Нууц мэдээллийн уурхай

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АШИГЛАЛТ, ХЭРЭГЛЭЭГ СУДАЛНА

Нийтэлсэн: 2019-08-23 14:30:47

  БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЦАХИЛГААН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН АШИГЛАЛТ, ХЭРЭГЛЭЭГ СУДАЛНА

 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Эрчим хүчний зохицуулах хороо, Ньюком Групп, “АББ” Групп хамтран Монгол Улсад орчин үеийн, дэвшилтэт, байгальд ээлтэй, шинэ техник, технологи нэвтрүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа. Талууд энэхүү санамж бичгээр “Монгол Улсад орчин үеийн, дэвшилтэт, байгальд ээлтэй, шинэ техник, технологи нэвтрүүлэх, цахилгаан тээврийн хэрэгсэл, түүнийг цэнэглэх дэд бүтэц, цахилгаан хураагуурын хэрэглээг судлах, ашиглалтыг турших, хамтын ажиллагааны үр дүн, ашиглалт, судалгааны үр дүн, мэдээллийг харилцан солилцох”-оор тохиролцсон байна.

Санамж бичгийн хүрээнд  Ньюком Групп, “АББ” Групп, Эрчим хүчний зохицуулах хороо нь 100% цахилгаанаар ажилладаг байгальд ээлтэй тээврийн хэрэгсэл, түүний цэнэглэгчийг Монголын эрс тэс уур амьсгалтай цаг уурын нөхцөлд хэрэглэх, ажиглах, турших ажиллагааг албан ёсоор эхлүүлж байна. Энэхүү арга хэмжээнд Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан, Ажлын албаны дарга Г.Эрхэмбаяр,  Ньюком Группын Гүйцэтгэх захирал Н.Энхболд, “АББ” Группын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга С. Эрдэмбаяр болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Ньюком Группын зүгээс санамж бичгийн хүрээнд хийгдэж байгаа ажиглалт, туршилтын үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч байна. Учир нь Монгол улс байгалийн асар их нөөцтэй боловч шатахууны хувьд импортын хараат байдалтай тул өөрийн нөөц, хүч бололцоогоо ашиглан байгальд ээлтэй, шинэ, дэвшилтэт техник, технологийг Монголд нутагшуулж, тээврийн хэрэгслийн эрчим хүчийг дотоодоосоо ханган, хэрэглэх нь эдийн засгийн, эрчим хүчний, хүрээлэн буй байгаль орчны гэх мэт олон давуу талыг дагуулах юм.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан энэ үеэр “Агаарын бохирдлыг бууруулах, цахилгаан эрчим хүчийг зүй зохистой ашиглах, байгаль орчин болоод эдийн засагт үр өгөөжтэй хэрэглээг бий болгохын тулд бид орчин үеийн шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэхүү цахилгаан автомашин болон цэнэглэгчийг албан хэрэгцээнд ашиглахын зэрэгцээ автомашины цахилгаан хураагуурын хэрэглээг судлах, цаашид  цахилгаан машиныг хэрэглээнд өргөн хүрээтэйгээр нэвтрүүлэх  боломж бололцоог бүрдүүлэхэд ашиглах болно” гэдгийг онцлон тэмдэглэв.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монгол улсад Ази, номхон далайн бүс нутгийн хорих байгууллагын удирдах ажилтны 39 дүгээр бага хурлыг зохион байгуулж байна
Нийтэлсэн: 2019-09-23 16:39:56

 

Энэ сарын 23-28-ны өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотод Ази, номхон далайн бүс нутгийн удирдах ажилтны 39 дүгээр бага хурлыг зохион байгуулж байна. Уг хурлыг анх 1980 онд өнөөгийн БНХАУ-ын Хонг Конг улсад зохион байгуулж байжээ. Жил бүр уламжлал болгон зохио ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Баянхошуу, Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт 70 гаруй хувьтай хэрэгжиж байна
Нийтэлсэн: 2019-09-23 15:17:42

 

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд 6 дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна. Төсө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хотын ажлыг хойш нь татсан компаниудыг аравдугаар сарын 1-нээс олон нийтэд зарлана
Нийтэлсэн: 2019-09-23 14:24:27

 

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хичээл тараад таны хүүхэд хаачдаг вэ?
Нийтэлсэн: 2019-09-23 13:38:51

 

Хичээл тараад таны хүүхэд хаачдаг вэ? Манайд ирээрэй, бид 17 жилийн туршлагатай. Ярих чадвар, спорт бүжиг, хоолны болон зургийн технологийн хөтөлбөр бүхий “Урам зориг” сургалтанд уръя. Долоо хоногт 3 удаа тус бүр 3 цагаар хоёр ээлжээр сарын турш хичээллэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Байгаль хамгаалагчдад автомашин, мотоцикл гардуулан өглөө
Нийтэлсэн: 2019-09-23 12:51:16

 

Нийслэлийн ногоон бүсийн 116.2 мянган га бүхий нутаг дэвсгэрийг хариуцан ажилладаг байгаль хамгаалагчид туулах чадвар сайтай автомашин, мотоциклоор паркаа шинэчиллээ. Тэднийг ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дар ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг улс хоорондын Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай дараах хамтарсан мэдэгдлийг гаргаж байна
Нийтэлсэн: 2019-09-23 11:40:40

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Бүгд Найрамдэх Энэтхэг улсад хийсэн Төрийн айлчлал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, тус улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзсан уулзалтын дүнд “Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын Төрийн айлчлалын хүрээнд зарим баримт бичигт гарын үсэг зурлаа
Нийтэлсэн: 2019-09-23 11:36:08

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч Нам Ратх Ковинд нарын уулзалтын дараа хоёр улсын Ерөнхийлөгч нарыг байлцуулан зарим баримт бичигт гарын үсэг зурах ёслол Энэтхэгийн Ерөнхийлөгчийн ордонд боллоо. МОНГОЛ УЛСЫ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“УБТЗ” ХХН-ийн өвөлжилтийн бэлтгэл 80 орчим хувьтай байна
Нийтэлсэн: 2019-09-23 11:30:34

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “УБТЗ” ХХН-ийн зүтгүүрийн депод ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа. Өвөлжилтийн бэлтгэл ажил 80 орчим хувьтай байгаа бөгөөд техник, тоног төхөөрөмжийн засвар, станцуудын нүүрс татан авалт, ургац тээв ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сонсголонгийн төмөрбетон хос гүүрийг ашиглалтад оруулж, замын хөдөлгөөнийг нээлээ
Нийтэлсэн: 2019-09-23 11:19:53

 

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Туул гол дээгүүрх Баянзүрхийн болон Сонсголонгийн төмөр бетон гүүрийг шинээр барих” төслийн хүрээнд Сонсголонгийн шинэ гүүрийг хоёр сарын өмнө ашиглалтад оруулсан. Тодруулбал, 289.4 м урт ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Улаанбаатар смарт карт” компанийн хяналтын систем, хөрөнгө санхүүгийн талаарх мэдээллийг нээлттэй болгохыг даалгав
Нийтэлсэн: 2019-09-23 11:16:28

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газарт ажиллаж, өнгөрсөн дөрөвдүгээр сард өгсөн хугацаат үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн явцыг шалгалаа. Нийтийн тээврийн үйлчилгэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших