Нууц мэдээллийн уурхай

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ПАРК ШИНЭЧЛЭЛТИЙГ ХИЙХЭД 60 ТЭРБУМ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙ

Нийтэлсэн: 2019-08-30 10:20:32

 Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж Монгол Улсын Засгийн газрын 43 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсов. Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 43 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээллийг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаа танилцуулсан юм.  

Өдгөө Улаанбаатар хотод нийслэлийн өмчит хоёр, хувийн хэвшлийн 16 аж ахуй нэгж 93 чиглэлд, 768 тээврийн хэрэгслээр нийтийн тээврийн үйлчилгээг үзүүлж байгаа аж. Эдгээр тээврийн хэрэгслээр өдөрт дунджаар 500 000 орчим зорчигч үйлчлүүлдэг байна. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудаас 2019-2021 онд 873 буюу 73 хувь нь ашиглалтын шаардлага хангахгүй, тус үйлчилгээнээс хасагдахаар байгаа гэнэ. Тэгвэл өнөө жил 211 нь их багтаамжийн автобус үйлчилгээнээс хасагдах ажээ.

Дээрх тогтоолын хүрээнд нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газраас агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой ажлуудыг авч хэрэгжүүлжээ. Тухайлбал, нийтийн тээврийн хэрэгслүүдийг жилд хоёр удаа техникийн үзлэг, оношлогоонд оруулдаг байна. Мөн нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж байгаа 24 автобусанд тортгийн шүүлтүүр Япон улсын буцалтгүй тусламжаар суурилуулсны дүнд их багтаамжийн автобус тус бүрээс өдөрт дунджаар 181 грамм тортог шүүж устгаж байгаа гэсэн тооцоолол хийжээ. Тус шүүлтүүр нь утааг 90 хүртэлх хувиар шүүдэг аж. Түүнчлэн БНСУ-д үйлдвэрлэсэн утаа шүүгч суурьшуулсан байна. Цаашлаад байгалийн шахсан хийг ашиглах, ийм чиглэлийн тээврийн хэрэгслийг хэрэглээнд нэвтрүүлэх зорилгоор 80 орчим автобусыг оруулж ирсэн гэнэ. Энэхүү ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн XXI хороонд “LNG” байгалийн хийн хадгалах сав, станцыг байгуулсан байна.

Түүнчлэн анх удаа цахилгаан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд нэвтрүүлэхээр энэ жил гурван автобусыг туршжээ. Цаашид тус байгууллагын зүгээс нийтийн тээврийн салбарт тулгарч байгаа асуудлуудыг цэгцлэх зорилгоор гурван чиглэлийн ажлыг эрчимжүүлэх шаардлага байгааг Тэргүүлэгчдэд мэдээллэсэн. Тухайлбал,  байгалийн хийг нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлж, хувийн хэвшлийн байгууллагуудыг дэмжиж ажиллах шаардлага байгааг хэлсэн. Мөн нийтийн тээврийн хэрэгслийн парк шинэчлэл хийх, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах ажлын хүрээнд шаардагдах хөрөнгийг шийдвэрлүүлэх хэрэгтэй байгаа гэв. Түүнчлэн насжилт өндөр, техникийн шаардлага хангахгүй болсон автобуснуудыг хөдөлгөөнд оролцуулахгүй байх нэн тэргүүний шаардлага байгааг тус газрын орлогч дарга Х.Булгаа хэлсэн юм.  

Танилцуулгатай холбогдуулан нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэд хэдэн тодорхой санал хэлсэн. Тухайлбал, Тэргүүлэгч Г.Төмөрбаатар “Нийтийн тээврийн салбарт цахилгаан тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх асуудал манайд хэр зохимжтой вэ. Цахилгаан станцын хүчин чадал хүрэлцэх үү. Бодит байдал дээр цахилгааны хангамжийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан нийтийн тээврийн үйлчилгээ зогсоход хүрвэл яах вэ” гэсэн асуудлыг хөндөж байв. Үүнд нийтийн тээврийн газрын орлогч дарга Х.Булгаа “Энэ асуудал бол Засгийн газрын хөтөлбөр болон бусад бодлогын баримт бичгүүдэд туссан ажил. Бид үүнийг үе шаттайгаар хэрэгжүүлээд ажил болгоод явах ёстой” гэсэн хариулт өгсөн. Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва Улаанбаатар хот эко хот болох ёстой, цахилгаан болон байгалийн хийг нэвтрүүлэх асуудлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх ёстой гэсэн  байр суурьтай байгаагаа хэлсэн юм. Тэргүүлэгч Д.Бадарсангийн хувьд төрийн өмчит компаниудын парк шинэчлэлийг дариухан шийдэх ёстойг хэлээд цөөн автобусанд шүүлтүүр тавих гээд цаг алдаж байхын оронд цаашид нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийхэд хэчнээн төгрөг шаардлагатай, ямар ажил хийж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаарх тооцоо судалгаа гаргаж, бодит ажил болгох саналаа танилцуул гэсэн чиглэлийг өгсөн юм.

Парк шинэчлэлийг бүрэн хийхэд 200 автобус шинээр авах хэрэгцээ байгаа бөгөөд үүнд 60 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгааг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга Х.Булгаа хэлсэн юм. Ийнхүү Засгийн газрын 43 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар нийтийн тээврийн салбарт хийж буй ажлын танилцуулга мэдээллийг Тэргүүлэгчид хэлэлцээд техникийн шаардлага хангахгүй автобуснуудыг шинэчлэх, эко автобус нэвтрүүлэх тодорхой бодлого гаргаж, арга хэмжээ авах, байгалийн хий болон цахилгаан хөдөлгүүрт автобус нэвтрүүлэх талаар бодлого боловсруулан танилцуулахыг мөн үүрэг болгосон юм. Мөн парк шинэчлэл хийхэд шаардагдах 60 тэрбум төгрөгийн төсөвт өртгийг нарийн тооцоолол гарган, боловсруулж хэлэлцүүл гэв.

 Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

БАЯНГОЛ ДҮҮРЭГ БАРЬЦ АЛДСАНГҮЙ
Нийтэлсэн: 2020-01-22 14:34:13

 

Өвлийн улиралтай зэрэгцэн агаарын чанар, утаа, сургууль цэцэрлэгийн ачаалал зэргээс хамааран нийслэлчүүд тэр дундаа хүүхдийн өвчлөл, ханиад томуу гаардаг. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд ханиад, томуугийн халдвар, эмчилгээнд тэсвэртэй байдал, үл таних, устах в ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Коронавирус МУТАЦИД орж болзошгүйг сэрэмжлүүлж байна
Нийтэлсэн: 2020-01-22 13:02:27

 

БНХАУ одоогоор есөн хүний аминд хүрч, 2019-nCoV гэж нэрлэгдэж буй шинэ төрлийн коронавирус мутацид орох буюу хувирч болзошгүйг анхааруулжээ.Шинэ төрлийн коронавирус 2002-2003 онд 650 хүний амийг авч одсон SARS буюу амьсгалын цочмог халтай хам шинж өвчнийг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн “Next stop” наадам ирэх сарын 20-нд болно
Нийтэлсэн: 2020-01-22 10:33:22

 

Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн “Next stop” наадам ирэх сарын 20-нд болно Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн “Next stop” наадам ирэх сарын 20-ны өдөр болохоор болжээ. Учир нь бүтээн байгууллалтын төсөлд нэр дэвшиж буй 2019 онд хийгдсэн т ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол төрийн бодлого ээжүүд, эмэгтэйчүүдэд хэрхэн хүрсэн бэ?
Нийтэлсэн: 2020-01-22 10:25:38

 

Б.БАЯР УИХ-ын 2016 оны сон­гуулийн дүнгээр байгуу­лагд­сан Засгийн газрын дүн­гээ тавиулах цаг дөхөж байна. Ердөө хагас жилийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болж, дараагийн эрх баригчид тодорно. Тэгвэл одоогоос гурван жил хагасын өмнө болсон сонгууль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХОД ТҮШИГЛЭН ТЭНЦВЭРИЙГ ХАНГАХ БЭЭЖИНГИЙН УХААЛАГ АЛХАМ
Нийтэлсэн: 2020-01-22 10:23:46

 

Оксфордын хятад судлалын төвийн судлаач Георге Магнус саяхан “ФАЙНЭНШИАЛ ТАЙМС” сонинд Хятадын талаар “Ажлын байр бий болгоход түшиглэн тэнцвэрийг хангах Бээжингийн ухаалаг алхам” гарчигтай сонирхолтой нийтлэл нийтэлсэн байсныг орчуулан уншигч танаа хүрг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БНСУ-ын визний журам шинчлэгдлээ
Нийтэлсэн: 2020-01-22 10:13:39

 

БНСУ-ын Засгийн Газраас ирэх гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчилсэн визний журмыг хэрэгжүүлэхээр болж байна. Иймээс Өмнөд Солонгос руу виз мэдүүлэхээр зэхэж буй иргэд дараах зүйлд анхаарал хандуулаарай.БАЙНГЫН ВИЗГҮЙ ЗОРЧДОГ БАЙСАН ИРГЭД ОЛОН УДАА ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Япон Улсын Мияконожо хотын төлөөлөгчидтэй уулзав
Нийтэлсэн: 2020-01-22 10:08:56

 

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Япон Улсын Мияконожо хотын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтанд Мияконожо хотын Хөдөө аж ахуйн бодлого төлөвлөлтийн газрын дарга Орита Кэнтаро, ахлах мэргэжилтэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Удаашралтай байгаа төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах талаар АХБ-ны Суурин төлөөлөгчтэй Хотын захирагч санал солилцов
Нийтэлсэн: 2020-01-22 10:07:16

 

2Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа. Павит Рамачандран нь сүүлийн 23 жилийн хугацаанд Ази, Номхон далайн 10 гаруй улс оронд ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн цахилгаан автобус иргэдэд үйлчилнэ
Нийтэлсэн: 2020-01-22 10:04:40

 

Дэлхий нийт цахилгаан тээврийн хэрэгсэл түлхүү ашиглах болсон учир агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн нийтийн тээвэрт цахилгаан автобусыг  үйлчилгээнд гаргахаар боллоо. Энэ ажлын хүрээнд Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн “Yinl ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Цахимд цуурахад учир бий...
Нийтэлсэн: 2020-01-22 09:58:59

 

ЖДҮДСан шударга бус зохицуулалтаар тараагдсан  болохыг анх олны анхааралд өртүүлж чадсан залуус бол “Бид уучлахгүй” хөдөлгөөнийхөн. Залуусын тэмцэл амжилттай болсон тул тэд нийгэмд шүгэл үлээгчийн дүрээр харагдаж байгаа. Харин шүгэл үлээгчид дараагийн ажи ..

Сэтгэгдэл бичих Цааш унших