Нууц мэдээллийн уурхай

“Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодол ба брендинг-маркетинг” олон улсын сургалт зохион байгуулна

Нийтэлсэн: 2019-08-21 10:18:26

 

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд Дэлхийн Сав баглаа боодлын байгууллага, Монголын Сав баглаа, боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран “Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодол ба брендинг-маркетинг” сэдвээр олон улсын сургалтыг 2019 оны 8-р сарын 27, 29-нд зохион байгуулна.  Сургалтын зохион байгуулах талууд өнөөдөр /2019.08.20/ уулзаж санал солилцов. Уулзалтад ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Сайдын зөвлөх Р.Жадамбаа, ХҮХБЗГ-ын дарга Т.Гантогтох тэргүүтэй албаны төлөөлөл оролцов.

НҮБ-ын аж үйлдвэр хөгжлийн байгууллага нь ДСБББ-тай байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийнхээ хүрээнд Дэлхийн сав баглаа боодлын байгууллагын Дэд Ерөнхийлөгч, эксперт Соха Аталла болон Ерөнхий нарийн бичгийн дарга, эксперт Йоханес Берхмаер нарыг Монголд ажиллуулж хүнсний аюулгүй байдлын хүрээнд сав баглаа боодлыг олон улсын стандарт, шаардлагын дагуу хэрхэн үйлдвэрлэх, хэрэглэх талаар болон сав баглаа, боодол нь өөрөө брендинг, маркетингийн хэрэгсэл болох тухай нийт 6 Модуль сургалт хийх юм. Сургалтад хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, ялангуяа сүү, бяслаг, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд болон Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны гишүүн аж ахуйн нэгжүүдийг хамруулах юм.

Сургалтыг 2 хэсэгтэйгээр буюу 8-р сарын 27-нд Монголын Бяслаг урлаачдын холбооны гишүүн үйлдвэрлэгчдэд Фромажери кафед, харин 8-р сарын 29-нд мах, сүү болон сав баглаа, боодол үйлдвэрлэгчдэд зориулан сургалтыг ХХААХҮЯ-д зохион байгуулна. 

Мэргэжилтнүүд 2019 оны 8-р сарын 20-31-нд Монголд ажиллах үеэрээ ХХААХҮЯ, мэргэжлийн холбоод, мах, сүү, бяслаг үйлдвэрлэгчид болон сав баглаа, боодол үйлдвэрлэгчидтэй биечлэн уулзаж мэргэжлийн зөвлөгөө өгнө. Мөн малчин айлд очиж Монголын уламжлалт сав баглаа, боодлын хэрэглээтэй танилцана. 

Монгол улсад сав баглаа боодлын үйлдвэрлэл хэрхэн хөгжиж буй талаар болон “уламжлалт сав баглаа боодлын онцлог” сэдвээр тус яамны хөнгөн үйлдвэрийн сав баглаа боодол хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэтуяа илтгэл  тавьж хэлэлцүүлнэ. Түүнчлэн энэ үеэр МСББҮНХ-ны хүсэлтээр ДСБББ-д албан ёсны гишүүнээр элсэх талаар хэлэлцэх юм. 

ДСБББ-ын Дэд Ерөнхийлөгч хатагтай Соха Аталла нь Араб, Азийн орнуудад  аж үйлдвэрийн хөгжил, сав баглаа, боодол, маркетинг, хүнсний аюулгүй байдлын асуудлаар 20 гаруй жил ажилласан туршлагатай мэргэжилтэн юм. Тэрбээр Харвардын Бизнесийн Сургуульд Стратегийн маркетингийн удирдлага сэдвээр мэргэшсэн. 

ДСБББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Йоханес Берхмаер нь “Сав баглаа, боодол болон хүнсний бүтээгдэхүүний түүхий эдийн нийлүүлэлтэд тавигдах чанарын хяналт” сэдвээр Австри улсын Венийн Их сургуульд докторын зэрэг хамгаалсан. PACK EXPERTS нэртэй сав баглаа, боодлын зөвлөх компанийг үндэслэгч, Австрийн Стандартчлалын Хороонд сав баглаа, боодол хариуцсан аудитор, хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, сав баглаа, боодлын технологийн асуудлаар мэргэшсэн.

 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нэр дэвшигч Х.Булгантуяа: Багаараа Баянзүрх дүүрэгт өөрчлөх, шинэчлэх ажлуудыг хийнэ
Нийтэлсэн: 2020-06-02 18:34:20

 

Нэр дэвшигч Х.Булгантуяа: Багаараа Баянзүрх дүүрэгт өөрчлөх, шинэчлэх ажлуудыг хийнэ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Т.Ганболд: Бие даагч нар төрийг цэвэршүүлэх процессийн гол хүч болно
Нийтэлсэн: 2020-06-02 14:48:30

 

Т.Ганболд: Бие даагч нар төрийг цэвэршүүлэх процессийн гол хүч болно

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шууд: МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны нээлт. Тусгаар тогтнолын ордон...
Нийтэлсэн: 2020-06-02 13:11:04

 

Шууд: МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны нээлт. Тусгаар тогтнолын ордон...

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Үдийн хоол”-ыг чанаржуулах Үндэсний хөтөлбөрийг батлав
Нийтэлсэн: 2020-06-02 12:57:35

 

“Үдийн хоол”-ыг чанаржуулах Үндэсний хөтөлбөрийг батлав

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ковид-19!!! Тандалт судалгааны талаар
Нийтэлсэн: 2020-06-02 12:50:13

 

Ковид-19!!! Тандалт судалгааны талаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

ТАНИЛЦ: Энэ сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарь
Нийтэлсэн: 2020-06-02 12:38:17

 

ТАНИЛЦ: Энэ сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарь

Сэтгэгдэл бичих Цааш унших

БГД-ийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн салбар эмнэлэг нярайн тасагтай боллоо
Нийтэлсэн: 2020-06-02 12:20:04

 

БГД-ийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн салбар эмнэлэг нярайн тасагтай боллоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өнөөдрөөс дараах газруудад халуун ус хязгаарлалаа
Нийтэлсэн: 2020-06-02 12:05:31

 

Өнөөдрөөс дараах газруудад халуун ус хязгаарлалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.02-НЫ 11:00 ЦАГ
Нийтэлсэн: 2020-06-02 11:41:19

 

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.02-НЫ 11:00 ЦАГ

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Tenger bella beauty" салон бүх үйлчилгээндээ 10-50% урамшуулал зарлалаа
Нийтэлсэн: 2020-06-02 11:16:24

 

Эх үрсийн баярыг тохиолдуулан манай салоны зүгээс бүх үйлчилгээндээ 6н сарын 15г хүртэл 10-50% урамшуулал зарлаж байна!2020 оны Дэвшилтэт технологи- 4D HIFU multi pro /(11LINE) 11 дахин илүү үр дүнтэй/ Курс эмчилгээ 1.800.000₮ (Нүүр, давхар эрүү, хүзүү бүт ..

Сэтгэгдэл бичих Цааш унших