Нууц мэдээллийн уурхай

Ерөнхийлөгч Х.Баттулга ажил хаясан багш нарыг дэмжлээ

Нийтэлсэн: 2018-09-11 15:01:49

Багш нарын ажил хаялтын зургаа дахь өдөр талбай дээр суулт зарласнаар үргэлжилж байна. Суултыг Боловсрол, шинжлэх ухааны салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос зохион байгуулж байгаа юм. Тэд энэ сарын 1-нээс цалинг 15 хувиар, 2019 оноос 50 хувиар нэмэгдүүлэх, мөн нэг удаагийн тэтгэмж болох 300,000 төгрөгийг аравдугаар сарын 1-ний дотор олгохыг шаардан ажил хаялтаа ийн суулт болгон өргөжүүлээд байна. Суулт 13:00 цаг хүртэл үргэлжилсэн бөгөөд багш, шинжлэх ухааны салбарынхан хуваагдан Сангийн яам, Хөдөлмөрийн яамны гадаа очин эсэргүүцлээ илэрхийллээ. Суулт зохион байгуулагчдын зүгээс "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Ерөнхий боловсролын 113 сургууль, 13 цэцэрлэг  ажил хаялтад нэгдээд байна. Бидний шаардлагыг хүлээж авахгүй тохиолдолд цаашид ажил хаялтын хүрээгээ тэлэх болно" хэмээн мэдэгдлээ.

Багш нарын талбай дээрх суултын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүрэлцэн ирсэн бөгөөд уулзалтын талаарх яриаг дэлгэрэнгүй хүргэе.

Ерөнхийлөгч Х.Баттулга: Тавдугаар сарын 08-нд нэг бичиг өгсөн. Хууль санаачилж өгөөчэй гэсэн байгаа юм. Би бас хөдөөгүүр явж байгаад ирлээ л дээ. Та нар дундаж цалингаа хэд гээд байлаа?

Суулт зарлаж буй багш: Сувилагч, эмч, багш нар гэлтгүй гар дээр авч байгаа дундаж цалин 300-400 мянга шүү дээ. Тэгээд татвар, нийгмийн даатгалаа төлөөд, зээл, лийзингээ төлөөд доод тал нь 3-30 мянган төгрөг л гар дээрээ авч байгаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга: Доод тал нь сая төгрөг авах ёстой. Тэр байтугай эмч, багш нарыг орон сууцаар нь хангаж, банкны хүүгүй зээлд хамруул гэж ярьдаг. Аймаг, сумдын эмч багш нар алслагдах тусмаа цалин нь өндөр байх шаардлагатай гэж ярьж явдаг учир санал нэг байна. Нөгөө уул уурхайн баялаг чинь гучин хэдэн гэр бүлийн төлөө үйлчлээд байна шүү дээ. Энэ задрахгүйгээр та нарын юмыг яагаад ч чадахгүй. Сангийн сайд нь хэн бэ, Хүрэлбаатар. Энэ уул уурхайн гучин гэр бүлийг хамгаалдаг хүнийг бүх юман дээр нь аваачаад тавьчихсан. Төсөв байхгүй ээ гээд л. Тэгээд маргааш 13 цагт төлөөлөлтэй нь уулзъя. Нэлээн ярьж байснаа тэр 300,000 төгрөг тараах дээр нам болчихсон уу?

Суулт зарлаж буй багш: Тийм. Валютын сантай бид гурван талт хэлэлцээр хийгээд 2018 оны гуравдугаар сард цалинг чинь нэмье гэж Чинзориг сайд гуйсаар байгаад 2017 оны 11 дүгээр сард хийж байсан тэмцлийг зогсоосон. Одоо бид тэр хэлэлцээрийнхээ үр дүнг шаардаад сууж байгаа. Цалингаа тавиас доошгүй хувиар нэмэгдүүлэхээс нааш бид энэ суултыг нэг ч алхам ухраахгүй гэсэн байр суурьтай байгаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга: Зөв, зөв. Дэмжиж ажиллана аа. Ийм байж болохгүй. Ийм баян орон хөдөлмөрчдөдөө үйлчилдэг, яг фронтод нүүр тулж ажилладаг хүмүүсийг ийм байдалтай байлгаж болохгүй гэдэг дээр санал нэг байна.

Ийн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга багш нарын ажил хаялтыг дэмжиж буйгаа илэрхийллээ. Түүнийхээр Сангийн сайдаараа Ч.Хүрэлбаатарыг томилсноос цалин нэмж болохгүй байгаа хэмээн багш нарт тайлбарлав.

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 1
  1. зочин /64.119.21.39/ 2018-09-11 21:39:24

    Хэрэв монгол улсын эдийн засгийн чадавхи хүрдэгсэн бол танаы санаа зөв.Гэхдээ таны энэ санаа бол та энэ талаар өчүүхэнч ойлгоцгүй зүгээр л өөрөө сайн хүн болж жүжиглэх гэснээс өөр ямарч утга***га.Хэрэв боломжтой бол гээд та энэ үгээ хэлсэн бол их хурал засгийн газарт ч олон түмэнд ч хүрэх байлаа.Та ёстой хөгийн ерөнхийлөгч юм даа

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Хитачи”-гийн массажны аппаратыг америк эмэгтэйчүүд ВИБРАТОР-ООР ашигласан түүхээс .../16+/
Нийтэлсэн: 2018-12-09 13:02:12

 

Одоогоос 50 жилийн Наран улсын Hitachi “ компани Америкийн зах зээлд “Шидэв саюаа” буюу “ Magic Wand” гэдэг иллэгний аппарат нийлүүлж эхэлсэн. Аппарат нь үзүүрийн үрэгч бөндгөрөөрөө биеийн бүх хэсэгт цусны эргэлтийг сайжруулах, булчин суллах ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хохирогчийн ар гэрийхнийг тавлаж инээсэн шүүгдэгчийн ЭЭЖИЙГ шүүх хурал дээр баривчилжээ /бичлэг/
Нийтэлсэн: 2018-12-09 12:17:11

 

Улмаар 93 хоног хорих ял оноосон тухай cbsnews-д мэдээлжээ. Энэ явдал цагаан арьст бүсгүй согтуугаар машин барьж яваад осол гаргаж хар арьст гар бүлийн нэг гишүүнийг хөнөөн нь нөгөөг нь хүнд гэмтээсэн хэргийн шүүх хурлын үеэр болжээ. Шүүгч нь хар арьстан ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Гар утас шүүрээд буух гэсэн залууг ЗОРЧИГЧИД барьж аван ... /бичлэг/
Нийтэлсэн: 2018-12-08 11:38:34

 

Энэ явдал Мексикт болжээ. Нэгэн залуу автобуснаас хаалганы хажууд сууж буй эмэгтэйн гар утсыг шүүрээд үсрэн буух гэжээ. Гэсэн ч бусад зорчигчидод баригдаж бялба нүдүүлжээ. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Карате" имж австрали эрийг ҮСЭРТЭЛ нь тийрч буй бичлэг
Нийтэлсэн: 2018-12-08 11:26:06

 

Авсралийн Виктори мужийн Бендиго хотын дэргэдэх нэгэн цөөрмийн хажууд хүн имж хоёр ахин тулжээ. Энэ удаад имжний ялалтаар төгсөж ахимаг эрийг үсэртэл нь тийрч унагажээ. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Л.Энх-Амгалан: Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүллээ
Нийтэлсэн: 2018-12-07 15:21:00

 

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан болон бусад гишүүд Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаа талаар мэдэгдлээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

АТГ: УИХ-ын гишүүдтэй холбоотой зээл авсан гэх мэдээлэл их бий
Нийтэлсэн: 2018-12-07 15:18:00

 

АТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллээр өнгөрсөн хоёр жилийн ажлын тайлангаа танилцуулаад сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

Сэтгэгдэл бичих Цааш унших

М.Оюунчимэг гишүүний дэг зөрчиж буй БИЧЛЭГ ...
Нийтэлсэн: 2018-12-07 15:05:18

 

БСШУСЯ-ны сайдад яригдаж байгаа М.Оюунчимэг гишүүн картаа хийлгүйгээр чуулганы үйл ажиллагаанд оролцох гэжээ. Улмаар шаардлага тавьсан дэд дарга Л.Энх- ..

1 сэтгэгдэлтэй Цааш унших

Нөхрийгөө гэр бүлийн хүчирхийлэгч хэмээн ШИЙТГҮҮЛЭХИЙН тулд өөрийгөө цохиод баригджээ
Нийтэлсэн: 2018-12-07 14:45:35

 

ДэйлиМэйл-д мэдээлснээр Австралийн иргэн, лалын шажинт Фейсил Хан гэдэг эр өвөг дээдсийнхээ нутгаас эхнэр авахаар шийдэж Асма гэдэг марокко бүсгүйтэй цахимаар танилцжээ. Цахимаар харилцсаар дотносож гэрлэх санал тавьсанд бүсгүй зөвшөөрч 2017 оны намар Авст ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

НИЙСЛЭЛИЙН ГАЗРЫН АЛБАНААС 2018 онд хийж гүйцэтгэсэн ОНЦЛОХ ажлуудаа танилцуулж байна
Нийтэлсэн: 2018-12-07 14:34:21

 

. ХИЙМЭЛ ДАГУУЛЫН ТУСЛАМЖТАЙГААР ГАЗРЫН ГАДАРГЫН ХЭМЖИЛТИЙГ ХИЙДЭГ БОЛЛОО Хиймэл дагуулын б

Сэтгэгдэл бичих Цааш унших

Л.Энхболд, Г.Солтан, Д.Дамба-Очир тэргүүтэй гишүүдийг ЭРГҮҮЛЭН ТАТАХ бичиг төлөвлөгджээ
Нийтэлсэн: 2018-12-07 10:11:22

 

Улсын Ерөнхий Прокурорын газраас байгуулагдсан өргөтгөсөн ажлын хэсэг томоохон хэргүүд дээр ажиллаж, АТГ энэ чиглэлд идэвхийлэн ажилласан хэвээр байгаа юм. Улмаар өчигдөр прокуророос Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нарыг эргүүлэн татах бичиг баасан гариг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших