Нууц мэдээллийн уурхай

АЗИЙН ТӨЛӨӨХ БОАО ФОРУМЫН БАГА ХУРАЛ УЛААНБААТАР ХОТНОО БОЛНО

Нийтэлсэн: 2019-08-13 13:09:31

 

Монгол Улс нь Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форумыг санаачлагч орнуудын нэг юм. Форумын Бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах санаачлагыг Гадаад харилцааны яамны зүгээс дэмжиж, энэ сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар Азийн төлөөх Боао форум, Монголын бизнес зөвлөл, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын хөгжлийн стратегийн институти, Хөрөнгө оруулалтын судалгааны төв, “Эрдэнэс Монгол” ХХК, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Үндэстэн дамнасан корпорациудын үйл ажиллагааг дэмжих Хятадын зөвлөл, Далайд гарцгүй орнуудын судалгааны төв зэрэг байгууллагатай хамтран бэлтгэл хангаж байна.

“Шинэ эрин үе дэх хамтын хөгжил дэвшлийн төлөөх уялдаатай үйл ажиллагаа” гэсэн ерөнхий сэдвийн дор явагдах Улаанбаатарын бага хурлын үеэр “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, бизнесийн боломжууд”, “Хөгжлийн зам” хөтөлбөрийг “Бүс ба Зам” санаачилгатай уялдуулан хэрэгжүүлэх нь”, “Дэд бүтцийн харилцан холбогдох байдлыг бүс нутгийн хүрээнд өргөжүүлэх нь”, “Ногоон хөгжлийг хамтын зорилт болгох нь” гэсэн сэдвээр хэлэлцүүлэг болно. Мөн бизнес эрхлэгчдийн уулзалт, Улаанбаатар хотын нэрэмжит хүлээн авалт, Бэсрэг наадам, Монголын аж ахуйн нэгжүүдээр зочлох зэрэг арга хэмжээг зохион байгуулан Монголд хөрөнгө оруулж, бизнес эрхлэх боломж, Монголын түүх, соёлын уламжлалын талаар гадны зочид төлөөлөгчдөд танилцуулна.

Бага хуралд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан,  Азийн төлөөх Боао форумын дарга Бан Ги Мүн, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Салсиа Алисжахбана зэрэг өндөр албаны хүмүүс оролцож үг хэлнэ. Мөн Монголын бизнес зөвлөлийн дарга Б.Бямбасайхан, Үндэстэн дамнасан корпорациудын үйл ажиллагааг дэмжих Хятадын зөвлөлийн дэд дарга Мөн Сяосу зэрэг Монгол, Хятад болон бусад орны бизнес эрхлэгчдийн төлөөлөл 250 орчим хүн оролцохоо нотлоод байна

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ШУУД: НАМЭХ-НЫ ЭЭЛЖИТ VII ЧУУЛГАНААС
Нийтэлсэн: 2019-10-17 14:04:36

 

#ШУУД НАМЭХ-НЫ ЭЭЛЖИТ VII ЧУУЛГАНААС

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хотын захирагч С.Амарсайхан дугаар хорооны иргэнийд зочилж сайжруулсан түлшний хэрэглээний талаар ярилцлаа
Нийтэлсэн: 2019-10-17 13:25:35

 

Нийслэлийн Засаэг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 2019 оны 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 00:00 цаг орчимд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шар хадны эцэс орчимд байрладаг Сайжруулсан түлш борлуулах цэг дээр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дахин дуудлага худалдааг аравдугаар сарын 31-нд цахим хэлбэрээр зохион байгуулна
Нийтэлсэн: 2019-10-17 13:09:04

 

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 16-ны А/1076 дугаар захирамж гарсантай холбогдуулан "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дахин дуудлага худалдаа" 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 09:00 цагт www.mle.mn цахим хуудсаар явагдан ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Энэ амралтын өдрүүдэд бүх нийтийн гүйлт, дугуйн уралдаан болон шатрын тэмцээн болно
Нийтэлсэн: 2019-10-17 13:05:12

 

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын ивээл дор Иргэдийн спортын VIII их наадмыг спортын найман төрлөөр, иргэд, оюутан залуучууд, сурагчдын дунд спортын таван төрөлт тэмцээнүүдийг нас насны ангилалаар ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Улаанбаатар” олон улсын кино наадам шилдгүүдээ тодрууллаа
Нийтэлсэн: 2019-10-17 13:02:39

 

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын кино урлагийн зөвлөл, Швейцарын хөгжлийн агентлаг, Бүгд Найрамдах Франц улсын Элчин сайдын яам, Монгол дахь Гёте институт, Авс ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“ТОХОЙ ИЛҮҮ”
Нийтэлсэн: 2019-10-17 12:58:07

 

Сангийн дэд сайдаар Х.Булгантуяа гэх шавилхан бүсгүй томилогдсоныг сонсчихоод “Ийм мундаг толгойг тиймхэн албан тушаалд ашиглах ч гэж дээ, МАН-ынхан” хэмээн нэлээд нэр хүндтэй нэгэн эдийн засагч толгой сэгсэрч байж билээ. Тэр үед Дэд сайдын талаар мэдэхг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“OTM Mongolia-2019” гадаад аяллын үзэсгэлэн аравдугаар сарын 18, 19-нд болно
Нийтэлсэн: 2019-10-17 12:55:02

 

Монголын Аялал Жуулчлалын Холбоо, МАЖХ-ны гишүүн байгууллагуудын санаачлагаар анх удаа иргэдэд үнэн зөв мэдээлэл өгч, гадаад улсруу аялах сонирхолтой хэн бүхэнд мэдээлэл цуглуулах, оновчтой гарцаа олоход нэн чухал “OUTBOUND TRAVEL MART” гадаад аяллын үзэсг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Шинэ хөдөө” төслийн хүрээнд анхан шатны хүнсний ногоо тариалагчдад иж бүрэн хүлэмж олголоо
Нийтэлсэн: 2019-10-17 12:00:47

 

“Шинэ хөдөө-Булган” төслийн хүрээнд хийгдэж буй олон талт ажлын нэг нь өрхийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 16-н сумын анхан шатны хүнсний ногоо тариалагчдад зөвлөмж зааварчилгааны хамт хүлэмж хүлээлгэн өгөх юм.Төслийн хүрээнд сумдын болон иргэдийн тавьсан ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Г.Нэргүй: Угаарын хийнд хордсон гэх дуудлага цөөрсөн
Нийтэлсэн: 2019-10-17 11:55:02

 

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаанаар сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар цаг үеийн мэдээллийг тогтмол хийхийг үүрэг болгосон. Үүний дагуу Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Агаарын бохи ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Нийслэлийн иргэний дагаж мөрдөх 10 зөв дадал аян” үргэлжилж байна
Нийтэлсэн: 2019-10-17 09:48:24

 

Нийслэлийн хүн амын 35.4 хувийг залуучууд эзэлдэг бөгөөд  “Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян”-ыг нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Эерэг тэмүүлэл ТББ-тай хамтран 3 дахь жилдээ өрнүүлж байна. Өнөөдөр Нийслэлийн Иргэний тан ..

Сэтгэгдэл бичих Цааш унших