Нууц мэдээллийн уурхай

Х.Баттулга: Бөхийн өргөөний гол өмчлөгч нь ТӨР байхаар байна

Нийтэлсэн: 2018-09-06 23:26:52

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Монгол бөхийн өргөөг төрийн өмчид шилжүүлэх асуудлаар “Арга хэмжээ авах тухай” албан бичгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илгээлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол бөхийн өргөөг болон Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүний албан тушаалыг булаалдсан хэсэг хүмүүсийн зөрчил, тэмцэл туйлдаа хүрсэн гэж үзэн, мөн монгол хүн бүрийн хүндлэл, бишрэлийг хүлээж ирсэн үндэсний спорт, түүхт их өв соёлын нэр хүнд, үнэлэмжийг үгүйсгэн гутаах болсонтой холбогдуулан 2018 оны дөрөвдүгээр сард зөрчилдөгч талуудын төлөөлөл болсон нэр бүхий хүмүүст албан бичиг хүргүүлсэн юм. Дээрх албан бичигт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн байр сууриа тодорхой илэрхийлж, “…хууль ёсыг умартсан тэмцлээ таслан зогсоож, Төрийн бус байгууллагын тухай хууль болон холбогдох бусад дүрэм журмынхаа хүрээнд асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх…” сануулга хүргүүлсэн ч өнөө хэр нь үр дүнд хүрсэнгүй гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна. Мөн зөрчилдөгч талуудаас ирүүлж буй бие биенээ үгүйсгэн харлуулсан өргөдөл, мэдээллүүд өнөө хир Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар ирсээр байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа юм.

Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “…Бөхчүүд болон бөхийн зүтгэлтнүүдийн хүрээнээс хальж, бөх сонирхогчдыг хүртэл талцуулах хэмжээнд хүрсэн энэхүү үйл явдлыг иргэд, олон нийт илт буруушааж, улсын төсвийн хөрөнгө, ард түмний хандив, тусламжаар байгуулагдсан Монгол бөхийн өргөөг төрийн мэдэлд авах ёстой гэдэг санал, шаардлагыг гаргах болсон нь зүй ёсны хэрэг бөгөөд анхаарч шийдвэрлэвэл зохих үндэслэл бүхий асуудал” гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд илгээсэн албан бичигтээ дурдав. Түүнчлэн албан бичигт,“Монгол Улсын Засгийн газар Бөхийн өргөөний барилгын дуусгалд шаардагдаж байгаа 1.1 тэрбум гаруй төгрөгийн 800 сая төгрөгийг нь улсын төвлөрсөн төсвөөс санхүүжүүлэхээр шийдвэрлэж, 1998 оны 02 дугаар сарын 01 болон 10-ны өдрүүдэд Засгийн газрын холбогдох яам, агентлаг нь Монголын Үндэсний бөхийн холбоотой гэрээ байгуулж, хуваарийн дагуу санхүүжүүлснээр Монгол бөхийн өргөө ашиглалтанд орсон түүхтэй” байдаг талаар бичжээ.

Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн хүрээнд дээрхийг авч үзвэл нийт зардлын дийлэнх хувийг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэн байгуулсан Монгол бөхийн өргөөний гол өмчлөгч нь төр байхаар байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж байна.

Тухайлбал,

    Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Төрийн өөрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна”,
    6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна. Төсөвт авсан зээл, хандив, дэмжлэг, тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна”,
    3 дахь хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчит бус этгээдтэй хамтарч хөрөнгө оруулсан бол төсвөөс санхүүжүүлсэн хувь хөрөнгийн хэмжээгээр төрийн болон орон нутгийн өмчид хамааруулна” гэж заасан байдаг.
    Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд зааснаар Засгийн газар “төрийн өмчийн бүрэн бүтэн байдлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах, төрийн өмчийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах” үүрэг хүлээж байгаа” талаар албан бичигт дурджээ.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх хуулийн дагуу Монгол бөхийн өргөөний өмчлөлийн асуудалд анхаарал хандуулж, холбогдох хуулийн дагуу төрийн өмчлөх эрхийг хамгаалан, тус барилгыг төрийн өмчид хамааруулах ажиллагааг шуурхай зохион байгуулахыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс хүссэн байна.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

10 хоног хэрэглээний ус хязгаарлана
Нийтэлсэн: 2019-07-17 10:36:28

 

ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧ ХЭРЭГЛЭГЧДЭД- VII/16 – VII/26 хооронд хийгдэх засвар үйлчилгээ /10 хоног/ БАЙРШИЛ 12абвгд магистраль – Жаргалан хотхон, МХАҮТ, Солонгос элчин, Оддын хотхон, Энканто таун, Маршал таун, Ривер гарден хотхон, Баян Монгол хороолол, Шинэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Далай ээж"-ээ хамгаалъя
Нийтэлсэн: 2019-07-17 10:29:57

 

Монгол Улсын цэвэр усны хамгийн том нөөц Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх, хамгаалах зорилгоор “Далайн ээж” эко аян зохион байгууллаа.Тус аянд Монгол Улсын болон олон улсын зураач, дуучин, хөгжимчид, байгаль хамгаалагч, идэвхтэн судлаачид ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын даргын зөвлөх Д.Бадарч ЮНЕСКО-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Нийтэлсэн: 2019-07-17 10:23:19

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Нийгмийн бодлогын зөвлөх, доктор, профессор Д.Бадарч өнөөдөр (2019.07.16) ЮНЕСКО-ийн Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын Судалгаа, бодлого, хэтийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Жон Кроули, ЮНЕСКО-ийн Бээ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ХЗБХ: Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнгүй
Нийтэлсэн: 2019-07-17 10:20:30

 

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 14.35 цагт эхэлж, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Үндсэн хуулийн цэц 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Ашигт малтмалын туха ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаа танилцууллаа
Нийтэлсэн: 2019-07-17 10:16:56

 

Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн авсангүйУлсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.07.16) нэгдсэн хуралдаан 15 цаг 21 минутад гишүүдийн 58.7 хувийн ирцтэй эхэлж, Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлти ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Улаанбаатар –Дархан чиглэлийн авто замын ажилтай холбогдуулж хийгдэх нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлт
Нийтэлсэн: 2019-07-17 10:10:13

 

Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг болох Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр автозамыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх тухай Засгийн газрын шийдвэр гарсан. Үүний дагуу одоо ашиглаж буй хоёр эгнээ авто замы ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Цэцэг төвийн уулзварыг хаана
Нийтэлсэн: 2019-07-17 10:02:33

 

Чингэлтэй дүүргийн  1-р хороо, Цэцэг төвийн уулзварын авто замын хөдөлгөөнийг  2019 оны долоодугаар сарын 16-ны 23:00 цагаас долоодугаар сарын 18-ны өдрийн хооронд хааж,  Хууль зүйн яамны захиалгаар “Дабль пирамид констракшн ХХК нь дулааны  шугамын өргөтгө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Түймрийн улмаас 24.2 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
Нийтэлсэн: 2019-07-17 09:57:27

 

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар байдлаар Улаанбаатар хот, Булган, Баян-Өлгий, Дорнод, Дорноговь, Дархан-Уул, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 43 суманд нийт 89 удаагийн ой, хээрийн гал түймэр гарчээ.Түймрийн улмаас байгаль экологид 2 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Жюү жицүгийн Азийн АШТ-ийг зохион байгуулахаар боллоо
Нийтэлсэн: 2019-07-17 09:54:30

 

Монголд анх удаа долоодугаар сарын 17-20-ны хооронд Жюү жицүгийн Азийн АШТ зохиогдох юм. Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд 331, өсвөрийн ангилалд 77 нийт 24 орны 408 тамирчин оролцоно. Нийт 13 орны 19 хүнтэй шүүгчийн бүрэлдэхүүнд манай улсаас 3 шүүгч аж ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТТЭЙ ТЭМЦЭХ СЭДВЭЭР ТУСГАЙ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Нийтэлсэн: 2019-07-17 09:50:42

 

Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтын үеэр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа БТГ, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтарч “Цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд удирдлага, оролцоог бэхжүүлэх нь” сэдэвт ..

Сэтгэгдэл бичих Цааш унших