Нууц мэдээллийн уурхай

Хүүхдийн спортын их наадамд оролцогч баг, тамирчдыг хүлээн авч уулзлаа

Нийтэлсэн: 2019-09-10 11:46:21

Дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг Хүүхдийн спортын их наадамд оролцогч тамирчид, багш дасгалжуулагчдыг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хүлээн авч уулзан, амжилт хүслээ.

Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг спортын 12 төрлөөр зохион байгуулж 1340 гаруй хүүхэд хамруулсан бол, Хүүхдийн спортын VI их наадамд Налайх дүүргээс спортын 11 төрлөөр нийт 113 тамирчин, 19 багш дасгалжуулагч оролцож байна.

Дүүргээ төлөөлөн оролцож байгаа нийт тамирчдад хандаж дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн үгэндээ: "Энэ ширээний ард ирээдүйн тив, дэлхий, олимпийн алдартнууд сууж байгаа гэдэгт ах нь эргэлзэхгүй байна. Спорт гэдэг хүнд их том хүмүүжил, тэсвэр хатуужил өгдөг. Оролцож буй спортын төрөл бүртээ өндөр амжилт гаргаж дүүргийнхээ нэр хүндийг өндөрт өргөөд ирээрэй" хэмээгээд баг тамирчид, багш дасгалжуулагчдад хувцас хэрэглэл гардуулан өглөө.

Дашрамд дурдахад Хүүхдийн спортын VI их наадамд оролцож буй тамирчдын амжилтын гараа алтан медалиар эхэллээ.

Тодруулбал олс таталтын төрөлд ЭРДМИЙН ОРГИЛ цогцолбор сургуулийн баг тамирчид алтан медаль хүртсэн байна.
Тэмцээнд оролцогч нийт баг, тамирчиддаа амжилт хүсье гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Repper Thunder & Bilgang хамтын шинэ уран бүтээлээр бэлэг барилаа
Нийтэлсэн: 2019-11-21 11:21:13

 

Repper Thunder & Bilgang хамтын шинэ уран бүтээлээр бэлэг барилаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Агтана хүрээт-2019” Шилийн богд хайрхны энгэрт боллоо
Нийтэлсэн: 2019-11-21 10:45:24

 

“Агтана хүрээт-2019” Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд хайрхны энгэрт хоёр дахь жилдээ боллоо.Энэ удаа Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговь аймгийнхнаас гадна БНХАУ-ын ӨМӨЗО-оос уяач, адуучид ирж оролцов.Наадмын хүрээнд өнгөрсөн жилийн гэрэл зу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

П.Төмөрхуяг: Хүүхдийн эрх зөрчигдөж байж болзошгүй учраас бид дэмжихгүй
Нийтэлсэн: 2019-11-21 10:35:40

 

Япон Монголын аз жаргал нийгэмлэг төрийн бус байгууллага нь хүүхдийн боловсролыг дэмжих чиглэлээр Монгол, Япон иргэдийн сайн дурын үндсэн дээр 2013 онд байгуулагджээ. Өнгөрсөн хугацаанд 2600 гаруй сурагчийн цүнх, 35000 гаруй хичээлийн хэрэгсэл, 800 гаруй д ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"Миний хот" цуврал контент: #1 - “Улаанбаатар” амьтны хүрээлэн
Нийтэлсэн: 2019-11-21 10:27:50

 

Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсан  "Миний хот" сэдэвт  хотын өнөөгийн аж амьдралтай холбоотой бичил контентуудыг та бүхэндээ цувралаар хүргэж байна.Энэ хүрээнд эрхэлж буй ажил үйлс ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Сүүний үйлдвэрүүдэд мөрдөх Хүнсний аюулгүй байдлын менежментийн систем ба олон улсын стандартууд” сургалт боллоо
Нийтэлсэн: 2019-11-21 10:17:58

 

НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага нь Европын Холбооны санхүүжилтээр ХХААХҮЯ, НҮБХХААБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих (SECiMC2)” төслийн хүрээнд “Сүүний үйлдвэрүүдэд мөрдөх Хүнсний аюулгүй байдлын менежментийн систем ба oлон улс ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн 2020 оны төсвийн төслийг иргэдийн оролцоотой нээлттэй хэлэлцүүллээ
Нийтэлсэн: 2019-11-21 10:13:45

 

Монгол Улсын ирэх оны төсвийн хуулийг УИХ хуулийн хугацаандаа баталсан. Хуулийн дагуу одоо аймаг нийслэл ирэх оны төсвөө боловсруулж байгаа билээ. Төсвийн тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3-т “... Орон нутгийн төсвийн төслийг боловсруулах явцдаа төслийг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ИПОТЕКИЙН ЗЭЭЛД 340.3 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛГООД БАЙНА
Нийтэлсэн: 2019-11-21 10:05:21

 

Ипотекийн 8 хувийн зээлд зориулан 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 340.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4,905 зээлдэгчдэд олгоод байна. Үүнээс Монголбанкны эх үүсвэрээс 155.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 2,161 иргэнд, Засгийн газрын эх үү ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд У.Хүрэлсүх төмөр замын бүтээн байгуулалтын явцтай танилцав
Нийтэлсэн: 2019-11-21 09:57:31

 

Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр замыг гурван хэсэгт хувааж доод бүтэц болон төмөр замын ажлыг зэрэг хийж байгаа юм. Одоогоор 14 км далан барьж дуусган төмөр замаа тавихад бэлэн болгоод байна. Энэ чиглэлийн төмөр зам нь зургаан зөрлөг, хоёр том ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Тогтвортой хөгжил ба оюуны соёлын өв” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна
Нийтэлсэн: 2019-11-21 09:48:10

 

ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ШУА-ийн Философийн хүрээлэн,  ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газартай хамтран жил бүрийн 11 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн пүрэв гаригт Дэлхийн философийн өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн Дэлхийн ф ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээнд хийгдэж байгаа шинэчлэлтийн талаар мэдээлэл хийлээ
Нийтэлсэн: 2019-11-20 12:36:03

 

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хийгдэж байгаа инженерийн шугам сүлжээний өргөтгөл шинэчлэлийн ажил, цаашдын төлөвлөлтийн талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Мэдээллийг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших