Нууц мэдээллийн уурхай

Л.Оюун-Эрдэнэ амралтын өдрүүдэд Хэнтий аймагт ажиллаж байна

Нийтэлсэн: 2019-08-05 10:20:58

 Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ амралтын өдрүүдэд Хэнтий аймагт ажиллаж байна. Тэрбээр УИХ-ын гишүүний хувиар тойргийнхоо Баянхутаг, Галшар суманд бямба гарагт очсон юм. Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлэх Засгийн газрын тогтоолын дагуу Хэнтий аймгийн сумдын түүхэн онцлогийг тусгасан олон бүтээн байгуулалтын ажлыг тойргийнхоо сум бүрт эхлүүлээд байгаа юм. 

Баянхутаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн спорт барилгыг шинээр барих хүсэлтийг тус сумын иргэд гаргасны дагуу санхүүжилтыг 2018 оны улсын төсөвттусгуулсан бөгөөд ажлын явцтай газар дээр нь очиж танилцсан юм. Тус барилгын гүйцэтгэгчээр “Си Эйч Би Жи Констракшн” ХХК шалгарсан бөгөөд өнөөдрийн байдлаар ажлын явц 90 хувийн гүйцэтгэлтэй, хэвийн явагдаж байгаа, төлөвлөгөөт хугацаандаа буюу ирэх 09 дүгээр сарын 01 гэхэд ашиглалтанд хүлээлгэж өгөх боломжтой талаар тус компанийн инженер А.Боргил танилцуулсан юм. Мөн тус сумын төвд шаардлагатай дэд бүтцийн шугам хоолойг шинээр тавихад шаардагдах санхүүжилт зэрэг хэд хэдэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн юм. Дараа нь тус сумын Сантийн хоолой буюу 3-р багийн төвд шинээр баригдсан Халхын сүүлчийн Сэцэн хан Ц.Навааннэрэнгийн хөшөөний нээлтэнд оролцсон юм. Энэхүү арга хэмжээнд Сэцэн хан Ц.Навааннэрэнгийн үр хүүхэд, ач гуч, нутгийн иргэд хүрэлцэн ирсэн бөгөөд цаашид Алтан ургийн сүүлчийн Сэцэн ханд зориулсан томоохон цогцолборыг байгуулах хүсэлтэй байгаагаа Л.Оюун-Эрдэнэ гишүүнээс хүссэн юм. Үр хүүхдүүдийнх нь хүсэлтийг дэмжиж байгаа бөгөөд түүхэн аялал жуулчлалын бүстэй хэрхэн холбох асуудлыг судалж үзэхээ илэрхийлсэн.    

Дараа нь Галшар сумын Хужирт бригадын төвд Өвгөн ноён, Хардал жанжин бэйс  М.Пүрэвжавын дурсгалын цогцолбор, аялал жуулчлалын төвийн шав тавих ёслолд оролцовМөн энд цогцолбор шинээр бйагуулахтай холбогдуулж 16,5 км-ийн урт 35/10/0.4 кв-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд өртөөг төр, хувийн хэвшлийн түншлэлээр тус бригад руу татах ажил дуусч, ашиглалтанд хүлээж авсан юм.Тус сумын харъяат Хасу мегават” компанийн захирал Ж.Түмэн-Аюуш энэхүү цогцолборын бүхий л ажилд гар бие оролцож байгаа юм. Түүний дэмжлэгтэйгээр энэхүү бригадыг түшиглэж бий болох цогцолборын цахилгааныг шийдсэн гэсэн үг. Мөн саяхан газрын гүнээс цэвэр ус гаргах ажил дууссан байна. Тэгэхээр цахилгаан, ундны усны асуудал бүрэн шийдэгдсэн гэсэн үг. Одоо Хужирт бригадын хуучирч, муудсан барилгыг сэргээж зочид буудал, рестораны зориулалтаар ашиглахаар засварын ажил хийгдэж байна. 

Монгол морины удам угсааг хадгалан Галшар үүлдрийг үүсгэж, морины соёлыг үр хойчдоо өвлүүлэх түүхэн үүргийг гүйцэтгэсэн Өвгөн ноён М.Пүрэвжавын дурсгалд зориулсан энэхүү цогцолбороор дамжуулж Галшар сумыг, Галшар адууг түүхэн аялал жуулчлалтай холбож, Монгол моринысудалгааны гол төв болгохыг зорьж байна    

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

БАЯНГОЛ ДҮҮРЭГ БАРЬЦ АЛДСАНГҮЙ
Нийтэлсэн: 2020-01-22 14:34:13

 

Өвлийн улиралтай зэрэгцэн агаарын чанар, утаа, сургууль цэцэрлэгийн ачаалал зэргээс хамааран нийслэлчүүд тэр дундаа хүүхдийн өвчлөл, ханиад томуу гаардаг. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд ханиад, томуугийн халдвар, эмчилгээнд тэсвэртэй байдал, үл таних, устах в ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Коронавирус МУТАЦИД орж болзошгүйг сэрэмжлүүлж байна
Нийтэлсэн: 2020-01-22 13:02:27

 

БНХАУ одоогоор есөн хүний аминд хүрч, 2019-nCoV гэж нэрлэгдэж буй шинэ төрлийн коронавирус мутацид орох буюу хувирч болзошгүйг анхааруулжээ.Шинэ төрлийн коронавирус 2002-2003 онд 650 хүний амийг авч одсон SARS буюу амьсгалын цочмог халтай хам шинж өвчнийг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн “Next stop” наадам ирэх сарын 20-нд болно
Нийтэлсэн: 2020-01-22 10:33:22

 

Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн “Next stop” наадам ирэх сарын 20-нд болно Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн “Next stop” наадам ирэх сарын 20-ны өдөр болохоор болжээ. Учир нь бүтээн байгууллалтын төсөлд нэр дэвшиж буй 2019 онд хийгдсэн т ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол төрийн бодлого ээжүүд, эмэгтэйчүүдэд хэрхэн хүрсэн бэ?
Нийтэлсэн: 2020-01-22 10:25:38

 

Б.БАЯР УИХ-ын 2016 оны сон­гуулийн дүнгээр байгуу­лагд­сан Засгийн газрын дүн­гээ тавиулах цаг дөхөж байна. Ердөө хагас жилийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болж, дараагийн эрх баригчид тодорно. Тэгвэл одоогоос гурван жил хагасын өмнө болсон сонгууль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХОД ТҮШИГЛЭН ТЭНЦВЭРИЙГ ХАНГАХ БЭЭЖИНГИЙН УХААЛАГ АЛХАМ
Нийтэлсэн: 2020-01-22 10:23:46

 

Оксфордын хятад судлалын төвийн судлаач Георге Магнус саяхан “ФАЙНЭНШИАЛ ТАЙМС” сонинд Хятадын талаар “Ажлын байр бий болгоход түшиглэн тэнцвэрийг хангах Бээжингийн ухаалаг алхам” гарчигтай сонирхолтой нийтлэл нийтэлсэн байсныг орчуулан уншигч танаа хүрг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БНСУ-ын визний журам шинчлэгдлээ
Нийтэлсэн: 2020-01-22 10:13:39

 

БНСУ-ын Засгийн Газраас ирэх гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчилсэн визний журмыг хэрэгжүүлэхээр болж байна. Иймээс Өмнөд Солонгос руу виз мэдүүлэхээр зэхэж буй иргэд дараах зүйлд анхаарал хандуулаарай.БАЙНГЫН ВИЗГҮЙ ЗОРЧДОГ БАЙСАН ИРГЭД ОЛОН УДАА ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Япон Улсын Мияконожо хотын төлөөлөгчидтэй уулзав
Нийтэлсэн: 2020-01-22 10:08:56

 

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Япон Улсын Мияконожо хотын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтанд Мияконожо хотын Хөдөө аж ахуйн бодлого төлөвлөлтийн газрын дарга Орита Кэнтаро, ахлах мэргэжилтэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Удаашралтай байгаа төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах талаар АХБ-ны Суурин төлөөлөгчтэй Хотын захирагч санал солилцов
Нийтэлсэн: 2020-01-22 10:07:16

 

2Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа. Павит Рамачандран нь сүүлийн 23 жилийн хугацаанд Ази, Номхон далайн 10 гаруй улс оронд ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн цахилгаан автобус иргэдэд үйлчилнэ
Нийтэлсэн: 2020-01-22 10:04:40

 

Дэлхий нийт цахилгаан тээврийн хэрэгсэл түлхүү ашиглах болсон учир агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн нийтийн тээвэрт цахилгаан автобусыг  үйлчилгээнд гаргахаар боллоо. Энэ ажлын хүрээнд Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн “Yinl ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Цахимд цуурахад учир бий...
Нийтэлсэн: 2020-01-22 09:58:59

 

ЖДҮДСан шударга бус зохицуулалтаар тараагдсан  болохыг анх олны анхааралд өртүүлж чадсан залуус бол “Бид уучлахгүй” хөдөлгөөнийхөн. Залуусын тэмцэл амжилттай болсон тул тэд нийгэмд шүгэл үлээгчийн дүрээр харагдаж байгаа. Харин шүгэл үлээгчид дараагийн ажи ..

Сэтгэгдэл бичих Цааш унших