Нууц мэдээллийн уурхай

Н.Байгалмаа: Статистик мэдээллийн инфографикийг олон хүнд түгээх хэрэгтэй гэсэн санал, сэтгэгдэл их ирсэн

Нийтэлсэн: 2019-06-18 16:44:58

 

Нийслэлийн статистикийн газраас 2019 оныг “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласан. Энэхүү зорилтын хүрээнд хэрэглэгчдийн статистикийн боловсролыг дээшлүүлж, мэдээллийн хэрэглээ, ашиглалтыг нэмэгдүүлэхийн тулд нийслэлийн нутийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой статистикийн тоон үзүүлэлтийг  “инфографик мэдээлэл” болгон цувралаар гаргаж эхэлжээ. Энэ ажлын хүрээнд эхний ээлжинд нийтийн номын сан, нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой инфографикийг гаргасан байна.

Энэ талаар нийслэлийн Статистикийн газрын ахлах мэргэжилтэн Н.Байгалмаа “Өмнө нь эдгээр статистик мэдээллийг цахим хуудас болон пэйж хуудсаар дамжуулан текст хэлбэрээр хүргэж байсан ч хэт албаны шинжтэй байсан тул иргэдэд төдийлэн хүрч чаддаггүй байсан. Харин энэхүү инфографик мэдээллийг фэйсбүүк хуудсандаа байршуулж, нийгмийн сүлжээгээр дамжуулж эхлэхэд иргэд ихээхэн анхаарал хандуулж, цааш олон хүнд түгээх хэрэгтэй гэсэн санал, сэтгэгдлүүд ирүүлсэн. Нийтийн номын сан, нийтийн тээврийн үйлчилгээний газрууд нь нийслэл хотын өдөр тутмын ажил амьдрал, үйлчилгээг тод харуулж байдаг томоохон салбарууд бөгөөд тэдгээрийн үйл ажиллагааг сайжруулахад иргэд өөрсдийн хувь нэмрээ шууд оруулах бүрэн боломжтой юм. Тиймээс бид нийтийн тээврийн үйлчилгээний 2017, 2018 оны статистикийн тоон мэдээллийн цувралыг А3 стикер дээр хэвлэн нийтийн тээврийн үйлчилгээний 950 гаруй автобусанд нааж, байршуулсан” гэв.

Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор 2018 онд нийт 638 шалгагч 2 сая орчим зөрчлийг илрүүлжээ. Тухайлбал:

  • 46 хувь нь бэлэн мөнгө төлж зорчсон
  • 21 хувь нь хөлс төлөөгүй зорчсон
  • 7 хувь нь насанд хүрэгчид хүүхдийн картаар зорчсон
  • 1 хувь нь өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, оюутны хөнгөлөлтийн картаар зорчсон зэрэг зөрчил гарчээ.

Эдгээр  зөрчлийн улмаас нийтийн тээвэрлэлтийн орлого өмнөх оныхоос 12.9 тэрбум төгрөгөөр буурсан гэдгийг Статистикийн газрын ахлах мэргэжилтэн Н.Байгалмаа онцолж байсан юм. Өөрөөр хэлбэл, тээвэрлэгч аж ахуйн нэгж, нийслэлийн төсөвт төвлөрөх ёстой байсан мөнгөн орлого хувь хүнд очсон гэсэн үг юм.

“Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” зорилтын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой статистикийн инфографик мэдээллийг зургаадугаар сард багтаан хотын мэдээллийн 30 самбар, хөл хөдөлгөөн ихтэй автобусны 11 буудлын арын самбар, дижитал 6 дэлгэц дээр байршуулахаар болсон байна.

Мөн Статистикийн газраас сар, улирал, жил тутамд эмхэтгэн гаргадаг нийслэлийн эдийн засаг, нийгмийн статистикийн ном болон танилцуулгыг ЭНД дарж авах боломжтой.

Бэлтгэсэн: Н.Энхтэнгэр

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Налайхын иргэд сонгогчид МАН-аас нэр дэвшигчдийг бүрэн итгэлтэйгээр дэмжиж байна
Нийтэлсэн: 2020-06-05 20:20:45

 

Налайхын иргэд сонгогчид МАН-аас нэр дэвшигчдийг бүрэн итгэлтэйгээр дэмжиж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

АЙЛТГҮЙН ХҮҮ АЙЛТГҮЙ ЭЭ... АРД ТҮМЭН ЧИНЬ МЭДНЭ
Нийтэлсэн: 2020-06-05 20:15:02

 

АЙЛТГҮЙН ХҮҮ АЙЛТГҮЙ ЭЭ... АРД ТҮМЭН ЧИНЬ МЭДНЭ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Төв нутгийн танил хүн
Нийтэлсэн: 2020-06-05 19:59:07

 

Төв нутгийн танил хүн

Сэтгэгдэл бичих Цааш унших

Гэвш лам Дэнгела буяны их үйлээ түгээсээр байна
Нийтэлсэн: 2020-06-05 16:35:15

 

Билгийн тооллын зуны эхэн сарын энэ өдрүүдэд БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДӨР тохиож байгаа билээ. Энэхүү дүйчин өдрүүд нь шинийн 1-15ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд Гэвш лам Дэнгела шинийн 3,4-ний  /2020.05.25,26/ өдрүүдэд Баянзүрх дүүргийн зорилтод бүлги ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Ub Пропертиз”: Кембридж-н сургалттай цэцэрлэг бага сургуульд хүүхдээ үнэгүй сургамаар байна уу?
Нийтэлсэн: 2020-06-05 16:07:59

 

“Ub Пропертиз”: Кембридж-н сургалттай цэцэрлэг бага сургуульд хүүхдээ үнэгүй сургамаар байна уу?

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хоёр ээлжинд шилжүүлсэнд Багануурын багш нар талархаж байна
Нийтэлсэн: 2020-06-05 13:45:48

 

Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хоёр ээлжинд шилжүүлсэнд Багануурын багш нар талархаж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхийлөгч Х.Баттулга Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тохиолдуулан илгээлт гаргалаа
Нийтэлсэн: 2020-06-05 13:26:27

 

Ерөнхийлөгч Х.Баттулга Бурхан багшийн Их дүйчэн өдрийг тохиолдуулан илгээлт гаргалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ашиг орлогоор тэргүүлсэн “ХЭРЭЭ” УСК юу өгүүлэв?
Нийтэлсэн: 2020-06-05 13:10:04

 

Ашиг орлогоор тэргүүлсэн “ХЭРЭЭ” УСК юу өгүүлэв?

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн хэмжээнд Гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна
Нийтэлсэн: 2020-06-05 13:05:05

 

Нийслэлийн хэмжээнд Гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор хөдөлгөөнт эргүүл ажиллаж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Нямхүү: Дөрвөн оюутан, нэг ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрлээ
Нийтэлсэн: 2020-06-05 12:59:28

 

Д.Нямхүү: Дөрвөн оюутан, нэг ачаа тээврийн жолоочоос коронавирус илэрлээ

Сэтгэгдэл бичих Цааш унших