Нууц мэдээллийн уурхай

Зуун айл орчмын авто замыг ирэх аравдугаар сард ашиглалтад оруулна

Нийтэлсэн: 2019-08-23 13:07:29

 

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн X, XI, XII хорооны нутаг, Зуун айль дахь барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх асуудлыг судлах Ажлын хэсгийн ээлжит хурал боллоо. Хурлын үеэр Ажлын хэсгийн ахлагч, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч Ч.Гантулга дээрх байршилд хийж буй бүтээн байгуулалтын ажлууд болон бусад шаардлагатай мэдээллийг өгсөн. Өнгөрсөн хугацаанд эл ажлын хэсэг нийт есөн удаа хуралдаж, цаг үеийн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, барилгын материалын захыг үе шаттай нүүлгэх асуудлыг судлах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр харьяалах газар, хэлтсүүдэд үүрэг чиглэл өгчээ. Мөн тухайн орчимд үйл ажиллагаа явуулдаг нийт 4000 орчим иргэн, аж ахуй нэгжийн төлөөллүүдийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулж, санал хүсэлтийг нь сонссон байна. Түүнчлэн нийслэлийн ИТХ-ын хуралдаанд ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулж ажилласан аж. Үүний дүнд Зуун айлын уулзвараас 32-ын тойрог хүртэлх 1.6 км авто замын ажлыг шинэчлэх хөрөнгийг нийслэлийн төсөв тусгуулсан бөгөөд гүйцэтгэл одоогийн байдлаар 80 орчим хувьтай өрнөж байна. Авто замыг ирэх аравдугаар сарын 1-нд бүрэн ашиглалтад оруулах юм. Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас  Зуун айл орчмын авто замын зурваст орсон 138 иргэн, аж ахуй нэгжийн газар чөлөөлсөн болохыг тус газрын дарга Б.Ууганбаяр хэлсэн юм.

Хуралдааны үеэр холбогдох аж ахуйн нэгжүүд Ажлын хэсэгтэй хамтран хийж буй ажлаа танилцуулсан юм. Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Зуун айл 32-ын тойргийг  холбосон 1.6 км авто замын ажил 80 хувьтай явж байна. Уг замын тавдугаар сарын 30-аас эхэлж барьсан, 12 метр өргөн, ногоон байгууламж, явган болон дугуйн замтай, дөрвөн эгнээ бүхий байх юм. Бүтээн байгуулалт үргэлжлэх хугацаанд инженерийн болон цахилгааны шугам сүлжээ, газар чөлөөлөлттэй холбоотой бэрхшээл тулгарсан. Зам эхлэхээс төгсөх хүртэл нийт таван байршилд 200 гаруй автомашин байршуулах боломжтой төлбөртэй авто зогсоол барьж байгаа. Борооны усны үзлэгийн худаг 11, шүүрт худаг 22-ыг хийж байна. Нэгдүгээр эгнээнд машин тавих асуудал цэгцэрсэн. Бороо хур ихтэй байгаагаас замын ажил саатах, технологийн горим алдагдах тал бий. Гэхдээ бид замын ажлаа зогсоосон ч бусад боломжтой ажлуудаа амжуулаад товлосон хугацаандаа замаа ашиглалтад оруулна. Одоогоор замын ажилд тулгамдаад байгаа асуудал алга” гэв. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Сүхбаатар дүүргийн X, XI, XII хорооны нутаг дэвсгэр, Зуун айл дахь барилгын материалын зах орчим нийт 145 аж ахуй нэгж, хуулийн этгээд газар албан ёсоор өмчилж, эзэмших эрхийг авсан байдаг. Үүнээс 57 иргэн, хуулийн этгээд газраа өмчилсөн байна. Газраа зориулалтын бусаар ашиглаж байсан 22, зөвшөөрөлгүй барилга барьсан гурван хуулийн этгээд байсныг хуулийн дагуу арга хэмжээ авч байна. Зуун айл, 32-ын тойргийг холбосон замын зурваст орсон 25 айл, хуулийн этгээдийн газрыг чөлөөлөөд байна” гэсэн мэдээлэл Ажлын хэсэгт өгсөн. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр нийгмийн хамгааллын тусгай хяналтын хэлтсийн дарга И.Баттөгсийн хэлж буйгаар өнгөрсөн хугацаанд тус газраас Зуун айлд үйл ажиллагаа явуулдаг 471 аж ахуй нэгж, байгууллагад шалгат хийж, илэрсэн зөрчлийг тухай бүрт нь арилгуулжээ. Харин нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг 32-ын тойргийн хойд хэсэгт дулааны эх үүсвэр, дулаан хангамж байхгүйгээс барилга, орон сууц барих боломжгүй болоод байгааг дуулгав.

Зуун айл дахь материалгын материалын захыг үе шаттай нүүлгэх ажлын хүрээнд Налайх дүүрэгт Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк байгуулж буй. Тус паркийн дарга С.Батжаргал парк хүртэлх ато замын бүтээн байгуулалтын ажил дуусах шатандаа явж байгааг хурлын үеэр дуулгасан. Мөн бэрхшээл үүсгээд байсан цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд тус ажилд зориулж ирэх оны төсөвт 10.6 тэрбум төгрөг тусгаж өгснийг хэлсэн юм.

Ч.Гантулга: Дулаан байхгүй гэсэн шалтгаанаар Зуун айл орчмын дахин төлөвлөлтийн ажлыг зогсоох эрх бидэнд байхгүй

Холбогдох байгууллагуудын мэдээ, мэдээллийг сонссоны дараа Ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга зарим зааварчилгааг өгсөн юм. Мөн гурван чиглэл бүхий дүгнэлт, зөвлөмж гаргаж нийслэлийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчид болон Засаг даргад танилцуулахаар боллоо. Тухайлбал, 32-ын тойргийн хойд хэсэгт дулааны эх үүсвэр, дулаан хангамж байхгүй гэх асуудалд “Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Зуун айл дахь УБЕГ хүртэл дулааны шугам татсан байгаа. Тэгэхээр тэндээс дулаан хангамжийг шийдвэрлэх боломж бий. Дулаан байхгүй гэсэн шалтгаанаар Зуун айл орчмын дахин төлөвлөлтийн ажлыг зогсоох эрх бидэнд байхгүй. Тэгэхээр төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд уг асуудлыг аль болох нааштайгаар шийдвэрлээд ажлаа цааш нь үргэлжлүүлэх ёстой” гээд Зуун айл очрмоос дулаан татаж, “Бэрэн групп”-д дахин орон сууц барих боломжийг бүрдүүлэх тооцоо судалгаа хийж, холбогдох шийдвэрийг гаргуулах чиглэлийг Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэгт өглөө.  юм. Мөн авто замын бүтээн байгуулалтын хүрээнд зам, орчны тэмдэг тэмдэглэгээгээ сайн хийхийг холбогдох хүмүүст анхааруулж, “Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдвэр, үйлчилгээ явуулах журам”-ыг чанд мөрдүүлж ажиллах, Зуун айл орчим байршуулж байгаа агуулахуудыг хаахад анхаарч ажиллахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгов. Нөгөөтэйгүүр хууль зөрчиж үйлчилгээ явуулж байгаа дэлгүүр, лангуунуудын цахилгаан, дулаан, дэд бүтцийн хангамжийг хязгаарлах замаар хариуцлагажуулахад анхаарахын нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтэст үүрэг болгов.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монгол улсад Ази, номхон далайн бүс нутгийн хорих байгууллагын удирдах ажилтны 39 дүгээр бага хурлыг зохион байгуулж байна
Нийтэлсэн: 2019-09-23 16:39:56

 

Энэ сарын 23-28-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод Ази, номхон далайн бүс нутгийн удирдах ажилтны 39 дүгээр бага хурлыг зохион байгуулж байна. Уг хурлыг анх 1980 онд өнөөгийн БНХАУ-ын Хонг Конг улсад зохион байгуулж байжээ. Жил бүр уламжлал болгон зохио ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт 70 гаруй хувьтай хэрэгжиж байна
Нийтэлсэн: 2019-09-23 15:17:42

 

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд 6 дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна. Төсө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хотын ажлыг хойш нь татсан компаниудыг аравдугаар сарын 1-нээс олон нийтэд зарлана
Нийтэлсэн: 2019-09-23 14:24:27

 

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хичээл тараад таны хүүхэд хаачдаг вэ?
Нийтэлсэн: 2019-09-23 13:38:51

 

Хичээл тараад таны хүүхэд хаачдаг вэ? Манайд ирээрэй, бид 17 жилийн туршлагатай. Ярих чадвар, спорт бүжиг, хоолны болон зургийн технологийн хөтөлбөр бүхий “Урам зориг” сургалтанд уръя. Долоо хоногт 3 удаа тус бүр 3 цагаар хоёр ээлжээр сарын турш хичээллэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Байгаль хамгаалагчдад автомашин, мотоцикл гардуулан өглөө
Нийтэлсэн: 2019-09-23 12:51:16

 

Нийслэлийн ногоон бүсийн 116.2 мянган га бүхий нутаг дэвсгэрийг хариуцан ажилладаг байгаль хамгаалагчид туулах чадвар сайтай автомашин, мотоциклоор паркаа шинэчиллээ. Тэднийг ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дар ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг улс хоорондын Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай дараах хамтарсан мэдэгдлийг гаргаж байна
Нийтэлсэн: 2019-09-23 11:40:40

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Бүгд Найрамдэх Энэтхэг улсад хийсэн Төрийн айлчлал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, тус улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзсан уулзалтын дүнд “Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Төрийн айлчлалын хүрээнд зарим баримт бичигт гарын үсэг зурлаа
Нийтэлсэн: 2019-09-23 11:36:08

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Нам Ратх Ковинд нарын уулзалтын дараа хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслол Энэтхэгийн Ерөнхийлөгчийн ордонд боллоо. МОНГОЛ УЛСЫ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“УБТЗ” ХХН-ийн өвөлжилтийн бэлтгэл 80 орчим хувьтай байна
Нийтэлсэн: 2019-09-23 11:30:34

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “УБТЗ” ХХН-ийн зүтгүүрийн депод ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Өвөлжилтийн бэлтгэл ажил 80 орчим хувьтай байгаа бөгөөд техник, тоног төхөөрөмжийн засвар, станцуудын нүүрс татан авалт, ургац тээв ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сонсголонгийн төмөрбетон хос гүүрийг ашиглалтад оруулж, замын хөдөлгөөнийг нээлээ
Нийтэлсэн: 2019-09-23 11:19:53

 

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Туул гол дээгүүрх Баянзүрхийн болон Сонсголонгийн төмөр бетон гүүрийг шинээр барих” төслийн хүрээнд Сонсголонгийн шинэ гүүрийг хоёр сарын өмнө ашиглалтад оруулсан. Тодруулбал, 289.4 м урт ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Улаанбаатар смарт карт” компанийн хяналтын систем, хөрөнгө санхүүгийн талаарх мэдээллийг нээлттэй болгохыг даалгав
Нийтэлсэн: 2019-09-23 11:16:28

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газарт ажиллаж, өнгөрсөн дөрөвдүгээр сард өгсөн хугацаат үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн явцыг шалгалаа. Нийтийн тээврийн үйлчилгэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших