Нууц мэдээллийн уурхай

С.Амарсайхан: Ямар нэгэн шалтгаанаас болж энэ төсөл зогсох ёсгүй

Нийтэлсэн: 2019-08-15 09:47:40

 

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах үндсэн эрхийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих ажлыг Орон сууцны тухай хууль, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 126 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу нийслэлийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан хэрэгжүүлж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр явуулын ажлын байрандаа ажиллаж, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналтын газар болон бусад холбогдох албаны удирдлагуудын хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны 19 дүгээр хороололд байрлах нэхмэлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 16-р байруудын газар чөлөөлөлт, орон сууцжуулалтын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэж ажиллалаа.

Нэхмэлийн 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16-р байрны төсөл хэрэгжүүлэгч “Фүжи констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Наранболд “Нэхмэлийн шарын нийт найман байрны 240 өрхийг барилгажуулах төслийн эхний төсөл болох нэхмэлийн 5 дугаар байрыг буулгаад ашиглалтад энэ онд өгч айлууд нь орсон. Дараагийн төсөл болох нэхмэлийн 6 дугаар байрны барилга угсралтын ажил 70 хувьтай хийгдсэн. Нэхмэлийн 10 дугаар байрны суурийн ажил нь явж байна. 1, 2 дугаар байрыг буулгачихсан. Төслийн хоёрдугаар ээлжинд нэхмэлийн шарын нийт 90 айлыг энэ байр руугаа оруулна” хэмээв.

Хотын Захирагч төсөл хэрэгжихэд нийслэлээс шалтгаалж буй хүчин зүйл болон тулгамдсан ямар асуудал байгааг тодруулж асуув. “Дэд бүтэц, зарим айлуудын газар чөлөөлөлтийн асуудал, ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалтын орон сууцанд зөвшөөрөлгүй өргөтгөл барьсан, иргэн үндэслэлгүйгээр их хэмжээний нөхөн олговор аж ахуйн нэгж, төсөл хэрэгжүүлэгчээс шаардсан, энэ асуудлаас болж шүүхийн маргаан үүссэн гэх зэрэг асуудлууд байна. Мөн Барилга, хот байгуулалтын яамнаас зарласан тендерт шалгарсан “Алианс Тек” ХХК-ийн гадна инженерийн шугам сүлжээний ажил хийгдэхгүй удааширч байгаа нь барилга ашиглалтад ороход саад учруулж байна. Иймд барилгыг ашиглалтад оруулахад шаардлагатай техникийн нөхцөлийг гаргахад дэмжлэг үзүүлмээр байна” хэмээн төсөл хариуцсан гүйцэтгэгч компани болох “Фүжи констракшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Наранболд Хотын Захирагчаас хүссэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Ганц хоёр хүний эрх ашгаас болж төсөл хөтөлбөрүүд хэдэн арван жил зогсдог асуудал байж болохгүй. “Алианс Тек” ХХК есдүгээр сарын 15-ны дотор дахин төлөвлөлтийн байрны дэд бүтцээ дуусга. Дуусгасны дараа төсөл хэрэгжүүлж буй компаниуд хамтраад энэ орчмын хотын эвдэрсэн зам, тохижилт, ногоон байгууламжийн ажлуудыг буцаагаад яг байсан хэвэнд нь оруулах шаардлагатай. Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналтын газар энд хяналтаа тавьж ажилла. Шүүхийн маргааны асуудлыг иргэдтэйгээ зөвшилцөж, ажлаа цааш нь үргэлжлүүл. Ямар нэгэн шалтгаанаас болж энэ төсөл зогсох ёсгүй” гэв. Мөн нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд энэ байршилд орон сууцны хороолол дунд газар олгосон байршлуудын газрын зөвшөөрлийг цуцлахыг үүрэг чиглэл болгосон юм.

Түүнчлэн барилгын ажлыг гүйцэтгэж буй гурван компани нийгмийн хариуцлагын хүрээнд ажил гүйцэтгэж буй орчмын 150 м замыг өөрсдийн хөрөнгөөр барих ажлыг Авто замын газартай хамтран шийдэх асуудлыг санал нэгтэйгээр дэмжив. Нийслэл болон төсөл хэрэгжүүлэгч компаниуд хамтран бүтээн байгуулалтын ажлаа төлөвлөсөн хугацаандаа хийж хэрэгжүүлж ажиллахаар санал нэгдлээ.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдана
Нийтэлсэн: 2019-08-21 16:24:32

 

Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд “Хятад орныг танин мэдэх” соёлын цуврал арга хэмжээ ирэх сарын 2-6-ны өдрүүдэд  Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ талаар өнөөдөр Хятадын ӨМӨЗО-ны Ардын засгийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ШУУД: Монгол Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэнэ
Нийтэлсэн: 2019-08-21 11:57:13

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ АЗИЙН ТӨЛӨӨХ БОАО ФОРУМЫН ДАРГА БАН ГИ МҮНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Нийтэлсэн: 2019-08-21 11:18:48

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Азийн төлөөх Боао форумын дарга, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тэргүүтэй төлөөлөгчдийг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч уулзав.Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Азийн төлөөх Боао форум”-ын У ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
Нийтэлсэн: 2019-08-21 11:13:23

 

Өнөөдөр буюу 2019 оны наймдугаар сарын 21-ний Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. СҮХБААТАР ДҮҮРЭГ ⏱ 10:30-20:00 цагт: СБД 5-р хороо Доктор авто сүлжээ ХХК, Орби ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

АНУ цагаачлалын шинэ журам хэрэгжүүлнэ
Нийтэлсэн: 2019-08-21 11:08:16

 

АНУ-ын Засаг захиргаанаас сүүлийн 3 жилийн дотор 12 сар ба түүнээс илүү хугацаанд нийгмийн халамж хүртсэн гадаадын иргэдийг 1) тус улсад зорчиход виз олгохгүй байх, 2) тус улсын хилээр нэвтрүүлэхгүй байх, 3) тус улсад хууль ёсоор байнга оршин суух ногоон ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Азийн төлөөх Боао форум”-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Нийтэлсэн: 2019-08-21 11:03:02

 

Монгол Улсад зохион байгуулагдаж буй “Азийн төлөөх Боао форум”-ын Улаанбаатарын Бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн форумын дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Ц.ДАВААСҮРЭН НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ОРЛОГЧ ХАТАГТАЙ АРМИДА АЛИСЖАБАНАТАЙ УУЛЗЛАА
Нийтэлсэн: 2019-08-21 10:52:00

 

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн  комисс (АНДЭЗНК)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабанаг хүлээн авч уулзаж ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Жүжигчин Dwayne Johnson Хавай арал дээр хуримаа хийлээ
Нийтэлсэн: 2019-08-21 10:46:04

 

Галзуу хурд, Геркулес гээд л олон кинонд өөрийн хүчирхэг бие, авьяас чадварыг гайхуулж чадсан жүжигчин  Жүжигчин "Dwayne Johnson" уржигдар буюу 2019.08.18-ны өдөр Хавай арал дээр хуримаа хийлээ. Тэрээр эхнэр болох Lauren Hashian-тай 12 жил үерхсэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Бэлчээрийг хуваарьтай ашиглах, хонины ноосны чанарыг сайжруулах тухай асуудлыг хөндлөө
Нийтэлсэн: 2019-08-21 10:22:40

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, АДРА Монгол олон улсын байгууллага хамтран "Бэлчээрийн зохистой менежмент, нарийн ба нарийвтар ноост хонины үржлийн асуудал" уулзалт, хэлэлцүүлгийг энэ сарын 14-нд ХХААХҮЯ-ны 1 давхрын хурлын танхимд зо ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодол ба брендинг-маркетинг” олон улсын сургалт зохион байгуулна
Нийтэлсэн: 2019-08-21 10:18:26

 

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд Дэлхийн Сав баглаа боодлын байгууллага, Монголын Сав баглаа, боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо болон Хүнс, хөдөө аж ахуй, хө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших