Нууц мэдээллийн уурхай

ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ТАЛААР 2020 ОНД БАРИМТЛАХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН БАРИЛАА

Нийтэлсэн: 2019-09-27 10:35:20

 

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар хэлэлцүүлэхээр Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа.

Төрийн мөнгөний бодлого нь Монгол Улсын эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлтийг бататгах, үүсч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, нийт ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүртээмжтэй болгоход чиглэсэн бодлогын зорилтуудыг тусгалаа.

Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарт өнгөрсөн жилүүдэд тулгарсан олон хүнд сорилтын дийлэнхийг амжилттай шийдвэрлэсний үр дүнд эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдал, ойрын ирээдүйн төлөв сайжирч байна. Тухайлбал, макро эдийн засгийн нөхцөл байдал 2017 оноос тогтворжиж, 2018, 2019 онуудад сэргэлт үргэлжиллээ. Энэ нь төсөв болон мөнгөний бодлогууд дээр хийгдсэн оновчтой тохиргоо, банкны салбарт хийсэн цогц реформ, гадаад эдийн засгийн орчны харьцангуй таатай байдал, олон улсын санхүүгийн байгууллагууд болон 2 талт хамтын ажиллагаат орнуудын дэмжлэг туслалцааны үр дүн байв.

Монголбанк хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг ирэх онд 8 хувийн орчимд тогтворжуулж, дунд хугацаанд 6 хувийн орчимд бууруулж, тогтворжуулах зорилтыг хангасан мөнгөний бодлогыг хэрэгжүүлнэ. Эдийн засгийн гадаад орчин, дотоод идэвхжлийг харгалзан үзэхэд инфляци зорилтот түвшний орчимд тогтворжих хандлага хэвээр байна. Жилийн инфляци 2019 оны 8 дугаар сард улсын хэмжээнд 8.9 хувьтай гарлаа. Инфляцийн хэлбэлзэл нь нийлүүлэлтийн шалтгаантай мах, хүнсний ногоо, хатуу түлшний үнийн өөрчлөлтөөр тайлбарлагдаж байгаа бол эрэлтийн шалтгаантай суурь инфляци харьцангуй тогтвортой байна.

Сүүлийн 2 жил гаруй хугацаанд банк санхүүгийн системд хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд банк, санхүүгийн салбарын суурь багана болсон эрх зүйн актуудад эрх бүхий байгууллагатай хамтран нэмэлт өөрчлөлтүүдийг орууллаа. Технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ санхүүгийн зах зээлд олноор нэвтэрч, эрх зүйн орчинг нарийвчлан боловсронгуй болгох, харилцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлага улам бүр нэмэгдэж байна. Энэ хүрээнд санхүүгийн салбарын дэд бүтцийг сайжруулах, валютын зохицуулалтыг боловсронгуй болгох, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, банкны харилцагчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн шинэтгэлийг төрийн эрх бүхий байгууллагатай хамтран үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

Гадаад өрийн эргэн төлөлтийг шийдвэрлэх, эдийн засгийн дархлааг нэмэгдүүлэхэд гадаад валютын нөөцийг зохистой түвшинд хүргэж нэмэгдүүлэх нь дараагийн нэг тулгамдсан зорилт болж байна. Ялангуяа, ирэх онд эдийн засгийн өсөлтийн үе үргэлжлэхээр байгаа тул гадаад, дотоод секторын тэнцвэртэй байдлыг хадгалах, валютын ханшийн зохистой бодлогыг хэрэгжүүлэх замаар валютын нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдэхээр байна. Үүний зэрэгцээ гадаад өрийн тогтвортой байдал, дунд, урт хугацаанд эргэн төлөх болон дахин санхүүжүүлэх гадаад өрийг шийдвэрлэх чиглэлээр дотоод нөөц бололцоогоо дайчлахаас гадна олон улсын байгууллага, донор орнуудтай хамтран ажиллах хэрэгцээ шаардлага өндөр байна.

Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны харилцан үнэлгээний үзүүлэлтийг ахиулах арга хэмжээг үргэлжлүүлэн авч, холбогдох олон улсын байгууллагуудын шаардлагыг биелүүлэхэд эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдааг сайжруулах, өндөр дүнтэй мөнгө угаах гэмт хэрэгт онцгой анхаарал хандуулах  идэвхтэй хамтран ажиллах хэрэгцээ шаардлага хэвээр байна.

 

МОНГОЛБАНК
2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“La Sante” эмнэлэг Эмэгтэйчүүдийн аарцаг үтрээний булчин нөхөн сэргээх физик эмчилгээг Монгол улсдаа нэвтрүүллээ
Нийтэлсэн: 2019-10-18 14:00:28

 

2016 оноос Эмэгтэйчүүдийн аарцгын булчин чангалах физик эмчилгээг Монгол улсдаа нэвтрүүлсэн “La Sante” эмнэлэг Францын Афнор группын чанарын менежментийн ISO 9001:2015 стандартыг эмчилгээ үйлчилгээндээ нэвтрүүллээ. Эмэгтэйчүүдийн хувийн хэвшлийн эмэгтэйч ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын ёс зүйн форум болж байна
Нийтэлсэн: 2019-10-18 13:09:07

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар Авлигатай тэмцэх газар, “Ил тод Улаанбаатар Академи” хамтран нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчдын ёс зүйн форумыг өнөөдөр зохион байгууллаа. Уг форум нь төрийн албаны үнэт зүйлийг эрхэмлэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн Онцгой комиссын хуралдаан боллоо
Нийтэлсэн: 2019-10-18 13:07:27

 

Сайжруулсан түлштэй холбоотой үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан  Нийслэлийн Онцгой комисс өмнө нь хэд хэдэн удаа хуралдаж, цаг алдалгүй яаралтай арга хэмжээ авч хэрэгжүүлж байсан. Тэгвэл өчигдөр орой /2019.10.17/ Нийслэлийн Онцгой комиссын хуралд ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Залууст ээлтэй үйлчилгээ” аяны нээлт боллоо
Нийтэлсэн: 2019-10-18 11:17:27

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Баянзүрх дүүргийн Залуучуудын хөгжлийн төв, “Нарантуул Олон Улсын худалдааны төв” ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Халуухан “Тогосоо” буюу залуу жүжигчин Д. Хулан
Нийтэлсэн: 2019-10-18 11:12:00

 

Сүүлийн үед амралтын өдөр бүрээр үзэгч бүрийг дэлгэцний өмнө уяж байгаа бүтээл бол яах арга үгүй Фантастик продакшний шинэ уран бүтээл 37-р точка олон ангит уран сайхны кино билээ. Киноны үйл явдал 37-Р ТОЧКА-д хамтдаа тоглож өссөн ах дүүс Улаанбаатарт и ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Амгалан амаржих газрын эмнэлзүйн нэгдсэн лаборатори чанарын стандартын гэрчилгээ авлаа
Нийтэлсэн: 2019-10-18 10:12:40

 

Нийслэлийн Амгалан амаржих газрын Эмнэлзүйн нэгдсэн лаборатори “Эрүүл мэндийн лабораторийн чанар ба чадавхид тавих шаардлага” MNS ISO 15189:2015 стандартын дагуу итгэмжлэгдсэн гэрчилгээ авлаа. Жилд ойролцоогоор 84.000 орчим эх, нярай, эмэгтэйчүүдэд ши ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв
Нийтэлсэн: 2019-10-18 10:08:03

 

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы энэ сарын 17-ны өдрийн үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төслүүди ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Улаанбаатар олон улсын өдөрлөг 2019” энэ сарын 21, 22-нд болно
Нийтэлсэн: 2019-10-18 09:59:57

 

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойн хүрээнд НИТХ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийг энэ сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.Монгол Улс дахь Эл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Ёс зүйн форум зохион байгуулна
Нийтэлсэн: 2019-10-18 09:56:39

 

Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Ил тод Улаанбаатар Академи” хамтран Авлигын эсрэг олон улсын өдөр, Нийслэлийн өдрийг угтан Нийслэлийн Төр, захиргааны албан хаагчдын ёс зүйн форумыг аравдугаар сарын 18-нд  “Блю Скай” зочид буу ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг анхааруулж байна
Нийтэлсэн: 2019-10-18 09:54:09

 

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 18-нд баруун аймгуудын нутгаар, 19-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, салхи түр зуур секундэд 18-24 м/с хүртэл ши ..

Сэтгэгдэл бичих Цааш унших