Нууц мэдээллийн уурхай

Өргөдлийн байнгын хорооноос нээлттэй хаалганы өдөр арга хэмжээг зохион байгууллаа

Нийтэлсэн: 2019-08-23 13:39:21

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос Чингэлтэй дүүргийн Тусгаар тогтнолын талбайд  /2019.08.22/ Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хорооны иргэдэд зориулан нээлттэй хаалганы өдөр арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээг нээж Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, УИХ-аас байгуулагдсан агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллах Ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгэндээ, “Сар хүрэхгүй хугацааны дараа нийслэлчүүд та бидний хувьд тулгамдсан асуудал болдог утааны улирал эхлэнэ. Жилийн жилд утаагаа, агаарын бохирдлоо яах вэ, яаж арилгах вэ гэдэг хүнд асуудалтай тулгардаг.

Энэ ажилд сүүлийн жилүүдэд тодорхой хэмжээний ахиц гарч байгаа. Төр засгаас ч тодорхой шийдэл бүхий бодлогын арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж байна. Ирэх өвлөөс үр дүн нь харагдах болов уу гэж найдаж байгаа.

УИХ-аас Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой санаачилга дэвшүүлж, бодит ажил хэрэг болгох тал дээр ихээхэн анхаарч байна.

УИХ-ын даргын захирамжаар  Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллах ажлын хэсэг байгуулсан бөгөөд тус ажлын хэсгээс батлуулсан “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолд агаарын бохирдлыг бууруулах талаар тодорхой шийдлүүдийг тусган, холбогдох байгууллагуудад цаг хугацаатай үүрэг чиглэл өгөн, биелэлтийг тооцон ажиллаж байна.

Түүнчлэн, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулж байгаа хөрөнгийг үр дүнтэй болгох, оновчтой ажилд зарцуулахад ихээхэн анхаарал тавьж байна. Өргөдлийн байнгын хорооноос агаарын бохирдолттой тэмцэх чиглэлээр зарцуулсан хөрөнгөд гүйцэтгэлийн аудит оруулж, хяналт шалгалт хийлгүүлсэн. Цаашид хөрөнгө мөнгийг үр дүнтэй ажилд зарцуулахад хяналт тавин ажиллаж байна” гэлээ.

Тэрбээр мөн Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж байгаа ажлын талаар дурьдаад, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлын хүрээнд Засгийн газрын 62 дугаар тогтоолоор нийслэл хотод түүхий нүүрс түлэхийг хориглон, Таван толгойн ордоос тээвэрлэж ирсэн сайн чанарын нүүрсээр “Таван толгой түлш” компани сайжруулсан түлш үйлдвэрлэж байгааг тэмдэглэлээ.

Одоогоор улсын хэмжээнд 170 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэн нөөцөлсөн бөгөөд энэ нь нийслэлийн нийт айл өрхийн 2 сарын түлшний нөөц гэж тооцсоныг мөн дурьдаад түлшний хомсдолд оруулахгүйн тулд холбогдох байгууллагууд ажиллаж байна гэв.

“Таван толгой түлш” компанийн үйлдвэрлэсэн сайжруулсан түлшийг есдүгээр сарын 1-ний өдрөөс нийслэлийн 500 цэгт худалдаалж эхлэх бөгөөд нэг тонн нь 150 мянган  төгрөг байх юм байна.

Өргөдлийн байнгын хорооноос Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулсан нээлттэй хаалганы өдөр арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн төрийн үйлчилгээг иргэдэд хүргэдэг төрийн бүх байгууллага, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцож иргэдэд үйлчилгээгээ хүргэлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монгол улсад Ази, номхон далайн бүс нутгийн хорих байгууллагын удирдах ажилтны 39 дүгээр бага хурлыг зохион байгуулж байна
Нийтэлсэн: 2019-09-23 16:39:56

 

Энэ сарын 23-28-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод Ази, номхон далайн бүс нутгийн удирдах ажилтны 39 дүгээр бага хурлыг зохион байгуулж байна. Уг хурлыг анх 1980 онд өнөөгийн БНХАУ-ын Хонг Конг улсад зохион байгуулж байжээ. Жил бүр уламжлал болгон зохио ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт 70 гаруй хувьтай хэрэгжиж байна
Нийтэлсэн: 2019-09-23 15:17:42

 

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд 6 дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна. Төсө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хотын ажлыг хойш нь татсан компаниудыг аравдугаар сарын 1-нээс олон нийтэд зарлана
Нийтэлсэн: 2019-09-23 14:24:27

 

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хичээл тараад таны хүүхэд хаачдаг вэ?
Нийтэлсэн: 2019-09-23 13:38:51

 

Хичээл тараад таны хүүхэд хаачдаг вэ? Манайд ирээрэй, бид 17 жилийн туршлагатай. Ярих чадвар, спорт бүжиг, хоолны болон зургийн технологийн хөтөлбөр бүхий “Урам зориг” сургалтанд уръя. Долоо хоногт 3 удаа тус бүр 3 цагаар хоёр ээлжээр сарын турш хичээллэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Байгаль хамгаалагчдад автомашин, мотоцикл гардуулан өглөө
Нийтэлсэн: 2019-09-23 12:51:16

 

Нийслэлийн ногоон бүсийн 116.2 мянган га бүхий нутаг дэвсгэрийг хариуцан ажилладаг байгаль хамгаалагчид туулах чадвар сайтай автомашин, мотоциклоор паркаа шинэчиллээ. Тэднийг ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дар ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг улс хоорондын Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай дараах хамтарсан мэдэгдлийг гаргаж байна
Нийтэлсэн: 2019-09-23 11:40:40

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Бүгд Найрамдэх Энэтхэг улсад хийсэн Төрийн айлчлал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, тус улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзсан уулзалтын дүнд “Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Төрийн айлчлалын хүрээнд зарим баримт бичигт гарын үсэг зурлаа
Нийтэлсэн: 2019-09-23 11:36:08

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Нам Ратх Ковинд нарын уулзалтын дараа хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслол Энэтхэгийн Ерөнхийлөгчийн ордонд боллоо. МОНГОЛ УЛСЫ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“УБТЗ” ХХН-ийн өвөлжилтийн бэлтгэл 80 орчим хувьтай байна
Нийтэлсэн: 2019-09-23 11:30:34

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “УБТЗ” ХХН-ийн зүтгүүрийн депод ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Өвөлжилтийн бэлтгэл ажил 80 орчим хувьтай байгаа бөгөөд техник, тоног төхөөрөмжийн засвар, станцуудын нүүрс татан авалт, ургац тээв ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сонсголонгийн төмөрбетон хос гүүрийг ашиглалтад оруулж, замын хөдөлгөөнийг нээлээ
Нийтэлсэн: 2019-09-23 11:19:53

 

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Туул гол дээгүүрх Баянзүрхийн болон Сонсголонгийн төмөр бетон гүүрийг шинээр барих” төслийн хүрээнд Сонсголонгийн шинэ гүүрийг хоёр сарын өмнө ашиглалтад оруулсан. Тодруулбал, 289.4 м урт ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Улаанбаатар смарт карт” компанийн хяналтын систем, хөрөнгө санхүүгийн талаарх мэдээллийг нээлттэй болгохыг даалгав
Нийтэлсэн: 2019-09-23 11:16:28

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газарт ажиллаж, өнгөрсөн дөрөвдүгээр сард өгсөн хугацаат үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн явцыг шалгалаа. Нийтийн тээврийн үйлчилгэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших