Нууц мэдээллийн уурхай

Вьетнам Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Нийтэлсэн: 2019-08-23 15:38:43

 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөнийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Монгол Улс, Вьетнам Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа хөгжин бэхжиж байгаад хотын Захирагч С.Амарсайхан талархал илэрхийлэв. Монгол Улс, БНСВУ-тай 1954 онд дипломат харилцаа тогтоосноос хойш боловсрол, худалдаа, эдийн засаг, хүмүүнлэг зэрэг олон салбарт найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирсэн. Цаашид харилцан туршлага солилцох аргаар хамтарч ажиллах, Ханой-Улаанбаатар хоёр хотын хооронд шууд нислэг үйлдэх боломжийг судлах, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх саналтай байгаагаа хотын Захирагч хэллээ. Мөн хоёр хотын бизнес эрхлэгчдэд зориулсан хөрөнгө оруулалтын уулзалт болон үзэсгэлэн худалдааг зохион байгуулах боломж байгаа талаар дуулгалаа.

Элчин сайд Доан Тхи Хыөний зүгээс хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд, Улаанбаатар хоттой бүхий л салбарт хамтарч ажиллахад бэлэн байгаагаа хэлсэн юм. Тэрбээр Сүхбаатар дүүргийг Вьетнамын засаг захиргааны нэг нэгжтэй санамж бичиг байгуулан холбож ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа дуулгаад, хоёр хотыг холбосон агаарын замыг нээхэд ач холбогдол өгч ажиллах, бизнес эрхлэгчдийн дунд үзэсгэлэн худалдаа зохион байгуулахыг дэмжиж байгаагаа дуулгасан юм.

Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөгөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ирэх сард Ханой хотод айлчлах аж.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нэр дэвшигч Х.Булгантуяа: Багаараа Баянзүрх дүүрэгт өөрчлөх, шинэчлэх ажлуудыг хийнэ
Нийтэлсэн: 2020-06-02 18:34:20

 

Нэр дэвшигч Х.Булгантуяа: Багаараа Баянзүрх дүүрэгт өөрчлөх, шинэчлэх ажлуудыг хийнэ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Т.Ганболд: Бие даагч нар төрийг цэвэршүүлэх процессийн гол хүч болно
Нийтэлсэн: 2020-06-02 14:48:30

 

Т.Ганболд: Бие даагч нар төрийг цэвэршүүлэх процессийн гол хүч болно

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шууд: МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны нээлт. Тусгаар тогтнолын ордон...
Нийтэлсэн: 2020-06-02 13:11:04

 

Шууд: МАН-ын 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны нээлт. Тусгаар тогтнолын ордон...

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Үдийн хоол”-ыг чанаржуулах Үндэсний хөтөлбөрийг батлав
Нийтэлсэн: 2020-06-02 12:57:35

 

“Үдийн хоол”-ыг чанаржуулах Үндэсний хөтөлбөрийг батлав

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ковид-19!!! Тандалт судалгааны талаар
Нийтэлсэн: 2020-06-02 12:50:13

 

Ковид-19!!! Тандалт судалгааны талаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

ТАНИЛЦ: Энэ сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарь
Нийтэлсэн: 2020-06-02 12:38:17

 

ТАНИЛЦ: Энэ сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарь

Сэтгэгдэл бичих Цааш унших

БГД-ийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн салбар эмнэлэг нярайн тасагтай боллоо
Нийтэлсэн: 2020-06-02 12:20:04

 

БГД-ийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн салбар эмнэлэг нярайн тасагтай боллоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өнөөдрөөс дараах газруудад халуун ус хязгаарлалаа
Нийтэлсэн: 2020-06-02 12:05:31

 

Өнөөдрөөс дараах газруудад халуун ус хязгаарлалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.02-НЫ 11:00 ЦАГ
Нийтэлсэн: 2020-06-02 11:41:19

 

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.02-НЫ 11:00 ЦАГ

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Tenger bella beauty" салон бүх үйлчилгээндээ 10-50% урамшуулал зарлалаа
Нийтэлсэн: 2020-06-02 11:16:24

 

Эх үрсийн баярыг тохиолдуулан манай салоны зүгээс бүх үйлчилгээндээ 6н сарын 15г хүртэл 10-50% урамшуулал зарлаж байна!2020 оны Дэвшилтэт технологи- 4D HIFU multi pro /(11LINE) 11 дахин илүү үр дүнтэй/ Курс эмчилгээ 1.800.000₮ (Нүүр, давхар эрүү, хүзүү бүт ..

Сэтгэгдэл бичих Цааш унших