Нууц мэдээллийн уурхай

Б.Батсүх: Эсгий эдлэлийн салбарт шинэ инноваци нэвтрүүллээ

Нийтэлсэн: 2019-06-05 13:39:20

Монголд эсгий эдлэлийн салбарт шинэ нээлт хийж, төсөл хэрэгжүүлж байгаа аж. Энэ төслийг гардан хэрэгжүүлж байгаа Bajuna brand-ийн дизайнер Б.Батсүхтэй ярилцлаа.


-Дизайнер Бажуна болох эхлэл нь хэдий үеэс тавигдсан бэ? Таныг мэргэжлийн дизайнер гэх юм билээ. -Баярлалаа. Наймдугаар ангид байхаасаа арьсан түлхүүрийн оосор хийж, зарж эхэлснээс хойш нэг мэдсэн сувенирийн зүйлс хийх сонирхолтой оюутан болчихсон байлаа. Бизнесийн мэргэжлээр суралцаж төгсөөд эсгий эдлэлийн бизнес хийх зорилготой энэ чиглэлийг судалж эхэлсэн боловч загвар дизайн, хийц чанар гүйцэтгэл гээд олон хийх зүйл байгааг олж харсан. Анх 2009 онд текстиль дизайнер, зураач, урлаг судлаач Б.Мөнхсоёл багшид шавь орж эсгий урлалыг заалган багшийнхаа зөвлөснөөр “MIU” олон улсын дээд сургуульд хувцас загварын мэргэжлээр сурч эхэлсэн. Хоёрдугаар курст байхдаа “Гоёл” загварын наадамд анх эсгий хувцасны цуглуулгаар оролцон “Шилдэг залуу дизайнер”-ийн шагнал авч энэ салбартай салшгүй холбоотой болсон. Урлах Эрдэм дээд сургуульд хувцас загварын дизайнераар суралцаж төгссөн. Мөнхсоёл багш маань Москвагийн Нэхмэлийн сургуулийг онц дүнтэй төгсөгч, магистр бөгөөд урлаг судлал болон материалын салбарт ажилласан 20-иод жилийн туршлага мэдлэгээ надад өвлүүлж үлдээж байгаа миний мэргэжлийн дасгалжуулагч гэж боддог. Монголд материалын дизайнерийн мэргэжлээр бэлтгэдэг сургууль байхгүй гэж хэлж болно. -Таны одоо урлаж буй хувцаснуудын загварыг харахад их өвөрмөц юм. Үргэлж энэ хэв маягийг чухалчилж ирсэн үү? -Ширхэгтүүд өөр хоорондоо физик үйлчлэлээр ширэлдэх үйл явц нь эсгий материалыг үүсгэдэг. Энэ процесс дунд өөр ширхэгт болон өөр материал оруулан бид шинэ материал, өвөрмөц фактур үүсгэж байна. Энэ нь манай хувцас бусдаас өөр байх давуу талыг бий болгодог. Надад Rick Owens, Yohji Yamamoto зэрэг дизайнерийн орчин үеийн авангард хэв маяг таалагддаг. Мөн олон улсын загварын салбарт high class зэрэглэлд амжилттай ажиллаж байгаа Монголын дизайнер Tsolo Munkh эгчээс зөвхөн стилийн мэдрэмж төдийгүй ертөнцийг үзэх үзэл, ёс суртахуун гээд олон сайхан зүйл суралцдаг. Хэв маяг бол хүний дотоод мөн чанартай холбоотой, зөвхөн гоё сайхан харагдах асуудал биш юм. Тиймээс би өөрөө хөгжиж сайжрах тусам миний илэрхийлэх хэв маяг дагаж өөрчлөгдөж байна гэж боддог. -Эсгий хувцас гэдэг уламжлалт ойлголтыг материал үйлдвэрлэлийн шинэ инновациар эвдлээ. Ялгааг нь уншигчдад тайлбарлаач. -Хувцасны бүх материал нэхмэл, сүлжмэл, нэхээсгүй эдлэл гэж гурван төрөлд багтдаг. “Бажуна” брэнд зөвхөн нэхээсгүй эдлэлийн материал дээр ажилладаг бөгөөд бид Монголын уламжлалт эсгий хийх гар урлалын технологи дээр суурилан цааш нь хөгжүүлж саван болон элдэв бодис ашиглахгүйгээр орчин үеийн хэрэглээнд нийцэхүйц хувцас загварын олон төрлийн материал үйлдвэрлэх технологи боловсруулсан нь бидний инноваци юм. Нэхээсгүй эдлэлийн салбарт массын бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийн төсөл гаргасан. Хувцасны материал, гутал цүнх, интерьерийн гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж бидэнд байна. Олон улсын зах зээлд натурал материалаар хийсэн бүтээгдэхүүний эрэлт өндөр байдаг. Манай боловсруулах үйлдвэрүүд сайн хөгжиж байгаа ч угааж самнасан ноосны 90 хувийг шууд экспортолж байна. Бид эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж нэмүү өртөг шингээн экспортлох боломжтой бөгөөд энэ нь эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой гэдгийг бүгд ойлгож байгаа байх. -Таны байнгын үйлчлүүлэгчид эцсийн бүтээгдэхүүнийг дүгнэгчид байх. Тэднээс ирдэг санал, сэтгэгдлийн талаар яриач. -Эсгий гутал захиалан хийлгэдэг үйлчлүүлэгчид маань өнгө загварт нь болж хийлгэдэг ч хөнгөн дулаахан, чийг татдаггүй гээд олон сайн талыг нь сайшааж ирсэн. Гутлын ул гаднаас захиалж авчруулдаг тул сэтгэлд хүрэхгүй байх асуудал гардаг. Гэхдээ бид чанартай, загвар сайтай ул авчруулж сайжруулж байна. Мөн бид уллагаатай холбоотой асуудал үүсвэл тэр дор нь шинэ улаар сольж хэрэглэгчдээ хохиролгүй болгож ирсэн. Ийм эргэх холбоотой тул 2-5 жил өмссөн хэрэглэгчид эргэн ирж байгаад бид маш их баяртай байгаа. Хувцасны хувьд Монголчууд эсгий хувцас өмсөж эдэлж сураагүй учир их болгоомжтой ханддаг. Гэвч хэрэглээд ирэхээрээ ноолууран сүлжмэл хувцаснаас илүү хялбар, эдэлгээ даадаг болохыг ойлгодог. Чанартай хийсэн эсгий бөөсрөлт өгдөггүй. Бид чанарыг сайжруулсан учир материалыг илүү гоёмсог гялтганасан болгосон. Цэвэрлэгээ нь хуурай хими эсвэл бүлээн усаар, гараар зөөлөн угаагаад сэгсрэгчид хийж хатаахад л болдог. Агшиж сунаж хэлбэрээ амархан алдаад байдаггүй. Бид өөрсдөө цэвэрлэгээ, засвараа хийж өгөх бүрэн боломжтой. Хэрэглэгчид маань гоёлын гутал, хувцас гэж гамнаж хайрлаж өмсөж байгаа нь хамгийн сайхан санагддаг.

-Бид есдүгээр сард АНУ-ын New York-т загварын шоунд оролцохоор төлөвлөж байгаа. Олон улсын зах зээлд гарахын өмнө Монголдоо өөрсдийн хийж буй бүтээлүүдээ тодорхой салбарын хүмүүст танилцуулах хэрэгтэй гэж үзэн “Wool innovation” шоуг Porsche төвд зохион байгуулахаар ажиллаж байна. Мөн манай материалын үйлдвэр байгуулах төсөл Германы хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ, Үндэсний хөгжлийн газрын инновацийн төсөлд шалгарсан. Бид спонсор байгууллагуудын дэмжлэгтэй инновацийн бүтээлүүдээ хөрөнгө оруулагчид, менторууд болон олон улсын байгууллагууд, элчин, соёлын газруудад таниулан сурталчлах, мэдээлэл өгөх зорилготой хийж байгаа юм. Шинэ материалаар хийсэн классик пальто хүрэмний цуглуулгаас гадна олон төрлийн материалын холимог техникээр оёдолгүй эсгийрүүлж хийсэн Unique хийц, Ethnic дүрслэл бүхий contemporary хувцасны цуглуулгаа мөн танилцуулна. Гоёлын гутал цүнх, намирсан өнгөний хоршилтой даашинзнууд гээд бүгд нарийн ноосоор хийсэн байх болно. Sound of Mongolia биднийг дэмжин ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байна. -Шоунаас ямар нэгэн үр дүн хүлээж л байгаа. Энэ тухайд дэлгэрүүлж сонсмоор байна? -Монголд болох шоунд ач холбогдол өгч байгаа ч үндсэн зорилго нь мэдээлэл өгөх үүрэгтэй гэж ойлгож байгаа. Start up компаний хувьд энэ шоу бол бидний prototype-аа танилцуулах үйл ажиллагаа юм. Мэдээж бид олон улсын зах зээлд гарахад биднийг дэмжиж ажиллах ментор, ивээн тэтгэгчид, хөрөнгө оруулагчид болон олон улсын байгууллагуудтай холбогдож хамтарч ажиллах хүсэлтэй байна. Загварын шоуны хувьд бол загвараа танилцуулах маркетингийн ажлын нэг хэсэг гэдэгтэй бүр эвлэрч байна. Би зөвхөн хувцсаа хийхийг хүсч байгаа ч олон юманд өөрөө биечлэн оролцох болдог. Энэ нь их хэцүү. Яагаад шоу хийх гэж тэгтлээ яараад байгаагаа заримдаа гайхах юм. \инээв.сур\ -Монголын загварын ертөнцийн хөгжлийг мэргэжлийн өнцгөөс дүгнэвэл та юу хэлэх вэ? -Мэдээж тодорхой зах зээлийн шаардлагаар үндэсний болон классик тусгай загварын хувцасны брэндүүд хөгжиж байна. Гэхдээ Говь, Гоёо зэрэг ноолуурын үйлдвэрүүд л Монголын загварын хөгжлийг тодорхойлж байна гэж боддог. Нэхмэлийн үйлдвэр, арьс нэхий, ноос ноолуур байгаа ч дизайнерууд материалын чанарын шаардлагаа тавиад тохирсон дизайн гаргаад үндэсний брэнд бий болгох дээр үйлдвэрүүдтэй хамтарч ажиллахгүй байна уу гэж харагддаг. -Бажуна-гийн хүсэл мөрөөдөл, цаашдын зорилго сонирхол татаж байна. -LVMH prize гэх мэт загварын томоохон шоунд оролцохыг хүсдэг. Оролцох гэсээр байтал ерөнхий шүүгч, алдарт дизайнер Карл Лагерфэлд өөд болчихлоо. Тун харамсалтай. Уран бүтээлч хүнийхээ хувьд би өөрийн урландаа цор ганц бүтээлүүдээ урлан гадаадын аль нэг boutique-д сайн үнээр нийлүүлээд тайван сайхан амьдрахыг хүсдэг. Өөрийн хүсэл мөрөөдөл болсон эсгий бүтээгдэхүүний үйлдвэрийг байгуулж эх орондоо үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах үүрэгтэй гэж бодон хичээн ажилладаг. Мөрөөдөл л байсан зүйл минь одоо зорилго бүхий төсөл болоод явж байна. 3000 жил эсгий туурган гэрт нүүдэллэн амьдарч ирсэн манай ард түмэн малын буянаа өөрсдөө эдэлж, өөдлөн дэвжих хувь заяатай гэж итгэдэг. Тийм ч байх болно. -Танд баярлалаа. Урлан бүтээх их үйлсэд нь амжилт хүсье! Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
Нийтэлсэн: 2019-08-21 16:24:32

 

Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ ирэх сарын 2-6-ны өдрүүдэд  Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ талаар өнөөдөр Хятадын ӨМӨЗО-ны Ардын засгийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ШУУД: Монгол Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэнэ
Нийтэлсэн: 2019-08-21 11:57:13

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ АЗИЙН ТӨЛӨӨХ БОАО ФОРУМЫН ДАРГА БАН ГИ МҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Нийтэлсэн: 2019-08-21 11:18:48

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Азийн төлөөх Боао форумын дарга, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тэргүүтэй төлөөлөгчдийг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч уулзав.Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Азийн төлөөх Боао форум”-ын У ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Нийтэлсэн: 2019-08-21 11:13:23

 

Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 21-ний Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ ⏱ 10:30-20:00 цагт: СБД 5-р хороо Доктор авто сүлжээ ХХК, Орби ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

АНУ цагаачлалын шинэ журам хэрэгжүүлнэ
Нийтэлсэн: 2019-08-21 11:08:16

 

АНУ-ын Засаг захиргаанаас сүүлийн 3 жилийн дотор 12 сар ба түүнээс илүү хугацаанд нийгмийн халамж хүртсэн гадаадын иргэдийг 1) тус улсад зорчиход виз олгохгүй байх, 2) тус улсын хилээр нэвтрүүлэхгүй байх, 3) тус улсад хууль ёсоор байнга оршин суух ногоон ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Азийн төлөөх Боао форум”-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Нийтэлсэн: 2019-08-21 11:03:02

 

Монгол Улсад зохион байгуулагдаж буй “Азийн төлөөх Боао форум”-ын Улаанбаатарын Бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн форумын дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ОРЛОГЧ ХАТАГТАЙ АРМИДА АЛИСЖАБАНАТАЙ УУЛЗЛАА
Нийтэлсэн: 2019-08-21 10:52:00

 

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн  комисс (АНДЭЗНК)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабанаг хүлээн авч уулзаж ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Жүжигчин Dwayne Johnson Хавай арал дээр хуримаа хийлээ
Нийтэлсэн: 2019-08-21 10:46:04

 

Галзуу хурд, Геркулес гээд л олон кинонд өөрийн хүчирхэг бие, авьяас чадварыг гайхуулж чадсан жүжигчин  Жүжигчин "Dwayne Johnson" уржигдар буюу 2019.08.18-ны өдөр Хавай арал дээр хуримаа хийлээ. Тэрээр эхнэр болох Lauren Hashian-тай 12 жил үерхсэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Бэлчээрийг хуваарьтай ашиглах, хонины ноосны чанарыг сайжруулах тухай асуудлыг хөндлөө
Нийтэлсэн: 2019-08-21 10:22:40

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, АДРА Монгол олон улсын байгууллага хамтран "Бэлчээрийн зохистой менежмент, нарийн ба нарийвтар ноост хонины үржлийн асуудал" уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 14-нд ХХААХҮЯ-ны 1 давхрын хурлын танхимд зо ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодол ба брендинг-маркетинг” олон улсын сургалт зохион байгуулна
Нийтэлсэн: 2019-08-21 10:18:26

 

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд Дэлхийн Сав баглаа боодлын байгууллага, Монголын Сав баглаа, боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо болон Хүнс, хөдөө аж ахуй, хө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших