Нууц мэдээллийн уурхай

Налайхын 20.9 км авто замын ажил 40 орчим хувийн гүйцэтгэлтэй байна

Нийтэлсэн: 2019-08-13 09:02:10

 

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын барилгын ажил өнөөдрийн байдлаар 37 хувийн гүйцэтгэлтэй байна. Үргэлжлэн орсон усархаг борооны улмаас ажил саатаж, төлөвлөгөөнөөсөө 8 хувиар хоцорч явааг албаны хүмүүс Хотын захирагч с.Амахрсайханд мэдээллээ. Тус замын тухайд нийт 38 газарт борооны ус зайлуулах шугам хийхээс 35-ыг нь хийгээд байгаа аж. Авто машин болон мал амьтны гурван нүхэн гарц хийхээс нэг нь 100 хувь, нөгөө хоёр нь 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгааг дурьдлаа. Түүнчлэн асфалтан хучилтыг энэ сарын 20-нд эхлэхээр төлөвлөн ажиллаж байгаа талаараа нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох Хотын захирагчид танилцууллаа.

Уг замын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын Синохидро компани, туслан гүйцэтгэгчээр Монгол Улсын “Тэгшплант” ХХК, “Гашууны гол”ХХК, “Дарданговь” ХХК гэсэн гурван компани ажиллаж байна. Хотын захирагчийн зүгээс Синохидро болон Дарданговь комданиудын хариуцан ажиллаж байгаа газруудад ажил хангалтгүй явагдаж байгаа, үүнд  арга хэмжээ авч, ажлыг түргэн шуурхай явуулах шаардлагатайг дурьдлаа. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтохоос энэ талаар тодруулахад “Бидний зүгээс ерөнхий гүйцэтгэгч компанид туслан гүйцэтгэгч компанийнхаа тоог нэмж ажиллуулах  шаардлагыг тавьж  ажиллаж байгаа” хэмээв.

Хотын захирагч С.Амарсайхан “Замын ажлыг түргэн шуурхай хийж, төв зам ашиглалтад ортол түр замын асуудал дээр анхаарч ажилла. Түр замаар том оврын авто машин, нийтийн тээврээс авахуулаад маш их машин зорчиж байгаа. Ойр ойрхон замыг түрж тэгшлэн, усалгааг сайн хийгээд иргэдийг аюулгүй зорчих тал дээр маш сайн анхаар. Үүссэн нүх сүвийг нь бөглөөд аргацаагаад өнгөрч болохгүй. Түүнчлэн хайрга, дайрганы асуудал ярьж байна. Бидний зүгээс та бүхний хүсэлтийн дагуу бүхий л асуудлыг ажил эхлэхэд шийдэж өгсөн. Одоо бидний өмнө ямар нэг тайлбар тавиад зогсож байж таарахгүй. Энэ асуудлаа өөрсдөө шийдэж, ажлаа төлөвлөгөөт хугацаанд нь хүлээлгэж өгөх тал дээр анхаарч ажилла” хэмээв.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ШУУД: НАМЭХ-НЫ ЭЭЛЖИТ VII ЧУУЛГАНААС
Нийтэлсэн: 2019-10-17 14:04:36

 

#ШУУД НАМЭХ-НЫ ЭЭЛЖИТ VII ЧУУЛГАНААС

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хотын захирагч С.Амарсайхан дугаар хорооны иргэнийд зочилж сайжруулсан түлшний хэрэглээний талаар ярилцлаа
Нийтэлсэн: 2019-10-17 13:25:35

 

Нийслэлийн Засаэг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 2019 оны 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 00:00 цаг орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шар хадны эцэс орчимд байрладаг Сайжруулсан түлш борлуулах цэг дээр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дахин дуудлага худалдааг аравдугаар сарын 31-нд цахим хэлбэрээр зохион байгуулна
Нийтэлсэн: 2019-10-17 13:09:04

 

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны А/1076 дугаар захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дахин дуудлага худалдаа" 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 09:00 цагт www.mle.mn цахим хуудсаар явагдан ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Энэ амралтын өдрүүдэд бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан болон шатрын тэмцээн болно
Нийтэлсэн: 2019-10-17 13:05:12

 

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор Иргэдийн спортын VIII их наадмыг спортын найман төрлөөр, иргэд, оюутан залуучууд, сурагчдын дунд спортын таван төрөлт тэмцээнүүдийг нас насны ангилалаар ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Улаанбаатар” олон улсын кино наадам шилдгүүдээ тодрууллаа
Нийтэлсэн: 2019-10-17 13:02:39

 

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын кино урлагийн зөвлөл, Швейцарын хөгжлийн агентлаг, Бүгд Найрамдах Франц улсын Элчин сайдын яам, Монгол дахь Гёте институт, Авс ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“ТОХОЙ ИЛҮҮ”
Нийтэлсэн: 2019-10-17 12:58:07

 

Сангийн дэд сайдаар Х.Булгантуяа гэх шавилхан бүсгүй томилогдсоныг сонсчихоод “Ийм мундаг толгойг тиймхэн албан тушаалд ашиглах ч гэж дээ, МАН-ынхан” хэмээн нэлээд нэр хүндтэй нэгэн эдийн засагч толгой сэгсэрч байж билээ. Тэр үед Дэд сайдын талаар мэдэхг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“OTM Mongolia-2019” гадаад аяллын үзэсгэлэн аравдугаар сарын 18, 19-нд болно
Нийтэлсэн: 2019-10-17 12:55:02

 

Монголын Аялал Жуулчлалын Холбоо, МАЖХ-ны гишүүн байгууллагуудын санаачлагаар анх удаа иргэдэд үнэн зөв мэдээлэл өгч, гадаад улсруу аялах сонирхолтой хэн бүхэнд мэдээлэл цуглуулах, оновчтой гарцаа олоход нэн чухал “OUTBOUND TRAVEL MART” гадаад аяллын үзэсг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Шинэ хөдөө” төслийн хүрээнд анхан шатны хүнсний ногоо тариалагчдад иж бүрэн хүлэмж олголоо
Нийтэлсэн: 2019-10-17 12:00:47

 

“Шинэ хөдөө-Булган” төслийн хүрээнд хийгдэж буй олон талт ажлын нэг нь өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 16-н сумын анхан шатны хүнсний ногоо тариалагчдад зөвлөмж зааварчилгааны хамт хүлэмж хүлээлгэн өгөх юм.Төслийн хүрээнд сумдын болон иргэдийн тавьсан ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Г.Нэргүй: Угаарын хийнд хордсон гэх дуудлага цөөрсөн
Нийтэлсэн: 2019-10-17 11:55:02

 

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохи ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Нийслэлийн иргэний дагаж мөрдөх 10 зөв дадал аян” үргэлжилж байна
Нийтэлсэн: 2019-10-17 09:48:24

 

Нийслэлийн хүн амын 35.4 хувийг залуучууд эзэлдэг бөгөөд  “Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян”-ыг нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Эерэг тэмүүлэл ТББ-тай хамтран 3 дахь жилдээ өрнүүлж байна. Өнөөдөр Нийслэлийн Иргэний тан ..

Сэтгэгдэл бичих Цааш унших