Нууц мэдээллийн уурхай

Ховд аймгийн хадлан тэжээлийн бэлтгэл 79,1 хувь байна

Нийтэлсэн: 2019-10-07 09:02:16

 

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Ж.Сауле, МААХБЗГ-ын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун, МЭЕГ-ын мэргэжилтэн Г.Ганзориг нар Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймагт ажиллав.

 

Ховд  аймагт 2019-2020 онд 91 багийн 8424 малчин өрхийн 3155,3 мянган мал өвөлжих урьдчилсан дүн мэдээ гарсан байна. Аймгийн нийт  багуудын нутгаар бэлчээрийн даацын хэмжээг тодорхойлсон байдлаар гаргахад:

24% нь (бэлчээрийн нөөцтэй) 

13% нь (бэлчээр хүрэлцээтэй)

29% нь (даац 1-3 дахин хэтэрсэн)

  9% нь (даац 3-5 дахин хэтэрсэн)

25% нь (даац олон дахин хэтэрсэн) байдалтай гарсан байна.

Бэлчээрийн даац онцгой их хэтэрч гарсан сумдад мал өвөлжих, хаваржих нөхцөл хүндрэхээр байгаа тул сум, орон нутгийн зүгээс зөв зохион байгуулалт хийж ажиллах зайлшгүй шаардлагатай байна.

Ховд аймаг малчдын төвшинд 61,6 мянган тн өвс, 4,0 мянган тн тэжээл, 7,7 мянган тн хужир шүү бэлтгэх төлөвлөгөөтэйгээс 2019 оны 09 дүгээр сарын 20-ны байдлаар 48,7 мянган тн өвс, 1006,6 тн гар тэжээл, 1705,5 тн хужир шүү бэлтгэсэн байна. Хадлан бэлтгэл 79,1 хувьтай байна. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны байдлаар сумууд аюулгүйн нөөцдөө нийт 118 тн өвс, 6 тн тэжээл бэлтгэж дунджаар 7,5 хувийн гүйцэтгэлтэй байна. Аймгийн аюулгүй нөөцөд 155 тн тэжээл бэлэн байна.

Намрын ургац хураалтын үйл ажиллагаанд 280 гаруй бага, дунд оврын трактор, 180 гаруй хөдөө аж ахуйн машин механизм, 3000 гаруй тариаланчид ажиллаж байна. Ургац хураалтын явцын мэдээгээр 9 сарын 10-ний байдлаар төмс 135.6 га-гаас 1466.2 тн, хүнсний ногоо 272.5 га-гаас 3204.5 тн, малын тэжээл 243.5 га-гаас 1049.5 тн,  нийт 5719.7 тн ургац хураан авсан дүнтэй байна.

 Ховд аймгийн Засаг дарга Н.Дүгэрсүрэн “Бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх, шинээр инженерийн хийцтэй худаг гаргах, хилийн зурвас, улсын тусгай хамгаалалттай газар, Отрын бүс нутагт мал өвөлжүүлэх хаваржуулах зөвшөөрлийг холбогдох газруудад тавьж шийдвэрлүүлэх, мал, мах бэлтгэдэг аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж махны нөөц бүрдүүлэх хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх” асуудлыг салбарын сайдад уламжлав.

 ХХААХҮ-ийн Дэд Ж.Сауле Сум орон нутгаас тус бүр 1000 гулууз мах бэлтгэн нийслэлийн хэрэгцээнд нийлүүлэх, орон нутгийн махны үйлдвэрүүд ариун цэвэр болон эрүүл ахуйд хяналт тавьж стандартын дагуу мах бэлтгэн зах зээлд нийлүүлэхэд анхаарах, өвс тэжээлийн бэлтгэлийг эрчимжүүлэх, мал тууварлаж тээвэрлэх журмыг баримтлан ажиллахад онцгойлон анхааран ажиллахыг үүрэг чиглэл болгов.

 Ховд аймгийн "Жаргалант Шанд" ХХК, "Баруун Монгол интернейшнл" ХХК, "ИОВ" ХХК мал төхөөрөх үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле танилцав.

 
 
 
 
Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Шууд: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймагт ажиллаж байна
Нийтэлсэн: 2021-05-14 11:54:19

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ХЗБХ: Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Нийтэлсэн: 2021-05-14 10:33:19

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Засгийн газраас 2021 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр өргөн мэдүүлсэн Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдий ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мал төллөлт 70 гаруй хувьтай үргэлжилж байна
Нийтэлсэн: 2021-05-14 10:29:18

 

2021 оны тавдугаар сарын 14-ний байдлаар төллөвөл зохих 24 сая эх малын 17.5 сая буюу 70.8 хувь нь төллөөд байна. Бүсээр нь авч үзвэл, баруун бүсэд 81.9, хангайн бүсэд 67.7, төвийн бүсэд 63.7, зүүн бүсэд 75.6 хувьтай мал төллөлт үргэлжилж байна.Улсын хэмжэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Ууганбат: Харшил болон архаг суурь өвчтэй иргэдийг нарийн мэргэжлийн эмчийн хяналтад дархлаажуулна
Нийтэлсэн: 2021-05-14 10:25:56

 

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Тавдугаар сарын 6-13-ны хооронд тус дугаарт иргэдээс нийт 2287 дуудлага ирснээс 2119 буюу 92.6 хувь ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Мөнх тэнгэрийн бичиг-2020” монгол уран бичлэгийн үзэсгэлэнгийн шилдгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2021-05-14 10:21:32

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “Мөнх тэнгэрийн бичиг-2020” монгол уран бичлэгийн үзэсгэлэнгийн шилдэг оролцогчдод өргөмжлөл,  мөнгөн шагнал, гарын бэлэг гардууллаа.Их Эзэн Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархлын өдө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэл, дүүргийн Цэргийн штабын алба хаагчид төрийн одон медаль хүртлээ
Нийтэлсэн: 2021-05-14 10:12:10

 

Монгол Улсад орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож байгаа. Иймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар НЗДТГ-ын болон дүүргийн Цэргийн штабын алба хаагчдын батлан хамгаалах салбарт ор ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өнөөдөр цахилгаан хязгаарлаж, засвар хийх БАЙРШЛУУД
Нийтэлсэн: 2021-05-14 10:07:32

 

УБЦТС ТӨХК- аас өнөөдөр буюу тавдугаар сарын 14-нд цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хаяг байршлын мэдээллийг хүргэж байна.Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй ханда ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Төрийн байгууллагууд 08:00-17:00 цаг хүртэл ажиллана
Нийтэлсэн: 2021-05-14 10:04:36

 

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Захирамжаар авто замын ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх, тарах цагийн хуваарьт ө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өнөөдөр хичээллээд сурагчдын ЗУНЫ АМРАЛТ эхэлнэ
Нийтэлсэн: 2021-05-14 10:01:12

 

Сурагчдын хичээллэх, амрах хугацааг зохицуулах эрх Боловсрол, шинжлэх ухааны сайдад байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд сайд Л.Энх-Амгалан сурагчдын амрах хугацааг наашлуулах шийдвэр гаргасан бөгөөд 4-12 дугаар ангийнхан өнөөдөр хичээллээд амарна. Харин 1-3 дуга ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Л.ОЮУН-ЭРДЭНЭ: СЭЛЭНГЭ, ДАРХАНЫГ УУЛ УУРХАЙН ЭДИЙН ЗАСГИЙГ ОРЛОХУЙЦ МАЛ, АЖ АХУЙ, ГАЗАР ТАРИАЛАНГИЙН ЭРЧИМЖСЭН БҮС НУТАГ БОЛГОНО
Нийтэлсэн: 2021-05-14 09:51:52

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан томилолт өнөөдөр Сэлэнгэ аймагт үргэлжиллээ. Орхон сумын хүнсний ногоочид, “Газар агро” ХХК-ийн эрчимжсэн аж ахуй, “Арвин хур” ХХК-ийн усалгаатай тариалангийн талбайн үрэлгээ, Зүүнбүрэн сумын Охиндойн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших