Нууц мэдээллийн уурхай

БСШУС-ЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ ЯПОН УЛСАД АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙВ

Нийтэлсэн: 2019-08-09 12:19:21

 Монгол Улсын Их Хурлын гишүүн,  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид энэ долоо хоногт Япон Улсад ажлын айлчлал хийж, салбарыг хөгжүүлэх олон асуудлаар чухал уулзалтуудыг хийлээ.

Эхний өдөр Япон Улсын Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн сайд Масахико Шибаяаматай уулзав. Хоёр яамны хооронд 2017 оны хоёрдугаар сард харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан бөгөөд хэрэгжилтийг эрчимжүүлж, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх хэд хэдэн чухал асуудлыг хөндөв. Тухайлбал, Багш нарын мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх, туршлага судлах богино, урт хугацааны сургалтыг хамтран зохион байгуулах, Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх мэргэжлийн хүрээнд соёлын өв, соёлын өвийн барилга байгууламжийг сэргээн засварлах мэргэжилтэн бэлтгэх хамтарсан тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцов.

Коосэн загварын сургуулиудыг нэмж байгуулах боломжийн талаар хэлэлцлээ

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн ерөнхийлөгч Танигүчи Исаотай уулзав. Салбарын хамтын ажиллагааны хүрээнд Япон Улсын Коосэн сургуулиудтай хамтран хэрэгжүүлж  буй “Коосен” хөтөлбөрийг үргэлжлүүлэн цаашид  Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хот болон Өмнөговь аймагт загварын коллеж нэмж байгуулахад  дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Энэ үеэр  хөтөлбөрт хамрагдсан төгсөгчид100 хувь ажлын байраар хангагдаж байгааг Японы Коосэн нийгэмлэгийн удирдлагууд онцолж байлаа.

Аж үйлдвэрийн салбарын хөгжлийн тэргүүн эгнээнд зогсох инженер, технологийн өндөр мэдлэг, практик дадлага туршлагатай хүний нөөцийг бэлтгэх зорилготой уг Төсөлд  200 оюутныг хөтөлбөрт хамруулахаартөлөвлөжээ. Одоогийн байдлаар 25 оюутан төгсөж, Япон улсад 88,  Коосэн сургуульд 27, бэлтгэл хөтөлбөрийн 1-2 дугаар дамжаанд 45 оюутан суралцаж байна.

Монгол оюутнуудыг  3 дугаар курсээс нь  Япон Улсын Коосэн сургуульд шилжүүлэн суралцуулахын тулд ШУТИС-д 1.5 жилийн бэлтгэл сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Хоёр улирал хичээллэсний дараа оюутнууд механик, цахилгаан, электроник, мэдээллийн систем, хүрээлэн буй орчинбарилга, архитектур мэргэжлээс сонгон суралцдаг байна.

Олимпийн нээлт, хаалтын тоглолтод Монгол уран бүтээлчдээс оролцуулахыг хүслээ

Токиогийн Олимп, Паралимпын асуудал эрхэлсэн сайд Шүничи Сузукитэй уулзаж олон асуудлаар санал солилцож, дэмжлэг хүслээ. Тухайлбал, Элчин сайдын яамны зүгээс Монголын үндэсний олимпийн хороо, Монголын Паралимпын хороо, Биеийн тамир, спортын газартай хамтран хэрэгжүүлж буй Японы хотуудын "Хост таун" хөтөлбөр, олимпийн наадамд оролцох Монголын тамирчид, Олимпын үеэр Токиод Монголын талаас нээж ажиллуулахаар төлөвлөж байгаа "Монгол хауз" соёлын сурталчилгааны төсөл,  олимпийн нээлт, хаалтын аль нэг тоглолтод Монголын уран бүтээлчдээс оролцуулах зэрэг асуудлаар санал солилцсон байна.

Токиогийн Олимп, Паралимпын асуудал эрхэлсэн сайд Шүничи Сүзүки  Монголын талаас санаачилга гаргаж, олимпийн асуудлаар идэвхитэй ажиллаж байгаад талархаад, дэмжихээ илэрхийлэв.

Мөн "Токио-2020" олимпийн наадамд Монголын Үндэсний шигшээ багийн тамирчид "Мизуно" брэндийн хувцастай оролцохоор болж гэрээнд гарын үсэг зурлаа. Манай тамирчдын ёслолын хувцасны загварыг монгол уран бүтээлчид гаргаж, дотоодын компани урлах юм.

ЖАЙКА-гийн дэд ерөнхийлөгч Н.Сузукитэй уулзлаа

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын дэд ерөнхийлөгч, хатагтай Н.Сузукитэй уулзлаа.

Манай улс энэ онд “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийг баталж, сургууль бүр стандартын шаардлагад нийцсэн гал тогооны орчин бүрдүүлэх, 1-12 дугаар ангийн сурагчдад өдрийн хоолоор үйлчлэх, хоол зүйч, тогооч гээд мэргэжлийн хүний нөөц ажиллах эрх зүйн орчин бүрдүүлсэн гэдгээ танилцуулав.

Япон Улс сургуулийн хоолны газар, хоол, шим тэжээлийн стандарт, эцэг эхийн хяналт, оролцоог амжилттай нэвтрүүлж чадсан туршлагатай учраас хоолзүйч, тогоочийн сургалт, хоол үйлдвэрлэлийн жишиг загвар орчныг бүрдүүлэх төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Япон Улсын буцалтгүй тусламж, зээлээр Япон-Монголын сургалтын эмнэлэг, бага, дунд сургуулийн барилга барих, хүүхэд төвтэй боловсролыг дэмжих, хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр нийт найман төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа юм. 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Web awards – 2019” наадмын тов гарлаа
Нийтэлсэн: 2019-12-11 11:42:04

 

“Web awards – 2019” наадмын тов гарлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА
Нийтэлсэн: 2019-12-11 10:19:01

 

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн ээлжит хуралдаан Монголбанкны хурлын танхимд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд: “Монгол Улсын ногоон таксономи”-ийг батлуулах тухай Макро эдийн засгийн төлөв байдл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Гэр бүлийн уулзалт, зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа
Нийтэлсэн: 2019-12-11 10:08:43

 

Архангай аймгийн Онцгой байдлын газраас  “Гэр бүлийн уулзалт, зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Уулзалтад алба хаагчдын гэр бүлийнхэн оролцож, байгууллагын үйл ажиллагаатай танилцан, санал сэтгэгдлээ хуваалцсан юм.Энэ үеэр “Жендерийн тухай ойлголт”, “Гэр б ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцуудыг гэр хороололд нэвтрүүлж эхэллээ
Нийтэлсэн: 2019-12-11 10:03:03

 

“Монгол дахь барилга байгууламжийн эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх нь” төслийн санаачилгаар өрхийн дундаж орлогод нийцэхүйц, дунджаар 50 ам метр талбай бүхий төрөл бүрийн хийц, шийдэлтэй эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцуудыг иргэдэд сурталчлан тан ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

МОНГОЛ ОЮУТНУУДЫН УРЛАГИЙН УЛАМЖЛАЛТ “ДЭВЖЭЭ” НААДМЫН ХОЁРДУГААР ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТ МОСКВА ХОТНОО БОЛОВ
Нийтэлсэн: 2019-12-11 09:57:14

 

Москва хотод суралцаж буй монгол оюутнуудын Урлагийн уламжлалт “Дэвжээ” наадмын хоёрдугаар шатны шалгаруулалт 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Үндэсний судалгааны Москвагийн Барилгын Улсын их сургуулийн Концертын танхимд амжилттай болж, өндөрлөв. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ЖЕНЕВ ХОТНОО ОЛОН УЛСЫН УЛААН ЗАГАЛМАЙ, УЛААН ХАВИРГАН САР ХӨДӨЛГӨӨНИЙ 33 ДУГААР БАГА ХУРАЛ БОЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2019-12-11 09:47:14

 

Энэ удаагийн Бага хурал Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны 100 жил, Женевийн конвенцийн 70 жил, Монголын улаан загалмайн нийгэмлэг Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар хөдөлгөөнд нэгдсэний 60 жилийн түүхэн ойтой ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

1072 хувьцааг эзэмшигчдэд 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах асуудлаар хэлэлцлээ
Нийтэлсэн: 2019-12-11 09:39:53

 

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2019.12.10/ 56.6 хувийн ирцтэй эхэлж, УИХ-ын гишүүн, тус Байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлаар Уул уурхай, хүнд ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Варшав хоттой хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Нийтэлсэн: 2019-12-10 14:05:39

 

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн дэд маршал хатагтай Малгожата Гошевскаг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Б ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ХАРШИЙН СҮЛД МОДНЫ НААДАМ
Нийтэлсэн: 2019-12-10 12:37:36

 

Найрамдал цогцолбор нь цасан цагаан нөмрөгөө нөмрөөд, ганган ногоон гацуураа засаад, амттай сайхан баярын зоогоо бэлдээд дуу хуур, баяр хөөр, гэнэтийн бэлгүүдээр дүүрэн гайхамшигт нэгэн өдрийг хүүхэд багачууддаа бэлэглэхэд бэлэн болжээ. Хүүхдийн гүрэнт улс ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэдийн хууль сахиулах байгууллагад итгэх итгэл, сэтгэл ханамж дээшилжээ
Нийтэлсэн: 2019-12-10 11:33:51

 

Цагдаагийн байгууллагаас “Ойлгоё хүндэлье” нөлөөллийн арга хэмжээг 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулж байгаа билээ. Энэхүү арга хэмжээ нь гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших