Нууц мэдээллийн уурхай

МОНГОЛ УЛС “ДЭЛХИЙН ХАМГИЙН ТОМ ХИЧЭЭЛ” САНААЧИЛГАД НЭГДЛЭЭ

Нийтэлсэн: 2019-04-23 17:54:44

 Дэлхийн хамгийн том хичээл” санаачилга НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгуулага буюу ЮНЕСКО, НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад олон байгууллагуудын хамтын үйл ажиллагааны хүрээнд 2015 оноос хойш дэлхийн олон оронд хэрэгжиж эхэлжээ. Уг санаачилгыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд хэмжээний 70 дугаар чуулганаар батлагдсан “Эх дэлхийгээ өөрчлөх нь: Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”-ийг хүүхэд, залуучуудад таниулах, тэднийг татан оролцуулах зорилгоор хэрэгжүүлж буй юм. 2018 оны байдлаар уг санаачилгад 106 орон нэгдэн орсон бөгөөд 40 гаруй хэлээр мянга мянган хүүхдэд хичээл орон цахим хэвлэл мэдээллийн орчинд 893272 хүүхэд, залуусаас гадна 183000 хүнд хүрч, нийтдээ хагас тэрбум хүн үзсэн гэсэн тоо баримт бий.

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, НҮБ-ын Хүүхдийн сан, “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн эвсэлтэй хамтран нийт 370 гаруй хуудас 33 хичээлийн загвар төлөвлөгөө, нэг зурган комик ном, хоёр видео танилцуулгыг орчуулж энэхүү санаачилгын цахим хуудаснаа  http://cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/Mongolian-content-12.pdf  монгол хуудас үүсгэн байршуулаад байгаа юм байна.
Энэхүү хичээлүүд нь одоогийн байдлаар Олон улсын эко сургууль хөтөлбөрт хамрагдсан Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад танилцуулагдаж эхэлжээ.


Энэ асуудлаар хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгуулж, БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, БОАЖЯ-ны Цэвэр технологи, хөрөнгө оруулалт, үйлвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга, НҮБ-ын Хүүхдийн сангийн Мэдээлэл, харилцааны мэргэжилтэн А.Ариунзаяа, Насан туршийн боловсролын үндэсний төвийн захирал Л.Болортунгалаг, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Д.Сүрэнчимэг, Бүх нийт боловсролын төлөө иргэний нийгмийн эвсэлийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг, Дэлхийн байгаль орчны боловсролын сангийн гишүүн, Байгаль орчны мэдээлэл сургалтын төв ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Шинэцэцэг нар оролцож мэдээлэл хийлээ.

Тогтвортой хөгжлийн хөтөлбөр нь 2030 он хүртэлх хугацаанд ядуурал, өлсгөлөнг устгаж, улс орнуудын дотоодын болон улс хоорондын тэгш бус байдлыг бууруулах, хүний эрхийг хамгаалах, жендэрийн эрх тэгш байдлыг сайжруулах, эмэгтэйчүүд, охидын эрх мэдлийг нэмэгдүүлэх, гараг ертөнц, байгалийн нөөцийг хамгаалахаа илэрхийлсэн 17 зорилго, 169 зорилт, 300 гаруй үзүүлэлтээс бүрддэг билээ. Энэхүү хөтөлбөрийн зорилго, зорилтуудыг, тэр дундаа бүх хүмүүсийн сайн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн эдийн засгийн тогтвортой, хүртээмжтэй өсөлт, хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх үндэсний хөгжил болон чадавхийн төрөл бүрийн түвшинг харгалзан бүрдүүлэхээ дэлхийн улс орнууд илэрхийлэн биелэлтийг хангах чиглэлд тус бүрдээ ажиллаж байгаа билээ.

4-6, 6-8, 8-11, 11-14, 14+ гэсэн насны ангиллаар 30-75 минутын хичээлийн загвар төлөвлөгөөг багш нарын бэлтгэн ирүүлсэн төлөвлөгөөнүүдээс тогтвортой хөгжлийн 17 зорилгыг олон улсад өрнөж буй өдөр тутмын энгийн амьдралын жишээнээс ашиглан тайлбарлаж, асуулт, хариулт, дасгал ажиллуулах хэлбэрээр хамгийн оновчтой, сонирхолтой байдлаар хичээлээ төлөвлөснийг нь сонгон шалгаруулж авчээ.
Дээрх сургалтын материалуудыг энэхүү санаачлагад зориулан тусгайлан үүсгэсэн http://worldslargestlesson.globalgoals.org/ цахим хуудсанд байршуулсан. Одоогийн байдлаар уг цахим хуудаснаа байршуулсан сургалтын материал 40 гаруй хэлээр орчуулагдан ашиглагдаж байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариуллаа
Нийтэлсэн: 2019-10-22 19:35:44

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Нийслэлийн Багануур дүүргийн ард иргэдтэй үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш хоёр дахь удаагаа ирж уулзан, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ОХУ-ын Казань хоттой ах дүүгийн найрамдалт харилцаа тогтооно
Нийтэлсэн: 2019-10-22 19:33:17

 

UCLG Олон улсын байгууллагын Евразийн бүсийн Ерөнхий нарийн бичгийн дарга Расих Кадимович Сагитов “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд бараалхлаа.UCLG Олон ул ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Олон улсын чанарын менежментийн стандартыг нэвтрүүлсэн эмэгтэйчүүдийн анхны эмнэлэг
Нийтэлсэн: 2019-10-22 19:01:41

 

Эмэгтэйчүүдийн аарцагны булчин чангалах физик эмчилгээг Монгол улсад 2016 оноос нэвтрүүлсэн “La Sante” эмнэлэг дахин шинээр Францын “Афнор” группын чанарын менежментийн ISO 9001:2015 стандартыг эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүллээ. Аарцаг үтрээний булч ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хэн нь хэн бэ: "Ла Сантэ" эмнэлгийн захирал З.Болормаа
Нийтэлсэн: 2019-10-22 18:50:11

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс шинэ байранд орлоо
Нийтэлсэн: 2019-10-22 16:14:44

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Нийслэлийн алслагдсан Багануур дүүрэгт ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Багануур дүүргийн шинэ байрны нээлтийн ажиллагаанд оролцлоо.Тус арга хэмжээнд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мияконожо хотын орлогч дарга Ивасаки Торуг хүлээн авч уулзлаа
Нийтэлсэн: 2019-10-22 16:12:05

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Япон улсын Мияконожо хотын орлогч дарга Ивасаки Тору тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.А ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

2019 оны “Нийслэлийн Тэргүүний өрх”-үүд шалгарлаа
Нийтэлсэн: 2019-10-22 16:10:16

 

Нийслэлийн 380 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар , Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Ахмадын хороо хамтарч нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриал үзүүлсэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шутенков Игорь Юрьевич: Улаанбаатарын утаа, агаарын бохирдол багасч өөр өнгө төрхтэй болсон байна
Нийтэлсэн: 2019-10-22 16:07:18

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Улаан-Үд хотын дарга Шутенков Игорь Юрьевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлого хар ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн онцгой комиссын өргөтгөсөн хурал боллоо
Нийтэлсэн: 2019-10-22 10:17:20

 

Нийслэлийн онцгой комиссын өчигдрийн өргөтгөсөн хурлаар сайжруулсан түлштэй холбоотой нийслэлд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан комиссын гишүүдийн хамтарч ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хура ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Таван толгой түлш" компани 350 гаруй хүнтэй бригад байгуулан нийслэлийн иргэдэд үйлчилж байна
Нийтэлсэн: 2019-10-22 09:47:22

 

Нийслэлийн иргэд сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх арга туршлага, мэдээлэл дутмаг байгаатай холбогдуулан "Таван толгой түлш" компаниас 350 гаруй мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй 16 бригадыг байгуулан нийслэлийн 6 дүүргийн иргэдэд дуудлаг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших