Нууц мэдээллийн уурхай

АВАРГА ТОСОН НУУР АМЬ ТЭМЦЭЖ БАЙНА

Нийтэлсэн: 2019-07-03 17:24:24

 

Байх ёстой зүйл байж л байвал сайхан

 

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Аваргатосон нуур нь эрт дээр үеэс үе мөч, арьс өнгө, бөөр нуруу, эмэгтэйчүүдийн болон цус, мэдрэлийн олон төрлийн өвчнийг анагаадаг бөгөөд агаар, ус, шавар, нарны хосолсон эмчилгээний ач холбогдлоороо дэлхийд маш ховорт тооцогддог нуур юм. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд энэ нуурыг зорих иргэдийн тоо ихсэхийн хэрээр нуурыг бохирдуулах хүчин зүйлс ч нэмэгдэж, Аваргатосон нуур амь тэмцэх болов. Өнөөдрийн байдлаар Аваргатосон нуурыг тойроод 250 гаруй хувь хүн, албан байгууллага газар эзмших зөвшөөрөл авсан бүртгэл байна. Эдгээрийн 50 хувь нь буюу 100 орчим иргэн, аж ахуй нэгж амралт сувиллын чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг аж.

 

 

Зөвхөн зуны гурван сарын хугацаанд 25000 орчим амрагч энэ нуурыг зорин очдог байна. Хэдийгээр зундаа тус газар оронд аялал жуулчлал дагасан олон зүйл нэмэгдэж байгаа ч амрагчидын хайхрамжгүй, ухамсаргүй үйлдлийн улмаас ийнхүү дэлхийд ховор гайхамшигт нуур бохирдож, ширгэж, өвчин анагаагч шимүүр, хануур хорхойнууд нь устаад байгаа юм. Мөн тосон нууртай зэрэгцэн оршдог Гүн Бүрд нуур зүй зохисгүй хэрэглээнээс үүдэн бохирдож, хүн орох аргагүй болсоноос гадна ширгэж эхлээд байна. Тиймээс Бүрд нуурыг мөн адил сэргээж чадвал Тосон нуурын ачаалал багасах боломжтой аж. 

 

 

“Аварга тосон рашаан ус хамгаалах нийгэмлэг” ТББ-ийн тэргүүн Б.Эрдэнэбат: Химийн найрлага, эмчилгээний ач холбогдолоороо дэлхийд ховорт тооцогддог нуур маань ширгэж, хэдхэн жилийн дараа гэхэд устаж үгүй болох аюул нүүрлээд байна. Тиймээс энэ нуурын эрэгт хүүхэд насаа өнгөрөөсөн хэсэг нөхдийн хамт “Хөдөө арлын хүүхдүүд” төслийг санаачилж, Аварга тосон рашаан болон Бүрд нуураа нөхөн сэргээх, эмчилгээний ач холбогдолыг нь хэвээр авч үлдэхийн тулд хэд хэдэн ажлыг эхлүүлэхээр бэлэн болоод байна. Мөн БОАЖЯ-наас ажлын хэсэг байгуулагдаж, Тосон нууранд судалгаа, шинжилгээ хийхээр болсон. Энэхүү судалгааний үр дүнгээс шалтгаалан олон ажил хийгдэнэ. Шаардлагатай бол ойрын хэдэн жилдээ амрагч хүлээж авахгүй нуураа амраах хүртэл арга хэмжээ авна. Нуур бохирдох болсон гол шалтгаан бол хүмүүсийн буруутай үйлдэл, зүй зохисгүй хэрэглээнээс үүдэлтэй. Жишээлбэл иргэд биедээ тавьсан шаварыг нууранд орж угаадагаас болоод нуурын гүнд шавар лаг үүсч, энэ нь нуурын ундрагыг нь бөглөх болсон. Түүнчлэн янз бүрийн химийн бодис, саван, угаалгын нунтаг хэрэглэдэг, хийлдэг гудас, завь зэрэгтэй ордог. Энэ нь эмчилгээний нууранд хориотой байдаг. Харин Бүрд нуурын хувьд мал оруулах, машин болон хувцасаа угаах зэрэг зохисгүй үйлдлүүдээс болж маш ихээр бохирдоод байгаа. Тиймээс нэн түрүүнд бидний хийх ажил бол энэ нутаг орныг зорин ирдэг амрагч, сувилуулагчид нуурандаа зөв зохистой орох, хэрэглэх заавар зөвлөгөөг өгөх, шавар эмчилгээ хийлгэж байгаа хүмүүст зориулж нуурын гадна шавараа угаах угаалгын газар, хувцас солих газар байгуулах, хогийн сав, био нойл, авто зогсоол барих зэрэг асуудлуудыг шийдвэрлэх шаардлага бий болоод байна. Иймд Аваргатосон нуурын ач тусыг мэдэх хэн бүхэн энэ нутагт ирж амарч сувилуулах гэж байгаа бол энэхүү гайхамшигт нуураа авран хамгаалах, насыг нь уртасгахад сэтгэл зүрхээ нэгтгэж, зөв зохистой үйлчлүүлээсэй гэж хүсч байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ГУРАВДУГААР САРЫН БАЙДЛААР 5.3 ТОНН АЛТ ХУДАЛДАН АВЛАА
Нийтэлсэн: 2020-04-03 20:03:37

 

Монголбанк 2020 оны 3 дугаар сарын байдлаар өссөн дүнгээр нийт 5.3 тн үнэт металл худалдан авсан бөгөөд үүнээс 2020 оны 3 дугаар сард 830 кг үнэт металл худалдан авсан. Энэ нь өмнөх оны мөн үед 540 кг үнэт металл худалдан авч байснаас 290 кг-аар өссөн үзүү ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ТӨРӨӨС ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ОРОН СУУЦНЫ ИПОТЕКИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙГ ТҮР ХУГАЦААГААР ХОЙШЛУУЛЛАА
Нийтэлсэн: 2020-04-03 20:00:16

 

Монголбанкнаас Ковид-19 цар тахлын үед эдийн засаг, банк, санхүүгийн салбарт үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах зорилгоор шаардлагатай боломжит арга хэмжээг бусад улс орнуудын туршлага болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлж байна. Эдгээр арга хэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЦАЙ ВЭНЬРУЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
Нийтэлсэн: 2020-04-03 19:57:42

 

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өнөөдөр (2020.04.03) БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа.Уулзалтын эхэнд Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол Улс болон БНХАУ эдийн засгийн гүн гүнзг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шууд: Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлж байна
Нийтэлсэн: 2020-04-03 16:54:50

 

Шууд: Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хүүхэд хохирогчтой хүчирхийллийн гэмт хэргээс сэргийлэх, хохирогчийг хамгаалахад нийгмийн дуу хоолой болон ажиллана
Нийтэлсэн: 2020-04-03 16:22:18

 

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл /МСНЭ/ болон Хүүхэд хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөн /ХХЭҮХ/ хамтран "ХҮҮХЭД БҮРИЙН ТӨЛӨӨ" уриан дор хамтран ажиллах талаар мэдээлэл хийлээ.Монголын нийгэм эдийн засгийн тогтворгүй байдал, хот суурин газа ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Г.ЗАНДАНШАТАР: МОНГОЛ ХҮНИЙ САЙН САЙХНЫ ТӨЛӨӨХ ЭВ САНААНЫ НЭГДЭЛ, ЁС СУРТАХУУНЫ ДЭВШИЛ Л БИДНИЙ ЗҮГ ЧИГ МӨН
Нийтэлсэн: 2020-04-03 14:11:48

 

УИХ-ын ээлжит чуулган удахгүй эхэлнэ. Чуулган, цаг үеийн асуудлаар УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж ярилцлаа. Парламент цахимаар хуралдаж, нээлттэй хэлэлцүүлгүүд зохион байгуулна -Ирэх даваа гарагт хаврын чуулган эхлэх нь. Цахимаар хуралдана гэсэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ОХУ-аар дамжиж ирсэн 2760 тонн хүнсийг өндөржүүлсэн бэлэн байдалд хүлээн авлаа
Нийтэлсэн: 2020-04-03 13:58:34

 

Гүний гаалийн хяналтын бүсүүдэд гуравдугаар сарын 19-өөс эхлэн 202 ачааны автомашиныг өндөржүүлсэн бэлэн байдалд хүлээн авч, тээвэрлэн ирсэн 5 сая 700 мянган ширхэг, 2 мянга 760 тонн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг шалгалаа. Автомашины 217 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ё.Баатарбилэг: Тавдугаар сард хичээл эхлэх эсэх нь энэ сарын 20-ны үеэр шийдэгдэнэ
Нийтэлсэн: 2020-04-03 13:40:50

 

LIVE: БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ЭЕШ-тай холбоотой мэдээлэл өгч байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Эрүүл Монгол 10.000 маск” аяныг эхлүүлж байна
Нийтэлсэн: 2020-04-03 13:12:23

 

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Эерэг тэмүүлэл” ТББ хамтран “СОЁЛТОЙ БОЛГОЁ” аяныг дэмжин Эртэч Монгол хөтөлбөрийг энэ оны дөрөвдүгээр сард “Эрүүл Монгол 10.000 маск” уриан дор зохион байгуулахаар боллоо.Хүүхэд, залуучуудад эрт бос ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Японд ирэхээсээ 14 хоногийн өмнө Ази, Европын 49 улс, бүс нутагт зорчсон гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй"
Нийтэлсэн: 2020-04-03 13:07:24

 

Япон Улсын Засгийн газраас уушгины шинэ төрлийн “коронавирус” буюу “COVID-19”-ийн тархалтын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд хилийн зорчих хөдөлгөөний хяналтыг чангатгаж 2020 оны 4 дүгээр сарын 3-ны 00:00 цагаас (японы орон нутгийн цагаар) & ..

Сэтгэгдэл бичих Цааш унших