Нууц мэдээллийн уурхай

Өөрийн АРЬСНЫ ОНЦЛОГТ ТОХИРСОН массажны тосоо хэрхэн сонгох вэ?

Нийтэлсэн: 2019-04-29 11:42:06

 Нүүрэндээ иллэг хийх нь арьс арчилгааны хамгийн чухал хэсгийн нэг. Иллэг хийснээр арьсны эд эсийг сэргээж, тэжээл өгч, цусны эргэлтийг сайжруулан, улмаар залуу сайхан, эрүүл арьстай харагдахад тусладаг. Дээр нь стрессийг бууруулж, таныг амраах болно. Гэхдээ иллэгийг ном журмынх нь дагуу зөв хийх хэрэгтэй, хэрэв буруу хийвэл арьсанд тань сөрөг үр дагаврыг ч учруулж мэднэ. Иймээс энэ удаа гэрийн нөхцөлд нүүрэндээ хэрхэн иллэг хийх талаар бэлтгэлээ.

Өөрийн АРЬСНЫ ОНЦЛОГТ ТОХИРСОН массажны тосоо хэрхэн сонгох вэ?

Иллэгээ эхлэхийн өмнө өөрийн арьсны онцлогт тохирсон тосоо сонгох нь хамгийн чухал. Хэрэв тохирохгүй тос сонгочих юм бол арьсыг тань улайлгаж, цочрол өгөхөөс эхлээд сөрөг үр дагаврууд олон.

~ Оливийн тостой массажны тос нь бүх төрлийн арьсанд тэжээл өгч, тохирдог.

~ Хуурай арьстай бол найрлагад нь кокос орсон массажны тос илүү зохицно.

~ Асуудалтай, эмзэг арьстай бол лаванда цэцгийн хандтай массажны тосыг санал болгож байна. Лаванда цэцэг нь бактерийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг бөгөөд батга, үрэвсэл зэрэг арьсны бүх төрлийн асуудлуудыг анагаахад нөлөөлдөг ажээ.

~ Арьс суларч, унжиж эхэлсэн бол найрлагадаа бүйлс агуулсан массажны тос хэрэглээрэй. Уг тос нь Е амин дэм агуулдаг учраас арьс унжиж, сулрахаас сэргийлнэ.

ИЛЛЭГЭЭ ЭХЭЛЬЕ!

Массажны тосноосоо бага зэргийг таслан авч нүүр болон хүзүү хэсгийнхээ арьсанд тосоо тойрог хөдөлгөөнөөр жигд түрхэнэ.   

Массажаа хацарнаасаа эхэл. Хацар хэсэгтээ хангалттай тос байршуулан тойрог хөдөлгөөнөөр иллэг хийнэ. Хацартаа иллэг хийж байгаад хамрынхаа угалз руу оруулан мөн тойрог хөдөлгөөнөөр иллэг хийнэ.

Доод зовхины хэсэгт иллэгээ төвлөрүүлэн хийх бөгөөд энэ хэсэгт амархан үрчлээ тогтдог учраас тэр юм. Дараа нь нүдээ цагийн зүүний дагуу тойруулан иллэг хийнэ. Массаж хийхээр төвлөрсөн газартаа 3-4 минут иллэг хийх бөгөөд энэ нь арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлэх болно.

Дараагийн хэсэг бол дух. Хөмсөгний дээгүүр, үсний угны доогуур хэсэг буюу духандаа иллэг хийхдээ босоо шугамын дагуу тойрог хөдөлгөөнөөр иллэг хийнэ. Массаж хийж байхдаа тос тань багадаж, арьс тань таталдах ёсгүй гэдгийг анхааруулъя.

Эрүүндээ инээмсэглэж буй маягаар тойрог хөдөлгөөнөөр иллэгээ үргэлжлүүлнэ. Уг хөдөлгөөн нь арьсыг уян хатан болгоно.

Нэгээс хоёр минут хамар хэсэгтээ дээрээс доош чиглэх маягаар тойрог хөдөлгөөнөөр иллэгээ үргэлжлүүл.

Уруулын доод хэсгийн арьсаа инээмсэглэж буй маягаар хоёр тийш нь иллэг хийх бөгөөд уг хөдөлгөөнөө 5 минут хэртэй үргэлжлүүлэн хийнэ. Энэ мэтчилэн зурагт харагдаж буй хэсгүүдэд, сумаар заасан хөдөлгөөний дагуу хийж дуусгана.

~ Иллэгээ хийж дуусаад цэвэрхэн алчуурыг халуун бүлээн усанд норгож, арьсан дээрээ бигнүүр тавиарай.  

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

БАЯНГОЛ ДҮҮРЭГ БАРЬЦ АЛДСАНГҮЙ
Нийтэлсэн: 2020-01-22 14:34:13

 

Өвлийн улиралтай зэрэгцэн агаарын чанар, утаа, сургууль цэцэрлэгийн ачаалал зэргээс хамааран нийслэлчүүд тэр дундаа хүүхдийн өвчлөл, ханиад томуу гаардаг. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд ханиад, томуугийн халдвар, эмчилгээнд тэсвэртэй байдал, үл таних, устах в ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Коронавирус МУТАЦИД орж болзошгүйг сэрэмжлүүлж байна
Нийтэлсэн: 2020-01-22 13:02:27

 

БНХАУ одоогоор есөн хүний аминд хүрч, 2019-nCoV гэж нэрлэгдэж буй шинэ төрлийн коронавирус мутацид орох буюу хувирч болзошгүйг анхааруулжээ.Шинэ төрлийн коронавирус 2002-2003 онд 650 хүний амийг авч одсон SARS буюу амьсгалын цочмог халтай хам шинж өвчнийг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн “Next stop” наадам ирэх сарын 20-нд болно
Нийтэлсэн: 2020-01-22 10:33:22

 

Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн “Next stop” наадам ирэх сарын 20-нд болно Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн “Next stop” наадам ирэх сарын 20-ны өдөр болохоор болжээ. Учир нь бүтээн байгууллалтын төсөлд нэр дэвшиж буй 2019 онд хийгдсэн т ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол төрийн бодлого ээжүүд, эмэгтэйчүүдэд хэрхэн хүрсэн бэ?
Нийтэлсэн: 2020-01-22 10:25:38

 

Б.БАЯР УИХ-ын 2016 оны сон­гуулийн дүнгээр байгуу­лагд­сан Засгийн газрын дүн­гээ тавиулах цаг дөхөж байна. Ердөө хагас жилийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болж, дараагийн эрх баригчид тодорно. Тэгвэл одоогоос гурван жил хагасын өмнө болсон сонгууль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХОД ТҮШИГЛЭН ТЭНЦВЭРИЙГ ХАНГАХ БЭЭЖИНГИЙН УХААЛАГ АЛХАМ
Нийтэлсэн: 2020-01-22 10:23:46

 

Оксфордын хятад судлалын төвийн судлаач Георге Магнус саяхан “ФАЙНЭНШИАЛ ТАЙМС” сонинд Хятадын талаар “Ажлын байр бий болгоход түшиглэн тэнцвэрийг хангах Бээжингийн ухаалаг алхам” гарчигтай сонирхолтой нийтлэл нийтэлсэн байсныг орчуулан уншигч танаа хүрг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БНСУ-ын визний журам шинчлэгдлээ
Нийтэлсэн: 2020-01-22 10:13:39

 

БНСУ-ын Засгийн Газраас ирэх гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчилсэн визний журмыг хэрэгжүүлэхээр болж байна. Иймээс Өмнөд Солонгос руу виз мэдүүлэхээр зэхэж буй иргэд дараах зүйлд анхаарал хандуулаарай.БАЙНГЫН ВИЗГҮЙ ЗОРЧДОГ БАЙСАН ИРГЭД ОЛОН УДАА ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Япон Улсын Мияконожо хотын төлөөлөгчидтэй уулзав
Нийтэлсэн: 2020-01-22 10:08:56

 

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Япон Улсын Мияконожо хотын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтанд Мияконожо хотын Хөдөө аж ахуйн бодлого төлөвлөлтийн газрын дарга Орита Кэнтаро, ахлах мэргэжилтэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Удаашралтай байгаа төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах талаар АХБ-ны Суурин төлөөлөгчтэй Хотын захирагч санал солилцов
Нийтэлсэн: 2020-01-22 10:07:16

 

2Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа. Павит Рамачандран нь сүүлийн 23 жилийн хугацаанд Ази, Номхон далайн 10 гаруй улс оронд ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн цахилгаан автобус иргэдэд үйлчилнэ
Нийтэлсэн: 2020-01-22 10:04:40

 

Дэлхий нийт цахилгаан тээврийн хэрэгсэл түлхүү ашиглах болсон учир агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн нийтийн тээвэрт цахилгаан автобусыг  үйлчилгээнд гаргахаар боллоо. Энэ ажлын хүрээнд Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн “Yinl ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Цахимд цуурахад учир бий...
Нийтэлсэн: 2020-01-22 09:58:59

 

ЖДҮДСан шударга бус зохицуулалтаар тараагдсан  болохыг анх олны анхааралд өртүүлж чадсан залуус бол “Бид уучлахгүй” хөдөлгөөнийхөн. Залуусын тэмцэл амжилттай болсон тул тэд нийгэмд шүгэл үлээгчийн дүрээр харагдаж байгаа. Харин шүгэл үлээгчид дараагийн ажи ..

Сэтгэгдэл бичих Цааш унших