Нууц мэдээллийн уурхай

Монголын Нотариатчдын Танхимын ерөнхийлөгч Р.Онончимэг: “Олон Улсын Нотариатын Холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын гишүүн орнуудын төлөөлөгчид Монгол улсад хуран чуулна”

Нийтэлсэн: 2019-06-25 12:42:53

\

Монгол улсад Олон Улсын Нотариатын Холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын IX чуулга уулзалт 2019 оны 06-р сарын 27-28-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан Монголын Нотариатчдын Танхимын ерөнхийлөгч Р.Онончимэгтэй тус чуулга уулзалтын талаар тодруулга ярилцлага бэлтгэлээ.

 

  • Монголын Нотариатын байгууллага анх хэзээнээс Олон Улсын Нотариатын Холбооны гишүүн орон болсон бэ? Ер нь гишүүн орон болсноор ямар үүрэг, хариуцлага хүлээдэг юм бол?

 

  • Манай улс анх 2013 онд Олон Улсын Нотариатын Холбооны 83 дахь гишүүн орноор элсэж орсноос хойш эдүгээ 6 жил өнгөрчээ. Олон улсын нэр хүндтэй байгууллагын гишүүн орон болно гэдэг ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагын хувьд нэр төрийн хэрэг бөгөөд олон улсад өөрсдийн үйл ажиллагааг хүлээн зөвшөөрүүлэх нэг том алхам гэхэд болно. Олон Улсын Нотариатын Холбоо нь дэлхий дахины нотариатчдын чиг үүрэг, үйл ажиллагааг сурталчлан дэмжих, харилцан уялдуулах, хөгжүүлэх зорилгоор анх үүсгэн байгуулагдсан түүхтэй томоохон байгууллага юм. Анх 1948 онд 19 улс орны санаачилгаар үүсэн байгуулагдаж байсан тус холбоо нь одоо эх газрын эрх зүйн системтэй 88 улс орны гишүүнчлэлтэй болж өргөжсөн үүх түүхээс бэлээхэн харж болно. Олон Улсын Нотариатын Холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын бүрэлдэхүүнд манай улсаас гадна Япон, Солонгос, Вьетнам, Индонези, Хятад зэрэг улсууд бас багтдагийг хэлэх хэрэгтэй. Олон Улсын Нотариатын Холбооны дүрмийн дагуу жил бүр хуралдаж, тухайн онд хийсэн ажлын тайлангаа танилцуулж, тодорхой сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлж, харилцан туршлага солилцдог юм.

 

  • Олон Улсын Нотариатын Холбооны Азийн хэрэг эрхлэх комиссын гишүүн орнуудын төлөөлөгчид тун удахгүй Монгол улсад хуран чуулах гэж байна. Энэ талаар…

 

  • 2013 онд анх манай улсад зохион байгуулагдаж байсан Азийн хэрэг эрхлэх комиссын хурлыг ийнхүү хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Азийн хэрэг эрхлэх комиссын хурлыг түүний гишүүн улс орнууд ээлж дарааллын дагуу даргалдаг уламжлалтай. 2018 онд БНХАУ-д зохион байгуулагдсан Азийн хэрэг эрхлэх комиссын чуулга уулзалтаар тус хурлыг 2019 онд тэргүүлэх ээлж Монголын Нотариатчдын Танхимд оногдож, 2019 оны Азийн хэрэг эрхлэх комиссын ерөнхийлөгчөөр Монголын Нотариатчдын Танхимын ерөнхийлөгч Р.Онончимэг миний бие, Дэд ерөнхийлөгчөөр Монголын Нотариатчдын Танхимын Удирдах зөвлөлийн гишүүн С.Баярсүх, Санхүүчээр Япон улсын нотариатч Казуо Инаба, Нарийн бичгийн даргаар Монголын Нотариатчдын Танхимын Гадаад харилцааны ажилтан Б.Халиунаа нар тус тус томилогдсон юм. Үүний дагуу 2019 оны 06-р сарын 27-ны өдөр Монголын Нотариатчдын Танхим нь Олон Улсын Нотариатын Холбоо, ОУНХ-ны АХЭКомисс болон Монгол улсын холбогдох төрийн болон ТББ-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, өндөр настай иргэдийн хөрөнгийн эрхийн хамгаалалт, нотариатын байгууллагын гүйцэтгэх үүрэг” сэдэвт онол, практикийн бага хурал, 2019 оны 06-р сарын 28-ны өдөр Олон Улсын Нотариатын Холбооны АХЭКомиссын гишүүн улсуудын үндсэн хурлыг тус тус Монгол улсад зохион байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Тус хурлуудад Олон Улсын Нотариатын Холбооны ерөнхийлөгч Хосе Маркинью болон Удирдах зөвлөлийн гишүүд, ХБНГУ, Франц, Испани, Швейцари, Ази тивийн үндсэн гишүүн Япон, Индонези, Вьетнам, БНХАУ, БНСУ-ын нотариатчид нэг дор чуулах юм. Энэ утгаараа агуулгын болоод ач холбогдлын хувьд ихээхэн чухал арга хэмжээ болно гэж бид ойлгож байна.
  • Энэ удаагийн чуулга уулзалтыг ямар агуулга дор зохион байгуулахаар төлөвлөж байгааг та сая дурдлаа. Тус хурлын гол онцлог болон давуу талыг та бүхэн юу гэж дүгнэж байх юм?
  • Монгол улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх… үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж заасан хүрээнд нотариатчийн чиг үүрэг нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүргийг гүйцэтгэх, хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хууль дээдлэх ёсыг ханган баталгаажуулахад оршиж байдаг. Нотариатын нийгэмд гүйцэтгэх үүргийг зөвхөн үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, өмчлөх эрх шилжүүлэх, өвлөх харилцааг зохицуулах зэргээр хязгаарлаж ойлгож болохгүй юм. Тэр дундаа Олон улсын хэмжээнд тулгамдаж буй “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх”-д нотариатын гүйцэтгэх үүрэг тун чухлаар тавигддаг бөгөөд ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, өндөр настай иргэдийн хөрөнгийн эрхийн хамгаалалт, түүнд нотариатын байгууллагын гүйцэтгэх үүрэг, оролцооны талаар онцолж ярилцах нь илүү ач холбогдолтой болсон учраас Олон Улсын Нотариатын Холбооны зөвлөмжтэйгөөр энэ удаагийн хурлыг дээрх чиглэлээр зохион байгуулахаар төлөвлөсөн. Өнөө цагт дэлхийн улс орнууд болон Олон улсын байгууллагууд насанд хүрээгүй иргэн, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн эмзэг давхаргын хүнд хэцүү нөхцөлд амьдарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалж хангахтай холбоотойгоор бүх түвшинд анхаарч ажиллаж байна. Тодруулбал, насанд хүрээгүй, эрх зүйн чадамжгүй, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар бүс нутгийн төдийгүй Олон улсын түвшинд төрөл бүрийн конвенц, зөвлөмж, дүрэм батлагдан гаргасан байдаг. Тухайлбал, манай улс НҮБ-аас батлагдсан “Хүүхдийн эрхийн тухай” конвенцод 1990 оны 01-р сарын 26-ны өдөр, “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай” конвенцод түүний нэмэлт протоколын хамтаар 2009 оны 05-р сарын 13-ны өдөр тус тус нэгдэн орсон байдаг. Монгол улсын хэмжээнд насанд хүрээгүй, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийт хүн амын гуравны хоёр хувийг эзэлж байна гэсэн сүүлийн үеийн статистик тоо баримт бий. Иймд дээрх иргэдийн Монгол улсын Үндсэн хуульд заагдсан өмч хөрөнгөтэй байх, хөрөнгөө захиран зарцуулах, өв залгамжлуулах эрхээ хэрхэн хэрэгжүүлж байгаа байдал, тэдний хүсэл зоригийн илэрхийлэл бодитой тогтоогдож байгаа эсэх, энэ талаарх эрх зүйн орчин болон түүний хэрэгжилтийн асуудал нэн чухал сэдэв болж байгааг хэлэх нь зүйтэй. Үүнтэй холбогдуулан “Хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй, өндөр настай иргэдийн хөрөнгийн эрхийн хамгаалалт, нотариатын байгууллагын гүйцэтгэх үүрэг” онол, практикийн бага хурлыг дээрх сэдвийн дор хэлэлцүүлэхээр сонгож, Олон Улсын Нотариатын Холбооны ерөнхийлөгч Хосе Маркинью, ХБНГУ-ын Холбооны Нотариатын Танхимын дэд ерөнхийлөгч Рихард Бок, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүний Эрхийн Үндэсний Комисс, Шүүх, Монголын Нотариатчдын Танхимын төлөөллөөс тус тус илтгэл хэлэлцүүлэхээр бэлтгэл ажил хийгдэж байна.

Сэтгүүлч, докторант М.Эрдэнэчимэг

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хүмүүнлэгийн үйлсэд монгол цэргийн оролцоог нэмэгдүүлнэ
Нийтэлсэн: 2020-01-24 12:22:50

 

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Олон улсын улаан загалмайн хорооны Бээжин дэх Зү

Сэтгэгдэл бичих Цааш унших

БАЯНГОЛ ДҮҮРЭГ БАРЬЦ АЛДСАНГҮЙ
Нийтэлсэн: 2020-01-22 14:34:13

 

Өвлийн улиралтай зэрэгцэн агаарын чанар, утаа, сургууль цэцэрлэгийн ачаалал зэргээс хамааран нийслэлчүүд тэр дундаа хүүхдийн өвчлөл, ханиад томуу гаардаг. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд ханиад, томуугийн халдвар, эмчилгээнд тэсвэртэй байдал, үл таних, устах в ..

1 сэтгэгдэлтэй Цааш унших

Коронавирус МУТАЦИД орж болзошгүйг сэрэмжлүүлж байна
Нийтэлсэн: 2020-01-22 13:02:27

 

БНХАУ одоогоор есөн хүний аминд хүрч, 2019-nCoV гэж нэрлэгдэж буй шинэ төрлийн коронавирус мутацид орох буюу хувирч болзошгүйг анхааруулжээ.Шинэ төрлийн коронавирус 2002-2003 онд 650 хүний амийг авч одсон SARS буюу амьсгалын цочмог халтай хам шинж өвчнийг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн “Next stop” наадам ирэх сарын 20-нд болно
Нийтэлсэн: 2020-01-22 10:33:22

 

Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн “Next stop” наадам ирэх сарын 20-нд болно Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн “Next stop” наадам ирэх сарын 20-ны өдөр болохоор болжээ. Учир нь бүтээн байгууллалтын төсөлд нэр дэвшиж буй 2019 онд хийгдсэн т ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол төрийн бодлого ээжүүд, эмэгтэйчүүдэд хэрхэн хүрсэн бэ?
Нийтэлсэн: 2020-01-22 10:25:38

 

Б.БАЯР УИХ-ын 2016 оны сон­гуулийн дүнгээр байгуу­лагд­сан Засгийн газрын дүн­гээ тавиулах цаг дөхөж байна. Ердөө хагас жилийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болж, дараагийн эрх баригчид тодорно. Тэгвэл одоогоос гурван жил хагасын өмнө болсон сонгууль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХОД ТҮШИГЛЭН ТЭНЦВЭРИЙГ ХАНГАХ БЭЭЖИНГИЙН УХААЛАГ АЛХАМ
Нийтэлсэн: 2020-01-22 10:23:46

 

Оксфордын хятад судлалын төвийн судлаач Георге Магнус саяхан “ФАЙНЭНШИАЛ ТАЙМС” сонинд Хятадын талаар “Ажлын байр бий болгоход түшиглэн тэнцвэрийг хангах Бээжингийн ухаалаг алхам” гарчигтай сонирхолтой нийтлэл нийтэлсэн байсныг орчуулан уншигч танаа хүрг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БНСУ-ын визний журам шинчлэгдлээ
Нийтэлсэн: 2020-01-22 10:13:39

 

БНСУ-ын Засгийн Газраас ирэх гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчилсэн визний журмыг хэрэгжүүлэхээр болж байна. Иймээс Өмнөд Солонгос руу виз мэдүүлэхээр зэхэж буй иргэд дараах зүйлд анхаарал хандуулаарай.БАЙНГЫН ВИЗГҮЙ ЗОРЧДОГ БАЙСАН ИРГЭД ОЛОН УДАА ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Япон Улсын Мияконожо хотын төлөөлөгчидтэй уулзав
Нийтэлсэн: 2020-01-22 10:08:56

 

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Япон Улсын Мияконожо хотын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтанд Мияконожо хотын Хөдөө аж ахуйн бодлого төлөвлөлтийн газрын дарга Орита Кэнтаро, ахлах мэргэжилтэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Удаашралтай байгаа төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах талаар АХБ-ны Суурин төлөөлөгчтэй Хотын захирагч санал солилцов
Нийтэлсэн: 2020-01-22 10:07:16

 

2Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа. Павит Рамачандран нь сүүлийн 23 жилийн хугацаанд Ази, Номхон далайн 10 гаруй улс оронд ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн цахилгаан автобус иргэдэд үйлчилнэ
Нийтэлсэн: 2020-01-22 10:04:40

 

Дэлхий нийт цахилгаан тээврийн хэрэгсэл түлхүү ашиглах болсон учир агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн нийтийн тээвэрт цахилгаан автобусыг  үйлчилгээнд гаргахаар боллоо. Энэ ажлын хүрээнд Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн “Yinl ..

Сэтгэгдэл бичих Цааш унших