Нууц мэдээллийн уурхай

УИХ-ын даргын зөвлөх Д.Бадарч ЮНЕСКО-ийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Нийтэлсэн: 2019-07-17 10:23:19

 Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын Нийгмийн бодлогын зөвлөх,  доктор, профессорД.Бадарч өнөөдөр (2019.07.16) ЮНЕСКО-ийн Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын Судалгаа, бодлого, хэтийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Жон Кроули, ЮНЕСКО-ийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын дарга, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Фредерик Рассел Ривоаллан нарыг хүлээн авч уулзав.


 

 

Төлөөлөгчид ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 17-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болох “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт семинарт оролцохоор иржээ.

 

Уг семинарыг Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Шинжлэх ухааны академи, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөр хамтран зохион байгуулж байгаа юм.

 

“Мэдлэг, төрийн бодлого, тэгш бус байдал”, “Институцууд, хүний эрх, тэгш бус байдал”, “Орон зайн болон байгаль орчны тэгш бус байдал” гэсэн үндсэн гурван багц асуудлын хүрээнд арав гаруй сэдвийг хөндөж хэлэлцэхээр төлөвлөжээ

 

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын даргын Нийгмийн бодлогын зөвлөх, доктор, профессор Д.Бадарч урилгыг хүлээн авч, хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд УИХ-ын даргын голлон анхаарч буй хэд хэдэн асуудлын талаар товч мэдээлэл өгсөн юм.


 

 

Тэрбээр, “УИХ-ын дарга сонгогдсон өдрөөсөө эхлэн парламентын үйл ажиллагааг сайжруулах, УИХ-ын Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр стратеги төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Парламентаар хэлэлцэх хууль, төрийн бодлогын баримт бичгийг боловсруулах, хэрэгжүүлэх, сурталчлах үйл ажиллагаанд мэргэжлийн болон шинжлэх ухааны мэдлэг, мэдээллээр дэмжлэг үзүүлэх, зөвлөх чиг үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын дэргэдэх орон тооны бус Бодлогын зөвлөл байгуулсан. Өмнө нь УИХ-ын Тамгын газарт судалгаа, шинжилгээний 54 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байсан ч үе үеийн сонгуулийн дараа тухайн нэгжийн бүтэц бүрэлдэхүүнийг өөрчилдөг байсан. УИХ-ын даргын зүгээс чадварлаг, тогтвортой, хараат бусаар ажилладаг судалгаа, шинжилгээний нэгжтэй болгох тал дээр түлхүү анхаарч ажиллаж байгаа” гэв.

 

Мөн УИХ-аар сүүлийн арав гаруй жил ярьсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж эхэлсэн. Ард иргэддээ танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлж, улстөрийн намууд, мэргэжлийн холбоод болон Монгол Улсын Ерөнхийлөгчөөс саналыг нь авсан. Хэлэлцүүлгийн үе шат өрнөж байгаа талаар танилцууллаа.


 

 

Нийгмийн бүхий л салбарт байгаа тэгш бус байдлыг арилгах, ялангуяа эрх нь зөрчигдөж, хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн эрхийг хамгаалах тал чиглэлд өнгөрсөн хугацаанд анхаарч ажилласан. Тодруулбал, хүүхдийн эрхийг хамгаалах төрийн болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж, хэд хэдэн удаагийн томоохон хэлэлцүүлгийг санаачлан зохион байгуулж, холбогдох албан тушаалтнуудад тодорхой үүрэг, чиглэлийг өгч ажилласан.

 

Улс орны хөгжлийг түүчээлэх шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагуудад ажиллаж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, шинжлэх ухааны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар мэргэжилтнүүдтэй санал солилцсон. Бидэнд хамгийн чухал нь инновацын эко системийг бүрдүүлэх шаардлагатай байгаа. Олон улсад өрсөлдөх чадвар бүхий инновацын төсөл, бүтээгдэхүүнийг бий болгоход тулгамдаж буй асуудал, шийдлийг хэлэлцэх, инновацын төсөл, бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай  нэвтрүүлсэн улс орнуудын туршлагыг солилцох зорилгоор “Инновац ба хөрөнгө оруулалт” форумыг УИХ-ын дарга Г.Занданшатар санаачлан зохион байгуулсан.  Энэ форумд Стэнфордын их сургуулийн профессорууд, олон улсын мэргэжилтнүүд оролцсоноороо ач холбогдолтой болсон талаар танилцуулсан юм.

 

ЮНЕСКО-ийн Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны салбарын Судалгаа, бодлого, хэтийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Жон Кроули найрсаг дотноор хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд энэхүү уулзалт цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлоход чухал үр дүнтэй болохыг онцлон тэмдэглэв.  

 

Тэрбээр, “Энэ гурван өдрийн семинарын үр дүнгээс бидний цаашдын хамтын ажиллагааны чиглэл илүү тодорхой харагдана гэж найдаж байна. Олон улсын түвшинд, бүс нутгийн хэмжээнд болон байгууллага хооронд хэрхэн ажиллах болон тусламж, дэмжлэг шаардлагатай салбарын талаар бодит мэдээллийг авна гэж бодож байна” гэв.

 

Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Skyla” салон танд эрүүл мэндийн хувьсгал санал болгож байна
Нийтэлсэн: 2019-08-23 17:50:56

 

Өөртөө хайртай, гоо сайхандаа анхаарал тавьдаг хүн бүхэнд зориулсан “Skyla luxury” салон үүдээ нээлээ. Тус салон нь Солонгосын хамгийн сүүлийн үеийн энергийн эмчилгээний дэвшилтэт технологи болох R4U төхөөрөмжөөр гоо сайхан эрүүл мэнддээ хувьсгал хийхийг х ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Вьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Нийтэлсэн: 2019-08-23 15:38:43

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөнийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улс, Вьетнам Улс хооронд дипломат харилцаа тогт ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АШИГЛАЛТ, ХЭРЭГЛЭЭГ СУДАЛНА
Нийтэлсэн: 2019-08-23 14:30:47

 

 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Эрчим хүчний зохицуулах хороо, Ньюком Групп, “АББ” Групп хамтран Монгол Улсад орчин үеийн, дэвшилтэт, байгальд ээлтэй, шинэ техник, технологи нэвтрүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа. Талууд энэхүү санамж бичгээр “ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан амралтын өдрүүдэд автомашиныг тэгш сондгойгоор зорчуулна
Нийтэлсэн: 2019-08-23 13:57:55

 

2019-2020 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор наймдугаар сарын 24, 25, 31, 09 дүгээр сарын 01-ний амралтын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ангилан замын хөд ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өргөдлийн байнгын хорооноос нээлттэй хаалганы өдөр арга хэмжээг зохион байгууллаа
Нийтэлсэн: 2019-08-23 13:39:21

 

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос Чингэлтэй дүүргийн Тусгаар тогтнолын талбайд өнөөдөр /2019.08.22/ Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хорооны иргэдэд зориулан нээлттэй хаалганы өдөр арга хэмжээг зохион байгууллаа.Арга хэмжээг нээж Улсын Их Хурлын ги ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна
Нийтэлсэн: 2019-08-23 13:32:01

 

Наймдугаар сарын 22-ны өдрийн байдлаар Үүр, Хараа, Хэрлэн , Онон, Хархираа, Хариг зэрэг голууд үерийн түвшинг 10-20 см , Туул гол Лүн, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 5-25 см даван үерлэж байна. Иймд дээр дурьдсан гол болон гол мөрний ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол Улсад цацраг идэвхт үүл нэвтэрсэн тохиолдол ажиглагдаагүй байна
Нийтэлсэн: 2019-08-23 13:12:50

 

ОХУ-ын Архангельск мужийн цэргийн полигонд энэ сарын 8-нд дэлбэрэлт болж, цөмийн таван мэргэжилтэн амиа алдсан. Дэлбэрэлтийн дараа химийн бодис, цацрагийн туяа хэвийн хэмжээнд байгаа хэмээн Оросын хэвлэлүүд мэдээлж байсан ч өчигдрөөс цацраг идэвхт үүл Монг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Зуун айл орчмын авто замыг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулна
Нийтэлсэн: 2019-08-23 13:07:29

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн X, XI, XII хорооны нутаг, Зуун айль дахь барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх асуудлыг судлах Ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Хурлын үеэр Ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ч.Гантулга дээрх байршилд х ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Дайчин нөхөрлөлийн замаар тойрон аялал эхэллээ
Нийтэлсэн: 2019-08-23 13:00:52

 

Монгол улсын засгийн газрын 2018 оны 210 дугаар тогтоол, Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу Монгол улс, Оросын Холбооны улсын хүндэт зочид, залуучуудын хамтарсан “Дайчин нөхөрлөлийн зама ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Двэйн Доуглас Жонсон оны хамгийн өндөр орлоготой жүжигчнээр шалгарчээ
Нийтэлсэн: 2019-08-23 11:08:35

 

АНУ-ын жүжигчин, продюсер, "The Rock" хочит Двэйн Доуглас Жонсон оны хамгийн өндөр орлоготой жүжигчнээр шалгарчээ. Үүнийг "Форбс" сэтгүүл шалгаруулсан байна. Тэрбээр өдгөө 47 настай бөгөөд 12 сарын хугацаанд 89.4 сая ам.долларын орлого ..

Сэтгэгдэл бичих Цааш унших