Нууц мэдээллийн уурхай

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Хөвсгөл аймагт ажиллав

Нийтэлсэн: 2019-08-19 10:04:29

 

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле  Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газарт ажиллав. Тэрбээр Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ХХААХҮ-ийн  салбарын бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай газар дээр  нь танилцаж, үүрэг чиглэл өгөв.

2019 оны эхний байдлаар аймгийн дүнгээр нийт 5710.4 мянган толгой мал  тоолуулснаас тэмээ 2.3 мянган толгой, адуу 262.0 мянган толгой, үхэр  482.4 мянган толгой, хонь 2766.2 мянган толгой,  ямаа 2197.4 мянган толгой байна. Цаа буга 2396 толгой байна.

Хөвсгөл аймагт 1836997 толгой төл бойжиж байна

Энэ онд 2545600  толгой хээлтэгч мал төллөхөөс нийт 1883214 толгой хээлтэгч  төллөж үүнээс ингэ 287, гүү 51330, үнээ 124611, эм хонь 1027425, эм ямаа 679561 мал төллөсөн.  Нийт 1836997 толгой төл бойжиж үүнээс ботго 278, унага 49797, тугал 121618, хурга 1005677, ишиг 659627 толгой байна. Төлөлтийн 74,0 хувьтай, төл бойжилт 97,5  хувьтай байна. Оны эхнээс 41376 толгой том мал зүй бусаар хорогдож үүнээс тэмээ 4, адуу 1490, үхэр 4013, хонь 17812, ямаа 18057 мал хорогдож оны эхний нийт малын  0,7 хувь нь хорогдсон байна.

Хөвсгөл аймагт хадлан тэжээл бэлтгэл ажил үргэлжилж байна

Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилт хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний Засгийн газрын 2019 оны 07 сарын 03-ны 285 дугаар тогтоол гарч, аймгийн аюулгүй нөөцөд 380 тн өвс, 80 тн тэжээл, сумын аюулгүй нөөцөд сум тус бүрт 100 тн өвс, 30 тн тэжээл, нийт 2780 тн өвс, 800 тн тэжээл бэлтгэх даалгавар өгөгдсөнийг аймгийн нөөцийг бүрдүүлэх санхүүгийн тооцоог хийж аймгийн Онцгой комисст хүргүүлээд байна. Хөвсгөл аймгийн хэмжээнд нийт малчид, иргэдийн төвшинд 229159 тн байгалийн хадлан, 15277 тн давс хужир, гар тэжээл 366 тн тус тус бэлтгэх албан даалгаврыг өгч ажиллаж байна

Тариалангийн ургалт хэвийн байна

Хөвсгөл аймаг энэ онд 16727 га талбайд үр тариа үүнээс 16542 га талбайд улаанбуудай, арвай 120, овъёос 24, хөх тариа 16, гурвалжин будаа 9, төмс 235,5, хүнсний ногоо 178,7, ногоон тэжээл 811, рапс 3453 га талбайд тус тус тариалалт хийснээс  нийтдээ 21574,2 га талбайд тариалалт хийсэн байна. Энэ оны тариалсан талбайн ургалт хэвийн байгаа бөгөөд одоогийн байдлаар үр тариа сүүн болцын шатандаа байна. Аж ахуйн нэгжүүд тариа хураалтын бэлтгэл ажилдаа орж ургац хураалтанд ажиллах техник засварын ажилдаа орж, сэлбэг запасаа татан авах, үтрэм, агуулах, зоорио засварлах ариутгал халдваргүйжилт хийх зэрэг технологийн ажлуудыг хийж эхлээд байна. Энэ онд 13,0 га талбайд уриншийн боловсруулалт хийж байна. Төмс хүнсний ногооны түүвэр хураалт хийгдэж байна. Техник шинэчлэлийн хүрээнд зарим аж ахуйн нэгжүүд трактор, чиргүүл дүүжин машин аваад байна.

Хөвсгөл аймагт ЖДҮҮ эрхлэгчийн 21 төсөл шалгарчээ

 Аймгийн Засаг даргын 2019-5-20-ны өдрийн А/218 дугаар захирамжаар жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах аймгийн дэд комисс байгуулагдан 6-10 нд төслийг хүлээн авсан. Аймгийн хэмжээнд нийт 69 иргэд, аж ахуйн нэгжээс 4,788,1 сая төгрөг санхүүжилтийг хүссэн  төсөл ирсэн байна.

2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн  жижиг дунд үйлдвэрийн төсөл сонгон шалгаруулах дэд хорооны хуралдаанаар 991,8 сая төгрөг хүссэн 21 төслийг шалгарууллаа. Үүнд Хөнгөн үйлдвэрийн чиглэлээр 5 төсөл, хүнсний чиглэлээр 7 төсөл, Ахуйн үйлчилгээний чиглэлээр 6 төсөл, Барилгын чиглэлээр 1 төсөл, ХАА-н чиглэлээр 2 төсөл шалгарлаа. Арилжааны ХААН банкинд 613.0 сая төгрөг хүссэн 13 төсөл Төрийн банкинд 158.8 сая төгрөг хүссэн 4 төсөл, ХАС банкинд 220.0 сая төгрөг хүссэн 4 төсөл хүргэлээ.

 

“Малын эрүүл мэнд”, “Эмийн үлдэгдлийн хяналт”-ын үндэсний хөтөлбөр хэрэгжиж байна

Хөвсгөл аймгийн Мал эмнэлгийн газар Мал эмнэлгийн ажил үйлчилгээний анхан болон хоёрдогч шатны тусламж үйлчилгээг 23 сум, 1 тосгоны 5,7 сая мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, аймгийн хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах, нийтийн эрүүл мэндийг хамгаалах зорилтыг хангахаар мал эмнэлгийн газарт 18, сумын мал эмнэлгийн тасагт 22 улсын байцаагч, 18 тархвар зүйч нийт 58 орон тоотойгоор ажил үйлчилгээ үзүүлж байна.

Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 267 дугаар тогтоол, ХХААХҮ-ийн Сайдын 2018 оны А/174 дүгээр тушаалыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 02ны өдрөөс Аймагт мал эмнэлгийн газар, сумдад мал эмнэлгийн тасаг байгуулан 2018 оны батлагдсан төсөв, орон тооны хязгаарт багтаан бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлт хийж, хүний нөөцийн бодлогыг төлөвлөн, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

 “Малын эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр, “Эмийн үлдэгдлийн хяналт”-ын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж Аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, батлуулж, хэрэгжилтийг хангуулан биелэлт тооцон ажилласан. Түүнчлэн Монгол Улсын Малын ерөнхий эмчийн албан даалгавар, мал эмнэлгийн ажил үйлчилгээг эрчимжүүлэх тухай 01 даалгаврын хэрэгжилтийг ханган биелэлтийг тооцон ажиллаж байна.

Хөвсгөл аймаг 2019 онд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 1154,6 мянган толгой мал амьтан хамруулах түүнд шаардлагатай 6068,0 литр шингэн,  113,1  тун хуурай вакцин, ажил үйлчилгээний хөлсөнд 674.5 сая төгрөг, лабораторийн шинжилгээнд 15000 мал амьтан, 12.3 сая төгрөгний оношлуур,  ажил үйлчилгээний хөлсөнд 32,7 сая төгрөг, 750,0 м2 талбайд ариутгал,  халдваргүйтгэл хийх төлөвлөгөөний биелэлтийг ханган ажиллаж байна.

ХӨУСАХ-нд 2019 онд Биокомбинатаас 6 удаагийн таталтаар 14 нэрийн 186,8 сая төгрөгний вакцин буюу нийт вакцин 100% нийлүүлэгдсэнийг өвчний голомт, тархвар зүйн судалгааг үндэслэн  хуваарийн дагуу олгоод байна.

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга 1154,6 мянган мал хамруулна

Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 2019 онд 1154,6 мянган мал хамруулахаар төлөвлөсөн. Аймгийн Засаг даргын А/129 тоот захирамж гаргуулан Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг технологийн хугацаанд холбогдох заавар, журмын дагуу тухайн нутаг дэвсгэрт төрийн нэрийн өмнөөс мал эмнэлгийн чиглэлээр ажил үйлчилгээ эрхэлж байгаа 23 сум,  1 тосгоны 75 мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн 54 их эмч, 65 бага эмч, 33 техникийн ажилтнуудтай хамтран доорхи ажлуудыг хийж гүйцэтгэв.

14 нэрийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 2019 онд 1154,6 мянган толгой мал амьтан хамруулахаар төлөвлөгдөж өнөөдрийн байдлаар 1038,0 мянган толгой мал, амьтан дархлаажуулалтад хамрагдаж  89.9%-ийн гүйцэтгэлтэй хийгдэж байна.

Паразит өвчнөөс эмчлэн сэргийлэх арга хэмжээнд 7814,0 мянган толгой мал  хамрагдахаар төлөвлөгдсөнөөс өнөөдрийн байдлаар 5011,7 мянган толгой мал, амьтан хамрагдаж 64%-ийн гүйцэтгэлтэй хийгдэж байна.

Малын эрүүл мэндийн үзлэгийг 5,7 сая толгой малд хийхээс өнөөдрийн байдлаар 3,5 сая толгой малд үзлэг хийгээд байна.

Аймгийн Засаг даргын Й/244 дүгээр захирамж гаргуулан  хэрэгжилтийг хангах ажлын удирдамж боловсруулан МЭГ-ын даргаар батлуулж, аймгийн хэмжээний азарганаас бусад хээлтүүлэгч малыг бруцеллёз өвчний шинжилгээнд 100% хамруулахаар төлөвлөн, даалгаврыг сумдад хүргүүлээд байна.

Бруцеллёз, ям, сүрьеэ өвчний сүүлийн 10 жилийн тархвар зүйн судалгааг үндэслэн зооноз өвчнүүдийн эрсдэлийн үнэлгээг хийхэд Адууны ям, үхрийн сүрьеэ өвчний тохиолдол гараагүй, эрсдэлгүй үнэлгээтэй гарсан тул ям, сүрьеэ өвчнөөр эрүүл бүсийн статусаа авах зорилт тавин ажиллаж байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ААН, байгууллагын нэрийн өөрчлөлтийн тухай УБЕГ-аас олгодог лавлагааг 10 дугаар сарын 1-нээс зогсооно
Нийтэлсэн: 2020-09-30 10:21:08

 

​ Иргэний тэтгэвэр тогтоолгохтой холбоотойгоор хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн аж ахуйн нэгж болон байгууллагын нэрийн өөрчлөлтийн тухай УБЕГ-аас олгодог лавлагааг 2020 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн зогсоохоор болжээ. Иймд лавлагааны хүсэлтийг хүлээ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа маргааш эхэлнэ
Нийтэлсэн: 2020-09-30 10:19:03

 

​ ​ Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа маргааш буюу 2020 оны есдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэх гэж байна. Сонгуулийн сурталчилгаа нэр дэвшигчдэд үнэмлэх олгосон өдрөөс буюу 2020.9.30-ны өдрөөс 2020.10.13-ныг дуустал хугацаанд явагдана. А ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өнөөдөр нутгийн төв хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна
Нийтэлсэн: 2020-09-30 10:12:31

 

Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 10-р сарын 1-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний нойтан цас орж, цасан шуурга шуурах тул тариа, ногоо цасанд дарагдаж, замд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна. Есдүгээр сарын 30-ны 08 цагаас 20 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Батлан хамгаалах яам алба хаагчдадаа 70 хувийн хөнгөлөлттэй үнээр орон сууц олголоо
Нийтэлсэн: 2020-09-30 10:08:42

 

​ Батлан хамгаалах салбарын офицер, ахлагч, ажилтан албан хаагчид 70 хувийн хөнгөлөлттэй үнээр орон сууцаа өмчилж авах батламжаа Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраас гардан авлаа. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өвөлжилт хүндэрч болзошгүй 6 аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ
Нийтэлсэн: 2020-09-30 10:06:34

 

​ ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өвөлжилт хүндэрч болзошгүй Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай аймгийн удирдлагууд болон холбогдох албаныхантай цахим хурал хийлээ. Аймгийн удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаар то ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Толгойт дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ
Нийтэлсэн: 2020-09-30 10:02:42

 

​ Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Азийн Хөгжлийн банк болон Европын Хөрөнгө Оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг хэрэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Зөрчилтэй барилгын үйл ажиллагааг зогсоолоо
Нийтэлсэн: 2020-09-30 09:59:55

 

​ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Үндэсний төв номын сангийн барилга угсралтын ажлын явцтай танилцах үеэр Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны 12а, 12б байрны 240 гаруй өрхийн 1000 гаруй оршин суугчийн төлөөлөлтэй уулзсан юм. Үндэсний төв ном ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сэлбэ дэд төвийн харьяа бизнес инкубатор төв нээлтээ хийлээ
Нийтэлсэн: 2020-09-30 09:52:36

 

​ Сэлбэ дэд төвийн харьяа бизнес инкубатор төв ашиглалтад орж өнөөдөр нээлтээ хийлээ. Тус төв ашиглалтад орсноор иргэд гэртээ ойрхон төрийн үйлчилгээг авахаас гадна, мэдээлэл холбооны технологийн ашиглан мэдээлэл авах, өрхийн болон бичил бизнесээ өр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Томуугийн вакцинаа хаана хийлгэх вэ?
Нийтэлсэн: 2020-09-29 13:02:22

 

​ "Томуугаас сэргийлье" уриан дор дархлаажуулалтын арав хоногийг аравдугаар сарын 1-10-нд улсын хэмжээнд зохион байгуулахаар болсон. Энэ хугацаанд улирлын томуугийн эсрэг вакциныг эрсдэлт бүлгийн хүн амд хийх юм. Монгол Улсын Засгийн газры ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Х.Баттулга: Хөдөө аж ахуйн бодлого, байгалийн баялгийн тэгш хуваарилалтын бодлого дээр хатуу зогсоно
Нийтэлсэн: 2020-09-29 11:51:44

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.28/ Орхон аймагт ажиллах үеэрээ тус аймгийн иргэдтэй уулзлаа.Уулзалтын үеэр иргэдийн хэлсэн саналыг тоймлон хүргэж байна.Орхон аймгийн иргэн Д.Энхбат:“…Монгол Улсад боловсролын салбар, ялангуяа иргэний ..

Сэтгэгдэл бичих Цааш унших