Нууц мэдээллийн уурхай

Дунд голд барьсан “Эко констракшн”-ы даланг албадан буулгажээ

Нийтэлсэн: 2018-09-12 10:32:02

Өнгөрсөн амралтын өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Дунд голын далан дотор “Эко констракшн” компани ямар ч зөвшөөрөлгүйгээр далангийн барилгын ажлаа эхлүүлсэн байна. Тиймээс Геодези, Усны барилга байгууламжийн газрын албан хаагчид очиж, цутгалт хийх хэв хашмалыг нь хурааж авсан аж. Улмаар өнөөдөр цагдаа болон мэргэжлийн хяналтын албан хаагчдыг байлцуулан тус даланг буулгаж байгаа юм. “Эко констракшн” компани дунд голыг зарим хэсгээр нь тасалж суурь цутгаснаас болж маш олон тооны жараахай үхсэн байв. Энэ талаар Геодези, Усны барилга байгууламжийн газрын гадаад харилцаа, Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ц.Тагарваагаас тодруулсан юм. Тэрбээр ярихдаа “2018 оны хоёрдугаар сарын нэгний өдөр манай байгууллагад иргэн С.Нямдаваа гэдэг хүн албан бичиг ирүүлсэн байдаг юм. Тус албан бичигт дунд гол орчмын даланг тохижуулаад ногоон байгууламж хийгээд өгье. Бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү гэсэн байсан л даа. Үерийн далангийн хойд хэсэг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд, урд хэсэг нь Хан-Уул дүүргийн 15 хороонд харьяалагддаг. С.Нямдаваа гэх иргэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээр 1000 хүүхдийн сургууль цэцэрлэгийн цогцолбор барих зөвшөөрөл авсан байсан. Манай байгууллагын зүгээс үерийн даланг нарийсгаж татах зөвшөөрөл өгөөгүй байхад цутгалт хийж барилгын ажлыг амралтын өдрүүдийг далимдуулан эхлүүлсэн байна. Энэ далан 60 метрийн өргөнтэй. Гэтэл иргэн С.Нямдаваа үерийн далангийн 40 метрийг нь барилга барих гэж буй газртаа оруулсан байна. Цаана нь 20-хон метрийн өргөнтэй үерийн далан үлдэж байна. Тэгэхээр 100 жилд нэг удаа тохиолдох үерээс хамгаалж чадахгүй. Геодези, Усны барилга байгууламжийн газраас наймдугаар сарын 15-аас эхлэн хууль бус ажиллагаагаа зогсоо гэж шаардлага хүргүүлсэн. Нийтийн эзэмшлийн талбайд шунасан С.Нямдаваа гэх иргэн ногоон байгууламж барих нэрийдлээр ард түмний эрүүл аюулгүй орчин амьдрах, байгаль экологийн тэнцвэрийг алдагдуулж байна. Хэрэв энэ даланг ингэж нарийнхан болгон барьсан тохиолдол 100 жилд тохиолдоход үерийн гамшиг Улаанбаатар хотод нүүрлэхэд Баянмонгол”, “Саруул” хороолол шууд усанд автаж иргэд эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирч үлдэнэ” гэсэн юм.

 

НУУЦ.мн


 

Нийт сэтгэгдэл: 1
  1. Amberlee /46.161.14.99/ 2018-11-01 06:55:10

    What a neat ariltce. I had no inkling.

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

АТГ-ын дарга Х.Энхжаргал : Намайг огцруулах нь хууль бус
Нийтэлсэн: 2019-02-22 09:23:02

 

АТГ-ын даргад хаяглан ирүүлсэн тулган шаардах бичгийн хариуг өнөөдөр өгөв. “Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” хөдөлгөөнийг дэмжигч иргэд болон эх оронч төрийн бус байгууллагуудаас АТГ-ын дарга Х.Энхжаргалыг нэн даруй огцрохыг шаардсан нь хуу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүн Б.Наранхүү ийм л "ажил" хийжээ /бичлэг/
Нийтэлсэн: 2019-02-22 09:05:41

 

УИХ-ын гишүүн Б.Наранхүү ийм л "ажил" хийжээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Эксийнхээ гар утсан дахь НҮЦГЭН зургаа устгахаар гэрт нь шөнө нууцаар оржээ
Нийтэлсэн: 2019-02-22 08:52:03

 

Австралийн Сидней хотын ТВ-ийн продюссер Жэйн Хокинг саяхан найз залуугаасаа салжээ. Гэхдээ хамтдаа байхдаа аз жаргалтай цаг хугацааг өнгөрөөсөн гэнэ. Бас дүрсгүйтэж явжээ. Ингэж явахдаа нэгэн удаа нүцгэн цээжнийхээ зургийг найз залуудаа ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Оросын тусгайнхан гэмт хэрэгтэнг баривчлах гээд бүтэлгүйдсэн БИЧЛЭГ ...
Нийтэлсэн: 2019-02-21 20:07:17

 

Энэ явдал Оросын Самара хотод 2-р сарын 20-нд болжээ. Цагдаагийн тусгайнхан цагаан өнгийн "вольва" унасан хар тамхины наймаачинг баривчлах гээд олны өмнө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Агааржуулалтын хоолойгоор мөлхсөн хоригдол цагдаагийн толгой ДЭЭР ... /бичлэг/
Нийтэлсэн: 2019-02-21 10:46:52

 

Хоригдол шоронгийн агааржуулалтын хоолойгоор дамжин оргох гэжээ. Гэсэн ч тааз даалгүй цөмөрч цагдаа нарын толгой дээр унаж баригджээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ц.Мөнх-Оргил: ШХАБ-д элвэл мөнгө өгнө гэж хэн ч хэлээгүй
Нийтэлсэн: 2019-02-21 10:09:05

 

Монгол Улс ШХАБ-д элсэх элсэхгүй талаар Гадаад харилцааны сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил " Би хувь гишүүнийхээ хувьд ШХАБ-д элсэх шаардлагагүй гэсэн байр суурьтай байдаг. Энэ байр сууриа өмнө нь олон ч удаа илэрхийлж байсан. Гадаад харилцааны ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Ц.Нямдорж огцрохгүй бол яамных нь өмнө суулт зарлана"
Нийтэлсэн: 2019-02-21 10:02:32

 

“Шударга ёс” хөдөлгөөнөөс хууль, шүүхийн байгууллагын шударга бус байдлыг шүүмжилж мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд шүүх цагдаагийн байгууллагын буруутай шийдвэрээс хохирсон ээжүүдийн төлөөлөл оролцсон юм. Үр хүүхдээ бусдын гарт алдсан олон хэргийг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

П.Орхон 4 жилээр эрхээ хасуулж 2020 оны Олимпод барилдахгүй боллоо
Нийтэлсэн: 2019-02-21 08:53:17

 

Жакарта-2018” Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон бүх өрсөлдөгчидөө илүүрхэн ялж, алтан медалийн эзэн болсон билээ. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Бяцхан хүү дүүгээ бүүвэйлж буй ӨХӨӨРДӨМ бичлэг ...
Нийтэлсэн: 2019-02-20 21:20:49

 

Бяцхан хүү дүүгээ бүүвэйлж буй ӨХӨӨРДӨМ бичлэг ...

Сэтгэгдэл бичих Цааш унших

Орос жолооч Монголын гаалийн ажилтанд "томорч" буй БИЧЛЭГ ... /бичлэг/
Нийтэлсэн: 2019-02-20 20:38:29

 

Монгол-Оросын хил дээр нэгэн орос жолооч Монголын гаалийн ажилтантай илт хүндэтгэлгүй харьцаж их гүрний дээрэнгүй үзлээ харуулжээ.

Сэтгэгдэл бичих Цааш унших