Нууц мэдээллийн уурхай

ВИДЕО: Б.Содномдаржааг эрүүдэн шүүж буй бичлэг

Нийтэлсэн: 2019-06-05 10:57:57

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт ялын дээд хэмжээг оноосон билээ. Харин ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эрүүдэн шүүж, ял тулгасан гэх асуудал одоо ч олон нийтийн анхаарлын төвд байна. Өөрөөр хэлбэл, тэднийг Төв аймаг дахь хорих ангийн хонгилд тусгайлан бэлдсэн өрөөнд бүтэн 476 өдөр эрүүдэн шүүж, тамласан үйл явц бичлэгт үлджээ. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын шийдвэрээр ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэгийн тодорхой хэсгийг нууцын зэрэглэлээс гаргаж, зөвхөн зургаахан өдрийн бичлэгийн нэгээхэн хэсгийг парламентын гишүүд, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон хэвлэл мэдээллийнхэнд үзүүлээд байсан юм. Тэгвэл өчигдөр /2019.06.04/ МҮОНРТ-ийн "Цаг үе, үзэл бодол" нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, А.Сүхбат нар төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны гишүүдийн хувиар оролцсон байна. Тэд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Түр хороо хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл өгсөн төдийгүй хуулийн хүрээнд С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгтэй холбоотой чухал гэж хэлж болохуйц баримтуудыг ч дэлгэсэн юм. Хамгийн гол нь, ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлж байгаа зургаан өдрийн 27 минут 8 секундын бичлэгээс тодорхой хэсгийг эфирээр цацлаа.  ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
-ЭРҮҮДЭН ШҮҮЖ БАЙГАА БИЧЛЭГ 27 МИНУТ 8 СЕКУНД ҮРГЭЛЖИЛНЭ- УИХ-ын гишүүд болон хэвлэлийнхэнд үзүүлсэн ялтан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж байгаа бичлэг 27 минут 8 секунд л үргэлжилнэ. Түүнээс бусад бичлэгийг прокурорын байгууллагаас олон нийтэд үзүүлэхийг хориглож Тагнуулын ерөнхий газарт бичиг хүргүүлжээ. Тиймээс зөвхөн хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн бичлэгийн хэсгийг л дэлгэсэн байдаг.
Тэрхүү бичлэгийн 25 минут орчим нь Б.Содномдаржааг эрүүдэн шүүж, тамлан зовоож байгаа нь гарах бол үлдсэн минутад нь Т.Чимгээг айлган сүрдүүлж, хэргээ хүлээхийг шаардаж байгаа хэсэг гардаг.
Бичлэгийг Төв аймаг дахь хорих ангийн ашиглалтаас гарсан доод давхрын хонгилд өнгөрсөн 2015 оны есдүгээр сард хийсэн байна. Өөрөөр хэлбэл, дүрс бичлэгт гарч байгаагаар бол Б.Содномдаржааг 2015 оны есдүгээр сарын 1-6-ны хооронд буюу бүтэн зургаан өдөр тамлан зовоож, эрүүдэн шүүж байгаа дүр зураг гардаг.  Харин Т.Чимгээг тухайн оны есдүгээр сарын 08-09-нд шилжих шөнө ойролцоогоор 40 орчим минут дарамталж, хэргээ хүлээхийг тулгаж байгаа нь дүрс бичлэгт үлджээ.
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Багануур дүүргийн иргэдтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариуллаа
Нийтэлсэн: 2019-10-22 19:35:44

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Нийслэлийн Багануур дүүргийн ард иргэдтэй үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш хоёр дахь удаагаа ирж уулзан, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ОХУ-ын Казань хоттой ах дүүгийн найрамдалт харилцаа тогтооно
Нийтэлсэн: 2019-10-22 19:33:17

 

UCLG Олон улсын байгууллагын Евразийн бүсийн Ерөнхий нарийн бичгийн дарга Расих Кадимович Сагитов “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийн үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд бараалхлаа.UCLG Олон ул ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Олон улсын чанарын менежментийн стандартыг нэвтрүүлсэн эмэгтэйчүүдийн анхны эмнэлэг
Нийтэлсэн: 2019-10-22 19:01:41

 

Эмэгтэйчүүдийн аарцагны булчин чангалах физик эмчилгээг Монгол улсад 2016 оноос нэвтрүүлсэн “La Sante” эмнэлэг дахин шинээр Францын “Афнор” группын чанарын менежментийн ISO 9001:2015 стандартыг эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүллээ. Аарцаг үтрээний булч ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хэн нь хэн бэ: "Ла Сантэ" эмнэлгийн захирал З.Болормаа
Нийтэлсэн: 2019-10-22 18:50:11

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс шинэ байранд орлоо
Нийтэлсэн: 2019-10-22 16:14:44

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Нийслэлийн алслагдсан Багануур дүүрэгт ажиллаж байна. Энэхүү ажлын хүрээнд Багануур дүүргийн шинэ байрны нээлтийн ажиллагаанд оролцлоо.Тус арга хэмжээнд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мияконожо хотын орлогч дарга Ивасаки Торуг хүлээн авч уулзлаа
Нийтэлсэн: 2019-10-22 16:12:05

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Япон улсын Мияконожо хотын орлогч дарга Ивасаки Тору тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.А ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

2019 оны “Нийслэлийн Тэргүүний өрх”-үүд шалгарлаа
Нийтэлсэн: 2019-10-22 16:10:16

 

Нийслэлийн 380 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар , Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Ахмадын хороо хамтарч нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриал үзүүлсэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шутенков Игорь Юрьевич: Улаанбаатарын утаа, агаарын бохирдол багасч өөр өнгө төрхтэй болсон байна
Нийтэлсэн: 2019-10-22 16:07:18

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Улаан-Үд хотын дарга Шутенков Игорь Юрьевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлого хар ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн онцгой комиссын өргөтгөсөн хурал боллоо
Нийтэлсэн: 2019-10-22 10:17:20

 

Нийслэлийн онцгой комиссын өчигдрийн өргөтгөсөн хурлаар сайжруулсан түлштэй холбоотой нийслэлд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан комиссын гишүүдийн хамтарч ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хура ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Таван толгой түлш" компани 350 гаруй хүнтэй бригад байгуулан нийслэлийн иргэдэд үйлчилж байна
Нийтэлсэн: 2019-10-22 09:47:22

 

Нийслэлийн иргэд сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх арга туршлага, мэдээлэл дутмаг байгаатай холбогдуулан "Таван толгой түлш" компаниас 350 гаруй мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүнтэй 16 бригадыг байгуулан нийслэлийн 6 дүүргийн иргэдэд дуудлаг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших