Нууц мэдээллийн уурхай

ХХААХҮЯ-ны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөл хуралдлаа

Нийтэлсэн: 2019-06-14 10:56:16

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн хурал өчигдөр боллоо. Энэхүү хурлыг нээж ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле үг хэлэв.  

Хурлаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн шинжлэх ухаан, технологийн төслүүдийн үр дүнг хүлээн авах эсэх,  Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын нэрэмжит “Грант” горилж ирүүлсэн эрдэмтэн судлаачдын бүтээлүүдийг хэлэлцэн шалгаруулах юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэхээр нийт 12 төслийн үр дүнд шинжээчдийн багаар үнэлгээ хийлгэсэн байна. Шинжээчдийн багийн үнэлгээ дүгнэлтээр үнэлгээ хийсэн нийт 12 төслийн 11 төслийн үр дүн 70 хувиас дээш, 1 төслийн үр дүн 70 хувиас доош үнэлэгджээ.

Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх, санхүүжүүлэх 3 талт гэрээнд заасны дагуу төслийн удирдагч, гүйцэтгэгч тал төслийн үр дүнгийн тайланг Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-д заасан хугацаанд багтаан захиалагч талд хүлээлгэн өгдөг. Захиалагч тал гэрээнд заасан эрх, үүргийн дагуу захиалгат төслийн үр дүнд шинжээчдийн багаар үнэлгээ дүгнэлт хийлгэж, түүнийг үндэслэн хүлээн авах эсэхийг шийдвэрлэх юм.

ХХААХҮ-ийн Сайдын нэрэмжит “Грант”-ын шалгаруулалтыг Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлөөс санаачлан эхлүүлж, уламжлал болгон жил бүр зохион байгуулж байна. Энэхүү шалгаруулалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2017 оны А-36 дугаар тушаалаар баталсан “Салбарын судалгаа, хөгжлийн ажилд Грант олгох журам”-д заасны дагуу шалгаруулах юм. Энэ удаа салбарын эрдэмтэн судлаачдаас нийт 15 бүтээл ирүүлсэн байна. Баримт бичгийн бүрдүүлэлт, журамд заасан шаардлагыг бүрэн хангасан 11 бүтээлийг Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн хурлаар хэлэлцэх юм.

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэл, дүүрэг, хорооны статус, чиг үүргийг тодорхой болгох ёстой гэв
Нийтэлсэн: 2020-08-10 12:02:02

 

УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хууль тогтоолын төслү ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замыг асфальтбетон хучилт дэвсэж, сэргээн засварлаж байна
Нийтэлсэн: 2020-08-10 11:57:00

 

Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 75 километр замд зам хариуцагч “АЗММ" ХХК ИТА-2, замчин-8, автогрейдер-1, усны машин-1, ковш-1, индүү-1, эксковатор-1, өөрөө буулгагч-1, үйлчилгээний 3 машинтайгаар хэсэгчилсэн асфальтбетон хучилт дэвсэж, сэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол Улсын Шадар Сайд Я.Содбаатар Цөмийн энергийн комиссын Ажлын албаны дарга Г.Манлайжавыг хүлээн авч уулзлаа
Нийтэлсэн: 2020-08-10 11:47:14

 

Олон улсын атомын энергийн агентлагаас Монгол Улсад дэмжлэг үзүүллээ.Олон улсад дэгдсэн шинэ коронавирус “”COVID-19”-ын цар тахалтай тэмцэх, хүн ам, мал амьтны эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Олон улсын атомын энергийн агентлагаас гишүүн орнууддаа дэмжлэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Алтанбулагийн хилээр иргэдээ татан авах ажиллагаа үргэлжилж байна
Нийтэлсэн: 2020-08-10 11:45:14

 

УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагаа өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тус татан авах ажиллагаа энэ сарын 07-10-ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд явагдаж байгаа бөгөө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Олны танил хүмүүсийн 20 нас
Нийтэлсэн: 2020-08-10 11:41:19

 

    Олны танил хүмүүсийн 20 нас

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хуралдаан эхэллээ
Нийтэлсэн: 2020-08-10 11:09:30

 

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаад холбогдох хэргийн шүүх хуралдаан Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.Түүний шүүх хурал өмнө нь дөрвөн удаа хойшилсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэдийн аялал жуулчлалын боловсролыг дээшлүүлэх аян эхэллээ
Нийтэлсэн: 2020-08-10 11:06:41

 

Улаанбаатар хот болон хот орчмын бүсүүдийн газарзүйн байрлал, байгаль түүх соёлын өвд тулгуурласан аялал жуулчлалын бүс нутгийг сурталчлан таниулж, нийгэм эдийн засгийн үр өгөөж бүхий тогтвортой дотоодын аялал жуулчлалыг дэмжих зорилгоор иргэд болон аж аху ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Энэ долоо хоногт ХАЛУУН УС ТАСЛАХ хуваарь
Нийтэлсэн: 2020-08-10 11:04:08

 

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн 2020-2021 оны их засвараар дулааны шугамыг шинэчлэн солих ажилтай холбоотойгоор энэ сарын 10-19-ний хооронд халуун ус хязгаарлах хуваарийг танилцуулж байна.11е магистраль.АСА цирк, Хүүхдийн 100 орчим,Сарны титэм худалдаа ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Мэдээллийн технологийн боловсрол болон аутсорсингийн төв" төслийн ажлыг эрчимжүүлнэ
Нийтэлсэн: 2020-08-10 10:55:41

 

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхтэй уулзлаа.Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжих “Мэдээллийн технологийн боловсрол болон аутс ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ж.Батбаясгалан: Агаарын бохирдолтой тэмцэх асуудалд хүн бүрийн оролцоо чухал
Нийтэлсэн: 2020-08-07 15:18:15

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2020 оны 6, 7 дугаар сард орсон аадар борооноос үүссэн хохирлын талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра танилцууллаа.Улаанбаатар хотын гол болон туслах гудамж замуудад нийт 13574 м ..

Сэтгэгдэл бичих Цааш унших