Нууц мэдээллийн уурхай

“Дайчин нөхөрлөлийн замаар”-2019 тойрон аялал үргэлжилж байна

Нийтэлсэн: 2019-08-29 10:29:11

 Монгол улс, Оросын Холбооны улсын хүндэт зочид, залуучуудын хамтарсан “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аялал 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Ойг зохион байгуулах ажлын хэсэг, аяллыг зохион байгуулах удирдлага, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын удирдлага, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, аймгийн Залуучуудын холбоо, Монголын Залуучуудын Холбооны удирдлагын баг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хилийн боомтод Оросын Холбооны Улсын хүндэт зочид, оюутан залуучууд, ахмад дайчдын төлөөллийг угтан авах хүндэтгэлийн цуглаанд оролцсон билээ. Оросын Холбооны Улсын хүндэт зочид, оюутан залуучууд Сэлэнгэ аймгийн нэгдсэн музей үзэж танилцсан юм. Дараагийн маршрутын дагуу Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас Дархан-Уул аймгийн Дархан хот руу хөдөллөө. Оросын Холбооны Улсын хүндэт зочид, оюутан залуучууд Дархан-Уул аймгийн Дархан хотын түүх, соёлын дурсгал газруудтай танилцлаа.

2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн жагсаалын талбайд Оросын Холбооны Улсын хүндэт зочид, оюутан залуучуудыг Монгол Улсын талаас оролцох оюутан залуучууд угтан авах хүндэтгэлийн цуглаан зохион байгууллаа.

2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр оролцогчид Нийслэл Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн төв Чингис хот руу жолоо заллаа.

2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 19:00 цагт Ойг зохион байгуулах ажлын хэсэг, аяллыг зохион байгуулах удирдлагын бүлэг, Хэнтий аймгийн нутгийн удирдлага Хэнтий аймгийн төв Чингис хотод Монгол Улс, Оросын Холбооны Улсын хүндэт зочид, оюутан залуучуудыг хүлээн авах хүндэтгэлийн цуглаан зохион байгууллаа.

2019 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 05:40 цагт Аяллыг зохион байгуулах удирдлагын бүлэг Хэнтий аймгийн төв Чингис хотоос Дорнод аймгийн төв Чойбалсан хот руу хөдөлж 21:30 цагт Дорнод аймгийн төв Чойбалсан хотод Монгол Улс, Оросын Холбооны Улсын хүндэт зочид, оюутан залуучуудыг хүлээн авах хүндэтгэлийн цуглаанд оролцлоо.

2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд Монгол Улс, Оросын Холбооны Улсын хүндэт зочид, оюутан залуучуудыг хүлээн авах хүндэтгэлийн цуглаанд оролцож Халх гол суманд байрлах Ялалтын хөшөө, Монгол дайчдын дурсгалын хөшөө, 90 баатарын хөшөө, дурсгалд хүндэтгэл үзүүлжээ.

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хүндэт зочид, оюутан залуучуудад “Их бунхант цогцолбор”-ыг үзүүлж, Буйр нуур руу хөдөлснөөр тойрон аялалын явц 60 хувьтай явж байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нэг жилийн хугацаанд нийслэл хотыг өөрчилж чадсаныг нь Багануур, Багахангай, Налайхчууд үнэлж байна
Нийтэлсэн: 2020-06-04 21:06:48

 

Нэг жилийн хугацаанд нийслэл хотыг өөрчилж чадсаныг нь Багануур, Багахангай, Налайхчууд үнэлж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

"ANGEL BABY" ХҮҮХДИЙН ИХ ДЭЛГҮҮРИЙН ХАМТ ОЛОН ЭМЯ-НД ТҮРГЭНИЙ МАШИН БЭЛЭГЛЭЛЭЭ
Нийтэлсэн: 2020-06-04 19:55:19

 

"Angel baby" хүүдийн их дэлгүүрийн хамт олноос ЭМЯ, Засгийн газар, ОБГ энэ цаг мөчид сайн ажиллаж байгаад талархаж, нийгмийн хариуцлагын хүрээнд цоо шинэ түргэний машиныг иж бүрэн тоног хэрэгслийн хамт эрүүл мэндийн яамнд хандивлалаа. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ж.Түвшинсанаа: Ард түмний дунд орж ажиллаж чаддаг, тэдний зовлон жаргалыг сайн ойлгодог, эрч хүчтэй залуусаа дэмжинэ
Нийтэлсэн: 2020-06-04 18:27:01

 

Ж.Түвшинсанаа: Ард түмний дунд орж ажиллаж чаддаг, тэдний зовлон жаргалыг сайн ойлгодог, эрч хүчтэй залуусаа дэмжинэ

Сэтгэгдэл бичих Цааш унших

У.Хүрэлсүх: Х.Булгантуяаг маш олон жил бэлтгэсэн
Нийтэлсэн: 2020-06-04 15:48:08

 

У.Хүрэлсүх: Х.Булгантуяаг маш олон жил бэлтгэсэн

Сэтгэгдэл бичих Цааш унших

МҮХАҮТ тэргүүтэй 17 ТББ, мэргэжлийн холбоод МАН-тай хүчээ нэгтгэв
Нийтэлсэн: 2020-06-04 15:36:58

 

МҮХАҮТ тэргүүтэй 17 ТББ, мэргэжлийн холбоод МАН-тай хүчээ нэгтгэв

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчид 40 жилийн түүхтэй Багануурын уурхайн ажилтнуудтай уулзлаа
Нийтэлсэн: 2020-06-04 13:10:15

 

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогт нэр дэвшигчид 40 жилийн түүхтэй Багануурын уурхайн ажилтнуудтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өмнөговьчууддаа баярлалаа
Нийтэлсэн: 2020-06-04 13:04:46

 

Өмнөговьчууддаа баярлалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

МАН ТББ-уудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, гарын үсэг зурж байна
Нийтэлсэн: 2020-06-04 12:39:19

 

МАН ТББ-уудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, гарын үсэг зурж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Багахангайчууд эхэлсэн ажлаа дуусгах их итгэлийг С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарт хүлээлгэж байна
Нийтэлсэн: 2020-06-04 12:30:28

 

Багахангайчууд эхэлсэн ажлаа дуусгах их итгэлийг С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нарт хүлээлгэж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Гачууртад 30 жил шийдээгүй асуудал нь хог, ажилгүйдэл, газрын зөвшөөрөл
Нийтэлсэн: 2020-06-04 12:24:47

 

Гачууртад 30 жил шийдээгүй асуудал нь хог, ажилгүйдэл, газрын зөвшөөрөл Хоёр дахь удаа улс төрийн сонгууль өгөх 21 настай Э.Содбилэг хүү Баянзүрх дүүргийн 23 дугаар тойрог, тэр тусмаа төрж, өссөн Гачуурт тосгонд нь МАН-аас нэр дэвшиж буй Хүрэлб ..

Сэтгэгдэл бичих Цааш унших