Нууц мэдээллийн уурхай

Иргэд эзэмшлийн газар дээрээ худаг гаргах зөвшөөрлийг цахимаар захиалж байна

Нийтэлсэн: 2019-05-20 10:58:33

 

“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Байгаль орчны газрын усны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Дамбасүрэнгээс дараах мэдээллийг тодрууллаа.

-“Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжиж байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч?

Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх,  төрийн үйлчилгээний шат дамжлагыг бууруулж, чирэгдэлгүй, ил тод, түргэн шуурхай үйлчилгээг иргэдэд хүргэх зорилтын хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны таван байгууллагын 47 үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, нэгдсэн системд оруулах  ажлууд хийгдсэн. Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал eservice.ulaanbaatar.mn нэвтэрснээр иргэд төрийн үйлчилгээг цахимаар авах нөхцөл бүрдэж байгаа мөн иргэд аж ахуй нэгжүүд өөрийн гаргасан үйлчилгээний хүсэлтийн шийдвэрлэлтийн явцад хяналт тавих болон үйлчилгээний хоног хугацаа, шат дамжлага багасах, онлайнаар төлбөр, хураамжаа төлөх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

-Нийслэлийн Байгаль орчны газрын зүгээс eservice.ulaanbaatar.mn цахим системээр хэдэн төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа вэ?

Эхний ээлжинд байгаль орчны дүгнэлт гаргах, цооног өрөмдөх, худаг гаргах зөвшөөрөл авах хүсэлтүүдийг цахимжуулсан. Гүний худгийн компаниуд хууль зөрчих, тусгай зөвшөөрөл аваагүй байдлаас үүдэн иргэдийг хохироох асуудал удаа дараалан гардаг байсан. Еservice.ulaanbaatar.mn систем нэвтэрсэнтэй холбогдуулан энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, компаниудыг бүртгэх, тусгай зөвшөөрлийн хугацаа, бичиг баримтын бүрэн бүтэн байдал бүгд цахимд орсноор хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож байна. Мэдээж хамгийн гол нь иргэд чирэгдэлгүйгээр, албан тушаалтнаас хамааралгүйгээр шуурхай үйлчилгээ авах боломж бүрдсэн.

-Цахим системээр үйлчилгээ үзүүлэхийн давуу тал болон иргэдийн хандалт хэр байна вэ?

Систем нь бүрдэл материал дутуу, хууль бус хүсэлтийг хүлээн авах боломжгүй, иргэн, ААН төрийн үйлчилгээний холбогдох мэдээллийг цахимаар авах, төлбөрийг цахимаар төлөх боломжтой болсноор төрийн байгууллага дээр өөрийн биеэр очих шаардлагагүй, гэрээсээ төрийн үйлчилгээг авч байна. Энэ нь иргэдийн цаг хугацааг хэмнэсэн, мэдээ мэдээллээр бүрэн хангаж чадсан ажил болсон.

Цахим хэлбэрт шилжээгүй байхад газар эзэмших, ашиглах гэрчилгээний хуулбар, кадастрын зургийн хуулбар, ус цэгийн координат тодорхойлсон дүгнэлт үйлчилгээ хүссэн өргөдлийг өөрийн биеэр авч ирдэг байсан бол цахим системд нэвтэрснээр бичиг цаасны ажил эрс багассан.

Энэ програм нь өөрөө их хялбар, мэдээллийн аюулгүй байдлыг хангасан учраас иргэд маань өөрийн гаргасан үйлчилгээний хүсэлтийн  шийдвэрлэлтийн явцад хяналт тавих боломжтой.

 

Улирлын чанартай үйлчилгээ учраас хандалтын хувьд өөр өөр. Өдөрт дунджаар  20-30 хүсэлт хүлээж авдаг.

-Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем ашиглан үйлчилгээний хүсэлт гаргагчаас зарим бичиг баримт шаардахгүй үйлчилж байгаа гэсэн энэ талаар?

НҮНТ-ийн Оргил, Мишээл, Дүнжингарав, Драгон салбаруудад үйлчилгээний хүсэлтийг хүлээн авч бүртгэдэг. Үйлчлүүлэгчийн мэдээллийг иргэний хурууны хээ болон үйлчилгээний ажилтны хурууны хээгээр давхар баталгаажуулан Төрийн мэдээлэл солилцооны ХУР системээс шалган авч үйлчилгээний хүсэлтийг бүртгэдэг учир иргэний үнэмлэх шаардахгүй. Тухайн бүртгэсэн хүсэлт нь манай байгууллага болон ус цэгийн координат, тандан судалгаа явуулах аж ахуйн нэгжид нэг цаг мөчид илгээгдэн цахимаар ирдэг болсноор төрийн үйлчилгээ иргэдэд илүү ойртож байна.

-Цооног өрөмдөх худаг гаргах зөвшөөрөл авах үйлчилгээг цахимаар авах хүсэлтэй иргэд юуг анхаарах шаардлагатай вэ?

Eservice.ulaanbaatar.mn-д нэвтрэхдээ Үндэсний танилт нэвтрэлтийн нэгдсэн ДАН системээр нэвтэрч өөрийгөө цахим орчинд нотолсны дараа манай үйлчилгээг авах хүсэлтээ гаргаж болно. Хэрхэн нэвтрэх тухай видео гарын авлага үндсэн хуудаст байдаг. Цахим систем ашиглах боломжгүй иргэд маань үйлчилгээний нэгдсэн төвүүдэд хандаад материалаа өгөөд хүсэлтээ гаргаж болно.



Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэлийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо
Нийтэлсэн: 2020-04-01 17:03:55

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Удирдлагын академи, Азийн сан хооронд өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Гарын үсэг зурах арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Р.Батрагчаа, Удирдлагын академийн захирал С ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Л.Наранбаатар З.Энхболдыг гүтгээгүй гэдгийг шүүх тогтоожээ
Нийтэлсэн: 2020-04-01 14:15:41

 

Эдийн засагч Л.Наранбаатар “Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нь улс төрийн өндөр албан тушаалын эрх мэдлээ ашиглан өөрийн хамаарал бүхий “Страто”, “Хишиг Арвин” “Суруга Монгол” гэх компаниудаараа дамжуулж нийтийн эрх ашгийг хохироосон байж ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дэлхийн банкнаас Монгол Улсад 26.9 сая ам.долларын санхүүжилт олгоно
Нийтэлсэн: 2020-04-01 13:13:09

 

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Дэлхийн банкны суурин төлөөлөгч Андрей Михневтэй уулзаж, корона вирусийн хямралыг даван туулах, эдийн засгийг эрсдэлээс хамгаалах бодлого, арга хэмжээний талаар санал солилцлоо. Дэлхийн банкны группээс COVID- ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Ууганбаяр: Дараагийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар зочид буудлуудтай уулзсан, зарим нь татгалзсан
Нийтэлсэн: 2020-04-01 12:52:24

 

Б.Ууганбаяр: Дараагийн нислэгээр ирэх иргэдийг тусгаарлахаар зочид буудлуудтай уулзсан, зарим нь татгалзсан

Сэтгэгдэл бичих Цааш унших

ДАСГАЛ: Гэрийн нөхцөлд фитнес хийж, биеэ чийрэгжүүлээрэй
Нийтэлсэн: 2020-04-01 12:37:18

 

ДАСГАЛ: Гэрийн нөхцөлд фитнес хийж, биеэ чийрэгжүүлээрэй

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэдээс цахимаар авах санал асуулгыг 20 хоногоор сунгалаа
Нийтэлсэн: 2020-04-01 12:26:37

 

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх төсөлд иргэдийн саналыг цахимаар хүлээн авах хугацааг сунгаж байгааг НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, Нийслэлийн Мэдээлэл, Технологийн газрын дарга О.Чинзориг, НЗДТГ-ын Хэвл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Нямхүү: Тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрлээ
Нийтэлсэн: 2020-04-01 12:14:23

 

Коронавирусийн тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр/2020.04.01/ ээлжит мэдээлэл хийлээ.Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 25 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.Тандалтаар 23 хүнд шинжилгээ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.01-НИЙ 11:00 ЦАГ
Нийтэлсэн: 2020-04-01 11:28:35

 

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.01-НИЙ 11:00 ЦАГ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Эмнэлзүйн зөвлөх баг коронавируст халдвар (КОВИД-19)-ын оношилгоо эмчилгээний талаар зөвлөлдлөө
Нийтэлсэн: 2020-04-01 11:21:21

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ЭМЯ-ны удирдлагууд, Эмнэлзүйн зөвлөхийн багийн эмч нар өнөөдөр КОВИД-19 өвчний улмаас эмчлэгдэж байгаа өвчтөнүүдийг эмчилж байгаа эмчлэгч эмч Ц.Чинбаяр, вируслогийн лабортаторийн эрхлэгч Б.Дармаа нартай цахимаар холбогдон м ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

4, 9 тоогоор төгссөн машины дугаартай жолооч нар энэ сардаа татвараа төлөөрэй
Нийтэлсэн: 2020-04-01 11:14:29

 

Таны автомашины улсын дугаар 4 болон 9 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаандаа амжиж та иргэний үүргээ биелүүлж татвараа төлнө үү. Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших