлч болох Бадамын Шижиртуяаг эрж олоод зодож цохиход бэлэн олон хүн байгаа бололтой.

Монголын хамгийн шударга сэтгүүлч Б.Мөнхбаясгалан миний “хэргийг” “эрэн сурвалжилж”, “илчилсэн” төдийгүй сэтгүүл зүйн салбараас хөөж зайлуулахыг уриалжээ.

Сэтгүүлч Б.Мөнхбаясгалан мэдээллийн тэнцвэртэй байдлаа хадгалаад, мэргэжлийн ёс зүйгээ баримтлаад энэхүү “хэргийн” талаар надаас асууж тодруулж болох л байлаа.

Тийм ээ, хохирогч Б.Бат-Өлзий мөнгө төлсөн. Би нэвтрүүлэг хийсэн, хэвлэлийн хурлыг нь зохион байгуулсан. Үнэн.

Гэхдээ надад болон манай редакцид мөнгө төлөөгүй юм шүү! Автомашины осол болсон тэр үеийн дүрс бичлэг хэрэв байсан бол өнөөг хүртэл энэ хэрэг сунжрахгүй байлаа. Осол яг яаж болсныг мянга яриад хэн ч үзэгчдэд харуулж чадахгүй ээ. Тийм учраас гэрчийн мэдүүлгийг үндэслэн, тэрхүү мөнгө төлж хийлгэсэн график дүрслэлийг эрхэм сэтгүүлч та ч гэсэн өөрөө ашиглаад ярилцлагынхаа дундуур үзүүлсэн юм. Надад тэр үед мөнгө байгаагүй. Үнэн, хохирогчийн ар гэрийнхэнтэй ярилцаад, тэд мөнгийг нь төлсөн юм. Би ч гэсэн яг өөр шиг чинь “яг тэр” дүрсийг л хүмүүст үзүүлэхийг хүссэн юм. Би график хийлгэчихээд мөнгийг нь төл гээгүй, “уг нь боломжтой бол хийчих юм сан” гэдгээ л хэлсэн. Хийлгэсэн нь зөв гэж үзээд л шийдвэр гаргасан гэж ойлгодог.

Үйл ажиллагаагаа эхлээд удаагүй, зураглаач хөлслөөд, өөрөө найруулаад, монтажаа өөрөө хийлцээд явж байгаа манайх битгий хэл, байгуулагдаад өчнөөн жил болж байгаа, хөрөнгө оруулалт, оруулагч чинь тодорхой танай С-1 телевиз ч гэсэн хүний хийсэн графикийг ашиглаж л байгаа юм биш үү. Энэ өнөөдөр бидэнд байдаггүй зовлон юм уу. Одоо тэр график хийсэн хүнийг “эрэн сурвалжилж” олоод 7 хүнээ алдсан эх хүнээс мөнгө авдаг адгийн шаар гээд ярилцлагаараа нэрийг нь зарлах уу?!

Би хүнд туслаагүй, зүгээр л ажлаа хийсэн. Үнэн бодитоор нь, гэрчийн хэлснээр хийсэн. Төгс болсон гэж би хэлэхгүй. Хийх ёстой газар нь хийгээгүй болохоор хийсэн юм.

30 гаруй минутын метражтай нэвтрүүлгийг төлбөр авахгүй цацчих телевиз надад олдоогүй юм. Ганцхан TV-8 телевиз эфирээрээ үнэгүй цацаж өгсөн. Та тийм л нинжин сэтгэлтэй, шударга үнэний дуу хоолой юм бол энэ сэдвийн хаагуур нь хоёр жил явсан юм. Яагаад хоёр жилийн өмнө биш гэхэд нэг жилийн өмнө “үнэ төлбөргүй” хийгээгүй юм. Хийхээ байг гэхэд нинжин сэтгэлээ гаргаад яагаад нэг удаа нэвтрүүлгийг нь үнэгүй цацчихаагүй юм?! Таныг улстөр, бизнесийн бүлэглэлийн ангуучлалаа хийгээд завгүй явахад бид наад нэвтрүүлгийг чинь Фэйсбүүкт мөнгө төлөөд аль болох олон хүнд үзүүлчих гээд бүүст хийгээд явж байсан юм.

Хэвлэлийн хурлын тухайд зохион байгуулаад сүйд болсон ч юм байхгүй ээ. Хохирогч Ц.Бат-Өлзийгөөр Мэдээллийн төвд мөнгө төлүүлэхгүйн тулд АТГ-ын хашааны гадна, амь насаа алдсан 7 хүнийх нь зургийг хадганд ороож хашаан дээр нь өрж байгаад хэвлэлийн бага хурлыг нь хийлгэсэн.

Яг энэ хэвлэлийн хурлын дараа бид залгуулаад нэвтрүүлгээ цацсан. Олны анхааралд тодорхой хэмжээгээр хүрсэн гэж боддог. Ямартай ч холбогдох байгууллагууд нь анхааралдаа аваад бүтэн жил хайсан сэжигтнээ гурав хоногийн дотор олсон юм даг.

Ямартай ч, энэ хэргийн талаар нэвтрүүлэг хийж, асуудлыг хөндсөн нэг ч телевиз байхгүй байхад таны адлаад байгаа “Эх сурвалж.мн” сайт л сэжигтнийг нь хүртэл хэн болохыг илчилж байсан. Цагдаа нар хохирогчийн ар гэрийнхэнд “Сэжигтнийг олсон” гэж хэлсэн ч, хэн гэдгийг нь тас нууж байхад нь бид түүнийг ил болгосон. Үүнийхээ төлөө сэжигтний ар гэрийнхэнд редакци дээрээ шөнө орой болтол дарамтлуулж л байсан. Хэрвээ та байсан бол live хийгээд “алуурчны ар гэр дарамталлаа” гээд хашгирах байсан биз. Энэ л та бид хоёрын ялгаа байх. Үнэн гэвэл ийм л байна.

PS: Хохирогч Б.Бат-Өлзийтэй би баасан гарагт холбогдсон. “Эгч нь зүрх дэлсээд, даралт ихсээд яахаа мэдэхгүй байна. Б.Мөнхбаясгалан “Би нэвтрүүлэг хийнэ” гэхээр нь мөнгө нэхэх байх гэж бодоод “мөнгөгүй” гэдгээ хэлсэн. “Та мөнгө төлж нэвтрүүлэг хийлгэсэн юм уу” гэхээр нь “Өмнөх нэвтрүүлэгт сая төгрөг зарцуулсан” гээд хэлчихсэн. Эгч нь амьхандаа мөнгөгүй л гэдгээ ойлгуулах гэсэн чинь ийм пост оруулчихжээ. Эгч нь утасдаад нэр усыг нь битгий хэлээч гэж гуйлаа, нэвтрүүлэгт нь орохоо болимоор байдаг. “Та юунаас нь айгаад байгаа юм, нэвтрүүлэг зарлагдчихсан” гээд болдоггүй” гэж надад ярьсан.

“Санаа зоволтгүй, та ярилцлагад нь орох нь зөв. Харин ч олон хүн үзээд сайн биз ээ. Надад битгий санаа зов, бид буруу юм хийгээгүй, та ч надад буруу юм хийгээгүй. Харин ярилцлага гарсны дараа би тайлбар хийнэ” гэж хэлсэн. Үүнийг хохирогчийг сүрдүүлсэн гэж хэлж боломгүй санагдах юм.

Харин танай “Ерөнхийлөгчийн баг”-ийнхан бидэн рүү нийтлэл, мэдээгээ устгахыг шаардаж, редакцийг маань сүрдүүлэхийг оролдож байсан тохиолдлуудыг энд тоочилгүй өнгөрөөе.

Та олигархуудаас мөнгө авсан бол дуугуй л өнгөрөх байсан гэж пост хийсэн байсан. Том жийптэй нөхөр хүн дайрч алчихаад өөрийнхөө талд нэвтрүүлэг хийлгэнэ гэвэл та лав мөнгийг нь аваад хийгээд л өгөх юм байна. Та олигархуудынхаа нэвтрүүлгийг хийгээд 50 сая төгрөгөөр С1 телевиздээ зарах, би ядарсан ард иргэдийнхээ нэвтрүүлгийг чадлынхаа хэрээр хийгээд явахын хооронд үр дагаварын том ялгаа бий шүү.

Ил харагдаж байгаа үйлдэлд чинь ийм л хариу хэлье. Цаад учрыг нь харж чадах олон хүн бий, үлдсэнийг нь цаг хугацаа харуулах биз ээ!

 

Нийт сэтгэгдэл: 1
  1. зочин /150.129.141.244/ 2018-09-07 00:32:49

    Энэ мөнхбаясгалан эгч ёстой нэг өөдгүй ***.Нөхөр нь шоронд үхсэн гэдэг.Тэгж л явах нь таарсан амьтан шүүдээ

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийлээд 500 кг жинтэй хос СЕКСДЭЖ байгаад 200 жилийн настай хуучин байшинг нураажээ
Нийтэлсэн: 2018-10-21 12:14:27

 

290 кг жинтэй Майкл Дэвис болон түүний хамтран амьдрагч Тереза Уокер нар нь Английн Ливерпуль хотын нэгэн хуучин байшингийн гурван давхарт амьдардаг байжээ. Байшин нь тун эртнийх гэнэ. Нийлээд бараг 500 кг татах хос унтлагын өрөөндөө загас наадуулж байтал ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Venus Berlin 2018" эротик үзэсгэлэнгийн ЭЛДЭВ сонин зургуудаас ... /16+/
Нийтэлсэн: 2018-10-21 10:59:20

 

Энэ сарын 10-14-ний хооронд Германы нийслэл Берлинд олон улсын "Venus Berlin 2018" эротик үзэсгэлэн болсон. Үзэсгэлэнд 40 гаруй орны төлөөлөл оролцож 400 гаруй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулжээ Насанд хүрэгчдийн кино үйлдвэрлэлийнхэн, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

О.Содбилэг гишүүний гэр бүл гэрийн үйлчилэгчдээ байр бэлгэлжээ
Нийтэлсэн: 2018-10-20 08:13:54

 

Намрын сүүл сарын шинийн наймны өдөр О.Содбилэг гишүүний гэр бүл олон жил ажилласан гэрийн үйлчлэгчдээ байр бэлэглэснээ цахим хуудсандаа оруулжээ. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

72 насныхаа ойг тэмдэглэсэн ЯНХНЫ ГАЗРЫН эзэн “ажилтныхаа” өвөрт бурхан болжээ /16+/
Нийтэлсэн: 2018-10-19 17:53:11

 

Ройтерд мэдээлснээр Америкийн Невада мужид албан ёсны зөвшөөрөлтэй долоон янхны газар эзэмшдэг Денис Хоф 72 насныхаа төрсөн өдрийн баярыг хэтрүүлж тэмдэглээд “ажилтныхаа” өвөрт зүрхний шигдээс өвчнөөр бурхан болжээ. Ийм явдал болсоныг талийгаачийн сайн най ..

1 сэтгэгдэлтэй Цааш унших

С.Бямбацогт : ЗГ хэтрүүлсэн урсгал зардлын 230 ТЭРБУМААСАА хүүхдийн мөнгө өг ... /бичлэг/
Нийтэлсэн: 2018-10-19 16:43:49

 

С.Бямбацогт : ЗГ хэтрүүлсэн урсгал зардлын 230 ТЭРБУМААСАА хүүхдийн мөнгө өг ... /бичлэг/

Сэтгэгдэл бичих Цааш унших

‘Ханару Минимаркет’-аас бараа нийлүүлсэн 14 хоол үйлдвэрлэлийн газрын жагсаалтад ‘И-март’ байхгүй
Нийтэлсэн: 2018-10-19 15:16:07

 

Солонгосоос хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг “ХАНАРУ” минимаркет хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнийхээ шошгыг

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шоронгийн кавказ ОВГОР орос харгалзагчийг ганц цохиод унагасан бичлэг ... /14+/
Нийтэлсэн: 2018-10-19 15:14:17

 

Оросын Рязань мужийн УФСИН шоронд хүчин, зэвсэгт дээрмийн хэргээр хоригдож буй Кавказын уулсын Адыгей нутгийн 37 настай овгор камертаа тамхи а ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ТОСК ажилладаггүй хүнд 23 САЯ төгрөгний цалин өгчээ
Нийтэлсэн: 2018-10-19 14:21:27

 

2016 оны намрын тэрхүү өдөр Ж.Хичээнгүй “ТОСК”-ын захирлаар томилогдоход Монгол Улсын Ерөнхий сайд асан, Төр нийгмийн зүтгэлтэн П.Жасрайн ач хүү төрийн чухал албыг даалаа хэмээн шуугисан. Үүнээс хойш “Данс нь улайх шахсан ТОСК-ий ажил гялалзаж байна”, “Хич ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Порногийн донтой хулгайч НОТЕБҮҮК дээр үлдээсэн үрийн шингэнээсээ болж ...
Нийтэлсэн: 2018-10-19 10:51:53

 

Daily Mail -д мэдээлснээр Америкийн Өмнөд Калифорни мужийн Оринж дүүргийн нэгэн их сургуулийн дотуур байранд хулгай оржээ. Хамтдаа амьдардаг дөрвөн оюутан бүсгүйг орой өрөөндөө ирэхэд хамаыг юмыг нь ухаж онгичсон байжээ. Хулгайч бүсгүйчүүдийн дотуур хувцсы ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Асрамжийн газрын эмгэд ТАЙЧИГЧ эрчүүд урьж "охидын үдэшлэг" хийжээ
Нийтэлсэн: 2018-10-19 10:08:45

 

Английн Колчестер гүнлэгийн Милтон Лодж хэмээх ахмадын асрамжийн газрын 89 настай Жоанна Корп гэдэг ахимаг хатагтай "хамт олныхоо" нэгэн хэвийн уйтгарт амьдрлыг сэргээхээр шийджээ. Бүр өвөрмөц шинэлэг хэлбэрээр арга хэмжээ зохиохо ..

1 сэтгэгдэлтэй Цааш унших