Нууц мэдээллийн уурхай

Жуулчдыг далласан Mongol nomadic-т өнжсөн нь

Нийтэлсэн: 2019-09-27 10:48:28

 

 

Манай улс эдийн засгаа солонгоруулъя, аялал жуулчлалыг хөгжүүлье гэж олон жил ярьсан. Жуулчид хангалттай хэмжээнд ирэхгүй байгаа нь бидний санал болгодог үйлчилгээтэй холбоотой. Яг үнэндээ манай байгаль, тал нутаг, байшин барилга, рестораны үйлчилгээ тэдэнд тийм ч сонин биш. Энэ зэргийг өөр улсад очоод үзэж болно. Харин хөдөөгийн малчдын амьдрал гаднынханд сонирхолтой. Үйлдвэрийн архи, пиво биш айраг, шимийн архи. Стеак, барбикю биш тарвага, ямааны боодог, хонины чанасан толгой, шийр, гэдэс. Хиаман зууш биш борц сонирхлыг нь татна. Жинхэнэ монгол хүнсийг яаж бэлтгэж, яаж хүртдэгийг тэд гайхна. Үүх түүх, үлгэр домогтойгоо хольж тайлбарлавал чих нь сортойно. Үндэстэн ястны хувцас хэрэглэл, түүний зориулалтыг хэлж өгвөл талархана. Таван хошуу малын ашиг шимийг хүртэж ирсэн ахуйгаа харуулбал таална. Нутаг нутгийн хурим яаж болдгийг харуулбал баярлана. Монгол нүүдэлчдийн ахуй соёл, уламжлал, амьдралыг бүрэн цогцлоосон малчин айл ч өнөөдөр ховор. Орчин үежсэн малчныг биш жинхэнэ нүүдэлчин айлыг тэд зорьж ирнэ. Ийм учраас аялалын компаниудад жуулчдын сэтгэлийн татах орчин нөхцөл ус агаар мэт хэрэгтэй байгаа юм.

Бид Улаанбаатараас 50-иад км салхи татуулсаар Төв аймгийн Аргалант сумын нутагт орших Mongol nomadic цогцолборт өнжлөө. Сүүлийн хэдэн жил тус цогцолборыг гадаад, дотоодын жуулчид зорьж ирдэг болсон нь учиртай юм билээ.


Эднийх 2011 онд Шийр хайрханы нөмөр түшиглэн жуулчны баазаа байгуулсан нь өдгөө монгол нүүдэлчдийн ахуй соёлыг дэлхийд сурталчлах цогцолбор болтлоо өргөжжээ. Уулын хормойд тансаг зэрэглэлийн болон энгийн 30-аад гэр барьсан байх бөгөөд гол хэсэгтээ ресторантай юм. Гэрийн хаалгаар хөндий тал үзэгдэж, энд л нүүдэлчин ахуй соёлыг гайхуулдаг ажээ. Биднийг өглөө 09.00 цагт ирж цайндаа ороод байтал хоёр автобус жуулчин ирлээ. 10.00 цагт зочдыг угтах хөтөлбөр эхэлнэ гэдгийг зохион байгуулагч бүсгүй хэлэв. Шар тосонд хайрсан боорцог өрмөнд дүрж сүүтэй цайгаар даруулаад, араас нь гурилтай шөл идээд байтал хөтөлбөр ч эхэллээ.

Жуулчны баазаас 100-аад метрийн цаана байх хот айлаас тэмээ, сарлаг, морь хөлөглөж үндэсний хувцсаараа гоёсон харчууд гараа далласаар ирж явна. Тэд зочдыг тухлан саатахыг уриад, хөтөлбөр танилцуулж тэмээ, сарлаг, морь унуулав. Ирсэн зочид эмээлийн наран бүүрэгнээс тас атган хөтлүүлсээр хот айлд очих зуураа зураг даруулцгааж, бичлэг хийж байна лээ.

Хот айлд очсон хойно эхний гэрийн эзэн эрчүүдийг баруун талаар, хүүхнүүдийг зүүн талаар суулгаж, ахмадуудыг хойморт залав. Эзэгтэй сүүтэй цай, айраг аягалж, цагаан идээ амсуулах бөгөөд нүүдэллэхэд хялбар монгол гэрийн тухай хамгийн эхэнд танилцуулсан. Ингээд найр хийж, уртын дуу, морин хуур хадаан гэрийн жавар үргээх нь зочдод сонин байсан нь лавтай. Хоёр залуу дэмбээдэж ирсэн зочдыг хөгжөөв.

Гэрээс гараад зочдод үндэсний хувцас хэрэглэлийг танилцуулав. Тэд чонон дах өмсч гэрийн өмнө зургаа даруулах аж. Мөн гэрийн гадна тэргэн дээр тохсон борцыг яаж хийдэг, хэрхэн хэрэглэдэг тухай шалгаана. Бас ааруул, ээзгий, бяслаг тэргүүтэн хийхийг харж, амсч үзэцгээв.

Монгол наадгай, оньсон тоглоомыг тайлбарлаж өгсний дараа дараагийн гэрт орлоо. Гэрийн эзэгтэй хөлчүүрэх ундааг монголчууд хэрхэн нэрдэг болохыг бодитоор харуулав. Зэс аяганд шимийн архи мэлтэлзүүлэн өгөхөд бүгд сонирхож амсав. Зарим нь “зөөлөн байна” гээд хоёр ч дүүргээд татаж байна лээ. Шимийн архины амт зөөлөн ч дорхноо дотор халаадгийг тэд мэдэж чадсан байх.

Тэндээс гараад шагайн асраар зочдыг орууллаа. Шагайн харвааг тайлбарлан өгч, харвахыг зааж өгөв. Үүний дараа жуулчдад ноос зулж, савахыг зааж өгсөн. Дараа нь ноосоо услаад мориор чирч харуулав. Зочдыг ийн сонирхож байхад моринд гарамгай залуус тулам, уурга шүүрч харуулж шагшруулав. Морь цоройлгох үзүүлбэрийн наана зочид зургаа даруулж байна лээ. Mongol nomadic-ийн ажилтнууд малаа маллахын хажуугаар сүү, тараг, ааруулаа өөрсдөө бэлддэг юм байна.

Үдээс өмнө жуулчдад монголчуудын нүүдэл суудлаа хэрхэн хийдэг талаар биетээр харуулав. Нүүдэлчид сарлаг, тэмээндээ авдар, гэрээ ачин, тэргээ хөллөөд хэрхэн нүүдэллэдэгийг зочид бичлэг хийж авч байв. Гэрийн эзэгтэй сүү өргөж, орчуулагчаар дамжуулж нүүдэллэх ёс уламжлалынхаа тухай ярив. Тэмээн тэрэг, морин тэргэнд сууж дурсамж болгон зургаа даруулж байна лээ. Эдний сарлаг, тэмээ, тэргүүдийг улсын баяр наадмын нээлтэд ашигладаг.

Mongol nomadic цогцолбор монголчуудын уламжлалт амьдралын хэв маягийг жуулчдад мэдрүүлэхээс гадна нүүдэлчин соёл, эрийн гурван наадмыг үйл ажиллагаандаа багтааснаараа бусад жуулчны баазаас ялгардаг юм байна. Найман ханатай залгаа гурван гэр бүхий зоогийн газрын ард халуун усны газар, боловсон жорлон байдаг юм байна лээ. Зочид тохь алдахгүйгээс гадна тэднийг уйдаахгүй хөтөлбөртэй. Өнөөдрийн бидний үздэг хөтөлбөр 10.00-13.00 цагийн хооронд өдөр бүр өрнөдөг.

Жуулчид зоогийн газрын дэргэдэх бэлэг дурсгалын дэлгүүрт орж босоо монгол бичгээр нэрээ бичүүлж, дурсгалын зүйлс худалдан авах боломжтой юм байна. Оройн галын наадам, өдрийн эрийн гурван наадам зэргийг үзээд буцахад жуулчдын сэтгэлд хоногших нь лавтай. Мөн караоке, Хорхог, хуушуур, боодог амталж, монгол ахуйг жинхэнэ утгаар нь мэдэрсэн жуулчид л бусдадаа дуулгаж, тэднийг урин дууддаг нь гарцаагүй юм.

Нийт сэтгэгдэл: 1
  1. Za /202.126.89.152/ 2019-09-27 17:18:54

    Goy gazar baina

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно
Нийтэлсэн: 2020-01-17 12:13:50

 

“Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

Сэтгэгдэл бичих Цааш унших

Автобусаар үйлчлүүлээд азтан болох боломжтой
Нийтэлсэн: 2020-01-17 12:10:54

 

Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрээд таван жил болсон байна.  Ойн хүрээнд нийтийн тээврийн зорчигчдоос азтан шалгаруулах урамшуулалт хөтөлбөрийг сар бүр зохион байгуулах талаар өнөөдөр “Улаанбаатар Смарт карт” компанийн Шинэ бизнес, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Жүдо бөхийн 2021 оны ДАШТ Ташкент хотод болно
Нийтэлсэн: 2020-01-17 12:04:58

 

Жүдо бөхийн ирэх оны ДАШТ Узбекистаны нийслэл Ташкент хотод болохоор тогтсоныг Олон улсын жүдо бөхийн холбооноос мэдээллэв. Ташкентэд ҮОХ-ны байранд өчигдөр IJF холбоо Узбекистаны жүдогийн холбоотой ДАШТ-ийг зохион байгуулах гэрээ байгуулах ёслол болж ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хар тамхины хэрэгт холбогдсон БНХАУ-ын иргэдийг нэг сараар цагдан хорилоо
Нийтэлсэн: 2020-01-17 11:52:51

 

Хууль, хяналтын байгууллагын алба хаагчид Монгол Улсын иргэн Б.Буянжаргал, У.Анхбаяр болон БНХАУ-ын иргэн Narengaowa, Лай Фу Жун нарыг хар тамхины хэргээр саатуулж, яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Улмаар тэдэнд холбогдох хэргийг прокурорт шилжүүлээ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Долоо хоногийн хугацаанд 122 согтуу жолоочийг илрүүлэв
Нийтэлсэн: 2020-01-17 11:45:51

 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.01.14-17-ны өдрүүдэд нийт 945 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 736-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтэж б ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэдийн хохирлыг хууль журмын хүрээнд яаралтай барагдуулах үүрэг өглөө
Нийтэлсэн: 2020-01-17 11:39:41

 

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Арьс ширний ажилчдын байр орчимд гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдэж 43 айлын газрыг чөлөөлж орон сууцны нэг блок барилгын ажлыг эхлүүлжээ. Харин газраа чөлөөлсөн 43 иргэнд төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс туха ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд хийх зарим ажлаа танилцууллаа
Нийтэлсэн: 2020-01-17 11:33:22

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим ажлын танилцуулгыг НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд хүргэлээ.Нийслэлий ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулах ажлын төлөвлөгөөг танилцуулав
Нийтэлсэн: 2020-01-17 11:28:30

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болж, тус хуралдааны хэлэлцэх асуудлын хүрээнд Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлын танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны д ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ирэх амралтын өдөр 60 мянган угаар мэдрэгчийг нийлүүлнэ
Нийтэлсэн: 2020-01-17 11:26:32

 

Батлан хамгаалахын сайдын 2019 оны А/382 дугаар тушаал, Батлан хамгаалах яамны 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан Аймаг, нийслэлийн Цэргийн штабын дарга нарын цугларалтыг нэгдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Батлан хамгаалах яам, Баянгол дүүрэг, Ө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Аймаг, нийслэлийн Цэргийн штабын дарга нарын цугларалт боллоо
Нийтэлсэн: 2020-01-17 11:07:41

 

Батлан хамгаалахын сайдын 2019 оны А/382 дугаар тушаал, Батлан хамгаалах яамны 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан Аймаг, нийслэлийн Цэргийн штабын дарга нарын цугларалтыг нэгдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Батлан хамгаалах яам, Баянгол дүүрэг, Ө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших