Нууц мэдээллийн уурхай

ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле Өвөрхангай аймагт ажиллав

Нийтэлсэн: 2019-10-03 09:28:12

 

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Ж.Сауле, МААХБЗГ-ын мэргэжилтэн Г.Наранчулуун, МЭЕГ-ын мэргэжилтэн С.Ганзориг нар Өвөрхангай аймагт ажиллаа.  Энэ удаа өвөлжилтийн болон мах бэлтгэлийн явцтай газар дээр нь танилцаж үүрэг чиглэл өгөв.

Монгол Улсын Засгийн газрын “Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 285 дугаар тогтоолын хүрээнд ажлын хэсэг байгуулж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөг гаргаж, ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле ажлын хэсгийг ахлан ажиллаж байна.

 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Ж.Сауле Өвөрхангай аймгийн дулааны болон үйлдвэрийн аргаар мах бэлтгэх “Дэлхийн хүнс” ХХК, “Өв эко мийт” ХХК, “Дээжийн өргөө” ХХК-ны мах бэлтгэлийн явцтай танилцсан юм. 

Өвөрхангай аймгийн хэмжээнд Адуу-3351, Үхэр-3720, Тэмээ-142, Хонь-21044, Ямаа-9131 толгой малаас, Бод-7213, бог-30175 нийт 37388 толгой мал зах зээлд борлуулаад байна. Одоогоор тус аймгийн “Өв-Эко Мийт” ХХК 2500 гаруй үхэр нядалгаанд оруулж, 150 тонн орчим мах бэлтгэснээс 100 тонн мах “Дэлхийн хүнс” боловсруулах үйлдвэрт нийлүүлээд байна. Сарлагийн махны гарц 120кг-аас доош жинтэйг 1кг-г нь 6000, харин махны гарц 120кг-аас дээш жинтэйг 1кг-г  6500 төгрөгөөр, Монгол үхэр махны гарц 120кг –аас доош байвал 1кг-г нь 5000 төгрөг, махны гарц -120кг-аас дээш байвал 1кг-г нь 5500 төгрөгөөр худалдан авч байна. Махны үйлдвэрт төлөг 75,0-80,0 мянган төгрөг, адууны махыг 1кг-г нь 5800 төгрөг, ямааг амьдаар нь 80,0-120,0 төгрөгөөр худалдан авч байна.

“Дэлхийн мах” ХХК-ны гүйцэтгэх захирал Н.Гансүх “2019 оны эхнээс үйл ажиллагааг явуулж бодын 300 тонн, богийн 50 тонн махыг бэлтгэн нийлүүлсэн байна. Цаашид махны экспортыг хийх асуудлыг Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэвэл хуулийн дагуу гадны зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боломж байна” гэдгийг онцолсон юм

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Зам, тээврийн хөгжлийн яамны гадна хүний амь хөнөөсөн Б.Махбалыг өнөөдөр шүүнэ
Нийтэлсэн: 2019-12-13 11:07:40

 

Зам, тээврийн хөгжлийн яамны байранд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдсан.Уг хэрэгт ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбалы ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“АХА” танин мэдэхүйн, цэнгээнт нэвтрүүлэг зохион байгууллаа
Нийтэлсэн: 2019-12-13 11:02:57

 

Жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийг дэлхий нийтээр Олон улсын Хүний эрхийн өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Оло ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

М.Ганбаатар: 24 цагаар ажиллах 50 борлуулалтын цэг нэмэх бэлтгэл ажлыг хийж дууслаа
Нийтэлсэн: 2019-12-13 11:00:45

 

Сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалт, нөөцлөлт, үйлдвэрлэлийн үйл явцын талаар өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар, Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа, инженер Ж.Батбилэг нар мэдээлэл хийлээ.“Тавантолгой ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Г.Наранцэцэг мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ
Нийтэлсэн: 2019-12-13 10:53:14

 

БНХАУ-д үргэлжилж буй “World masters” тэмцээнээс Г.Наранцэцэг мөнгө, Ё.Басхүү хүрэл медаль хүртлээ.Азийн наадамд түрүүлсэн Монголын анхны самбоч Г.Наранцэцэг дээрх тэмцээний аваргын төлөөх барилдаанд Косовогийн Дистриа Красникад дийлдсэн юм.Харин Ё.Басхүү ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв
Нийтэлсэн: 2019-12-13 10:47:58

 

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улс ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Стратегийн төлөвлөгөөг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв
Нийтэлсэн: 2019-12-13 10:43:52

 

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 11 гишүүн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны “Стратегийн төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг баталлаа
Нийтэлсэн: 2019-12-13 10:40:47

 

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газар өргөн мэдүүлсэн Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж, энэ талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг батлав
Нийтэлсэн: 2019-12-13 10:36:40

 

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэс ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв
Нийтэлсэн: 2019-12-13 10:30:41

 

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших


Нийтэлсэн: 2019-12-13 10:14:44

 

Татварын шинэчлэлийн хүрээнд татвар төлөгчдөд ээлтэй цахим тогтолцоог бүрдүүлэх, хялбаршуулсан горимоор тайлан илгээх, татвараа төлөх, хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах, татварын мэдээллээ хянах технологийн шийдлийг ebarimt апликейшнд нэвтрүүлж байна. Та тө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших