Нууц мэдээллийн уурхай

Сонсголонгийн төмөрбетон хос гүүрийг ашиглалтад оруулж, замын хөдөлгөөнийг нээлээ

Нийтэлсэн: 2019-09-23 11:19:53

 

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Туул гол дээгүүрх Баянзүрхийн болон Сонсголонгийн төмөр бетон гүүрийг шинээр барих” төслийн хүрээнд Сонсголонгийн шинэ гүүрийг хоёр сарын өмнө ашиглалтад оруулсан. Тодруулбал, 289.4 м урт, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй шинэ гүүрийн хөдөлгөөнийг долдугаар сарын 9-ны өдөр нээж байсан билээ. Харин хуучин гүүрийн засварын ажлыг долоодугаар сарын 16-нд эхлүүлэн хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэн, өнөөдөр замын хөдөлгөөнийг нээлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон бусад холбогдох албаны төлөөлөл, зам барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн компаниудын удирдлага, ажилчид, иргэд олон нийт оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Сонсголонгийн гүүр нь Нийслэлийн авто замын сүлжээний баруун хэсгийн босоо тэнхлэгийн гол замын сүлжээ болох Сонсголонгийн  5.5 км авто замд байрлаж байгаагаараа онцлог юм. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын Яармаг дахь дэд төвийн бүтээн байгуулалтын ажилд дэмжлэг үзүүлэх, үйлдвэрлэлийн бүс, Хөшгийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал руу зорчих хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлж, түгжрэлийг бууруулах чухал ач холбогдолтой болж байна. 1971 оноос хойш шинэчлэлт хийгдээгүй байсан уг гүүрийн засварын ажлыг 2018 оны тавдугаар сард эхлүүлж, төслийн хоёр эгнээ гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэж, өнгөрсөн долоодугаар сарын 09-ний өдөр хөдөлгөөнийг нээсэн.  Харин хоёр сарын хугацаанд гүүрийн үлдсэн ажлыг бүрэн гүйцэтгэж, дөрвөн эгнээ төмөрбетон хос гүүрийг өнөөдөр ашиглалтад өгч байна. Зам дагаж хөгжил гэдэг. Та бүхний барьсан гүүрэн байгууламж нийслэл хотын маань хөгжлийг урагшлуулна гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Сонсголонгийн төмөрбетон хос гүүр нь 30м алгасалтай, Т-хэлбэрийн угсармал дам нуруутай, 11м өргөн, хоёр эгнээ зорчих хэсэг, явган зам, гэрэлтүүлэг бүхий гүүрэн байгууламж юм. Барилгын ажлын гүйцэтгэгчээр “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК, гүүрэн байгууламжийн үндэсний анхны компани болох “Гангүүр” ХХК, хяналтын зөвлөх үйлчилгээний компаниар “Гуанжоу Ванан Констракшн Сүпервишн” компаниуд богино хугацаанд гүйцэтгэж дуусгалаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“La Sante” эмнэлэг Эмэгтэйчүүдийн аарцаг үтрээний булчин нөхөн сэргээх физик эмчилгээг Монгол улсдаа нэвтрүүллээ
Нийтэлсэн: 2019-10-18 14:00:28

 

2016 оноос Эмэгтэйчүүдийн аарцгын булчин чангалах физик эмчилгээг Монгол улсдаа нэвтрүүлсэн “La Sante” эмнэлэг Францын Афнор группын чанарын менежментийн ISO 9001:2015 стандартыг эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүллээ. Эмэгтэйчүүдийн хувийн хэвшлийн эмэгтэйч ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын ёс зүйн форум болж байна
Нийтэлсэн: 2019-10-18 13:09:07

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Авлигатай тэмцэх газар, “Ил тод Улаанбаатар Академи” хамтран нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын ёс зүйн форумыг өнөөдөр зохион байгууллаа. Уг форум нь төрийн албаны үнэт зүйлийг эрхэмлэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаан боллоо
Нийтэлсэн: 2019-10-18 13:07:27

 

Сайжруулсан түлштэй холбоотой үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан  Нийслэлийн Онцгой комисс өмнө нь хэд хэдэн удаа хуралдаж, цаг алдалгүй яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлж байсан. Тэгвэл өчигдөр орой /2019.10.17/ Нийслэлийн Онцгой комиссын хуралд ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Залууст ээлтэй үйлчилгээ” аяны нээлт боллоо
Нийтэлсэн: 2019-10-18 11:17:27

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Баянзүрх дүүргийн Залуучуудын хөгжлийн төв, “Нарантуул Олон Улсын худалдааны төв” ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Халуухан “Тогосоо” буюу залуу жүжигчин Д. Хулан
Нийтэлсэн: 2019-10-18 11:12:00

 

Сүүлийн үед амралтын өдөр бүрээр үзэгч бүрийг дэлгэцний өмнө уяж байгаа бүтээл бол яах арга үгүй Фантастик продакшний шинэ уран бүтээл 37-р точка олон ангит уран сайхны кино билээ. Киноны үйл явдал 37-Р ТОЧКА-д хамтдаа тоглож өссөн ах дүүс Улаанбаатарт и ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Амгалан амаржих газрын эмнэлзүйн нэгдсэн лаборатори чанарын стандартын гэрчилгээ авлаа
Нийтэлсэн: 2019-10-18 10:12:40

 

Нийслэлийн Амгалан амаржих газрын Эмнэлзүйн нэгдсэн лаборатори “Эрүүл мэндийн лабораторийн чанар ба чадавхид тавих шаардлага” MNS ISO 15189:2015 стандартын дагуу итгэмжлэгдсэн гэрчилгээ авлаа. Жилд ойролцоогоор 84.000 орчим эх, нярай, эмэгтэйчүүдэд ши ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв
Нийтэлсэн: 2019-10-18 10:08:03

 

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы энэ сарын 17-ны өдрийн үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүди ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Улаанбаатар олон улсын өдөрлөг 2019” энэ сарын 21, 22-нд болно
Нийтэлсэн: 2019-10-18 09:59:57

 

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд НИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.Монгол Улс дахь Эл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Ёс зүйн форум зохион байгуулна
Нийтэлсэн: 2019-10-18 09:56:39

 

Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Ил тод Улаанбаатар Академи” хамтран Авлигын эсрэг олон улсын өдөр, Нийслэлийн өдрийг угтан Нийслэлийн Төр, захиргааны албан хаагчдын ёс зүйн форумыг аравдугаар сарын 18-нд  “Блю Скай” зочид буу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна
Нийтэлсэн: 2019-10-18 09:54:09

 

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 18-нд баруун аймгуудын нутгаар, 19-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, салхи түр зуур секундэд 18-24 м/с хүртэл ши ..

Сэтгэгдэл бичих Цааш унших