Нууц мэдээллийн уурхай

Э.Бат-Үүл хүүгийнхээ өрийг дарах гэж ТОСК-ийн А.Гантулгад “НӨЛӨӨЛӨН” 9 тэрбумыг “Бэрэн”-д шилжүүлсэн үү ...

Нийтэлсэн: 2018-09-07 09:46:47

Э.Бат-Үүлийн хотын даргаар ажиллаж байсан үеийн хамгийн том “бүтээн байуулалт” нь “Гэр хорооллын дахин төлөвлөлт” байсан. Энэ төслийн мөнхийн дагуул шуугиан нь хүү Э.Чулуудайгийх нь “Грандлайн” компани оролцсон явдал юм. Хүү нь Баянзүрх дүүрэгт “Түмэн амгалан” цогцолбор хороолол барих ч ёстой байсан ч мордохын хазгай болсон. Хамтрагч туркуудтэйгээ муудалцаж маш их хэмжээний өрөнд орж ажил нь зогссон. Гэтэл 2017 оны хавраас “Бэрэн” групп “Грандлайн”-ий төслийг үргэлжүүлэх яриа гарч улмаар компанийг төсөлтэй нь хамт худалдан авсан нь ил болсон. Тухайн үед экс мээрийн хүүгийн компани нь Улаанбаатар банкинд  3,3 тэрбум,  Турк Улсын “216 Япи Үрэти Худалдаа” компанид 1,2 тэрбумын зэрэг өртэй байсан.  Асар их өртэй компанийг худалдан авсаны цаад шалтгаан нь зургаан холбогдогч, 12 үйлдэлтэй “ТОСК” -ийн экс захирал А.Гантулга нарын хэргээс ил болж байгаа гэнэ. Үйл явдлыг дарааллаар нь хөөхөд экс захирал нь “Бэрэн” компаний ерөнхий захирал Б.Мөнхтөртэй 2015 оны 3-р дугаар сарын 11-ний өдөр “Эрх шилжүүлэх, хамтран ажиллах” гэрээ, мөн сарын 23 болон 4-р сарын  21-ний өдрүүдэд “Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооллын Хангай хотхоны орон сууцны 10 барилгыг худалдах, худалдан авах”, “Бэрэн групп” -ын барьсан тус хотхоны 720 айлын орон сууцны барилгыг худалдан авч, үнийг үл маргах журмаар төлөхөөр тохиролцож гэрээ байгуулжээ.

Үүнээс хойш нэг сарын дараа буюу 5-р сарын 5-нд  Амгалан орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр батламжлагдсан “Гранд лайн” компанийг 10 гаруй тэрбум төгрөгөөр “Бэрэн”-д худалдах гэрээ байгуулагдаж хувьцааг 100 хувь шилжүүлжээ. Компани худалдагдсанаас хойш зуны сүүлээр буюу 8-р сарын 27-нд “ТОСК”  нь “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын санхүүжилтээс таван тэрбумыг, 9-р сарын 11-нд дөрвөн тэрбумыг “Бэрэн групп”-д хүү, барьцаагүйгээр шилжүүлсэн байна. Д.Гантулга нарын хэргийн мөрдөн байцаалтын явцад “Бэрэн групп”-ын холбогдох ажилтнууд  нь “ТОСК”-аас шилжүүлсэн есөн тэрбум төгрөгөөс “Гранд лайн”  компанийг худалдаж авсан төлбөрийг барагдуулсан тухай мэдүүлсэн гэнэ.  2016 он гараад А.Гантулга нь А/49, А/70 дугаартай тушаал гаргаж “Буянт-Ухаа-1”, “Буянт-Ухаа-2” орон сууцны хорооллоос 32 айлын 1,480,3 метр квадрат талбайтай 1,9 тэрбум төгрөгийн үнэ бүхий орон сууцыг Нийслэлийн орон сууцны фондод үнэ төлбөргүй шилжүүлж, үйл ажиллагааны зардлаар бүртгэжээ. Харин 6-р сарын 24-нд буюу сонгуулийн бужигнааны үеэр хотын дарга Э.Бат-Үүлийн А/533 дугаартай захирамжаар "Буянт-Ухаа 2" хорооллын байрнаас үнэ төлбөргүй орон сууц олгох иргэдийн нэрсийн жагсаалтыг баталжээ. Энэ жагсаалтанд “ТОСК” -ийн захирал А.Гантулга нь иргэн  Ч.Түмэннастын иргэний үнэмлэхийг ашиглан орж тус хорооллын 1006-р байрны 1... тоотод байрлах 68.59 м.кв талбайтай, 92.5 сая төгрөгийн үнэлгээ бүхий гурван өрөө орон сууцны гэрчилгээг 2016 оны 8 - р сарын 22-ны өдөр өөртөө гаргуулан авсан баримт илэрчээ.

Иргэний үнэмлэхээ ашиглуулсан иргэн нь “ТОСК” -ийн Маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга Т.Гэрэлт-Одын эгч гэнэ. Хэлтсийн дарга ч мөн хүргэн Ж.Гантөмөрийнхээ нэрээр жагсаалтад багтан 92 саяын үнэлгээтэй байр авч тэр дор нь үнээр нь заржээ. Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Э.Чулуудай, Б.Мөнхтөр нар нь “Грандлайн” компанийг зарах гэрээ байгуулсан, А.Гантулга нь “Бэрэн”-тэй гэрээ байгуулж есөн тэрбум төгрөг шилжүүлсэн болон “ТОСК” -ийн захирал, дарга нар иргэдэд үнэгүй олгох орон сууцнаас эрх мэдлээ ашиглан авсан зэрэг нь хоорондоо хамааралтай байх магадлалтай. "Шударга" экс мээрийн хүү компаний өрөө төрийн мөнгөөр даруулсан гэх ч хардлага төрж байна. Мөн "Бэрэн"-гийн захирал нь  2014 оны 1-р сарын 14-ний өдөр А.Гантулгын охин Г.Н-гийн дансанд 12 мянган доллар шилжүүлсэн гэх баримт ч холбогдож байгаа аж.  Өдгөө хотын экс удирдлага нь “Буянт-Ухаа 1”, “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллоос нийт 31 орон сууцыг эрх мэдлээ хэтрүүлэн нэр бүхий албан тушаалтнуудад үнэ төлбөргүй олгосон гэх хэрэгт шалгагдаж байгаа гэнэ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 4
  1. хх /202.9.41.130/ 2018-09-09 17:16:26

    Үнэн бол өгөр толгойг байх газар луу нь илгээ

  2. erka /103.212.119.128/ 2018-09-10 20:42:03

    batuul bol estoi hogiin amitan shuu tahin toloblot nertei setegliin***loor ehluulsen ajilna odoo boltol ybahgui bna MONNIS kampani barilag bariad 5 jil bolloo odoo boltol bairch baidgui tureesch baidgui irged bid uilee uzej bna ugni baatar hun chni ard tumniihee toloo uhen hatan ybdag bait*** ene muu baatariin ner gutaasan nobsh zugtsaar baigaad ajilaa ogson do yah gej ybdgui ajil ehluulsen m*** be naad nobshoo sain sh***gb*** ih um garna da

  3. Zochin /139.5.219.86/ 2018-09-11 00:55:03

    Batuul yaj bayjihaa l boddog hun dee ichihgui hudlaa yarihiig ni yana daa

  4. ёс /64.119.25.169/ 2018-09-14 02:33:32

    ***ууд ийм л байна

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

АТГ-ын дарга Х.Энхжаргал : Намайг огцруулах нь хууль бус
Нийтэлсэн: 2019-02-22 09:23:02

 

АТГ-ын даргад хаяглан ирүүлсэн тулган шаардах бичгийн хариуг өнөөдөр өгөв. “Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнийг дэмжигч иргэд болон эх оронч төрийн бус байгууллагуудаас АТГ-ын дарга Х.Энхжаргалыг нэн даруй огцрохыг шаардсан нь хуу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүн Б.Наранхүү ийм л "ажил" хийжээ /бичлэг/
Нийтэлсэн: 2019-02-22 09:05:41

 

УИХ-ын гишүүн Б.Наранхүү ийм л "ажил" хийжээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Эксийнхээ гар утсан дахь НҮЦГЭН зургаа устгахаар гэрт нь шөнө нууцаар оржээ
Нийтэлсэн: 2019-02-22 08:52:03

 

Австралийн Сидней хотын ТВ-ийн продюссер Жэйн Хокинг саяхан найз залуугаасаа салжээ. Гэхдээ хамтдаа байхдаа аз жаргалтай цаг хугацааг өнгөрөөсөн гэнэ. Бас дүрсгүйтэж явжээ. Ингэж явахдаа нэгэн удаа нүцгэн цээжнийхээ зургийг найз залуудаа ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Оросын тусгайнхан гэмт хэрэгтэнг баривчлах гээд бүтэлгүйдсэн БИЧЛЭГ ...
Нийтэлсэн: 2019-02-21 20:07:17

 

Энэ явдал Оросын Самара хотод 2-р сарын 20-нд болжээ. Цагдаагийн тусгайнхан цагаан өнгийн "вольва" унасан хар тамхины наймаачинг баривчлах гээд олны өмнө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Агааржуулалтын хоолойгоор мөлхсөн хоригдол цагдаагийн толгой ДЭЭР ... /бичлэг/
Нийтэлсэн: 2019-02-21 10:46:52

 

Хоригдол шоронгийн агааржуулалтын хоолойгоор дамжин оргох гэжээ. Гэсэн ч тааз даалгүй цөмөрч цагдаа нарын толгой дээр унаж баригджээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ц.Мөнх-Оргил: ШХАБ-д элвэл мөнгө өгнө гэж хэн ч хэлээгүй
Нийтэлсэн: 2019-02-21 10:09:05

 

Монгол Улс ШХАБ-д элсэх элсэхгүй талаар Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил " Би хувь гишүүнийхээ хувьд ШХАБ-д элсэх шаардлагагүй гэсэн байр суурьтай байдаг. Энэ байр сууриа өмнө нь олон ч удаа илэрхийлж байсан. Гадаад харилцааны ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Ц.Нямдорж огцрохгүй бол яамных нь өмнө суулт зарлана"
Нийтэлсэн: 2019-02-21 10:02:32

 

“Шударга ёс” хөдөлгөөнөөс хууль, шүүхийн байгууллагын шударга бус байдлыг шүүмжилж мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд шүүх цагдаагийн байгууллагын буруутай шийдвэрээс хохирсон ээжүүдийн төлөөлөл оролцсон юм. Үр хүүхдээ бусдын гарт алдсан олон хэргийг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

П.Орхон 4 жилээр эрхээ хасуулж 2020 оны Олимпод барилдахгүй боллоо
Нийтэлсэн: 2019-02-21 08:53:17

 

Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон бүх өрсөлдөгчидөө илүүрхэн ялж, алтан медалийн эзэн болсон билээ. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Бяцхан хүү дүүгээ бүүвэйлж буй ӨХӨӨРДӨМ бичлэг ...
Нийтэлсэн: 2019-02-20 21:20:49

 

Бяцхан хүү дүүгээ бүүвэйлж буй ӨХӨӨРДӨМ бичлэг ...

Сэтгэгдэл бичих Цааш унших

Орос жолооч Монголын гаалийн ажилтанд "томорч" буй БИЧЛЭГ ... /бичлэг/
Нийтэлсэн: 2019-02-20 20:38:29

 

Монгол-Оросын хил дээр нэгэн орос жолооч Монголын гаалийн ажилтантай илт хүндэтгэлгүй харьцаж их гүрний дээрэнгүй үзлээ харуулжээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших