Нууц мэдээллийн уурхай

Нэгдүгээр ангид элсэн суралцаж буй сурагчдад хичээлийн хэрэгсэл гардууллаа

Нийтэлсэн: 2019-09-26 10:59:01

 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын явуулын ажлын байранд холбогдох албан тушаалтнуудын хамт Налайх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр тус дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын нэгдүгээр ангид элсэн суралцсан сурагчдад хичээлийн хэрэгсэл дүүрэн цүнх бэлэглэлээ.

Тус бэлгийг БНХАУ-ын Ядуурлыг бууруулах сангаас хэрэгжүүлсэн  “Хайрын илгээмж” төслийн хүрээнд олгож байгаа аж. Налайх дүүргийн “Эрдмийн оргил” цогцолбор сургууль, “Голомт” цогцолбор сургууль, 119-р сургууль, 109-р сургууль, 103-р сургуулиудын нэгдүгээр ангид элсэн суралцаж байгаа 968 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бүхий Панда цүнхийг гардууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, БНХАУ-ын Ядуурлыг бууруулах сангийн Дэд ерөнхийлөгч Лю Вэн Күй, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон тус сургуулиудын захирал, багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдийн төлөөлөл, нэгдүгээр ангид элсэн суралцаж байгаа бяцхан сурагчид оролцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Энэ жил Налайх дүүрэгт нэгдүгээр ангид 980 хүүхэд элсэн суралцаж байна. Улс орны ирээдүйн хөгжлийн түлхүүр болсон хүүхэд, багачуудынхаа сурч боловсрох их үйлсийн төлөө бид сэтгэл зүтгэл гарган хамтран ажиллаж ёстой. Энэ жил Налайх дүүрэгт олон сургууль, цэцэрлэгийн өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэж байна. Ингээд бяцхан сурагчиддаа аав, ээжийнхээ ачийг хариулсан, улс эх орондоо ихийг хийж бүтээсэн, эрдэм мэдлэгтэй зөв хүн болж төлөвшихийг хүсэн ерөөе” хэмээлээ.

БНХАУ-ын Ядуурлыг бууруулах сангийн Дэд ерөнхийлөгч Лю Вэн Күй “Монгол, Хятад хоёр улс эртний уламжлалт найрамдалт харилцаатай билээ. Энэхүү “Хайрын илгээмж” төсөл нь хоёр улсыг холбосон дахин нэг нөхөрлөлийн гүүр болно гэдэгт итгэж байна. Энэ төсөл Монгол улсад албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан Налайх дүүрэгт нэгдүгээр ангид элсан орсон бүх сурагчдад цүнх бэлэглэж байна” гэв.

Панда цүнхэнд үндсэн хичээлийн хэрэгсэл болон дүрслэх урлагийн хэрэгсэл, жуоньсон тоглоом, өдөр тутмын хэрэгцээт зүйлс гэсэн үндсэн таван төрлийн хичээлийн хэрэгсэл багтсан байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Тэнгэрлэг гоо сайхныг бүсгүй таньд бэлэглэнэ TENGER BELLA BEAUTY
Нийтэлсэн: 2020-01-27 12:34:51

 

Манай салон нь 16н жилийн туршлага, олны талархалыг хүлээсэн арьс арчилгааны органик бүтээгдэхүүнээр үйлчилдэгээрээ онцлогтой. Олон улсын стандартын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хүмүүнлэгийн үйлсэд монгол цэргийн оролцоог нэмэгдүүлнэ
Нийтэлсэн: 2020-01-24 12:22:50

 

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Олон улсын улаан загалмайн хорооны Бээжин дэх Зү

Сэтгэгдэл бичих Цааш унших

БАЯНГОЛ ДҮҮРЭГ БАРЬЦ АЛДСАНГҮЙ
Нийтэлсэн: 2020-01-22 14:34:13

 

Өвлийн улиралтай зэрэгцэн агаарын чанар, утаа, сургууль цэцэрлэгийн ачаалал зэргээс хамааран нийслэлчүүд тэр дундаа хүүхдийн өвчлөл, ханиад томуу гаардаг. Тэр тусмаа сүүлийн жилүүдэд ханиад, томуугийн халдвар, эмчилгээнд тэсвэртэй байдал, үл таних, устах в ..

1 сэтгэгдэлтэй Цааш унших

Коронавирус МУТАЦИД орж болзошгүйг сэрэмжлүүлж байна
Нийтэлсэн: 2020-01-22 13:02:27

 

БНХАУ одоогоор есөн хүний аминд хүрч, 2019-nCoV гэж нэрлэгдэж буй шинэ төрлийн коронавирус мутацид орох буюу хувирч болзошгүйг анхааруулжээ.Шинэ төрлийн коронавирус 2002-2003 онд 650 хүний амийг авч одсон SARS буюу амьсгалын цочмог халтай хам шинж өвчнийг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн “Next stop” наадам ирэх сарын 20-нд болно
Нийтэлсэн: 2020-01-22 10:33:22

 

Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн “Next stop” наадам ирэх сарын 20-нд болно Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн “Next stop” наадам ирэх сарын 20-ны өдөр болохоор болжээ. Учир нь бүтээн байгууллалтын төсөлд нэр дэвшиж буй 2019 онд хийгдсэн т ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол төрийн бодлого ээжүүд, эмэгтэйчүүдэд хэрхэн хүрсэн бэ?
Нийтэлсэн: 2020-01-22 10:25:38

 

Б.БАЯР УИХ-ын 2016 оны сон­гуулийн дүнгээр байгуу­лагд­сан Засгийн газрын дүн­гээ тавиулах цаг дөхөж байна. Ердөө хагас жилийн дараа УИХ-ын ээлжит сонгууль болж, дараагийн эрх баригчид тодорно. Тэгвэл одоогоос гурван жил хагасын өмнө болсон сонгууль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

АЖЛЫН БАЙР БИЙ БОЛГОХОД ТҮШИГЛЭН ТЭНЦВЭРИЙГ ХАНГАХ БЭЭЖИНГИЙН УХААЛАГ АЛХАМ
Нийтэлсэн: 2020-01-22 10:23:46

 

Оксфордын хятад судлалын төвийн судлаач Георге Магнус саяхан “ФАЙНЭНШИАЛ ТАЙМС” сонинд Хятадын талаар “Ажлын байр бий болгоход түшиглэн тэнцвэрийг хангах Бээжингийн ухаалаг алхам” гарчигтай сонирхолтой нийтлэл нийтэлсэн байсныг орчуулан уншигч танаа хүрг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

БНСУ-ын визний журам шинчлэгдлээ
Нийтэлсэн: 2020-01-22 10:13:39

 

БНСУ-ын Засгийн Газраас ирэх гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шинэчилсэн визний журмыг хэрэгжүүлэхээр болж байна. Иймээс Өмнөд Солонгос руу виз мэдүүлэхээр зэхэж буй иргэд дараах зүйлд анхаарал хандуулаарай.БАЙНГЫН ВИЗГҮЙ ЗОРЧДОГ БАЙСАН ИРГЭД ОЛОН УДАА ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Япон Улсын Мияконожо хотын төлөөлөгчидтэй уулзав
Нийтэлсэн: 2020-01-22 10:08:56

 

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа өнөөдөр Япон Улсын Мияконожо хотын төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтанд Мияконожо хотын Хөдөө аж ахуйн бодлого төлөвлөлтийн газрын дарга Орита Кэнтаро, ахлах мэргэжилтэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Удаашралтай байгаа төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулах талаар АХБ-ны Суурин төлөөлөгчтэй Хотын захирагч санал солилцов
Нийтэлсэн: 2020-01-22 10:07:16

 

2Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Павит Рамачандраныг хүлээн авч уулзлаа. Павит Рамачандран нь сүүлийн 23 жилийн хугацаанд Ази, Номхон далайн 10 гаруй улс оронд ..

Сэтгэгдэл бичих Цааш унших