Нууц мэдээллийн уурхай

Монголын бизнес эрхлэгчдэд Японы зах зээлд хэрхэн нэвтрэх талаар зөвлөлөө

Нийтэлсэн: 2019-08-12 10:22:53

 

   Япон улсын Шизокү мужийн Эдийн засаг аж үйлдвэрийн газар, Японы “Жетро” байгууллагын төлөөлөгчид болон Японы бизнес эрхлэгчид манай улсад энэ наймдугаар сарын 8,9-ний өдрүүдэд хүрэлцэн ирж Монголын бизнесийн төлөөллүүд уулзлаа. “Японы Шизокү муж болон Монгол бизнес эрхлэгчдийн бизнесийн хамтын ажиллагааны боломж” нэртэй уг семинар уулзалтыг ХХААХҮЯ, ЖДҮХсан, Экспорт олон улсын худалдааны төв (EITC) хамтран зохион байгуулав.

   Энэхүү арга хэмжээний үеэр Монгол, Япон хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, бизнесийн боломжуудын талаар хоёр тал солилцсон юм. Мөн манай улсын бизнес эрхлэгчид Японы зах зээлд нэвтрэхтэй холбоотой бизнесийн зөвлөгөөг авлаа.

    Монгол Улс Япон улстай эдийн засгийн түншлэлийн хүрээнд Японы зах зээлд бүтээгдэхүүнээ татваргүйгээр гаргах гэх мэт боломжууд нээлттэй байдаг нь үйлдвэрлэл өсөн нэмэгдэж байгаа энэ үед Монголын бизнес эрхлэгчдийн тус улсын зах зээлд гарах боломжийг улам нэмэгдүүлж байгаа юм.

Монгол Японы бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааны боломж семинарт оролцсон аж ахуй нэгжүүд Японы зах зээлд гарах боломж гарц, бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд маш их тус дэм болсон амжилттай уулзалт боллоо гэдгийг онцлон хэлж байв.

Уг семинарын үеэр Шизокү мужийн  эдийн засаг, аж үйлдвэрийн газрын Аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих хэлтсийн орлогч дарга Такойки Гото “Шизокү мужийн эдийн засгийн орчин” сэдвээр илтгэл тавилаа.

Алдарт Фүжи уулын дунд орших Шизоки муж нь Япон улсын төвд орших таатай байрлалтай бөгөөд газар, далай, агаарын тээврийн дэд бүтцийн өндөр хөгжилтэй ачаа, тээврийн техник тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, химийн үйлдвэр, хүнс, ундаа тамхи зэрэг төрлийн бүтээгдэхүүнээр давамгай хөгжсөн муж юм. Тухайлбал, тус мужаас дэлхийд алдартай Yamaha, Suzuki, Kawai, Tamiya зэрэг брэнд төрөн гарсан байдаг юм байна. Шизокү мужаас Японы аж үйлдвэрийн шинэ эрч хүч төрдөг гэж үздэг шинэ технологи, ноу хаугаараа алдартай. Шизокү муж нь өнгөрсөн 2011 онд Дорноговь аймагтай харилцан хамтран ажиллах санамж бичиг байгуулж байсан ба Монголын бизнесийн салбарын төлөөллүүдтэй бизнесийн туршлага харилцан судлах байдлаар хамтран ажиллаж ирсэн. Түүнчлэн ХХААҮЯ-тай хамтран ажиллах хүрээнд ЖДҮХСантай хамтран ажилладаг юм.

 Мөн Шизокү мужийн Жетро салбарын Гадаад худалдаа, мэдээллийн төвийн хэлтсийн дарга хатагтай И.Тэнжин “Япон Монголын эдийн засгийн харилцааны өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавьсан.

Японы гадаад худалдааг дэмжих үйл ажиллагаа явуулдаг “Жетро” байгууллага нь дунд болон жижиг дунд үйлдвэрийн гадаад зах зээл дээрх үйл ажиллагааг дэмжин  ажилладаг байгууллага. Тус байгууллагын төлөөлөл Монголд ирж бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд үнэт зөвлөгөөгөө өгч, Японы зах зээлд гарахад юунд анхаарах, хоёр улсын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах боломжийн талаар танилцуулсан.

Мөн Шизокү мужийн төлөөлөгчдөд ХХААХҮЯамны Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршооны хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Я.Эрдэнэсайхан, ЖДҮХСангийн Захирал Б.Батцэцэг нар Монгол Японы эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилго, Монголын Жижиг дунд үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ хэрхэн экспортын чиг баримжаатай хөгжүүлэхээр зорьж байгаа талаар танилцуулга хийлээ.

Зохион байгуулагч ЭОХТ-ийн захирал Д.Оюунбилэг мөн монголын үйлдвэрлэгчид гадаадын зах зээлд хэрхэн амжилттай нэвтэрч байгаа болон манай үйлдвэрлэгчдийн боломж давуу талуудыг танилцуулсан юм

Манай улсаас Японы зах зээлд гаргаж буй голлох бүтээгдэхүүнд уул уурхайн бүтээгдэхүүн болон хөдөө аж ахуй, газар тариалан, мал аж ахуйн бүтээгдэхүүнүүд гарч байгаа. 2018 онд Японоос Монгол руу хийсэн экспортын нийт дүн 57.2 тэрбум иен байгаа бол Монголоос хийсэн экспортын дүн 3.6 тэрбум иен байгаа юм. Энэ нь манай улсын аж ахуйн нэгжүүд тус улсын зах зээлд гарах бүрэн боломжтойг харуулж байгаа семинарт оролцогч талууд онцолж байлаа.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шууд: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллаж байна
Нийтэлсэн: 2021-05-14 11:54:19

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ХЗБХ: Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Нийтэлсэн: 2021-05-14 10:33:19

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр өргөн мэдүүлсэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдий ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мал төллөлт 70 гаруй хувьтай үргэлжилж байна
Нийтэлсэн: 2021-05-14 10:29:18

 

2021 оны тавдугаар сарын 14-ний байдлаар төллөвөл зохих 24 сая эх малын 17.5 сая буюу 70.8 хувь нь төллөөд байна. Бүсээр нь авч үзвэл, баруун бүсэд 81.9, хангайн бүсэд 67.7, төвийн бүсэд 63.7, зүүн бүсэд 75.6 хувьтай мал төллөлт үргэлжилж байна.Улсын хэмжэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Ууганбат: Харшил болон архаг суурь өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн хяналтад дархлаажуулна
Нийтэлсэн: 2021-05-14 10:25:56

 

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Тавдугаар сарын 6-13-ны хооронд тус дугаарт иргэдээс нийт 2287 дуудлага ирснээс 2119 буюу 92.6 хувь ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Мөнх тэнгэрийн бичиг-2020” монгол уран бичлэгийн үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2021-05-14 10:21:32

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Мөнх тэнгэрийн бичиг-2020” монгол уран бичлэгийн үзэсгэлэнгийн шилдэг оролцогчдод өргөмжлөл,  мөнгөн шагнал, гарын бэлэг гардууллаа.Их Эзэн Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархлын өдө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэл, дүүргийн Цэргийн штабын алба хаагчид төрийн одон медаль хүртлээ
Нийтэлсэн: 2021-05-14 10:12:10

 

Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар НЗДТГ-ын болон дүүргийн Цэргийн штабын алба хаагчдын батлан хамгаалах салбарт ор ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өнөөдөр цахилгаан хязгаарлаж, засвар хийх БАЙРШЛУУД
Нийтэлсэн: 2021-05-14 10:07:32

 

УБЦТС ТӨХК- аас өнөөдөр буюу тавдугаар сарын 14-нд цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хаяг байршлын мэдээллийг хүргэж байна.Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй ханда ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Төрийн байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллана
Нийтэлсэн: 2021-05-14 10:04:36

 

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Захирамжаар авто замын ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх, тарах цагийн хуваарьт ө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өнөөдөр хичээллээд сурагчдын ЗУНЫ АМРАЛТ эхэлнэ
Нийтэлсэн: 2021-05-14 10:01:12

 

Сурагчдын хичээллэх, амрах хугацааг зохицуулах эрх Боловсрол, шинжлэх ухааны сайдад байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд сайд Л.Энх-Амгалан сурагчдын амрах хугацааг наашлуулах шийдвэр гаргасан бөгөөд 4-12 дугаар ангийнхан өнөөдөр хичээллээд амарна. Харин 1-3 дуга ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: СЭЛЭНГЭ, ДАРХАНЫГ УУЛ УУРХАЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ОРЛОХУЙЦ МАЛ, АЖ АХУЙ, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ЭРЧИМЖСЭН БҮС НУТАГ БОЛГОНО
Нийтэлсэн: 2021-05-14 09:51:52

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан томилолт өнөөдөр Сэлэнгэ аймагт үргэлжиллээ. Орхон сумын хүнсний ногоочид, “Газар агро” ХХК-ийн эрчимжсэн аж ахуй, “Арвин хур” ХХК-ийн усалгаатай тариалангийн талбайн үрэлгээ, Зүүнбүрэн сумын Охиндойн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших